Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00466

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С-н талбай-5, Г банкны төв байранд байрлах, Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сум, .. дугаар баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Х.Г-н Г (Р....)-т холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,725,030.18 төгрөг, зээлийн хүү 340,187.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,538.53 төгрөг, нийт 5,075,756.05 (таван сая далан таван мянга долоон зуун тавин зургаа) төгрөг 05 (тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 320/2025/00491/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. овогтой Г нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Г банктай ЗГ-R0005555787 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Г.Г нь ЗГ-R0005555787 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч 2025 оны 3 сарын 27-ны өдрийн байдлаар 117 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа тул Г банк зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд зээлдэгч Г.Г-с ЗГ-R0005555787 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 5,075,756.05 (таван сая далан таван мянга долоон зуун тавин зургаа) төгрөг 05 (тав) мөнгийг гаргуулж Г банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Г нь Г банк ХК-иас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Би тус банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн нийт төлбөр болох 5,075,756.05 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компани нь хариуцагч Г.Г-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,725,030.18 төгрөг, зээлийн хүү 340,187.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,538.53 төгрөг, нийт 5,075,756.05 (таван сая далан таван мянга долоон зуун тавин зургаа) төгрөг 05 (тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,075,756.05 (таван сая далан таван мянга долоон зуун тавин зургаа) төгрөг 05 (тав) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбарт ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,163 (ерэн зургаан мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-с 48,081.50 (дөчин найман мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 48,081.50 (дөчин найман мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,725,030.18 төгрөг, зээлийн хүү 340,187.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,538.53 төгрөг, нийт 5,075,756.05 (таван сая далан таван мянга долоон зуун тавин зургаа) төгрөг 05 (тав) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,075,756.05 (таван сая далан таван мянга долоон зуун тавин зургаа) төгрөг 05 (тав) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,163 (ерэн зургаан мянга нэг зуун жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-с 48,081.50 (дөчин найман мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 48,081.50 (дөчин найман мянга наян нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг, тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН