2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/02950

 

 

 

 

 

 

 

 

2025 04 15 192/ШШ2025/02950

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч: 

 

Монетон ээмэг, гинж, бөгжнүүд буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр танил эгчдээ мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь итгээд өөрийн үнэт зүйлсийг өгөн явуулсан. ******** гэдэг ломбарданд тавьсан. Удахгүй авч өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл утсаа авахгүй, блок хийн холбоогүй байгаа. Би өөрөө ********* ломбард руу залгаж үзэхэд 19 үйлчилгээний салбарт хугацаа нь дууссан, *********гэсэн гэрээний дугаартай байна гэсэн тул би зөвхөн өөрийн үнэт зүйлсийг бүрэн бүтнээр нь авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******** нь Э.********ээс монетэн эдлэл авч ломбарданд тавьсан тул нэхэмжлэлийн шаардлага болох Монетон ээмэг, гинж, бөгжнүүдийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******** нь хариуцагч Б.********д холбогдуулан монетон ээмэг, гинж, бөгжнүүд буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.********ийн монетон ээмэг, гинж, бөгжнүүд буцаан гаргуулах тухай шаардлагыг Б.******** хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.********ийн монетон ээмэг, гинж, бөгж зэргийг буцаан өгөхөөр хариуцагч Б.******** бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.********гаас улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 35 100 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Э.********т олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ