2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/02666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, шүүгч Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Н.Г /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.М /РД:*******/,

Хариуцагч: П.М /*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 92 840 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******,

Хариуцагч П.М*******,

Хариуцагч П.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Иргэдийн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Г******* нь хариуцагч П.М*******, П.М******* нарт холбогдуулан хохиролд 92 840 314 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Пгийн М******* Ө хотхон 53 м.кв шинэ 3-н өрөө байрыг машин оролцуулж наймаалах санал тавьсан зарын дагуу 881 дугаартай утсаар нь холбогдож, биечлэн уулзсаны үндсэн дээр 53 м.кв 3-н өрөө байрны үнэ 92 085 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, ашиглалтад орсон орон сууцны үнэд нь хариуцагч М******* нэхэмжлэгч миний УНВ улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын TOYOTA Land Cruiser 200 маркийн автомашиныг 74 085 000 төгрөгт үнэлж тохирсон ба 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулах үед хариуцагч П.М******* нотариатын үнэ өндөр гарна гээд 60 000 000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. 10 000 000 төгрөгийг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохиролцож нотариатаар баталгаажуулсан, үлдэгдэл 18 000 000 төгрөгөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5029 тоот дансанд 8 070 000 төгрөгийг шилжүүлснээр орон сууцны үнэ болох 92 085 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир хариуцагч М******* дүү эмэгтэй Ч.Пг ирүүлж Орон сууц захиалгын үнэ 92 085 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан захиалгын гэрээг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 04 минутад хөрөнгө оруулагч, хариуцан бариулсан Ж.Гтай гэрээг цуцалж, хүчингүй болгосноор нэхэмжлэгч Н.Г******* би тэр дороо буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны төлбөр 92 085 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Б дүүрэг, хороо ын 73 А байрны 2-р орц 6-н давхрын , 52.62 м.кв гурван өрөө орон сууцыг үүрэг гүйцэтгэгч Ж.Гтай орон сууц захиалгын гэрээг бүртгэлийн 1578 дугаарт байгуулж, хариуцагч П.М*******ас орон сууцны түлхүүрээ гардан авч байрандаа орсон юм. Худалдаж авсан орон сууцандаа амьдарч байтал 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М банкны мэдэгдэх хуудас ирж Б дүүргийн хороо, гудамж, хороолол, Ө хотхоны 52.62 м.кв талбай бүхий байрны орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн Ү-22004 дугаартай гэрчилгээг шилжүүлэн авч банк өөрийн өмчлөлдөө хүлээн авсан тул хууль ёсны өмчлөгч нь М банк болсон тул нэхэмжлэгч би хөгжлийн банктай гэрээ байгуулж уг орон сууцаа худалдан авснаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 001215599 дугаартай гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч нь болсон юм. Иймд 2019 оны 8 дугаарын сарын 12-ны өдөр хариуцагч П.М*******, П.М******* нараас худалдаж авсан орон сууцыг Хөгжлийн банк өөрийн өмчлөлд авсан тул Б дүүрэг, , байр 3-н өрөө 52.621 м.кв орон сууцны үнэд төлсөн 74 085 000 төгрөг, банкаар төлсөн 8 000 000 төгрөг буюу 82 085 000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөг, нийт 84 085 000 төгрөгийг хариуцагч П.М*******, П.М******* нараас гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Хариуцагч П.М*******, П.М******* нараас нэхэмжилсэн 84 085 000 төгрөгийн нэхэмжлэл дээр нэмж 8 755 314 төгрөг нийт 92 840 314 төгрөгийг нэхэмжилж байна. П.Мын зөвшөөрсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмгөөллийн товчоотой 2 762 550 төгрөгийн өмгөөллийн гэрээ байгуулж төлбөрийг шилжүүлсэн болно. Байрны СӨХ-ны төлбөр 2018 оны 08 сараас 2019 оны 08 сар хүртлэх төлбөр 12 сарын 21 200 төгрөгөөр тооцож нийт 254 400 төгрөг, хүүхдээ сургуульд зөөхөд үүссэн зардлын задаргаа 2 738 364 төгрөг, Хөгжлийн банк манай байрнаас гарна уу гэсэн албан шаардлагын дарамт болон Нарантуул захын түгжрэл гэх мэт сэтгэл санаа, бие махбодийн дарамт стрессийн үүдэлтэй 3 000 000 төгрөг, нийт 92 840 314 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нь энэ маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарын хүсэл зоригийн дагуу авсан. Хариуцагч нартай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Учир нь хариуцагч П.М******* нь уг орон сууцыг худалдан борлуулна гэсэн зар тавьсан учраас л очиж уулзсан. Мөн хариуцагч П.М******* нь орон сууцны төлбөрийг авсан учраас гэрээ байгуулагдсан гэж үзээд байгаа юм. Тэр н.Гтай гэрээ байгуулсан бол тусдаа асуудал. Иймд хариуцагч нарыг Иргэний хуульд зааснаар эрхийн доголдолтой байр худалдсан гэж үзсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар хариуцагч нар хууль зөрчиж хуйвалдан эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан учраас тэднээс хохирол нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252 дугаар зүйлд зааснаар эрхийн доголдолгүй хөрөнгө худалдах байтал барьцааны байрыг худалдаж хариуцагч нар нь хууль зөрчсөн. Иймд хуульд хууль бус гэрээ байгуулсан этгээдүүд хохирлыг төлнө гэсний дагуу байрны үнэд тэдэнд төлсөн мөнгө болон бусад хохирлыг гаргуулахаар шаардсан гэв.

 

2.Хариуцагч П.М*******, П.М******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

2.1.Хариуцагч П.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би фэйсбүүк дээр зар тавьсан нь үнэн. Би хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Би мөнгө төгрөг аваагүй, төлбөр тооцоог хийгээгүй зөвхөн зар тавиад өгөөч гээд гуйсны дагуу л байр зарна гэсэн зар тавьсан гэв.

 

2.2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ихэсгэсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч Н.Г******* хариуцагч П.Мын зөвшөөрсний дагуу 2022.10.15-ны өдөр өмгөөллийн гэрээ байгуулан 2.762.550 төгрөг төлсөн гэх тухайд 2023.02.08-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээнд дээр хариуцагч П.Мын зөвшөөрсний дагуу байгуулсан гэх үг өгүүлбэр байдаггүй ба талуудын хооронд бичсэн чатан дээр өмгөөлөгчөө ав гэж бас байхгүй байдаг. Мөн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг тайлбарлана гэж заасны дагуу тухайн 2023.02.08-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээний утга нь Монгол улс, Ула хот Б дүүргийн хороо, ын гудамж, байрны сууц өмчлөгчдийн эрхийн зөрчилтэй холбоотой маргаанд сууц өмчлөгч-Үйлчлүүлэгчийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах гэсэн гэрээний зүйлтэй гэрээг талууд сайн дурын үндсэн дээр өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар гэрээ хийн төлбөр төлсөн гэх боловч уг төлбөрийг П.М*******, П.М******* нараас нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2018 оноос хариуцагч нараас худалдан авсан захиалгын гэрээний үндсэн дээр Б дүүргийн хороо, ын гудамж, байрны 52.62м2 талбай бүхий байранд амьдарч байх хугацааны байрны СӨХ-ын төлбөр болох 2018.08 сараас 2019.08 сар хүртэлх 1 жилийн төлбөр 254.400 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрийг өөрөө гэр бүлийн хамт тухайн байранд амьдарч байх хугацаандаа нийтийн талбай орц ашигласны мөн цэвэрлэгээ үйлчилгээ өөрсдийн хэрэглэсэн ахуйн хог хаягдал зэргийн СӨХ-өөс хог ачсан цэвэрлэгээ үйлчилгээгээ хийсэн зэрэг авсан үйлчилгээндээ төлсөн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжлэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч хүүхдээ сургуульд зөөхөд гарсан зардал гэх 2.738.364 төгрөг нэхэмжилсэн Б дүүргийн 42 р хорооны засаг даргын тодорхойлолтоор тус хорооны харьяа сургууль нь хамран сургах сургах тойргийн дагуу БЗД-н 30 дугаар сургууль болно гэсэн байгаа бөгөөд Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтод 2021.01.02-ны өдрийн боловсролын сайдын тушаалаар Шавь цогцолбор сургууль татан буугдаж 30 болон 69 дүгээр сургууль албан ёсоор бие даасан сургуулиуд болоход тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр ангиудыг харъяалалаар нь бус ангиар хувааж Г******* овогтой Ц нь харьяа биш ч шийдвэрийн дагуу анги болон багштай хамт 69 дүгээр сургуулийн харьяанд суралцаж байгаа нь үнэн болно" гэсэн байгаа бөгөөд боловсролын сайдын шийдвэр болон тухайн үеийн удирдлагын шийдвэрт яагаад хариуцагч нар хариуцлага хүлээх нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ сургуульд зөөсний зардлыг төлөх нь ойлгомжгүй байна. Мөн МУ-ын үндсэн хуулинд хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан энэ эрхийг хангахад эцэг эхийн үүрэг байдаг бөгөөд хүүхдээ сурч боловсроход нь үүргээ биелүүлэн сургуульд нь хүргэж өгсний зардлыг хариуцагч нараас нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөгжлийн банкны болон Нарантуул захын түгжрэл гэх мэт сэтгэл санаа бие махбодын дарамт тай холбоотой 3.000.000 төгрөг нэхэмжилсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ хөгжлийн банкнаас үүдсэн сэтгэл санааны бие махбодын дарамтыг албан ёсны шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан баримтаар нотлуулан дарамт үүсгэсэн гэх хөгжлийн банкнаас нэхэмжлэх, харин Нарантуул захын түгжрэлийг хариуцагч нар шийдвэрлэх ямар ч боломжгүй эрх мэдэл нь чадал нь ч хүрэхгүй бөгөөд Нарантуул зах нь 1990 ээд оноос хойш тухайн нутаг дэвсгэр дээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байнга түгжирч байгаа бөгөөд үүнээс үүдэн гарсан сэтгэл санааны бие махбодын дарамттай болсон гэж үзвэл Ула хотын захиргаанаас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь буюу 8.775.314 төгрөгийг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Н.Пгийн захиалгын гэрээг цуцалж байрыг шилжүүлж авсан, дараа нь н.Гтай гэрээ байгуулсан, захиалгын гэрээг шилжүүлэн авсан учраас орон сууцны төлбөрт тооцож автомашиныг Н.Пгийн нөхөр болох П.М*******эд шилжүүлэн өгсөн. н.Г орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. н. гэдэг хүнээс уг орон сууцыг худалдан авсан байсан. Уг орон сууц нь М ХХК-ийн байр байсан. Хэрэв хариуцагч нар ч гэсэн Хөгжлийн банкны асуудлыг мэдэж байсан бол барьцаанд байгааг мэдсэн бол авахгүй байсан. Эрхийн доголдолтой эд хөрөнгө зарсан гэсэн боловч уг байрны асуудлаар Б дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байна. Орон сууц давхар барьцаалагдсан байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч өөрөө өргөдөл гаргаж н.Гыг шалгуулж байгаа юм билээ. Уг эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон шалгагдаж байгаа талаараа өөрөө ч хэллээ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин хариуцагч П.М******* нь өөрийн гэр бүлийн хүн болох Н.Птэй захиалгын гэрээ байгуулсан байхдаа орон сууцны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байсан үүнийг нэхэмжлэгч төлчихсөн гэж байгаа бол СӨХ-ны төлбөрт төлсөн мөнгийг өгөхөд татгалзахгүй зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс П.М*******тай харилцсан мессенжерийн зураг, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулга, Н.Г*******ын гаргасан тодорхойлолт, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1579 дугаар Гэрээг цуцлах тухай нотариатчийн бүртгэл, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1578 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Монгол улсын Хөгжлийн банкны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Мэдэгдэх хуудас, Монгол улсын Хөгжлийн банкны Ү-22041 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Монгол улсын Хөгжлийн банкны 2023.11.16-ны өдрийн 2/1278 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Ү-22041 дугаартай Н.Г*******ын өмчлөх эрхийн гэрчилгээ, Өмгөөллийн гэрээ, дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Хууль зүйн үйлчилгээний гэрээ, шилжүүлгийн баримт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн сургалтын албаны тодорхойлолт, 2024.08.29-ний өдрийн Хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлын тайлбар /хх-ийн 3-20, 43-52-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч П.М*******, П.М******* нараас хариу тайлбар, дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, М.Үүлэн, М.Есүлэн нарын төрсний гэрчилгээний хуулбар, хариу тайлбар /хх-ийн 31, 37-39, 57-63, 86-87-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр Ч.Пг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, Монгол улсын Хөгжлийн банкнаас Б дүүрэг, хороо, гудамж, хороолол, ө хотхоны, 52.63 м.кв талбай бүхий байр, орон сууцыг Монгол улсын хөгжлийн банкинд хэн ямар үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан, тухайн зээлийн үүргийг хэн биелүүлэх байсан талаарх баримтыг буюу зээлийн болон барьцааны гэрээг, Б дүүргийн Цагдаагийн газраас 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн БД1578 орон сууц захиалгын гэрээний дагуу 92 850 000 төгрөгөөр Ж.Гаас захиалж авахаар тохиролцсон Ө хотхон, 73а байр, орон сууцыг Ж.Г нь М ХХК-тай хамтран Монгол улсын хөгжлийн банканд барьцаалж өмчлөх эрхийг шилжүүлснээс учирсан хохиролтой холбоотой хэрэг шалгагдаж байгаа эсэх талаарх баримт, гэрчээр А.ыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 80-84, 74-102, 118-120, 124-134-р хуудас/ бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн хариуцагч П.М*******, П.М******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс П.М*******ээс 254 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 92 585 914 төгрөгийг болон хариуцагч П.М*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч П.М*******, П.М******* нар нь эрхийн доголдолтой орон сууцыг мэдсээр байж, хуйвалдан хууль зөрчиж худалдсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч нараас орон сууцны үнэд төлсөн 82 085 000 төгрөгийг буцаан гаргуулж, хууль бус гэрээ байгуулсан хохиролд өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөг, хариуцагч П.Мын зөвшөөрснөөр эрүүгийн хэрэгт өмгөөллийн гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 762 550 төгрөг, орон сууцны СӨХ-ны төлөгдөөгүй байсан төлбөрт төлсөн 254 400 төгрөг, тухайн орон сууцанд сургууль, цэцэрлэг байхгүйгээс хүүхдээ зөөхөд гарсан зардалд 2 738 764 төгрөг, доголдолтой хөрөнгө буюу банкны барьцааны байсан байрыг худалдсан учраас банкны хүмүүс ирж шаардлага тавьсан, сэтгэл санааны дарамтад орсон, орон сууц нь Нарантуул захын хажууд байдаг учраас байнга түгжрэлд орж дарамт стресс үүсгэсэн хохиролд 3 000 000 төгрөг, нийт 92 840 314 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч П.М******* нь орон сууц худалдах зарыг өөрийн фэйсбүүк хаягтаа байршуулсан боловч орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, түүнээс орон сууцны үнэд мөнгө шилжүүлж аваагүй, нэхэмжлэгчид эрүүгийн хэрэгт өмгөөлөгчтэй гэрээ байгуулах талаар шахаж шаардсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч П.М******* нь нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түүнд орон сууцыг шилжүүлэн өгөөгүй, гэр бүлийн хүн болох Ч.П нь өөрийн Ж.Гтай байгуулсан орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгчид шилжүүлэхээр гэрээгээ цуцласан тул нэхэмжлэгч Н.Г******* нь Ж.Гтай орон сууц захиалгын гэрээг байгуулж, орон сууцыг хүлээн авсан, нэхэмжлэгчээс Ч.Пд орон сууцны үнэд автомашин шилжүүлсэн бөгөөд түүнийг нь гэрээ байгуулан хүлээн авсан, орон сууцыг эрхийн доголдолтой байсан талаар мэдээгүй, нэхэмжлэгч нь дээрх орон сууцтай холбоотойгоор цагдаагийн хэлтэст гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, хохирол гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн №263 дугаартай Орон сууц захиалгын гэрээг Ж.Г, Ч.П нар нь байгуулж, Б дүүргийн хороо, ын тоот байрны 52,62 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг 92 085 000 төгрөгийг төлж, шилжүүлэн авахаар харилцан тохиролцжээ.

5.2.2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэлийн 1579 дугаартай Гэрээг цуцлах тухай баримтаар Ж.Г нь Ч.Птэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээг худалдан авагч тал буюу Ч.П нь захиалгын гэрээг шилжүүлэх үндэслэлээр цуцлахаар тохиролцсон байна.

5.3.2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэлийн 1578 дугаартай Орон сууц захиалгын нэхэмжлэгч Н.Г******* нь Ж.Гтай байгуулж, Б дүүргийн хороо, ын тоот байрны 52,62 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг 92 085 000 төгрөгийг график хугацаанд төлж өмчлөлдөө шилжүүлэхээр, төсөл хэрэгжүүлэгч Ж.Г нь орон сууцыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ.

 

5.4.Мөн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Н.Г******* нь хариуцагч П.М*******тэй байгуулж, УНВ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн 2008 онд үйлдвэрлэсэн хар өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.

 

5.5.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0007 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Нийслэлийн ** тоот хаягт байршилтай 52,62 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Монгол улсын Хөгжлийн банк ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгджээ.

 

5.6.Мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001215599 дугаартай гэрчилгээнд Нийслэлийн **тоот хаягт байршилтай 52,62 м.кв талбайтай гурван өрөө Ү-22041 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Г******* бүртгэгдэж 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрчилгээ олгогдсон байна.

 

6.Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн эсэх, хохирол учирсан талаар маргаж байна, нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч эсэх талаар маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагч П.М*******, П.М*******ийг нарыг эрхийн доголдолтой буюу Хөгжлийн банкны барьцаанд бүртгэлтэй байсан орон сууцыг мэдсээр байж хуйвалдан худалдан борлуулсан тул тэдэнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар орон сууцны үнэд төлсөн 82 085 000 төгрөгийг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийж хохирол учруулсан тул өмгөөлөгчийн ажлын хөлс 2 000 000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөллийн гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 762 550 төгрөг, орон сууцны СӨХ-ны төлөгдөөгүй байсан төлбөрт төлсөн 254 400 төгрөг, тухайн орон сууцанд сургууль, цэцэрлэг байхгүйгээс хүүхдээ зөөхөд гарсан зардалд 2 738 764 төгрөг, доголдолтой хөрөнгө буюу банкны барьцааны байсан байр учраас банкны хүмүүс ирж шаардлага тавьсан, сэтгэл санааны дарамтад орсон, орон сууц нь Нарантуул захын хажууд байдаг учраас байнга түгжрэлд орж дарамт стресс үүсгэсэн хохиролд 3 000 000 төгрөг, нийт 92 840 314 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэсэн.

7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 252 дугаар зүйлийн 252.1-д худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заажээ.

7.2.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь П.М*******, П.М******* нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл орон сууцыг худалдан борлуулах зарыг хариуцагч П.М******* фэйсбүүк дээрээ тавьсан учраас уулзсан, хариуцагч П.М******* орон сууцны төлбөрт шилжүүлсэн автомашиныг хүлээн авсан, мөн орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно гэж тайлбарласан.

7.3.Хариуцагч П.М******* нь өөрийн П М******* гэсэн фэйсбүүк хуудсандаа ...Хай Ө хотхонд 53 м.квт хүн амьдраагүй шинэ 3 өрөө байр байгаа шүү. 12 давхарын 6 давхарт. Машин оролцуулж болно.881 гэсэн зарыг нийтэлсэн талаар маргаагүй, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-д тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ гэж зааснаар фэйсбүүк хуудсандаа зар нийтэлсэн буюу санал гаргах дуудлага гаргаснаар хариуцагч П.Мыг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Н.Г******* болон хариуцагч П.М******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй байна гэж үзэв.

7.4.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Б дүүргийн хороо, ын тоот байрны 52,62 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг Ч.П нь Ж.Гтай 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг байгуулж, 92 085 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийг төлж гэрээ байгуулсан боловч 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.П нь Ж.Гтай байгуулсан гэрээгээ захиалгын гэрээ шилжүүлэхээр цуцлаж, нэхэмжлэгч Н.Г******* нь дээрх орон сууцыг худалдан авахаар Ж.Гтай 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэлийн 1578 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулж, 92 085 000 төгрөгийг төлж өмчлөлдөө шилжүүлэхээр харилцан тохиролцож, орон сууцны үнэ 92 085 000 төгрөгнөөс 74 085 000 төгрөгт Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин, үлдэх 18 000 000 төгрөгнөөс 8 070 000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлж, үлдэх 10 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахаар төлөхөөр гэрээ шилжүүлсэн Ч.Птэй тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

7.5.Дээрх баримтаар хариуцагч нар нь нэхэмжлэгчид эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч П.М*******, П.М******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж байрны үнэд төлсөн мөнгийг хариуцагч нараас буцаан шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

7.6.Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны үнэд хариуцагч П.М*******эд 82 085 000 төгрөгийг төлсөн нь болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар буюу 2019 оны 8 сарын 12-нд 8 070 000 төгрөгний зарлага гарсан баримтаар, мөн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр П.М*******эд УНВ улсын дугаартай, Ланд круйзер200 маркийн тээврийн хэрэгслийн 60 000 000 төгрөгөөр худалдсан баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан.

7.7.Гэвч гэрч Ч.П нь шүүхэд ...миний бие орон сууцыг н.аас захиалгын гэрээгээр авсан, н. Ж.Гаас байрыг авсан, уг гэрээг цуцлаад би Ж.Гаас байрыг 95 000 000 төгрөгөөр Ланд 200 маркийн автомашиныг бодоод зөрүүг бодоод авсан, тэгээд зарна гээд нөхрийн ах П.М******* зар тавиад Н.Г******* ирж авсан, бас машин оролцуулж зарсан. Нөхрөө хүлээгээд авчих гээд би хэлж байсан, тэгээд манай нөхөр хүлээж авч байсан гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээнд эцэг П.М*******, эх Ч.П гэж бүртгэгдсэн байгаа болох нь тогтоогдож байна.

7.8.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч П.М*******, П.М******* нараас орон сууцны үнэд төлсөн 82 085 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, мөн өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж 2024 оны 4 сарын 22-ны өдрийн өмгөөлөгч Л.Э*******тай байгуулсан Өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын харилцан тохирч байгуулсан өмгөөллийн гэрээ-г баримтаар ирүүлсэн боловч мөнгө шилжүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэв.

 

8.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан буюу хариуцагч П.Мын зөвлөж, зөвшөөрснөөр 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өмгөөллийн товчоотой өмгөөллийн гэрээ байгуулж, эрүүгийн хэрэгт өмгөөллийн хөлсөнд 2 762 550 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаад 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээний гэрээ-г баримтаар ирүүлсэн бөгөөд уг гэрээнд ...Ж.Д нь Н.Г*******той харилцан тохиролцож, 2019 оны 8 сарын 12-ны өдрийн БД1578 Орон сууц захиалгын гэрээний дагуу 92 085 000 төгрөгөөр Ж.Гаас захиалж авахаар тохиролцсон Ө хотхон 73а байрны орон сууцыг Ж.Г нь М ХХК-тай хамтран Монгол улсын Хөгжлийн банкинд барьцаалж, өмчлөх эрхийн шилжүүлснээс түүнд учирсан хохирлыг шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаар шийдэврлүүлэхэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон гэрээт ажлын хөлсийг 2 762 550 төгрөг гэсэн байх ба Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр Н.Г*******оос Ж.Дд 600 000 төгрөгийг шилжүүлсэн, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г өмгөөлөгч В.Г, Ж.Д нартай байгуулж, гэрээгээр ...Б дүүрэг , ын гудамж 73а байрны сууц эзэмшигч, өмчлөгчдийн өмчлөх эрхийн зөрчилтэй холбоотой маргаанд сууц эзэмшигч/өмчлөгч үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах-аар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

8.1.Хариуцагч П.М******* нь нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу эрхээ хамгаалахаар өмгөөллийн гэрээ байгуулсан, эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, өөрөө хохирогчоор оролцож тул өмгөөллийн хөлс төлсөн бөгөөд гэрээ байгуулахад шахаж шаардсан зүйл байхгүй гэж маргасан.

8.2.Хэрэгт авагдсан Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30д2-3/1089 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт ...тус тасагт хэрэг бүртгэлийн 220605538 дугаартай БЗД-ийн ны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ө хотхоны 73а байранд нэр бүхий иргэд орон сууц худалдан авч гэрээ байгуулсан боловч уг орон сууцыг Хөгжлийн банкинд давхар барьцаалсан байна гэх хэрэг шалгагдаж байна, Н.Г*******ыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн болно гэсэн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг ирүүлсэн байна.

8.3.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь уг хэрэг бүртгэлийн хэргийг хаасан гэж тайлбарласан бөгөөд дээрх Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст маргаан бүхий орон сууцыг Хөгжлийн банкинд барьцаалсантай холбогдуулан Ж.Гт холбогдуулан гомдол гаргаж, өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх тул уг өмгөөлөгчийн зардлыг хариуцагч П.М*******ас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

9.Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахад байрны СӨХ-ны 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 08 дугаар сар хүртлэх төлбөр болох 12 сарын төлбөрт сарын 21 200 төгрөгөөр тооцож нийт 254 400 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч П.М*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг СӨХ-ны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцны захиалгын гэрээ хийгдэж, гэрээг цуцлаж нэхэмжлэгчид шилжүүлэхэд СӨХ-ны төлбөр төлөгдөөгүй байсныг хамтран амьдарч байсан гэр бүлийн хүмүүсийн хувьд төлөхөд татгалзахгүй гэсэн болно.

9.1.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны төлбөрт нэхэмжилсэн 254 400 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар СӨХ-ны төлбөр 254 400 төгрөгийг хариуцагч П.М*******ээс гаргуулж, нэхэмжлэгч Н.Г*******од олгох нь зүйтэй гэж үзэв.

 

10.Нэхэмжлэгч нь хүүхдээ сургуульд зөөхөд үүссэн зардалд 2 738 364 төгрөгийг хариуцагч нараас шаардаж, хэрэгт БЗД-ийн 42 дугаар хорооны Засаг даргын ...тус хорооны харьяа сургууль нь хамтран сургах тойргын дагуу БЗД-н 41-р хорооны 30 дугаар сургууль болно гэх тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 69-р сургуулийн сургалтын албаны тодорхойлолт, хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлын тайлбар гэсэн баримтуудыг ирүүлсэн, мөн Хөгжлийн банк манай байрнаас гарна уу гэсэн албан шаардлагын дарамт болон Нарантуул захын түгжрэл гэх мэт санаа бие махбодийн дарамт стресс үүдэлтэй 3 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн.

10.1.Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0007 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Нийслэлийн Б дүүргийн 14 дугаар хороо, лол /13334/ гудамж 73а байр хаягт байршилтай 52,62 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Монгол улсын Хөгжлийн банк ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 09-нд бүртгэгдсэн байна.

10.2.Мөн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/1278 тоот Монгол улсын Хөгжлийн банкны мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр ...орон сууцны үлдэгдэл төлбөр 49 989 000 төгрөг гэжээ.

10.3.М банкны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2/943 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...М ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, БЗД-ийн хороо, лол тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай барилгыг барьцаалж зээл олгосон. Зээлийн төлбөрт М ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулж уг орон сууцны барилгын өмчлөлийг Монгол улсын Хөгжлийн банкинд шилжүүлсэн. Монгол улсын Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрт тооцож авсан барилгаас иргэн Н.Г******* нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус орон сууцнаас байрыг 62 486 250 төгрөгөө худалдан авсан юм гэсэн байх бөгөөд энэ нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тус тус тогтоогдож байна.

10.4.Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг М банктай байгуулж, БЗД-ийн хороо, лол тоот байрны хаягт байршилтай 52,62 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 1 187 500 төгрөг, нийт 62 486 250 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, Нийслэлийн ** тоот хаягт байршилтай 52,62 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-22041 дугаарт 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

10.5.Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авч байгаа тохиолдолд буюу бүртгэлд үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа бол уг үл хөдлөх эд хөрөнгөд барьцааны үүрэг байгаа эсэх, ямар нэгэн урьдчилсан бүртгэл байгаа эсэхийг өөрөө мэдэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь орон сууцыг худалдаж авахаас өмнө бүртгэлийг шалгасан бол барьцаанд байгаа эсэхийг мэдэх, эсхүл Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар өөрийн эрхийг урьдчилсан тэмдэглэгээрээ баталгаажуулж эрхээ хамгаалах боломжтой байсан гэж үзэв.

10.6.Мөн нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн байршил нь сургууль, цэцэрлэгт ойрхон эсэх, орон сууцны ойролцоо сургууль, цэцэрлэг байрлаж байгаа эсэхийг болон орон сууц нь хаана байрладаг, оролцоо нь зах болон бусад байгууламж байгаа эсэхийг өөрөө мэдэх боломжтой бөгөөд хүүхдийн сургуульд зөөсөн зардал, мөн Хөгжлийн банк манай байрнаас гарна уу гэсэн албан шаардлагын дарамт болон Нарантуул захын түгжрэл гэх мэт санаа бие махбодийн дарамт стрессээс үүдэлтэй хохирлыг хариуцагч П.М*******, П.М******* нараас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

11.Иймд хариуцагч П.М*******ээс СӨХ-ны төлбөрт төлсөн 254 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Г*******олд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 92 585 914 төгрөгийг болон хариуцагч П.М*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар шалгуулж байгаа буюу нэхэмжлэгч Н.Галтцогтын гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, түүнийг хохирогчоор тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн бөгөөд Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30д2-3/1089 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр хэрэг бүртгэлийн 220605538 дугаартай БЗД-ийн ны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ө хотхоны 73а байранд нэр бүхий иргэд орон сууц худалдан авч гэрээ байгуулсан боловч уг орон сууцыг Хөгжлийн банкинд давхар барьцаалсан байна гэх хэрэг шалгагдаж, уг хэрэгт Н.Г******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон гэсэн албан бичгийг ирүүлсэн боловч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь уг эрүүгийн хэрэг хаагдсан гэж тайлбарласан, мөн нэхэмжлэгч нь Ж.Гт холбогдуулан гомдол гаргасан гэж тайлбарласан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хангахгүй орхисон болно.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 8 282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.

14.Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тов мэдэгдсэн баримтыг түүний гэрийн хаягаар нь хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй талаарх тодорхойлолт, шуудангийн баримтыг ирүүлсэн бөгөөд зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч П.М*******ээс СӨХ-ийн төлбөрт төлсөн 254 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Г*******од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 92 585 914 төгрөгийг болон хариуцагч П.М*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 8 282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Г*******од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

                                        ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР