Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0332

 

 

 

 

 

 

    2025         05           08                                   128/ШШ2025/0332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “П” ХХК /РД:/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С

Хариуцагч: М газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т, У.Х

Гомдлын шаардлага: “Шын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “П” ХХК гомдлын шаардлагадаа: “Ш /хуучин нэрээр/-ын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.

2.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: Гомдол гаргагчийн зүгээс шүүхэд өмнө гаргасан гомдлын агуулгын хүрээнд гомдлын шаардлагын үндэслэлийг тодорхойлж "... "П" ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 0315 дугаартай Э. Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэврийн хуудсаар 9000 нэгж буюу 9 000 000 төгрөгөөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн тогтоосон.

Ийнхүү зөрчлийн хариуцлага тогтоох болсон үндэслэл нь *******ын ерөнхий газрын Эрчим хүч, газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч А.Б*******ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/256, 01-07-106-260 дугаартай Ан- 92 автобензиний октаны тоо бага, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS0217:2017 стандартын шаардлага хангахгүй байгаа гэх дүгнэлтийг үндэслэн зөрчил гаргасан гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б******* нь албадан тоогоор шийтгэлийн хуудастай хүргүүлсэн байна.

Манай компани хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудын шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаа тул нэмэлт шинжилгээ хийлгэж Гаалийн төв лабораторид халагдаж буй дээжийг шилжүүлэх хүсэлтэй байгаа. Гэвч улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар огт мэдэгдэлгүй шууд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх процесст огт оролцуулалгүй олон нийтэд чанаргүй шатахуун худалддаг гэх ойлголтыг өгч манай компанийн бизнесийн нэр хүндэд халдсан гэж үзэж байна..." гэх нэхэмжлэлийн үндэслэлийг гаргасныг тодорхойлж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.16-ны өдрийн 9032 дугаар "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай" 9032 дугаар захирамжийн дагуу бүрдүүлбэр хангуулж үүгээр хүргүүлж байна.

Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлбэр хангасан байдал:

Шүүгчийн 2021.11.16-ны өдрийн 9032 дугаар захирамжаар “П” ХХК-аас, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э. Бд холбогдуулан гаргасан гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1"д заасан гомдлын бүрдүүлбэрийг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасны дагуу бүрдүүлбэр хангуулах нь зүйтэй байна. "П" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлагадаа “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э. Бгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон ба энэ тохиолдолд гомдол, нэхэмжлэлийн аль нь болохыг тодруулах шаардлагатай байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, ...", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтын шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, ...зөрчил хянан шийдвэрлэнэ" гэж зааснаар гомдлоор үүссэн хэргийг тус шүүх хүлээн авч шийдвэрлэхээр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Нэхэмжлэл /гомдол/ нь энэ хуулийн 52.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно" гэж зааны дагуу нэхэмжлэл /гомдол/-ын бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэв..." гэжээ.

Гомдол гаргагчийн зүгээс шүүгчийн дээрх захирамжид дурдсан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг дараах байдлаар хангаж хүргүүлж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "...Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно..." гэж заасны дагуу захиргааны актыг Шын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байдаг бөгөөд уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд 2021.09.27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнээс хойш захиргааны хэрэг үүсэлгүйгээр 2 сарын хугацааг авсан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ...” гэх хугацаанд нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулж, хүлээн авахаас татгалзах зэрэг захирамж гарч хянагдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..." гэж заасан байна. Гомдол гаргагчийн зүгээс дээрх хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 92.1-д заасныг үндэслэн 93.1-т зааснаар, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эрхийнхээ хүрээнд 26.1.3-т “...Улсын байцаагчийн гаргасан

шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шт гомдол гаргах..." гэж заасны дагуу шийтгэлийн хуудсыг 2021.08.03-ны өдөр гардан авч улмаар улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Шт гомдлыг 2021.08.16-ны өдөр 149 тоотоор гаргасан байдаг.

Улмаар Ш гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94.3, ИТБ, АТГӨ, ГШТХ-ийн 16.1-т “...Өргөдөл, газар гомдлыг захиргааны ер багтаан шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2021.09.03-ны өдрийн 01/1701 тоот "Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор гомдлын хариуг "П” ХХК-д хүргүүлснийг 2021.09.04-ний өдөр гардан авсан байдаг.

Үүний дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "... Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана..." гэж заасны үндэслэн, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно..." гэж заасныг тус тус үндэслэн 2021.09.04-ний өдөр гомдлын хариуг авч 2021.09.27-ны өдөр 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлийн гаргасан.

Өөрөөр хэлбэл гомдол гаргах урьдчилсан хуулийн нөхцөл шаардлагыг хуульд заасан хугацаанд нь гомдол гаргаж, хянуулж, улмаар шүүхэд хандсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна гэх шаардлыг бүрэн биелүүлж, нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг, хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт, хавсаргасан баримт бичгийн жагсаалт, холбоо барих утас, факс, цахим хаяг зэргийг тодорхой дурдаж гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу "П" ХХК-аас, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э. Бд холбогдуулан гаргасан захиргааны хэргийг үүсгэн шалгаж, холбогдох нотлох баримтуудыг шаардан гаргуулж, хянаж, шийдвэрлэж өгөхийг танаас хүсье.” гэжээ.

1.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ Шын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Өмнө нь хэлсний дагуу нэгдүгээрт процессын хувьд алдаатай байна гэж үзэж байгаа. Процессын хувьд ямар алдаанууд байсан бэ гэдэгт Шын даргын тушаалтайгаар бүрдсэн ажлын хэсэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу явагдсан. Шалгалтын хүрээнд дээж аваад дээжээ албан ёсны 2 лабораторид хүргүүлсэн. Албан ёсны 2 лабораторид итгэмжлэгдсэн байсан гэж ойлгосон. Хэрвээ итгэмжлэгдсэн лабораториуд хоёулаа Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг стандартаар итгэмжлэгдсэн нэг савнаас авсан дээжийг нэг зэрэг шинжилсэн. Гэтэл хоёр өөр үр дүн гарчихсан. Хоёр өөр дүн үр дүн гарахдаа нэг нь 91.8, нөгөөдөх нь 95.6 нэг аргаар нэг дээжийг нэг савнаас авсан нэг дээжийг нэг цагт бүх юм нь адилхан явсан мөртлөө албан ёсны итгэмжлэгдсэн хоёр лабораторийн шинжилгээ бодит байдал дээр хол зөрөөтэй гарчихсан. Гэтэл хариуцагч үүнийг анхаарч үзэхгүй байгаа. 91.8 гэдэг нь 92-той маш ойролцоо манайх 92 гэдэг шатахуун зарж байсан. Нөгөөдөх нь 95.6. Стандартад дурдсан байгаа. Октан гэдэг нь шаталтын түвшин зэрэг юм. 82, 88, 92, 95, 97 гэх мэт октан тооны шаталтын чадвараар нь л хоорондоо ангилагдаж байгаа. Жишээлбэл 92-ыг а одоогоор 2300 орчим төгрөгөөр авч байгаа. 95-ыг 500 төгрөгөөр үнэтэй авдаг. Илүү чадал сайтай тухайн автомашины моторын ажиллах чадварыг илүү дэмждэг хүчтэй болгодог. Тус шатахуун илүү шаталтын чадвар сайтай үнэтэй шатахуун юм. Гэтэл хэрэглэгчид сайн шатахуун зарсны төлөө хариуцагч маань торгоод байгаа юм. Торгосон үндэслэлээ шинжилгээний дүн 92-95-ын хооронд л байх ёстой гэж хэлээд байгаа юм. 95-аас дээш болчихвол чи хэрэглэгчид 92 биш 95 зарчхаж чи үнэтэй юмыг хямдхан зарчихлаа гэж хэрэглэгчийн өмнөөс гомдоод байгаа юм уу. Хэрэглэгчид бид нар ашигтай зүйл хийж байгаа. Хэрвээ 95-аас дээш октантай шатахуун зарж байгаа бол хэрэглэгч хожиж байгаа. Танайх хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар шүү дээ. Хэрэглэгч манай шатахууныг хэрэглэснээрээ хожиж байгаа. Яагаад гэвэл бид нар 92-оос дээш октантай шатахуун зарчихсан. 95-аас дээштэй октантай шатахууныг бид нар 92 гээд зарчихсан. Гэтэл та нар 92.1 эсвэл 92.00 шатахуун зарах ёстой. 95.6 гэдэг октантай шатахуун зарж болохгүй гэж хэлээд байна. Түүнийг мэргэжлийн хяналтын байцаагч дүгнээд байгаа юм. 92-95-ын хооронд байх ёстой. 95-аас дээш бол 92 гэдэг шатахууныхаа стандартыг хангахгүй гэж хэлж байгаа нь хаана ямар хууль зүйн үндэслэл ямар стандарт дээр байгаа юм бэ байхгүй. Шүүх өмнө нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг ярьсан шүүхийн шийдвэрийг уншлаа. Техникийн мэдлэггүй бол сайн тодруулах хэрэгтэй. Гэтэл мэддэг юм шиг 92-95-ын хооронд байх ёстой байх гэж байгаа. Давж заалдах шатны шүүгч тэгж дүгнэж болохгүй. Төрөөс гаргасан шийтгэхийн төлөө ажилладаг хүмүүсийн дүгнэлтээр тийм юм хийгээд байж болохгүй. Бид нар үнэндээ эцсийн эцэстээ хэрэглэгчдэд бид нар сайн чанарын шатахууныг хямдхан нийлүүлчхээд байна. Тэгвэл хэрэглэгч үүнээс хожиж байгаа. Та 2200-аар 95 шатахуун авбал бодит байдалд хэрэглэгч хожно. Ийм үндэслэлээр бид нар торгуулчхаад байгаадаа өнөөдөр үнэхээр гайхаж байгаа. Хоёрдугаарт нь процесс нь 03 дугаар сарын 20-ны өдөр манайхаас авсан дээжээ цаашаа 2 лаборатори луу явуулсан. Лабораторийн хариу нь 04 дүгээр сарын 04-ний хавьцаа гарсан цаасан дээр тэгж харагдаж байгаа юм. Гэхдээ мэргэжлийн хяналтын газар дээр 06 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Яаж удаан ирснийг мэдэхгүй. Гэхдээ энэ хооронд бид нарын эрх зөрчигдөөд байгаа. 0217 стандартын доор 8,9 дүгээр дээж авахтай холбоотой асуудал байгаа. Дээжийн дүнтэй маргаан үүсвэл дахин тухайн авсан газраас дээж авна гээд зохицуулалт байна. Дээж авах 2008 оны 0218 стандарт нээлттэй байгаа. Түүний 7 дугаар зүйл заалт дээр 2 ширхэг дээж авна. Нэгийг нь шинжилгээнд өгнө. Нөгөөдхийг нь маргаан таслах дээж гэж байгаа. Улаанбаатар хотод 45 хоног хадгална. Хэрвээ эхний дээжийн дүн зарж байгаа шатахууны нийлүүлэгчийн шинжилгээний дүн дээр нийлэхгүй бол маргаан таслах дээжийг дахин шинжилгээнд өгөөд маргааныг үнэхээр 91.8 байсан юм уу, 95.6 байсан уу бүгдийг тухайн лабораториор маргааныг таслуулахтай холбоотой ашиглана. Энэ эрх манайд байхгүй болчихсон. Манай энэ эрхийг төрийн гурван байгууллагын хоорондын уялдаа холбоогүй байдлаас болоод алга болчихсон. Гэтэл түүнийг мэдэхгүй ковид гээд бичиг цаас маань нааш цаашаа алга болоод 45 хоног нь өнгөрчихсөн гэдэг. Тийм учраас танай энэ эрх бид нарт хамаагүй гэж хэлээд байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй та нарын эрх хэнд хамаатай юм гэж хэлээд байгаа. Бид нарт хамаатай. Үүнээс болоод 9 сая төгрөгөөр торгуулчхаад байна. Мөн бид бизнесийнхээ нэр хүндийг алдчихаад байна. Танай дарга лайв дээрээ ус хольчихсон бензин гэж хэлсэн. Устай бензин гэж байдаггүй юм. Устай бензин холивол машин ажиллахгүй. Бензин устай холилдоно гэж байдаггүй. Шингэн зүйл дотор угаасаа усны тодорхой элемент байгаа. Тэр нь ууршилтын явцад гарч байгаа шингэн зүйл юм. Түүнийг цэвэр уудаг устай андуурах боломжгүй.  Бидний бизнесийн нэр хүнд юм. Хуурамч шатахуун биш, шатахуун хуурамчаар хийх боломжгүй. Шатахууныг ямар нэгэн эд зүйлийг хуурамчаар хийдэгтэй адилхан хийх ямар ч боломжгүй. Монгол Улс Оросын Холбооны Улсын нэг үйлдвэрээс л хамааралтай. Хилийн ар талд байгаа Ангарскийн нефтийн үйлдвэрээс Монгол Улсын нийт шатахууны 90 гаран хувийг бүх тусгай зөвшөөрөлтэй 70 компани   бүгдээрээ авдаг. Өөр хаанаас ч авах боломжгүй. Шатахууныг хуурамч ус хольсон гэх мэтээр манай бизнесийн нэр хүндэд халдсан. Бид нар үүнээс болоод бизнесийн нэр хүндээ алдсан. Хэрэглэгч нар бид нарт итгэхээ больсон. Шатахуун цаашдын зах зээл дээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Мөнгөний хувьд ч гэсэн, эдийн бусаар ч гэсэн хохирчхоод байна.  2017 оны стандартын тус заалт нь 2  дээжийн дараа дахиад маргааныг тухайн газраас нь очиж шинжилгээ авч шалгана гэж байгаа. Үүнд давхар баталгаажуулсан заалт байна. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр магадгүй 45 хоног нь өнгөрчихсөн байжээ. Гэхдээ 217 стандартын дээж авахтай холбоотой заалтын дагуу та нар 2 лабораторийн хариу зөрсөн асуудал байхад дахиад яагаад авч болоогүй юм. Үүнтэй холбоотой ямар ч арга хэмжээ авагдаагүй. Үүнийг огт тайлбарладаггүй юу ч ярьдаггүй. Үүнийг шүүх ч гэсэн өмнө нь дүгнээгүй. Шүүх бол шийдвэр гаргахдаа ийм асуудлуудыг бүгдийг нь сайн дүгнэж ярихгүй зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй байгаа эрх ашгийг хамгаалах үүнтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа. Хууль хэрэглээний хувьд өмнө нь ярьсан. Гэхдээ асуулт хариулт дээр тодорхой хариулт хэлээгүй. Шатахууны компани 4 ширхэг төрийн хяналт дотор явж байгаа. Нэгдүгээр хяналт нь гаалийн байгууллагаар орж ирэхдээ цаанаас ирсэн техникийн тодорхойлолтыг орос хэл дээр байгаа. Гэхдээ түүнийг Гаалийн байгууллага аваад бүгдийг нь шалгаж байгаа. Мөн Гаалийн байгууллага улирал тутам тухайн компанийн оруулж ирснээс дээж аваад гаалийн лабораторидоо хадгалаад шинэчлээд хэрвээ дээж оруулж ирсэн техникийн шаардлагаасаа зөрвөл торгох, оруулж ирэхгүй байх хүртэл арга хэмжээ авч байдаг. Хоёр дахь хяналт нь албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн 2 төрлийн байгууллага байдаг. Нэг нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх, экспертийн албан дээрээс эсвэл Амбер гэх Олон улсын итгэмжлэгдсэн компани байгаа. Энэ хоёр байнга очиж шинжилгээ дүгнэлт авч баталгаажуулдаг. Гэхдээ цаанаасаа төрөөс авсан итгэмжлэл зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгждэг. Гурав дахь хяналт нь мэргэжлийн хяналт нь шатахууны тухайн бүтээгдэхүүний чанартай холбоотой хяналт шалгалтыг хийдэг. Тухайн *******ын газрын тосны хэлтэс гэж байгаа. Газрын тосны чиглэлийн мэргэшсэн хүн суугаад хэлтэс нь ажиллаад дотроо дарга болон 3 мэргэжилтэнтэй байсан. Бүгд шатахууны болон техникийн чиглэлээр мэргэжилтэй хүмүүс байсан. Бид нар ойлгохдоо Төрийн хяналт шалгалт давхцахгүй. ******* нь шатахууныхаа чанарын асуудлаар хяналт шалгалт хийдэг юм байна гэж өмнө нь ойлгодог байсан. Гэтэл 2021 оны шалгалт бид нарын ойлголтыг өөрчилсөн. Сүүлд ойлгоход Зөрчлийн тухай хуулийн манайхыг торгосон 10.2 гэдэг заалтыг *******ын ерөнхий газар болон Шыг хоёуланд нь давхар харьяалуулж өгсөн. 1.8 дүгээр зүйлийн 6.10 болон 1.8 дүгээр зүйлийн 6.16 гэдэг заалт дээр хоёулан дээр нь Зөрчлийн хуулийн 10 дугаар зүйлийнх 10.2-ыг 2 хяналт шалгалтын байгууллага хяналт шалгалт хийхээр давхар харьяалуулж өгсөн. Үүнээс шалтгаалаад өмнө нь мэргэжлийн хяналтын байцаагч нарыг шалгадаг байсан ба гэнэт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын даргын тушаалаар тус газрын байцаагч хянан шалгана гэсэн. Бид нарын зүгээс үүнийг давхар харьяалуулсан зүйл байхгүй. 10.2 заалт нь Шын харьяалалд хэрэглэгчийн төлөө үйл ажиллагаатай агуулгатай чанартай холбоотой заалт байгаа учраас түүнд байгаа 10.2-ын 1.1, 1.2-ыг хууль тогтоогч 5 заалтыг задлаагүйгээс чанартай холбоотой хэсэгт Шын хяналт шалгалт нь өөртөө хамааралгүй хэсэгт өөрийнхөө хүний нөөцийн чадамжгүй хийж чадахгүй ажлаар хянаж торгох арга хэмжээ авах тийм боломжийг бүрдүүлсэн. 10.2-ыг та нар уншаад үзээч, тус заалт хохирол шаардаад байна. Тухайн асуудлаар хэрэглэгч манай шатахууныг аваад хөдөлгүүр гэмтсэн гэх мэт шатахууныг хэрэглэсэнтэй холбоотой хохирол үүссэн байх ёстой. Гэтэл манайхаас харин ч чанартай бензин аваад 95-аас дээш октантай бензин хэрэглээд тэр хүний эрх ашиг эрх зүйн байдал нь илүү сайжраад байгаа. Сайжирсных нь төлөө торгож байгаа. Энэ заалтыг үндэслэвэл төлөвлөгөөт хяналт шалгалт гэж байгаа. Гэхдээ эхлээд агуулга нь шууд ерөнхий хяналт хийдэг заалт гэж байна. Тухайлсан гомдлын үндсэнд хяналт хийдэг заалт байна. Бид нарын ойлгож байгаагаар энэ заалт нь хохирол шаардсан. Тухайн гомдлыг үндэслэж тухайлсан хяналт шалгалт хийдэг зохицуулалт байна гэж харж байгаа юм. Үүнд хариуцагч бид нар хялбаршуулсан учраас төлбөрийн гомдолтой холбоотой асуудлыг хаячихсан юм гэсэн та нар хаях хамаагүй. Гомдол хяналт шалгалт нь хохирол үүсэн байж явна гээд Зөрчлийн хуульд заасан. Хууль тогтоогчийн заалтыг яагаад баримтлахгүй байгаа юм бэ. Ш хуульд заасан стандарт, арга замаар хяналт шалгалтыг хийх ёстой. Гэтэл хуулийн анхны тавигдах шаардлага нь хохирол үүссэнтэй холбоотой хяналт шалгалт хийнэ гээд байхад яагаад хуульд заасан замаар явахгүй байна гэдэг асуултад хариулахгүй байна. Хялбаршуулснаар хийсэн н гэдэг нь процесстой холбоотой шал өөр асуудал юм. Зөрчил шалгах процесс хэрвээ зохих журмынхаа дагуу явсан бол бид нарын гомдол өнөөдрийг хүртэл сунжрахгүй байсан. Ямар ч үндэслэлгүйгээр хялбаршуулсан ажиллагаагаар явуулсан. Хялбаршуулсныг тайлбарлахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой зөрчил учирсан хохирлыг нотлох баримт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж байгаа.

Ил тодорхой гэдэг нь юу гэсэн үг юм.  Үүнийг тайлбарлаагүй юу нь илт тодорхой байсан юм. Манай хоёр шинжилгээний дүгнэлт 91.8 байя бид нар больё маргахгүй. 91.8 нь 92-оос доош байсан юм байна. Бид нарын буруу байж гээд хүлээн зөвшөөрөх байсан. Гэтэл танайхаас авсан хоёр шинжилгээ зөрөөтэй нэг нь 95.6 нэг нь 91.8 яаж энэ хоёрыг илт тодорхой гэж хараад байгаа юм. Үүнийг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Яагаад та 1.1-д заасан илэрхий тодорхой байсан гэж үзээд байгаа юм. Бид нар илэрхий тодорхой байсан гэж үзэхгүй. Маш маргаантай асуудалтай. Танай хийсэн ажиллагаа чинь зөрчилтэй дутагдалтай байсан. Гэтэл үүнийг ийм аргаар хийсэн нь өөрөө процессын зөрчил юм. Тиймээс процессын хувьд ч, хууль хэрэглээний хувьд ч, анхнаасаа манай эрх ашгийг оролцуулахын хувьд ч бүхэлдээ энэ хяналт шалгалтын үйл ажиллагааг торгохтой холбоотой процесс хууль зөрчсөн. Тийм учраас хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.

2.Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын байцаагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа "П" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаа тул нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй боловч зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар огт мэдэгдэлгүй хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн” гэх талаар;

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн чанарын шаардлага хангахгүй авто бензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, *******ын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторитой хамтарсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн.

Ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр "П" ХХК-ийн СБД-ийн 1-р хороонд байрлах Парк ШТС-2-ийн эрхлэгч Б.Пийг байлцуулан жижиглэнгээр борлуулж буй АИ-92 авто бензиний 1-р хошуунаас дээж авч 210802 гэсэн кодоор кодолж, лацдан, дээж авсан тухай тэмдэглэл үйлдэж, эрхлэгч Б.Пид танилцуулж, гарын үсгийг зуруулж баталгаажуулсан.

Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "MNS 0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга" стандартын дагуу түүвэрлэгдсэн шатахуун түгээх станцуудын шатахуун түгээгүүрийн хошуу, савнаас авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн. Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораториос 2021.05.14-ний өдөр, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториос 2021.06.15-ны өдөр дээжийг шинжилсэн сорилын үр дүнг ирүүлсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Дүгнэлт гаргуулах тухай" 01/1297 дугаартай албан бичгээр дээжийг шинжилсэн сорилын үр дүнг *******ын ерөнхий газарт хүргүүлж, *******ын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт ирсэн.

Дүгнэлтээр "П" ХХК-ийн ШТС буюу жижиглэнгээр борлуулж буй АИ- 92 автобензин, Октаны тоо "Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин.

Техникийн шаардла MNS 0217:2017 стандартаар АИ-92 авто бензиний октаны тоо 92-оос багагүй байхаар заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.8 тодорхойлогдсон.

*******ын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн GT040 дугаартай сорилтын үр дүн зэрэг нотлох баримтаар “П” ХХК-ийн борлуулж буй АИ-92 автобензиний октаны тоо бага, тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон

"Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг”, 12.1-д "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна." гэж заасныг зөрчсөн байна.

Иймд тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд "Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх", 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” гэж, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.” гэж заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Хэрэг үүсгэж шийтгэл: оногдуулсан талаар хэрхэн мэдэгдсэн талаар

"П” ХХК-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг танилцуулахаар 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Шын даргын ******* тоот Дуудан ирүүлэх тухай албан бичгийг "П” ХХК-ийн /******* Энхтайваны өргөн чөлөө, Паркийн баруун талд байрлах төв оффис шуудангаар хүргүүлсэн. Мөн 2021 оны 07 сарын 09-ны өдөр 7017 5771 утсаар холбогдож явуулах имэйл хаяг асуухад иргээд хариу хэлнэ гээд ирүүлээгүй. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цагт ******* дугаартай утсаар холбогдож танилцуулж .mn имэйл хаягаар .gov.mn хаягаас ******* тоот Дуудан ирүүлэх тухай албан бичгийг сканердаж хүргүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 14 цагт Шын 906 тоотод ирж мэдүүлэг өгөхийг сануулсан. 2021 оны 07 дугаар 20-ний өдрийн 14 цагт ******* болон ******* дугаартай утас руу ******* дугаартай утсаар холбогдон, тайлбар мэдээлэл хүсэлт байгаа зэргийг асууж лавлахад цааш холбогдож хэлье гээд дахин холбоо барихад утсаа аваагүй болно. Иймд холбогдогчоос мэдүүлэг тайлбар авах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлтэй танилцуулах боломжгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг шуудангаар илгээсэн болно. Иймд “П” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х: Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. 04 дүгээр сарын 28-ны өдөр П компанитай холбогдох шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Яагаад гэвэл хэргийн материалд нь тэмдэглэл үйлдэгдэж байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэл гомдол гаргагч талд өмнө нь ч гэсэн сануулж хэлж байсан. Би төрийн албан хаагч би хэзээ ч өөрийнхөө бодлыг хэн нэгэнд тулгадаг, хувь хүнийхээ талаас хяналт шалгалтын дүгнэлтийг хэлдэг ийм эрх бүхий албан тушаалтан би биш. Би тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч. Албан тушаалын тодорхойлолтод заачихсан чиг үүргийнхээ дагуу өнөөдөр би шүүх танхимд байгаа. Тиймээс шүүх танхимд намайг биш юм гэхэд ядаж шүүхээ хүндлээд үнэн бодит юм ярих хэрэгтэй. Миний хэлээгүй үгийг хэлсэн мэтээр тайлбар өгч байгаа нь харамсалтай. Би үүнийг сануулж хэлье гэж бодлоо. Хоёрдугаарт манай Шын улсын байцаагч. Би өмнө нь хариу тайлбар дээрээ хэлж байсан. Тус хяналт шалгалт ганцхан Ш одоогийн Монополийн эсрэг газрын бие дааж ганцаараа хийсэн хяналт шалгалт биш юм. Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар дээрээс нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль ажлын хэсэгт орсон Стандарт хэмжил зүйн газрын Стандартын тухай хууль, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газар, *******ын газар гэх мэтчилэн төрийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт юм. Хяналт шалгалтын зорилго өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын горимд ямарваа нэгэн алдаа дутагдал гарч тухайн газрын тосны бүтээгдэхүүний чанар алдагдчих вий гэдэгт хяналт шалгалт хийсэн учраас бид нар вагоноос, агуулахаас, шатахуун түгээх станцаас тус тус авсан. П компанийн хувьд шатахуун түгээх станцаасаа ганцхан АИ-92 буюу авто бензиний хоёр дээжийг аваад хоёр лабораторид өгсөн. Гурав дахь дээжийг бид нар Гаалийн ерөнхий газарт маргаан таслахаар хадгалуулсан. Дээж авах стандартыг зөрчөөгүй. Лабораторид шинжлээд манайд ирсэн. ******* лабораторийн сорил дээр очоогүй шүү дээ. Манай байгууллага дээр удирдамжийг нь баталж, удирдлага арга зүйгээр хангаснаар нь 06 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр бүх сорилын дүнгүүд ирсэн. Түүний дагуу бид нар мэргэжлийн хяналтад хандаж дүгнэлт гаргуулсан. *******ын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны ******* дугаартай авто бензиний шинжилгээний дүнгийн тухай гэсэн улсын байцаагчийн дүгнэлт байгаа. Улсын байцаагчийн дүгнэлт гэдэг нь тухайн улсын байцаагч өөрийнхөө хариуцсан салбар, мэргэжлийн хүрээнд гаргадаг эрх зүйн хэм хэмжээний акт байдаг. Гэтэл дүгнэлтийн 2 дугаартай хэсэгт нь шинжилгээний сорилын дүнг тавьсан. Тус сорилын дүнд GT-040 гэх Ашигт малтмал, газрын тосны газрын  лабораторийн сорилын хариу СШ-21/88 гэсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын сорилын дүнгийн хариу хоёулаа хөдөлгүүрийн түлш этилжээгүй бинзен техникийн шаардлага MNS 0217 2017 стандартын шаардлагыг октаны тоогоороо  хангаагүй. Гэтэл энэ хоёрт сорилын дүнгийн дугаартай хоёр сорил нь П компанийн 210802 гэсэн кодоор кодлогдсон дээж байсан. Тиймээс манай улсын байцаагч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар аль нэг төрийн хяналтын байгууллагынхаа гаргасан дүн шинжилгээ, дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Хяналт шалгалтыг давхардуулахгүй хийнэ гэсэн төрийн хяналт шалгалтынхаа зарчмын дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг хууль ёсных байна гэж үзээд улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг улсын байцаагчийн дүгнэлтээр П компанийн авто бензиний октаных нь тоо нь стандартын шаардлага хангахгүй байгаа. 0217 2017 стандарт нь нийтдээ 15 үзүүлэлтээр тухайн авто бензиний чанар стандартын шаардлагыг үнэлдэг хүснэгт байгаа. 15 үзүүлэлтийн аль нэг үзүүлэлтийг л хангахгүй бол тухайн авто бензин чанарын шаардлага хангахгүй байна гэж үзнэ. Октаны тоо стандартад заасан хэмжээнд биш байхад бусад нь зүгээр юм чинь чанарын шаардлагыг хангана гэж үзэхгүй. Гэтэл 15 үзүүлэлтийн нэг буюу октаны тоо нь стандартын шаардлагыг хангаагүй байна гээд улсын байцаагч дүгнэчихсэн. Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох маргаан         өнгөрсөн 2 жил хагасын хугацааны захиргааны хэргийн гурван шатны шүүх дээр явсан. Улсын байцаагчийн дүгнэлт хэвээрээ үлдсэн. Тухайн хугацаанд манай удирдамжийг илт хууль бус болгоно гэж гомдлын нэг шаардлага байсан. Түүнийг ч гэсэн шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Бид нарын хийсэн хяналт шалгалтын удирдамж, *******ын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр хэвээрээ үлдсэн учраас өнөөдөр шүүхээр шийдвэрлэгдээд хүчин төгөлдөр болчихсон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд тавьсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэл хууль ёсны бөгөөд бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь улсын байцаагч 2 лабораторийн сорилын дүнг хоёуланг нь чанарын шаардлага хангахгүй гэдэг үзүүлэлт дээрээ тусгачихсан. Манай байцаагч дүгнэлтээ уншаад дүгнэлт дээр байгаа сорилын дүнгүүдийн кодоор нь өгөөд тухайн аж ахуйн нэгжийн тээж явсан авто бензин нь чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа юм байна гэдэг нь ил тодорхой зөрчил шүү дээ. Яагаад гэвэл эрх бүхий албан тушаалтан дүгнэчхээд байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Гомдол гаргагч тал маань Зөрчлийн тухай хуулийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх заалтыг уншиж өгч байна. Зөрчил үйлдсэн нь ил тодорхой таслал зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж байгаа юм. Бид зөрчил үйлдсэн нь ил тодорхой гээд дүгнэлтийг үндэслээд үзчихсэн учраас зөрчлийг дахиж нотлох шаардлагагүй, учирсан хохирлыг тооцох шаардлагагүй хялбаршуулсан журмаар ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хугацаа ажлын 5 хоног дотор байдаг. Тус хугацаанд бүх процессынхоо дагуу энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хяналтын прокурорын хяналтад хууль тогтоомжийнхоо хүрээнд явагддаг. Тийм учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг манай талаас зөрчөөгүй гэж үзэж байна. Харьяаллын асуудлаар  нэгэнт Зөрчлийн тухай хуулийн 10.2 гэдэг заалт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэдэг зөрчил дээр шийтгэл оногдуулдаг санкци байгаа. Ш нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, сурталчлах тухайн хуулийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцуулах бүрэн эрхтэй. Энэ талаар дүгнэлт гаргаж дүн мэдээг тайлагнах эрхтэй. Бид нар өөрсдийнхөө чиг үүргийг мэдэхгүй байгаа юм шиг өнөөдөр гэнэт төрийн албанд ороод ирчихсэн хүмүүс энэ байгууллагад ажилладаг биш, энэ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үед тохируулагч агентлагийн статустай үйл ажиллагаагаа явуулж байсан. Хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд бид нар улсын хэмжээнд аливаа үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хийдэг. Түүнээс биш хэн нэгэн компанийг хохироочихъё, хэн нэгэн аж ахуйн нэгжийг торгочихъё хэрэглэгчийн эрхийг заавал зөрчсөн байх ёстой гэж урьдчилсан дүгнэлт шийдвэр гаргадаггүй. Та шүүх танхимд хэлж байгаа үгээ бодох хэрэгтэй байх гэж үзэж байна. Иймээс бид нар бичгээр гаргаж өгсөн болоод хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай зөрчлийн хэрэг нотлогдсон нь тогтоогдсон учраас манай Шын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч “П” ХХК-аас М газарт холбогдуулан “Ш /хуучин нэрээр/-ын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

            2. Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3.Ш /хуучин нэрээр/-ын улсын байцаагч Э.Б нь “2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “П” ХХК буюу шатахуун түгээх станц нь жижиглэнгээр борлуулж буй АИ92 автобензиний октаны тоо бага байгаа нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй байгаа нь *******ын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, баримтаар тогтоогдсон” гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “П” ХХК-д шийтгэл оногдуулсан нь дараах байдлаар гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

4.Хэргийн үйл баримтын тухайд, тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “П” ХХК-ийн СБД-ийн 1-р хороонд байрлах Парк ШТС-2-ийн эрхлэгч Б.Пийг байлцуулан жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензины 1-р хошуунаас дээж авч 210802 гэсэн кодоор кодлож, лацдан, дээж авсан тэмдэглэл үйлдэж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн үндэсний төвийн лабораторид тус тус шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ.

4.1.Улмаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас *******ын ерөнхий газрын даргад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр лабораторийн сорилт шинжилгээний үр дүнд дүгнэлт гаргуулахаар 01/1297 тоот албан бичиг хүргүүлсэн байх ба *******ын ерөнхий газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр Монгол Улсын *******ын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаартай дүгнэлтийг хариуцагч байгууллагад хаяглан ирүүлсэн байна.

4.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториос гомдол гаргагч “П” ХХК-ийн бензины дээжинд хийсэн сорилын тухайд GT040 дугаартай, Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилын тухайд СШ21/87 дугаартай байна.

4.3.*******ын улсын ахлах байцаагчийн 01-07-106/260 дүгнэлтийн 2 дахь заалтад “Шинжилгээний сорилтын ... GT40 ... дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон, СШ21/74, СШ21/88, СШ21/92, СШ21/96 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензины октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш.Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэсэн байх ба нэхэмжлэгч “П” ХХК-ийн СШ21/87 дугаартай сорилын дугаар уг дүгнэлтийн хэсэгт байхгүй, мөн сорил шаардлага хангаагүй гэх 3 дахь заалтад мөн СШ21/87 дугаартай сорилын дүн дурдагдаагүй.

5.Гомдол гаргагчаас “... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа процессын хувьд алдаатай ... Октан гэдэг нь шаталтын түвшин зэрэг юм. 82, 88, 92, 95, 97 гэх мэт октан тооны шаталтын чадвараар нь л хоорондоо ангилагдаж байгаа. Жишээлбэл 92-ыг а одоогоор 2300 орчим төгрөгөөр авч байгаа. 95-ыг 500 төгрөгөөр үнэтэй авдаг. Илүү чадал сайтай тухайн автомашины моторын ажиллах чадварыг илүү дэмждэг хүчтэй болгодог. Тус шатахуун илүү шаталтын чадвар сайтай үнэтэй шатахуун юм. Гэтэл хэрэглэгчид сайн шатахуун зарсны төлөө хариуцагч маань торгоод байгаа юм ... Хоёрдугаарт нь процесс нь 03 дугаар сарын 20-ны өдөр манайхаас авсан дээжээ цаашаа 2 лаборатори луу явуулсан. Лабораторийн хариу нь 04 дүгээр сарын 04-ний хавьцаа гарсан цаасан дээр тэгж харагдаж байгаа юм. Гэхдээ мэргэжлийн хяналтын газар дээр 06 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Яаж удаан ирснийг мэдэхгүй. Гэхдээ энэ хооронд бид нарын эрх зөрчигдөөд байгаа ...

... Шатахууны компани 4 ширхэг төрийн хяналт дотор явж байгаа. Нэгдүгээр хяналт нь гаалийн байгууллагаар орж ирэхдээ цаанаас ирсэн техникийн тодорхойлолтыг орос хэл дээр байгаа. Гэхдээ түүнийг Гаалийн байгууллага аваад бүгдийг нь шалгаж байгаа. Мөн Гаалийн байгууллага улирал тутам тухайн компанийн оруулж ирснээс дээж аваад гаалийн лабораторидоо хадгалаад шинэчлээд хэрвээ дээж оруулж ирсэн техникийн шаардлагаасаа зөрвөл торгох, оруулж ирэхгүй байх хүртэл арга хэмжээ авч байдаг. Хоёр дахь хяналт нь албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн 2 төрлийн байгууллага байдаг. Нэг нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх, экспертийн албан дээрээс эсвэл Амбер гэх Олон улсын итгэмжлэгдсэн компани байгаа. Энэ хоёр байнга очиж шинжилгээ дүгнэлт авч баталгаажуулдаг. Гэхдээ цаанаасаа төрөөс авсан итгэмжлэл зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгждэг. Гурав дахь хяналт нь мэргэжлийн хяналт нь шатахууны тухайн бүтээгдэхүүний чанартай холбоотой хяналт шалгалтыг хийдэг. Тухайн *******ын газрын тосны хэлтэс гэж байгаа. Газрын тосны чиглэлийн мэргэшсэн хүн суугаад хэлтэс нь ажиллаад дотроо дарга болон 3 мэргэжилтэнтэй байсан. Бүгд шатахууны болон техникийн чиглэлээр мэргэжилтэй хүмүүс байсан. Бид нар ойлгохдоо Төрийн хяналт шалгалт давхцахгүй...

... 10.2-ыг та нар уншаад үзээч, тус заалт хохирол шаардаад байна. Тухайн асуудлаар хэрэглэгч манай шатахууныг аваад хөдөлгүүр гэмтсэн гэх мэт шатахууныг хэрэглэсэнтэй холбоотой хохирол үүссэн байх ёстой. Гэтэл манайхаас харин ч чанартай бензин аваад 95-аас дээш октантай бензин хэрэглээд тэр хүний эрх ашиг эрх зүйн байдал нь илүү сайжраад байгаа...

... хариуцагч бид нар хялбаршуулсан учраас төлбөрийн гомдолтой холбоотой асуудлыг хаячихсан юм гэсэн та нар хаях хамаагүй. Гомдол хяналт шалгалт нь хохирол үүсэн байж явна гээд Зөрчлийн хуульд заасан. Хууль тогтоогчийн заалтыг яагаад баримтлахгүй байгаа юм бэ. Ш хуульд заасан стандарт, арга замаар хяналт шалгалтыг хийх ёстой. Гэтэл хуулийн анхны тавигдах шаардлага нь хохирол үүссэнтэй холбоотой хяналт шалгалт хийнэ гээд байхад яагаад хуульд заасан замаар явахгүй байна гэдэг асуултад хариулахгүй байна...

... Тиймээс процессын хувьд ч, хууль хэрэглээний хувьд ч, анхнаасаа манай эрх ашгийг оролцуулахын хувьд ч бүхэлдээ энэ хяналт шалгалтын үйл ажиллагааг торгохтой холбоотой процесс хууль зөрчсөн.” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргана.

6.Харин хариуцагч талаас “...Тус хяналт шалгалт ганцхан Ш одоогийн Монополийн эсрэг газрын бие дааж ганцаараа хийсэн хяналт шалгалт биш юм. Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар дээрээс нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль ажлын хэсэгт орсон Стандарт хэмжил зүйн газрын Стандартын тухай хууль, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газар, *******ын газар гэх мэтчилэн төрийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт юм...

... Улсын байцаагчийн дүгнэлт гэдэг нь тухайн улсын байцаагч өөрийнхөө хариуцсан салбар, мэргэжлийн хүрээнд гаргадаг эрх зүйн хэм хэмжээний акт байдаг. Гэтэл дүгнэлтийн 2 дугаартай хэсэгт нь шинжилгээний сорилын дүнг тавьсан. Тус сорилын дүнд GT-040 гэх Ашигт малтмал, газрын тосны газрын  лабораторийн сорилын хариу СШ-21/88 гэсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын сорилын дүнгийн хариу хоёулаа хөдөлгүүрийн түлш этилжээгүй бинзен техникийн шаардлага MNS 0217 2017 стандартын шаардлагыг октаны тоогоороо  хангаагүй. Гэтэл энэ хоёрт сорилын дүнгийн дугаартай хоёр сорил нь П компанийн 210802 гэсэн кодоор кодлогдсон дээж байсан. Тиймээс манай улсын байцаагч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар аль нэг төрийн хяналтын байгууллагынхаа гаргасан дүн шинжилгээ, дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Хяналт шалгалтыг давхардуулахгүй хийнэ гэсэн төрийн хяналт шалгалтынхаа зарчмын дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг хууль ёсных байна гэж үзээд улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд шийтгэл оногдуулсан...

... Октаны тоо стандартад заасан хэмжээнд биш байхад бусад нь зүгээр юм чинь чанарын шаардлагыг хангана гэж үзэхгүй...

... Гомдол гаргагч тал маань Зөрчлийн тухай хуулийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх заалтыг уншиж өгч байна. Зөрчил үйлдсэн нь ил тодорхой таслал зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж байгаа юм. Бид зөрчил үйлдсэн нь ил тодорхой гээд дүгнэлтийг үндэслээд үзчихсэн учраас зөрчлийг дахиж нотлох шаардлагагүй, учирсан хохирлыг тооцох шаардлагагүй хялбаршуулсан журмаар ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэсэн...

... Харьяаллын асуудлаар  нэгэнт Зөрчлийн тухай хуулийн 10.2 гэдэг заалт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэдэг зөрчил дээр шийтгэл оногдуулдаг санкци байгаа. Ш нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, сурталчлах тухайн хуулийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцуулах бүрэн эрхтэй...” гэж гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

7.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.”, 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус хуульчилжээ.

8.Энэ хэргийн тухайд дээрх хуулиудыг холбогдох хуулиудтай уялдуулан системчлэн тайлбарлах болон зорилгоор нь тайлбарлах аргыг ашиглаж тайлбарласнаар маргаан бүхий шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэхийг дүгнэх боломжтой байна.

8.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн /цаашид "бараа" гэх/ худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж хуулийн зорилтыг тодорхойлсон байх ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг мөн хуулийн 16 дугаар зүйлд заажээ.

8.2.Харин стандарт нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тогтоож, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн тогтолцооны чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Стандартчиллын зорилго нь бүтээгдэхүүний хэрэглээний нийцтэй байдал, харилцан орлуулалт болон сорилт, хэмжилтийн нэгдмэл байдлыг хангах замаар нөөцийг зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.” гэж заасны дагуу хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой тавигдах шалгууруудын нэг байна.

8.3.Хариуцагч нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч болохын хувьд Зөрчлийн тухай хуулиар ямар тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн гэж үзэх, зөрчлийн шинж хэзээ бүрэн хангагдах болохыг анхаараагүйгээс шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж шүүх үзлээ.

8.4.Тодруулбал, “П” ХХК-ийн бензины октан 91.8, 95.6 зэргээр сорилын дүн зөрүүтэй гарсан, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн зарчмын үүднээс зөрүүтэй сорилын дүнгийн “91.8” биш “95.6” гарсан үр дүнг үнэлэхэд зөвхөн бензины октан стандарт шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрх зөрчигдөөгүй буюу Монгол Улсын стандарт “Хөдөлгүүрийн түлш.Этилжүүлээгүй бензин.Техникийн шаардлага MNS0217:2017”-ын 1-р хүснэгт “Этилжүүлээгүй бензиний физик-химийн болон ашиглалтын үзүүлэлт”-ийн 1-д “Октаны тоо, багагүй:” гэснээс үзвэл АИ92 автобензины октаны тоо 92-оос багагүй байхад л шаардлага хангах төдийгүй үүнээс өндөр октантай бензин нь АИ92 автобензин хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэхээр чанарын түвшинд байна.

8.5.Шүүх *******ын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул уг асуудлаар дахин дүгнэлт хийхгүй хэдий ч шийтгэл оногдуулсан үндэслэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөнтэй холбоотой, хуулиудын зорилго зорилтоос үзвэл аливаа этгээд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, дордуулсан тохиолдолд л зөрчлийн шинж бүрэн хангагдахаар байхад “95.6” октантай бензин худалдсаныг зөрчилд тооцож торгосон нь буруу гэх “П” ХХК-ийн гомдлын шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.

8.6.Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг нутаг дэвсгэрийн болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаар нь ялгамжтай тогтоосон байх ба энэхүү хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:6.10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 10.2 дугаар зүйл ...”/2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./, 6.16.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 10.2 дугаар зүйл ...-д заасан зөрчил гэж нэг Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд хоёр эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахаар 2021[1] онд хуульчилсан байжээ.

8.7.Өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангаагүй бараа борлуулснаас хэрэглэгчийн эрхийг зөрчсөн зөрчилтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, харин стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн мөн болох нь тогтоогдсон тохиолдолд *******ын улсын байцаагч зөрчилд шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх боловч 2023 оны хуулиар мэргэжлийн хяналтын улсын байцаагчид холбогдох зохицуулалтыг хүчингүй болгосноор нөхцөл байдал өөрчлөгдсөн.

8.8.Гэвч энэ хэргийн тухайд 2021 оны шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэж байх тул тухайн үеийн материаллаг хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэж, тайлбарлах нь шүүхийн үүрэг байна.

8.9.Нөгөөтэйгүүр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалахад “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх” зарчмыг баримтлах бөгөөд дээр дурдсанчлан АИ92 автобензин хэрэглэгчид худалдсан 95.6 октантай бензин нь чанар, зориулалтын зохих шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй юм. Дахин тодруулахад, стандартад “Октаны тоо: багагүй” гэснээс биш их байвал чанарын шаардлага хангахгүй талаар огт заагаагүйг дурдах нь зүйтэй.

9.Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 113.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж шүүхийн шийдвэр биелсэнд тооцохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА

 

 

 

[1] Шийтгэлийн хуудсын огноо 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр