Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/77

 

,                                                          

 

 

   2024           01             11                                      2024/ДШМ/77

 

Э.Т , Э.Б , 

С.М , Б.У , Б.Н , 

Р.Э , Б.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Н.Энхтулга, 

яллагдагч Э.Б , Б.У , тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

яллагдагч С.М ,  түүний өмгөөлөгч А.Буянжаргал, 

яллагдагч Б.Н , түүний өмгөөлөгч П.Гансүх,

яллагдагч Э.Т ,

яллагдагч Б.Л,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Т , Э.Б , С.М , Б.У , Б.Н , Р.Э , Б.Л нарт холбогдох эрүүгийн ****  дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч Э.Т  нь ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 107 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад их хэмжээний хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

Мөн яллагдагч Э.Т , А.Е, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан насанд хүрээгүй хохирогч болон Б.Г, Г.М, Б.Б, Ө.А. М.Т нарын эд хөрөнгийг авах зорилгоор цаасны хутга ашиглан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 2.716.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг гар утас, бэлэн 5.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж авсан;

Э.Гансэлэмийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "Фокус" биллиард тоглоомын газрын лангуунаас хохирогч Б.Л-ын өмчлөлийн "Самсунг А71" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох "Самсунг А71" загварын гар утсыг өөртөө авч, түүнийг бусдад худалдан борлуулж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан;

2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Энжоё" баарны гадна талд хохирогч Г.А-н эрүүл мэнд эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, зүүн доод уруулын дотор салстад цус хуралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус;

2. Яллагдагч Б.Л нь ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 44 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад их хэмжээний хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

Мөн яллагдагч Б.Л нь 2019 оны 4 дүгээр сарын 03-аас 05-ны өдрийн хооронд Л.С-н фейсбүүк хаягт нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, улмаар Г.Ц, Т.Т нарын фейсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн 4 хуурч, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж Г.Ц-с 100.000 төгрөг, Т.Т 100.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан;

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М”  бааранд хохирогч Э.Х-с “гар утсаа түр өгөөч, ярьчхаад буцаагаад өгнө" гэж итгүүлэн авч буцаан өгөлгүйгээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын 420.000 төгрөгийн эд хөрөнгийг залилсан;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/397 дугаартай захирамжаар хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 02 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байхад 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж хяналт тавих зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хууль бусаар устгаж гэмтээн 930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус; 

3. Яллагдагч Б.У  нь ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 50 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад их хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 45 дугаар гудамжинд хохирогч Б.Нандинцэцэгийн толгой, мөрөн тус газарт чулуугаар цохиж, биед нь хүч хэрэглэн довтолж, түүний өмчлөлийн унжлагатай мөнгөн ээмэг, зүүлт, монетон бөгж, жижиг гар цүнх, арьсан түрийвч, иргэний үнэмлэх, банкны карт, "Айфоне 6 плас" загварын гар утас, "Редми нөүт-7” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч 2.206.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт;

4. Яллагдагч Б.Н  нь ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 22 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан;

Мөн Н нартай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Б.Т-г "гар утсаа түр хэрэглүүлээч" гэж хуурч, түүний эзэмшлийн 669.600 төгрөгийн үнэлгээ бүхий "Самсунг А-51” загварын гар утсыг залилж авсан;

Б.Н  нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.У , Б.Л нарын бүлэглэн Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "О" хүнсний дэлгүүрээс хохирогч Б.Н-н өмчлөлийн "Айфоне 11" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад 700.000 төгрөгөөр худалдаж, өөрт эдийн ашигтай байдлыг бий болгож, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус;

5. Яллагдагч Э.Б  нь ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

6. Яллагдагч С.М  нь ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан;

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, "Ж" төвийн Б1 давхарт байрлах нийтийн байрны өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Тэргэлтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, хутгаар зүүн гарын бугалга, дал хэсэгт нь хутгалж, баруун дал, зүүн бугалгад шарх, зүүн болон баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус;

7. Яллагдагч Р.Э  нь Тэ-тэй бүлэглэн 2010 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 7 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн "Хан зүрх" нэртэй эмийн сангаас 750.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Э-т 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: “...Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зүйлийн 4 хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүх яллагдагч Э.Т , Б.У . Б.Л, Б.Н , Э.Б , С.М , Р.Э  нарт холбогдох хэргээс яллагдагч Н нарт холбогдох хэргийг тусгаарласан нь шүүх хуралдаанаар хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөр байна гэж үзэж, яллагдагч нарын ...гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл...” зэргийг тогтооход чухал ач холбогдолтой байна. 

Мөн яллагдагч Б.У  нь мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд “...өөрт холбогдох гэмт хэргийн шинжтэй 67 үйлдэл холбогдлын талаар...” мэдүүлсэн байна.

Прокурорын гаргасан шийдвэрт яллагдагч Б.У  дээд шатны прокурорт гомдол, хүсэлт гаргасан, холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явагдсан байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн **** дугаартай “...Б.У д холбогдох хэргийг ...шүүхэд шилжүүлсэн байх тул ...гомдлыг хүргүүлэв...” гэх утгатай албан бичиг хэрэгт авагджээ.

Яллагдагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын шийдвэрт гомдол гаргасан, уг гомдол шат шатны прокурорт хянагдаж шийдвэрлэгдэж дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...яллагдагч нь прокурор, ...мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй..." гэснийг зөрчиж яллагдагчийн гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд яллагдагч Б.У гийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтаар тогтоогдож байгаа “...орхигдсон, шалгаагүй гэх 16 үйлдэл холбогдлыг...” мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, тодруулах эсхүл прокурорт энэ талаар гаргасан түүний гомдол, хүсэлтийг эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай.

Мөн яллагдагч Б.Л-н мэдүүлсэн 2021 оны 8 дугаар сард баригдахдаа “iphоne 12 рго mах” загварыг гар утас хураалгасан эсэхийг тодруулж, хохирлын нэгдсэн тооцоо гаргах шаардлагатай байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг хангаж, дээр дурдсан ажиллагааг бүрэн хийж ирсний дараа хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.М , Б.Н , Б.Л, Б.У , Э.Б  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Э.Т д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Р.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.   

Прокурор Н.Энхтулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж **** дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаажээ. 

Шүүх захирамждаа “...Шүүх Э.Т , Б Улаанаа, Б.Л, Б.Н , Э.Б , С.М . Р.Э  нарт холбогдох хэргээс яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарласан нь шүүх хуралдаанаар хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөр байна гэж үзлээ. Тухайлбал яллагдагч нарын “...гэмт хэрэгт хамтран оролцсон байдал. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаант нөхцөл...” зэргийг тогтооход чухал ач холбогдолтой. ...мөн яллагдагч Б.У  нь мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд  “.. өөрт холбогдох гэмт хэргийн шинжтэй 67 үйлдэл холбогдлын талаар мэдүүлсэн байна. ...Прокурорын гаргасан шийдвэрт яллагдагч Б.У  дээд шатны прокурорт гомдол, хүсэлт гаргасан, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4996 дугаартай “...Б.У д холбогдох хэргийг ...шүүхэд шилжүүлсэн байх тул ...гомдлыг хүргүүлэв...” гэх утгатай албан бичиг хэрэгт авагджээ. Яллагдагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын шийдвэрт гомдол гаргасан, уг гомдол шат шатны прокурорт хянагдаж шийдвэрлэгдээгүй байхад шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна” гэж дүгнэсэн байна. 

Шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн ****  дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 15-аас 2023 оны 02 дугаар сарын 19-ний хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 195 удаагийн үйлдлээр эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг үйлдсэн буюу бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан. 

Яллагдагч Б.Н, С.Т, Ш.Т, Г.Д нарын Э.Т , Б.У , Б.Л, Б.Н , Э.Б , С.М , Р.Э  нартай бүлэглэж үйлдсэн 12 хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгаарлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэснээр яллагдагч нарын эрх зүйн байдал дордох, хохирол, хор уршгийг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Гэтэл шүүх “...яллагдагч Б.Н, С.Т, Ш.Т, Г.Д нарт холбогдох хэргийг тусгаарласан нь шүүх хуралдаанаар хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөр байна.” гэж дүгнэсэн атлаа хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй эргэлзээ бүхий ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. 

2. Яллагдагч Б.У д 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 455А дугаартай яллах дүгнэлтийг гардуулан өгч, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “оролцогч нь ...хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны  талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт ...гаргана” гэж заасан. 

Гэтэл яллагдагч Б.У  нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргаагүй атлаа 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу яллах дүгнэлт гардаж авсны дараа Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Яллагдагч Б.У гийн өмгөөлөгч Д.Ганбаатар нь мөрдөн байцаалтын шатнаас түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд прокурорын яллах дүгнэлтийг гардаж авч, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа, нэгжийн дээд шатны прокурорт бус дээд шатны прокурорын газарт гомдол гаргасан. 

Иймд шүүгчийн захирамжид “...Яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын шийдвэрт гомдол гаргасан, уг гомдол шат шатны прокурорт хянагдаж шийдвэрлэгдээгүй байхад шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

3. Шүүх захирамждаа “...яллагдагч Б.Л-ийн мэдүүлсэн 2021 оны 8 дугаар сард баригдахдаа iphone 12 pro max загварын гар утас хураалгасан эсэхийг тодруулж, хохирлын нэгдсэн тооцоо гаргах шаардлагатай байна” гэжээ. 

Яллагдагч Б.Л нь 2021 оны 8 дугаар сард баригдахдаа ямар нэгэн гар утас хураалгасан талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байгаагүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинээр мэдүүлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн яллагдагч Б.У  болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт өөрт холбогдох үйлдлээ нэгтгэж шийдвэрлээгүй гэх агуулгатай гомдол, хүсэлт гаргасан. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд улсын хэмжээний мөрдөн шалгах байгууллагууд, прокурорын байгууллагуудаас яллагдагч Э.Т , Б.У , Б.Л, Б.Н , Э.Б , С.М . Р.Э , Б.Н, С.Т, Ш.Т, нарт холбогдох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар лавлагаа авч, хариуг хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

Хэрэгт мөрдөгч, прокурорын зүгээс хуульд заасан бүх арга хэмжээг авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг   тогтоож, тэдгээрийн үйлдэл оролцоог хэрэг тус бүрээр хохирлын тооцоог гаргаж оролцогч нарт танилцуулсан болно. 

Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар, мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. 

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны 2022/ШЗ/**** дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв. 

Яллагдагч Э.Б , Б.У  нарын өмгөөлөгч Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцэж гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нар болон миний зүгээс яллагдагч нартай хамт гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэх Л, Г нарын хэргийн тусгаарлаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ хохирогчид учирсан хохирлыг барагдуулахад нөлөөлнө гэж үзэж байна. Яллагдагч Б.У  гэм буруу дээрээ маргадаггүй. Харин хохирогчид учирсан хохирлыг өөрийн үйлдсэн гэм буруугийн хэмжээнд төлж барагдуулах сонирхлоо илэрхийлсээр ирсэн. Тиймээс хамт гэмт хэрэг үйлдсэн гэх Т, Л  нарын хэргийг нэгтгүүлэн, учруулсан хохирлоо хамт төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хорих ангид яллагдагч Э.Б , Б.У  нарт яллах дүгнэлтийг гардуулсан. Яллах дүгнэлтийг гардуулах явцад миний бие хамт байсан. Гардуулах үед өдрийн 15 цаг өнгөрсөн байсан. Энэ үед яллагдагч нарын зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг прокурорт гаргасан. Хэргийн материалтай танилцаж байх явцад буюу 15 цагт 461 дүгээр хорих ангиас хоригдож байгаа хүмүүсээ татаж авч байсан тул хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаж чадаагүй. Яллагдагч Б.У  нь өөрт холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтээ 2022 оноос хойш илэрхийлсээр ирсэн. Тэрээр 2022 оноос хойш өөрийн үйлдсэн 21 үйлдлийг илчлэн мэдээлж, мөрдөн шалгалтаар тогтоосон. Гэвч 16 үйлдэл дээр нь хэрэг үүсээгүй бөгөөд яллагдагчийн зүгээс энэ 16 үйлдлээ нэгтгүүлэн шалгуулснаар эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс үйлдлүүдийг нэгтгэн шалгаагүй нь ирээдүйд шүүхээс дахин ял шийтгэл хүлээх буюу эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болно гэж үзэж байна. Яллагдагч Б.У  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хоригдож байна. Өнөөдрийн байдлаар 27 сар болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж хуульчилсан. Б.У  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял сонссон бөгөөд дээрх дурдсан хуулийн дагуу түүний цагдан хоригдох хугацаа өнгөрчхөөд байгаа юм. Яллагдагч Э.Б  гэм буруу дээр маргадаггүй, шүүхээр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.У гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч С.М н өмгөөлөгч А.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлуулахдаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж байсан. Энэ үед миний үйлчлүүлэгч 12 дахь сардаа хоригдож байсан. Цагдан хорих 461 дүгээр ангиас цагдан хоригдож буй тодорхойлолтыг гаргуулан шүүх бүрэлдэхүүнд өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заасан. Гэтэл тодорхойлолтоос харахад миний үйлчлүүлэгчийн хоригдож буй хугацаа 12 сараас хэтэрсэн байгаа. Миний  үйлчлүүлэгч үйлдэл дээрээ маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Н-н өмгөөлөгч П.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэргийн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх саналтай оролцсон. Шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хэлэх илүүц байх. Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянадаг. Өмгөөлөгч миний бие прокурор эсэргүүцэл бичсэнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт зөрчигдсөн талаар дурдсан. Миний үйлчлүүлэгч хоригдож эхлээд 15 сарын хугацаа өнгөрч байна. Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус гэмт хэрэг нь 1-5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх эрүүгийн хариуцлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэгт дээд тал 12 сарын хугацаагаар цагдан хорихоор заасан. Иймд өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зүйлийн 4 хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт;

Саарал адуу овогт Байгалмаагийн Нарансолонгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт;

М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх яллагдагч Э.Т , Б.Л, Б.У , Б.Н , Э.Б , С.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Э.Т , Б.Л, Б.У , Б.Н , Э.Б , С.М  нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Иймд прокурор Н.Энхтулгын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллагдагч Б.Н-ын өмгөөлөгч П.Гансүх, яллагдагч Э.Б , Б.У  нарын өмгөөлөгч Д.Ганбаатар, яллагдагч С.М н өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан “...яллагдагч нарыг цагдан хорих хугацаа хэтэрсэн тул цагдан хорионы асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх утга бүхий хүсэлтүүд гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүх яллагдагч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүх яллагдагч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Яллагдагч Э.Т , Э.Б , С.М , Б.У , Б.Н , Р.Э , Б.Л нар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамж гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 101 /нэг зуун нэг/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг  хүлээн авсугай.

            2.Яллагдагч Э.Т , Э.Б ,  С.М , Б.У , Б.Н , Р.Э , Б.Л нар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 101 /нэг зуун нэг/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

 

 

                                    ШҮҮГЧ                                                       Н.БАТСАЙХАН

 

 

                                    ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ