Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 320/ШШ2025/00467

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, ..-р хороо, Бага тойруу 6, 07 тоотод байрлах, Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын, .. дугаар багт оршин суух, Б Д.О (Р...)-д холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,024,279.72 төгрөг, зээлийн хүү 848,211.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,085.68 төгрөг, нийт 2,931,576.44 (хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун далан зургаа) төгрөг 44 (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 320/2025/00490/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.О нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр TO-CTГ/2023-118470 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,104,900 (хоёр сая нэг зуун дөрвөн мянга есөн зуу) төгрөгийн зээлийг нэг сарын 3,18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Д.О нь санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 604 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн.

Иймд хариуцагч Д.О нь байгуулсан санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 2,931,576.44 (Хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун далан зургаан мянга) 44 (дөчин дөрөв) мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.О нь Х ХХК-аас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х ХХК-аас телевиз, хөргөгч, буйдан лизингээр авсан нь үнэн. Тус байгууллагаас нэхэмжилж байгаа нийт 2,931,576.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д овогтой О-н гаргасан хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.О (Р...)-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,024,279.72 төгрөг, зээлийн хүү 848,211.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,085.68 төгрөг, нийт 2,931,576.44 (хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун далан зургаа) төгрөг 44 (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,931,576.44 (хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун далан зургаа) төгрөг 44 (дөчин дөрөв) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хэрэглээний зээл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,856 (жаран нэгэн мянга найман зуун тавин зургаа ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-с 30,928 (гучин мянга есөн зуун хорин найм) төгрөгийг, улсын орлогоос 30,928 (гучин мянга есөн зуун хорин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хэрэглээний зээл хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,024,279.72 төгрөг, зээлийн хүү 848,211.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,085.68 төгрөг, нийт 2,931,576.44 (хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун далан зургаа) төгрөг 44 (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,931,576.44 (хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун далан зургаа) төгрөг 44 (дөчин дөрөв) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,856 (жаран нэгэн мянга найман зуун тавин зургаа ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-с 30,928 (гучин мянга есөн зуун хорин найм) төгрөгийг, улсын орлогоос 30,928 (гучин мянга есөн зуун хорин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН