Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 320/ШШ2025/00514

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..р хороо, Олимпийн гудамж, Центрум төвийн...давхарт байрлах, Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, .. дугаар багт оршин суух, Ш. Б.Г (Р...)-д холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,481,800.11 төгрөг, зээлийн хүү 2,184,735.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339,175.97 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 6,016,711.62 (зургаан сая арван зургаан мянга долоон зуун арван нэг) төгрөг 62 (жаран хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 320/2025/00488/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Г нь Н ББСБ ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2261000908 тоот зээлийн гэрээ байгуулж зээл авсан ба тус зээлийн гэрээ нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болохоор гэрээг байгуулсан. Зээлдэгч нь 2261000908 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 718,119.89 төгрөг, хүү 1,243,769.03 төгрөг, нийт 2,012,300 төгрөг төлж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2261000908 тоот зээлийн гэрээний үүрэгт 6,005,711.62 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 6,016,711.62 төгрөг байгаа тул тус мөнгийг хариуцагч Б.Г-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Г нь Н ББСБ ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Би тус ББСБ-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 3,481,800.11 төгрөг, зээлийн хүү 2,184,735.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339,175.97 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 6,016,711.62 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Г-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,481,800.11 төгрөг, зээлийн хүү 2,184,735.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339,175.97 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 6,016,711.62 (зургаан сая арван зургаан мянга долоон зуун арван нэг) төгрөг 62 (жаран хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,016,711.62 (зургаан сая арван зургаан мянга долоон зуун арван нэг) төгрөг 62 (жаран хоёр) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,217 (нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун арван долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 55,608.50 (тавин таван мянга зургаан зуун найм) төгрөг 50 (тавь) төгрөгийг, улсын орлогоос 55,608.50 (тавин таван мянга зургаан зуун найм) төгрөг 50 (тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,481,800.11 төгрөг, зээлийн хүү 2,184,735.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339,175.97 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 6,016,711.62 (зургаан сая арван зургаан мянга долоон зуун арван нэг) төгрөг 62 (жаран хоёр) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,016,711.62 (зургаан сая арван зургаан мянга долоон зуун арван нэг) төгрөг 62 (жаран хоёр) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 111,217 (нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун арван долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-с 55,608.5 (тавин таван мянга зургаан зуун найм) төгрөг 50 (тавь) төгрөгийг, улсын орлогоос 55,608.50 (тавин таван мянга зургаан зуун найм) төгрөг 50 (тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН