Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б*******,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А******* нарын хоорондын маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.******* /цахимаар/, хариуцагч Д.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А*******ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

2.1.  ******* ******* намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар тогтоолоор[1] нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар, нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар тус тус шийдвэрлэж, ******* ******* намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтөлж явуулж, холбогдох байгууллагад тайлан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Иргэн Э.Б******* 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд ******* ******* намаас сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн байна.

2.3.  ХХК нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэр бүхий 40 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланд аудит хийж, дүгнэлт[2] гарган 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 дүгээр албан бичгээр[3] Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

2.4. Үндэсний аудитын газар ...******* ******* намын 43 нэр дэвшигчээс 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй хяналт хэрэгжүүлсний хүрээнд илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэхээр харьяаллын дагуу шилжүүлж байна. гэсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1924 дүгээр албан бичгийг[4] Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.ад хүргүүлсэн байна.

2.5. Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/8213 дугаар албан бичгээр[5] ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан эрх бүхий татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21-д заасан тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан. Иймд татварын улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авч, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох шийдвэрийг ирүүлнэ үү гэж Татварын ерөнхий газрын дарга Ч.д ханджээ.

2.6. Татварын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ******* ******* намын 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдлийг хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны 01/2286 дугаар албан бичгийг[6] хүргүүлсэн байна.

2.7.  Ийнхүү Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.А******* 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор[7] Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ******* ******* намын нэр дэвшигч данс нээгээгүй, орлогын болон зардлын гүйлгээ байхгүй зөрчилтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар хэрэг нээжээ.

2.8.  Улмаар хариуцагч татварын улсын байцаагч Д.А******* 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаар шийтгэлийн хуудсаар ******* ******* намын нэр дэвшигч Э.Б******* (*******) нь сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд дүгнэлт гаргаж ирүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000 нэгжээр буюу 10,000,000 төгрөгөөр торгосон байна.

2.9.  Иргэн Э.Б******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Э.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д. А******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаартай Шийтгэлийн хуудсыг гаргаж, нэхэмжлэгч намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Тодруулбал, намайг "Улсын их хурлын сонгуульд оролцохдоо зардлын данс бүртгүүлээгүй гэх зөрчил гаргасан" хэмээн буруутгаж, Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгосон. Тухайн торгууль нь хууль бус буюу намайг торгох үндэслэлгүй байсан. Иймд намайг үндэслэлгүйгээр зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, хууль бусаар 10,000,000 төгрөгөөр торгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, би сонгуульд оролцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй байхад намайг үндэслэлгүй, хууль бусаар торгож хохироосон тул би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Маргаан бүхий захиргааны акт хууль бус болох тухай: Шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт "Монгол Улсын иргэн ******* овогтой Б******* нь зардлын данс бүртгүүлээгүй журам зөрчсөн болох нь... тогтоогдож байна. Иймд холбогдогч Э.Б******* нь Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй" хэмээн тусгасан байна. Тус нөхцөл байдлыг үндэслэл болгож Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасны дагуу намайг 10,000,000.00 төгрөгөөр торгоод байна. Гэтэл энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм.

Татварын улсын байцаагч нь намайг "зардлын дансаа бүртгүүлээгүй хэмээн буруутгасан байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т "Нам, ******* болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасан. Иймд сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй болно. Иймд намайг зардлын дансаа бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Харин нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй болно. Учир нь, сонгуульд оролцож байгаа нам, ******* нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т "Нам нь сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн" гэж, 5.1-т "... иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх,... намд элсэх, тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй" гэж, 7.1-т "Нам дараах эрхийг эдэлнэ" гэж, 7.1.3-т "хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох" гэж тус тус заасан. Үүний дагуу иргэд бид өөрсдийн үзэл бодлын үүднээс нам байгуулах, намд элсэх, намын дүрэм, бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэрэгслээ өөрсдөө чөлөөтэй сонгох, түүний дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Миний элсэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нам болох нь хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн. Тодруулбал, ын төлөөллийн төв байгууллага болох Сенатаас 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаартай Тогтоолыг гаргаж, тус Тогтоолын 1 дэх заалтаар УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааг аас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч тус бүр тус тусдаа хийх бус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсонтой холбоотой дээрх Тогтоолын 3 дахь заалтаар "Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй" гэж, Тогтоолын 4 дэх заалтаар "Тус Тогтоолын 1. 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан аас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй. СЕХ болон ҮАГ-т бүртгэлтэй ын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасугай" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, ын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх, нэр дэвшигчид тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон. Намын тус шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд намын тус дотоод хэрэгт төрөөс оролцох, буруутгах эрхгүй юм. Өнөөдрийг хүртэл ын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дээр дурдсан С/05 дугаартай Тогтоолыг хууль зөрчсөн гэж тогтоосон, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болно.

нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй. Иймд нь Улс төрийн намын тухай хуулийн 7.1.3-т заасан "намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох" эрхээ эдэлж, сонгуульд оролцсон гэж бодож байна.

Сонгуулийн тухай хуулийн 36.2-т "Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу намын сонгууль эрхэлсэн байгууллагын намын болон тус намын нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг эрхлэх явуулах боломжтой юм. Энэ нөхцөлд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар хийх бөгөөд нэр дэвшигч өөрөө сонгуулийн сурталчилгаа хийхгүй тул тэрээр зардал гаргахгүй юм. ******* ******* нам, түүний нэр дэвшигчдийн үйл ажиллагаа хуулийн тус заалтад нийцсэн юм. Үүнийг 2020 оны болон 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн зөвшөөрч, тус агуулгаар мэдээлэл, зөвлөгөө өгч байсан болно. Бид энэ талаар сүүлд Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандаж, бичгээр хариу авсан. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 3/1090 дугаартай албан бичигт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслээс нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа нөхцөлд нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх боломжтой талаар хариу өгсөн. Иймд ******* ******* нам, тус намаас нэр дэвшигчдийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй болно.

Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол торгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, зардлын дансыг бүртгүүлэх, түүнд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох талаар заасан. Эдгээр нь зардлын данс нээсэн боловч бүртгүүлээгүй тухай болон мөнгөн хөрөнгийг дансанд төвлөрүүлэх, зарцуулах талаарх журам зөрчих тухай ойлголтууд юм. Харин зардлын дансыг нээлгэх талаарх журам зөрчсөн бол торгох талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй. Иймд намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т тусгаагүй үйлдлийн төлөө буруутгаж, үндэслэлгүй торгосон байна.

нь УИХ-ын 2020 оны сонгуульд ******* нэрээр оролцож байсан. Тухайн үед сонгуульд мөн адил дээрх арга замаар оролцсон. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд намын нэр дээрх нэг л зардлын данстай байж, түүнд хөрөнгө төвлөрүүлж, харин нэр дэвшигчид зардлын данс нээхгүй, хандив авахгүй байх арга замаар сонгуульд оролцсон. Тухайн үед Татварын байгууллага, Татварын улсын байцаагчид мөн адил манай намын гишүүдийг энэ байдлаар торгож байсан. Гэхдээ шүүх тус торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэж байсан билээ. Гэтэл Татварын байгууллага, улсын байцаагчдын зүгээс өмнө гаргасан алдаагаа дахин давтаж, биднийг хууль бусаар торгож байгааг ойлгохгүй, гайхаж байна.

Хэргийн харьяаллын тухай: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т "Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан... шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ" гэж заасан. ЗШШтХ-ийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь заалтад татварын улсын байцаагчийн шалган шийдвэрлэх зөрчлүүдийг заасан. Иймд татварын улсын байцаагчийн гаргасан Шийтгэлийн хуудаст холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай: Татварын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргах талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй байна. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тус гомдлыг шийдвэрлэх дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтныг заагаагүй. Мөн Татварын ерөнхий хуульд зөвхөн татварын асуудлыг зохицуулсан бөгөөд Татварын улсын байцаагчийн зүгээс зөрчилд ногдуулах Шийтгэл, түүнд гомдол гаргах талаар огт хуульчлаагүй байна. Иймд хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнтэй холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасны дагуу 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав. Иймд ЗХШХШТХ-д заасан нэхэмжлэл гаргах журам, хугацааг баримталсан гэж үзэж байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3.2. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д. А******* би, Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1924 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт 03/8213 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичиг зэргээр Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд ******* ******* намын нэр дэвшигч (*******) Э.Б******* нь данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэх гомдол, мэдээллийг хүлээн авч танилцаад зөрчлийн хэрэг нээсэн.

Э.Б******* нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд ******* ******* намаас Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 10 дугаар тойрогт нэр дэвшсэн ба Сонгуулийн тухай хуулийн 51.4.-т "Нам, ******* болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь өөрийн мэдүүлэг, үндэсний аудитын газрын 2024 оны 09 сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1924 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт 03/8213 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичиг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10,000,000.0 / арван сая/ төгрөгийн торгууль ногдуулж шийтгэлийн хуудас бичсэн.

Гомдол гаргагч Э.Б******* нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа хүн хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй зөвхөн төрийн/намын хөрөнгө хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан бөгөөд миний ойлгож байгаагаар хандив авах гэж буй нам *******, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй гэж харагдаж байна.

Э.Б******* нь хандив авсан, аваагүй сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж хариуцлага ногдуулсан болно.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, *******, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын дагуу ******* ******* намаас нэр дэвшсэн Э.Б******* нь сонгуулийн зардлын тайланд ХХК-н хийсэн аудитын тайланг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт "Нам, ******* санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4. Нэр дэвшигч, нам, ******* авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ." гэж заасныг зөрчсөн байна. Сонгуулийн зардлын дансыг нээгээгүй гэсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь сонгуулийн зардлын данс нээгээгүй гэдгээ ярилцлагад хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 0043273 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2  Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, ******* болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, ******* болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж, Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, *******, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “Нам, *******, нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, *******, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ” гэжээ.

4.3.Дээрх хууль болон журмын заасан зохицуулалт нь сонгуульд оролцож буй нэр дэвшигчийг сонгуулийн зардлын гагцхүү нэг л данс нээлгэж, тухайн дансаа эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэхийг үүрэг болгосон заалт аж.

4.4.Харин энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 21-т Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зохицуулсан байна.

4.5.Харин шүүх хуралдаанд маргаан бүхий актын үндэслэлийн талаар гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “...******* ******* намын удирдах дээд байгууллага болох Сенатаас тогтоол гаргаж нэр дэвшигчид хандив хүлээж авахгүй, сонгуулийн зардал гаргахгүй, сурталчилгаа хийхгүй гэдэг байдлаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцохоор шийдвэрлэсэн. Хандив хүлээж авахгүй тул зардлын данс нээх шаардлагагүй байсан. Сонгуулийн тухай хуульд “зардлын нэг данстай байна” гэдэг агуулга байгаа хэдий ч “заавал данс нээ” гэдэг агуулгыг заагаагүй. Сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс данс нээхгүй байгаа....” гэж, хариуцагчаас “...Нам өөрөө хариуцаж сонгуулийн зар сурталчилгааг хийх байсан ч нэр дэвшигч маань эрх үүргээ биелүүлэхийн тулд зардлын дансыг заавал нээлгэх ёстой. Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх” ёстойг үүрэг болгосон. Иймд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. ...” хэмээн тайлбарлан маргасан.

4.6.Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд гомдол гаргагч Э.Б******* нь ******* ******* намын албан ёсны цахим хуудсууд болон олон нийтийн радио, телевизийн төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй самбаруудыг ашиглан  өөрийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэг хандив авч, зардал гаргаагүй.

Түүнийг  нэр дэвшүүлсэн нь сонгуулийн зардлын нэг данс нээлгэж, Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн төдийгүй Үндэсний аудитын газарт Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан хуулийн хугацаандаа буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн байх бол гомдол гаргагч Э.Б******* нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй нь түүний нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангаар тогтоогдож байна[8].

4.7.Гэтэл хавтас хэрэгт авагдсан Үндэсний аудитын газар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/2421 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ******* ******* намын нэр дэвшигчид данс нээгээгүй, нэр дэвшигчдийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг намын нэгдсэн данснаас зарцуулсан гэх тайлбарыг ирүүлсэн. Иймд  нэр дэвшигчид сонгуулийн зардлын данс нээлгэх шаардлагатай байсан эсэх талаар тайлбар, тодруулга ирүүлнэ үү...” гэх агуулга бүхий тус хэрэг маргааны үйл баримттай холбогдох асуудлыг тодруулахаар Сонгуулийн ерөнхий хороонд хандахад[9]  Сонгуулийн ерөнхий Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/1110 дугаар албан бичгээр “...хэрэв нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсаны дагуу нам, ******* өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой юм...”[10] гэх хариуг Үндэсний аудитын газарт буцаан хүргүүлсэн.

Энэ тухайгаа мөн гомдол гаргагч Э.Б*******ийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн ******* ******* намд мэдэгдсэн үйл баримт байна[11].

4.8.Үүнээс үзвэл Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар удирдан зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, үйл ажиллагаагаа нь бие даасан, хараат бус, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг, байнгын ажиллагаатай төрийн байгууллага болох Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ******* ******* намыг өөрийн намын хөрөнгөөр нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааг хариуцаж байгаа тохиолдолд тус намаас нэр дэвшигч иргэн сонгуулийн нэрийн данс нэмж нээлгэхгүй байх боломжтой болохыг илтгэж байна.

4.9.Мөн үүгээр зогсохгүй Үндэсний аудитын газар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/2091 албан бичгээр “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд ...сонгуулийн зардлын данс нээхгүй байх нөхцөл шаардлага, үүнтэй холбоотойгоор хэрхэн тайлагнаж, хяналт хийлгэх, мэдээлэх...зэрэг тодорхой зохицуулалтгүй асуудлууд байгааг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т “сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд санал тавих” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байсан.[12]

Сонгуулийн ерөнхий хороо дээрх албан бичигт дурдсан асуудлыг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа болохоо тус шүүхэд мэдэгдсэн болно[13].

4.10.Дээрхээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.4-т заасан сонгуульд оролцож байгаа нам, *******, нэр дэвшигч бүр заавал хандивын данс нээлгэн сонгуульд оролцох үүрэг хүлээх эсэх талаар Үндэсний аудитын газар нэгдсэн нэг ойлголтод хүрсэн зүйлгүй атлаа  түүнд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

4.11.Иймд шүүх гомдол гаргагч Э.Б*******ийг өөрийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэг хандив авч, зардал гаргаагүй байхад түүнийг өөрийн нэрийн сонгуулийн зардлын дансыг нээгээгүй, хуулийн хугацаанд дүгнэлт гаргаж ирүүлээгүй гэж буруутган Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж түүнд шийтгэл ногдуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А*******ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.А*******ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0043273 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.А*******аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР