Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2029/00514/и |
Дугаар | 52 |
Огноо | 2021-05-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 52
“Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Я.Жэд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00215 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.Жэд холбогдох
“Орон сууцанд амьдарсан хөлс 20.153.650 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян*******Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 1*******р орцны 5 давхрын 18 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 7.500.000 төгрөг гаргуулах” тухай, “Х.Т” ХХК*******ийн 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 07*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.
Нэхэмжлэгч “Х.Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Х.Т” ХХК нь Я.Жтэй 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Я.Ж нь компанийн өмчлөлийн ОА*******ЦТ,,,,,,,,,,,,,,,, хаягт байрлах орон сууцыг 61.875.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Орон сууц зээлээр худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 12*******ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэтэл Я.Ж нь нийт төлбөрөөс 10.500.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 51.375.000 төгрөгийг төлөх үүргээ огт биелүүлээгүй. Гэрээний үүргийг биелүүлэх талаар удаа дараа бичгээр мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Ийнхүү орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх талаар Я.Ж нь санаачилга гаргадаггүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 06 дугаар сарын 12*******ны өдрөөс хойш өдийг хүртэл 2 жил гаруй хугацаанд зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул компанийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа талаар болон гэрээнээс татгалзсаны үр дагаврын талаар мэдэгдэл хүргүүлсэн. Орон сууцыг Я.Жэд 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнээс татгалзах өдөр хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 30 сар 24 хоног буюу 930 хоног амьдарч байна. Ийнхүү компанийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа атлаа гэрээний үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Иргэний хууль, болон гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой худалдагчийн хувьд компани учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Харин худалдан авагч нь үүргээ зөрчиж гэрээнээс татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн тул хохирол, зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд Я.Жээс орон сууцанд амьдарсан хөлс 11.500.000 төгрөг гаргуулж, Орхон аймаг Баян*******Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 7 дугаар байрны 1*******р орцны 5 давхрын 18 тоот хаягт байрлалтай орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпагма нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Х.Т” ХХК нь Я.Жтэй 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Я.Ж нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян******* Өндөр сум, Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 7 дугаар байрны 18 тоот хаягт байрлах орон сууцыг 61.875.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Орон сууц зээлээр худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 12*******ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэтэл Я.Ж нь нийт төлбөрөөс 10.500.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 51.375.000 төгрөгийг төлөх үүргээ огт биелүүлээгүй. Гэрээний үүргийг биелүүлэх талаар удаа дараа бичгээр мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Ийнхүү орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх талаар Я.Ж нь санаачилга гаргадаггүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 06 дугаар сарын 12*******ны өдрөөс хойш өдийг хүртэл 2 жил гаруй хугацаанд зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул компанийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа талаар болон гэрээнээс татгалзсаны үр дагаврын талаар мэдэгдэл хүргүүлсэн. Орон сууцыг Я.Жэд 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнээс татгалзах өдөр хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 30 сар 24 хоног буюу 930 хоног амьдарсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ компанийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 11.500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь орон сууцанд амьдарсаар байна. Иймд Я.Жээс 2019 оны 02 дугаар сарын 22*******ны өдрөөс 06 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг гэрээгээр тохиролцсон 500.000 төгрөгний хөлсөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1.650.000 төгрөг ихэсгэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Доржпагма нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, Я.Жэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг бүрэн төлөөлж оролцож байгаа ба бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Хариуцагч Я.Ж нь албадан чөлөөлүүлэхээр шаардаж буй Орхон аймаг, Баян*******Өндөр сумын Цагаанчулуут баг, 7 дугаар хороолол 7 дугаар байр 18 тоот орон сууцанд 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрийн байдлаар 1419 хоног амьдраад байгаа бөгөөд гэрээний үүргээ зөрчиж ирсэн тул 2019 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн мэдэгдлийн дагуу гэрээг цуцалж, шүүхэд хандсан билээ. Уг хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч тал нь шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилуулах зэргээр хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн хувьд хохиролтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Хариуцагч Я.Жийн орон сууцанд амьдарсан хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөр тооцвол нийт 74 сар 9 хоног буюу нийт 1419 хоног тус орон сууцанд амьдраад байгаа бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу уг амьдарсан хугацааны төлбөрийг тооцвол 23.650.000 төгрөг болж байгаа. Хариуцагч нь тус орон сууцанд амьдрах дээрх хугацаандаа орон сууцны чанар байдлыг дордуулсантай холбогдуулан шинжээчийн дүгнэлтээр 3.987.000 төгрөгийн засварын материалын зардал гарах нь тогтоогдсон. Уг амьдарсан хугацааны хөлс болон үнэлгээгээр гарсан дүгнэлтийг нэмбэл нийт 27.637.000 төгрөг болж байх ба үүнээс орон сууцны урьдчилгаа үнэ гэж хариуцагчийн төлсөн 10.500.000 төгрөгийг суутган авсан тул Я.Ж нь манай компанид 17.137.000 төгрөгийг шаардах эрхтэй байгаа болно. Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 01*******нд гаргасан 11.500.000 гаргуулах, 2020 оны 06 дугаар сарын 07*******ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага болох 1.650.000 төгрөгийн шаардлагуудаа 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрийн байдлаар 3.987.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Ийнхүү нийт Я.Жээс 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрийн байдлаар 17.137.000 /арван долоон сая нэг зуун гучин долоон мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дэмжиж байна. Бидний хувьд нэхэмжлэгчийн гаргасан өмнөх шаардлагуудыг дэмжиж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Доржпагма нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Х.Т ХХК*******ийн нэхэмжлэлтэй Я.Жэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Т ХХК нь Я.Жээс 17.137.000 төгрөг гаргуулах, орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байгаа ба хариуцагч Я.Жийн эзэмшилд маргаан бүхий компанийн орон сууц нь 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хүртэл байсан. Тодруулбал Я.Жийн эхнэр буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Чимэдцэрэн нь 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр орон сууцыг чөлөөлж компанид хүлээлгэн өгсөн. Иймд Я.Жээс 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хүртэлх 5 сарын хугацаанд орон сууцыг эзэмшиж ашиглаж байсныг төлбөрийг түүнтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тооцож гаргуулах хүсэлтэй байна. Түүний орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 2.500.000 төгрөгийн тооцоотой байгаа. Харин орон сууцны хэрэглээний төлбөр буюу цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр 5 дугаар сар 105.330 төгрөг, 6 дугаар сар 80.880 төгрөг 7 дугаар сар 63.750 төгрөг, 8 дугаар сар 64.280 төгрөг, 9 дүгээр сар 73.880 төгрөг, 10 дугаар сар 69.510 төгрөг, 11 дүгээр сар 59.020 төгрөг нийт 516.650 төгрөг болсон. Энэхүү хэрэглээний зардлын тооцоог Я.Жийн эхнэр буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Чимэдцэрэн нь хүлээн зөвшөөрч тооцоо нийлж орон сууцыг хүлээлгэн өгөхдөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Я.Жээс 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийг хүртэл орон сууцны хэрэглээний төлбөр 516.650 төрөг нийт 3.016.650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баатарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х.Т” ХХК нь миний хүү Ж.Эрхэмзаяатай анх 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр гэрээ байгуулсан. Надтай гэрээ анх байгуулаагүй. Хүү маань байртай болох гэж эднийхтэй гэрээ байгуулж урьдчилгаа төлөх үед нь аавын хувьд тусалсан. Намайг хөдөөнөөс 09 дүгээр сард ирэхэд байранд орчихсон байсан. Би хүүгийндээ Архангайгаас мал мах авчирч өгөөд 09 дүгээр сарын сүүлээр хүүгийндээ байж байх үед дээврээс нь ус гоожоод тааз хана муухай болчихлоо гэж байсан. Удалгүй 00*******ын өрөөнөөс буюу жорлонгоос 4 давхрын 14 номерт оршин суугч Энхбаатарынх руу ус алдаж бид Эрдэнэт ус ХХК*******д дуудлага өгөхөд манайд хамаардаггүй бид хариуцахгүй “Х.Т” ХХК мэднэ гэсэн. Ингээд "Х.Т” ХХК*******тай холбогдож уулзахад бид дээврийг дулаарахаар янзалж өгнө гэсэн. Би хотод байж байгаад хавар Эрдэнэтэд ирээд хүү Ж.Эрхэмзаяагийнд байж байх үед 2017 оны 03 дугаар сарын 10*******ны өдөр энэ Доржпагма гэх хүүхэн намайг дагуулж явж ОА*******ЦТ,,,,,,,,,,,,,,,, хаягт байрлах орон сууцыг "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг байгуулсан. Учир нь Эрдэнэт ХХК*******ийн ажилчдад үл хөдлөх эд хөрөнгө авахад 8.000.000 өгдөг та тэр мөнгөө манай компанид төлөөд хүүгийнхээ байрны үнээс хасуулчих арга байна гэсэн. Намар борооны ус орсон нь чийгтэж байгаад өвөл нь цан цохиод, хавар цас хайлж гоожсон ус нь үргэлжлээд их бороо орохоор хатахгүй байсаар мөөгөнцөртөж эхэлсэн. Энэ талаар "Х.Т” ХХК*******д удаа дараа мэдэгдсэн ба элдэв зовлон өөдөөс тоочоод ямар ч арга хэмжээ авч өгөхгүй байхаар нь бид Эврика орж сангийн материал авч хувь сантехникч олж шалны плитаг ховхолж янзалсан. Удалгүй жижиг өрөө, том өрөө гээд хананууд цуурч эхэлсэн ба амьдрах аргаггүй болсон Мөнгө авахдаа инээж авчхаад үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй арай дэндүү улс. Энэ талаар хүү бид хоёр гомдол гаргаж бид байрнаас гарна гэрээгээ цуцалж гэрээнээс татгалзъя гэдгээ удаа дараа хэлж байсан. Хариуцах эзэнгүй л жинхэнэ компанийн эзэнг нь олж уулзаж чаддаггүй. Хятад эзний л сураг гардаг. Бид нарт байрны өмчлөлийн гэрчилгээг үзүүлдэггүй хэний өмч болохыг нь бид мэдэхгүй л байсан. Үүнээс хойш хүү Ж.Эрхэмзаяа маань 2017 оны 12 дугаар сарын 23*******нд байрны цонхны тагтан дээр дарахад тагт нь цөмрөөд хүү минь 5 давхар дээрээс унаж нас барсан. Бид энэ байрнаас эрт гарсан бол хүү минь амьд байх байсан. Маш их гомдолтой явдаг. Хүү минь нас барснаас хойш тэр байранд хүн амьдраагүй ба энэ 2019 оны 06 дугаар сараас дүү Ж.Баатарсүрэн нь гэр орныг нь харж хандахаар гэрт нь ирсэн байгаа. Мөн бид энэ хугацаанд хүүгээ бодоод байрны ус тог дулааны мөнгийг байнга төлж байсан. Би бол жинхэнэ хариуцагч биш юм. Иймд би шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтээ шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлана гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чимэдцэрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тайлбартаа: Нэхэмжлэгч “Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Жэд холбогдох иргэний хэрэгт Я.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч би нэхэмжлэгч “Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Бид нэхэмжлэгч “Х.Т” ХХК*******тай удаа дараа эвлэрэх хүсэлт тавьсан ба хамгийн сүүлд худалдаж авах хүнийг нь хүртэл уулзуулах гэтэл хүлээж аваагүй. 2016 оны 7 сард анх миний хүү Ж.Эрхэмзаяа “Х.Т” ХХК*******тай уулзаж гэрээ хийж энэ байранд амьдарч байсан. Энэ байрны чанар муугаас миний хүү унаж нас барсан. Эх хүний хувьд маш их хүнд сэтгэлзүйн дарамтанд байна. Нэхэмжлэгч нь Я.Жээс 2020 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 2.500.000 төгрөг, орон сууц хэрэглээний төлбөр буюу цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөрт 5 дугаар сар 105.330, 6 дугаар сар 80.880, 7 дугаар сар 63.750, 8 дугаар сар 64.280, 9 дүгээр сар 73.880, 10 дугаар сар 69.510, 11 дүгээр сар 59.020, нийт 3.016.650 төгрөгийг нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Я.Ж нь энэ байранд амьдраагүй, Я.Жэд уг байрыг эзэмшиж ашиглуулахаар хүлээлгэж өгөөгүй. Гэтэл эзэмшилд нь хүлээлгэж өгөөгүй атлаа эзэмшиж ашиглаж байсан гэж удаа дараа шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпагма нь ОА*******ЦТ,,,,,,,,,,,,,,,, орон сууцны хэрэглээний зардлын тооцоог эхнэр буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нь хүлээн зөвшөөрч тооцоо нийлж орон сууцыг хүлээлгэн өгөхдөө гарын үсэг зурж баталгаажуулсан гэжээ. Би байр хүлээлцэж өгсөн болохоос орон сууц хэрэглээний төлбөр буюу цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр 516.650 төгрөг болон орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөр 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Иймд дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Х.Т” ХХК нь миний хүү Ж.Эрхэмзаяатай анх 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр гэрээ байгуулсан. Хүү бэр Д.Амаржаргал хоёр маань байртай болох гэж эднийхтэй гэрээ байгуулж урьдчилгаа төлсөн байсан. Намайг хөдөөнөөс 9 сард ирэхэд байранд орчихсон байсан. Би хүүгийндээ Архангайгаас мал мах авчирч өгөөд 9 сарын сүүлээр хүүгийндээ байж байх үед дээврээс нь ус нь гоожоод тааз хана муухай болчихлоо гэж байсан. Намайг хотод байхад хавар Эрдэнэтэд ирээд хүү Ж.Эрхэмзаяагийнд очих үеэр 2017 оны 03 дугаар сарын 10*******ны өдөр Доржпагма гэх хүүхэн намайг дагуулж явж Орхон аймаг, Баян*******өндөр Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 7 дугаар байрны 18 тоот хаягт байрлах орон сууцыг Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Учир нь Эрдэнэт үйлдвэр ХХК*******ийн ажилчдад үл хөдлөх эд хөрөнгө 8.000.000 өгдөг, та тэр мөнгөө манай компанид төлөөд хүүгийнхээ байрны үнээс хасуулчих арга байна гэхээр нь зурсан. Би энэ байранд амьдарч байгаагүй. Би Орхон аймаг, Баян*******Өндөр сум, Цагаанчулуут баг, 43*******2 тоотод амьдардаг ба сүүлийн 2 жил хөлсний ажил хийгээд Улаанбаатар хотод амьдарч байна. Талийгаач хүү Ж.Эрхэмзаяа нь удаа дараа байрнаас гарна гэрээгээ цуцалж гэрээнээс татгалзъя гэж энэ компанитай яриад хариуцах эзэнгүй л жинхэнэ компанийн эзэнг нь олж уулзаж чаддаггүй. Хятад эзний л сураг гардаг. Хүүд маань байрны өмчлөлийн гэрчилгээг үзүүлдэггүй хэний өмч болохыг нь мэдэхгүй байсаар дууссан. Үүнээс хойш хүү Ж.Эрхэмзаяа маань 2017 оны 12 дугаар сарын 23*******нд цонхны тагтан дээр дарахад тагт нь цөмрөөд хүү минь 5 давхар дээрээс унаж нас барсан. Энэ байрнаас эрт гарсан бол хүү минь амьд байх байсан. Маш их гомдолтой явдаг. Хүү минь нас барснаас хойш тэр байранд хүн амьдраагүй. “Х.Т” ХХК*******ийн 2017 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 07*******ны өдөр миний талийгаач хүү Ж.Эрхэмзаяад, 2018 оны 03 дугаар сарын 26*******ны өдөр миний талийгаач хүү надад албан шаардлага хүргүүлсэн гэх мэт хуурамч нотлох баримт үйлдсэн байдаг. Иймд “Х.Т” ХХК*******аас байрны үнэнд төлсөн 7.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Х.Т” ХХК, Я.Ж нарын хооронд байгуулсан ОА*******ЦТ,,,,,,,,,,,,,,,, хаягт байрлах орон сууцыг Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 7.500.000 төгрөг гаргуулах, “Х.Т” ХХК нь миний хүү Ж.Эрхэмзаяатай анх 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр гэрээ байгуулсан. Хүү бэр Д.Амаржаргал хоёр маань байртай болох гэж эднийхтэй гэрээ байгуулсан гэсэн. “Х.Т” ХХК*******ийн 2017 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээний дагуу 2018 оны 03 дугаар сарын 26*******ны өдөр Я.Ж надад албан шаардлага хүргүүлсэн гэх мэт хуурамч нотлох баримт үйлдсэн байдаг. “Х.Т” ХХК нь надаас нэг ч удаа гэрээний дагуу шаардлага хүргүүлж байгаагүй ба орон сууцны ашиглалтын хөлс, төлбөр нэхэж шаардаж байгаагүйгээс энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг харагдана. Нэхэмжлэгч нь надаас 7.500.000 төгрөг төлснөөс хойш ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Би орон сууц худалдаж аваагүй. Хэлцэл хийгч тал болон худалдан авагч тал бол миний хүү Ж.Эрхэмзаяа юм. Хүсэл зориг хэнд байсан бэ? Миний хүү хань ижилтэй, үр хүүхэдтэй болж орон байртай болох гэж л энэ компанийг сонгож очиж л гэрээ байгуулсан байдаг. Миний хувьд хүү минь надад туслаач гэсний дагуу би ГОК*******д ажилладаг гэдгээрээ тэтгэвэрт гарахаасаа өмнө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ*******с ажилчидтай буцалтгүй тусламж болгож 7.500.000 төгрөг өгдөг түүнийг л ашиглах гэж санаа байсан. Би хүүдээ туслах гэсэн чин хүсэл, сэтгэл байсан ба энэхүү байдлыг минь “Х.Т” ХХК ашиглаж байна. Над шиг тэтгэврийн 55 настай хүнтэй гэрээ байгуулах компани байх уу? Жигжид би энэ маргааныг хүү рүүгээ чихэх гэсэн санаа байхгүй миний л үр хүүхэд хэргийг зөв шийдвэрлэхэд үнэн бодит байдал чухал. Уг чанартаа анх энэ байр ашиглалтанд ороод өөр бусдад худалдаж байсан байх ба бид анх ашиглалтанд орох үеийн анхны худалдан авагч нар бол биш гэж бодоход хүрч байна. Үүнийг бичихээр анх Эрхэмзаяа орж байсан гэж нотлох баримт бүрдүүлэх байх. Анх энэ байр засвар хийхээр байсан ба үнийгээ гэрээнд тусгаж өөрсдөө засвар хийхээр байсан засварын үнэ хөлсөө гэрээн дээр тусгаж байсан. Тэр засвараа ч хийж өгөөгүй гэсэн. Хүү тэгж ярьж байсан анх ашиглалтанд орсон үеийг судлах. Хэн ч худалдаж авдаггүй шинэ байр байсан юм уу. Бид зүтгэж л яваа л иргэд энэ миний хүү яагаад энэ байрыг авсан юм. Энэ байрны чанар муугаас болж миний сайхан хүү амь насаа алдсан. Бидэнд яасан үйлтэй амь нас, ах дүүс, аав ээж гээд бүх хүнээ оролцуулаад дуусаж болдоггүй маргаан бэ? Энэхүү орон сууцыг бусдад зараад өгье гэж удаа дараа эвлэрэх гэж гуйсан. Хятад эзэн нь хэрэгтэй үед гарч ирдэггүй. Ингэж иргэдийг хохироож сурсан юм уу? хэлэх үг алга. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.1, 1.8 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 28*******ны өдөр “Х.Т” ХХК, Я.Ж нарын хооронд байгуулсан “Х.Т” ХХК*******ийн 2017 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Доржпагма нар нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, Я.Жэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба хариуцагч Я.Жийн тус хэрэгт гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Сөрөг нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хүү болох Ж.Эрхэмзаяатай манай компанийн зүгээс ямар нэг байдлаар гэрээ байгуулж, хэлцэл хийгээгүй, үүрэг үүсээгүй, үүргийн харилцаанд оролцоогүй. Харин хариуцагч Я.Жтэй 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр 59 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ хийж, тус өдрөөс эхлэн манай өмчлөлийн 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын 2 өрөө орон сууцанд амьдарч эхэлсэн. Уг гэрээнд зурагдсан гарын үсэг болон гэрээ байгуулсан талаар хариуцагч Я.Ж нь маргахгүй байгаа ба үүнийг шүүх хуралдаанд хэлсэн. Иймээс Х.Т ХХК болон Я.Ж нарын хооронд байгуулсан гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2. Хариуцагч Я.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 02*******ны өдрийн шүүх хуралдаанд уг орон сууцанд өөрөө амьдрахгүй байгаа боловч хүү Баатарсүрэн амьдарч байгаа, хүлээлгэж өгөх гэхээр 2 хүүхэд гудамжинд гарах гээд байна гэж тайлбарлаж, хүлээлгэн өгөхөөс татгалзсан. Тэгсэн атлаа өөрөө Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь түүнийг өмнө төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 3. Хариуцагчийн хүү талийгаач М.Эрхэмзаяа нь манай компанид аав Я.Жийнхээ гэрээ төлбөрт зориулж байрны мөнгө төлөхөөр ирж байсан болохоос манай компанийн гэрээ байгуулаагүй байж, байгуулсан гэрээ цуцалъя гэх саналыг огт гаргаж байгаагүй, нөгөө талаас энэ тайлбар нь үнэн бодит байдалд нийцэхгүй худал тайлбарыг хариуцагч гаргаж байна. 4. Хариуцагч нь талийгаач хүүгээ...тагт цөмөрч унаж нас барсан,...эрт гарсан бол ийм явдал болохгүй байсан гэж тайлбарлах боловч одоог хүртэл түүний хүү Ж.Баатарсүрэн гэх залуу амьдарсаар байгаа ба үүнийг хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрч одоог хүртэл тус орон сууцыг өөрийн мэдэлд байлгаж, хүүгээ амьдруулж, нэхэмжлэлд дурдсан орон сууц чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхгүй байсаар л байна. 5.Хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу төлсөн төлбөрийг манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж, улмаар орон сууцны үнийн урьдчилгаа болгож төлсөн төлбөрөөс суутган авсан болно. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, хууль болон гэрээнд заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпагма сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
Тус шүүхэд хянагдаж буй “Х.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй Я.Жэд холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардан авч танилцаад үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Я.Жтэй 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Я.Ж нь компанийн өмчлөлийн ОА*******ЦТ,,,,,,,,,,,,,,,, хаяг байрлах орон сууцыг 61.875.000 худалдан авахаар тохиролцсон. Я.Жийг манай компанийн зүгээс гэрээ байгуулж орон сууцыг худалдан авах талаар хүчилсэн зүйл огт байхгүй. Анх гэрээ хэлцэл хийж орон сууцыг худалдан авахдаа сайхан байр байна гэж үзэж хараад төлбөр төлөх нөхцөл нь уян хатан болж байна би авна гээд авсан. Тухайн үед орон сууцны үнэ төлөх нөхцөл уян хатан байсан тул орон сууцыг худалдан авах сонирхолтой гэрээ хэлцэл хийе гэсэн хүмүүс олон байсан. Я.Ж гуайг гуйгаад байсан болохоор л түүнтэй гэрээ байгуулсан. Хариуцагч тал нь удаа дараа Эрхэмзаяатай гэрээ хийсэн гэж худал тайлбар гаргаж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Худалдан авагч Я.Ж нь өөрийн худалдан авсан байрандаа хүүдээ амьдруулах нь түүний эрхийн асуудал бөгөөд цаашлаад тухайн орон сууцыг өөрийн хүүдээ өгөх нь ч түүний л шийдвэрлэх асуудал юм. Компанийн хувьд тухайн үед Я.Ж гуайтай тохиролцож түүний эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд хүүгээ тухайн орон сууцанд амьдруулж байсан. Худалдан авахаар тохиролцож орон сууцыг эзэмшиж байгаа эзэмшигчийн хувьд хүүхдээ тухайн орон сууцанд амьдруулж байхад компанийн зүгээс та өөрөө амьдрах ёстой гэсэн шаардлага тавих боломжгүй юм. Хүүхэд нь хань ижилтэй болж байгаа тул хүүдээ байр авч өгөхөөр гэрээ хэлцэл хийсэн гэдгээ сөрөг нэхэмжлэлдээ бичсэн байгаагаас үзэхэд түүнд тухайн орон сууцыг худалдан авах хүсэл зориг байсан болох нь харагдаж байна. Компанийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдахдаа хэн нэгэн этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд өмчлөгчийн хувьд өөрийн өмчийг захиран зарцуулах энэ талаар гэрээ хэлцэл хийснийг буруутгах боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож компанийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дүгээр сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00215 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1, 147 дугаар зүйлийн 147.1*******д заасныг баримтлан хариуцагч Я.Жээс 16.016.650 /арван зургаан сая арван зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х.Т” ХХК*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.137.000 /дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1*******д заасныг баримтлан “Х.Т” ХХК*******аас 7.500.000 төгрөг гаргуулах, 2017 оны 08 дугаар сарын 12*******ны /2016 оны 08 дугаар сарын 12*******ны/ өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5*******д зааснаар Орхон аймаг, Баян*******Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 дугаар хороолол 7*******р байрны 1*******р орцны 5 давхрын 18 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Я.Ж биелүүлснийг баталж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.054.733.4 /нэг сая тавин дөрвөн мянга долоон зуун гучин гурван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.Жээс 238.033 /хоёр зуун гучин найман мянга гучин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х.Т” ХХК*******д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч Я.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч би Орхон аймаг дахь Сум Дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00215 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТХ*******ийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Д.Ч би Я.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэхүү хэрэгт оролцож байгаа ба энэ байранд Я.Ж огтоосоо амьдарч байгаагүй миний том хүү талийгаач Ж.Эрхэмзаяа эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаад уг байрны цонхны тагтан дээр дарахад / чанар муугаас хөөсөн тагт нь байсан/ тагт нь хугарч 4 давхар дээрээс унаж нас барсан. Анх ороход уг байр нь чанар муу байраа буцаах болон мөнгөө авъя гэж маргаж байсан. Тэр байранд нь хүн амьдраагүй ба миний хүү Ж.Баатарсайхан ахынхаа эд хогшлыг янзалж ирж очиж байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 1.Ингэхдээ “Хөүп*******Таун” ХХК, Я.Ж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын” 059 дугаартай гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д Худалдан*******худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Талуудын хооронд иргэний эрх зүйн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6*******д заасны дагуу /хавсралт 2/ орон сууц ашигласны төлбөрт сард 500.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Харин шинэчлэн засварлах материал болон дотор заслын хөлсийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Уг гэрээгээр Орхон аймаг Баян*******Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 дугаар хороолол 7*******р байрны 1*******р орцны 5 давхрын 45 м.кв талбайтай 18 тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв*******ын худалдах үнийг 1.375.000 төгрөг байхаар тооцож, нийт 61.875.000 төгрөгөөр худалдахаар тохирсон ба урьдчилгаа төлбөрт 2016 оны 07 дугаар сарын 21*******ний өдөр 2.000.000 төгрөгийг Ж.Эрхэмзаяа, 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр 1.000.000 төгрөгийг Д.Ч, 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдөр 7.500.000 төгрөг Я.Жээс байрны үнэ гэж төлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын” 059 дугаартай гэрээ, “Х.Т” ХХК*******ний дансны гүйлгээний жагсаалт, кассын орлогын ордер зэрэг баримтуудаар нотлогдож байна. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1*******д худалдах, худалдан авах гэрээний харилцааг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Үүнд: *******Хавтас хэргийн 11 дүгээр талд авагдсан миний талийгаач хүү Ж.Эрхэмзаяад 2017 оны 12 дугаар сарын 07*******ны өдрийн №082 дугаартай нэхэмжлэгчийн гаргаж өгсөн албан шаардлага хүргүүлж байсан. Уг “Х.Т” ХХК*******ны 2017.12.07*******ны өдрийн албан шаардлага нь “Х.Т’ хотхоны 7 дугаар байрны 18 тоотод оршин суугч Ж.Эрхэмзаяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, мөн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс компанид хохирол учирч байгаа талаар анхааруулж байсанг нотолсон Ж.Эрхэмзаяатай анх хэлцэл хийсэн, өөрөөр хэлбэл талийгаач хүү Ж.Эрхэмзаяад мэдэгдэл өгөөд байгаа огноо буюу 2017.12.07*******ны өдрийн цаг хугацаанаас харахад Я.Жтэй 2016.08.12*******ны “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг” байгуулсан байдаг. Эдгээр хоёр баримтаас дүгнэхэд “Х.Т” ХХК нь Ж.Эрхэмзаяатай анх гэрээ байгуулсан нь харагдаж байна. Мөн шүүх 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хүртэл хариуцагчийн хүү Ж.Эрхэмзаяа, Ж.Баатарсайхан нарын эзэмшил, ашиглалтанд байсан тул гэж дүгнэсэн атлаа Я.Жээс орон сууц ашигласны төлбөр, ашиглалтын явцад гарсан зардал нь баримтаар нотлогдож байх тул төлөх үүрэгтэй байна гэж үзсэн нь Ж.Эрхэмзаяад ганцхан уг орон сууцанд амьдрах хэрэгцээ шаардлага байсныг шүүх тогтоосон ба Я.Ж нь Цагаан чулуут баг 43*******2 тоотод оршин суудаг нь Цагаанчулуут багийн засаг даргын тодорхойлолтоор харагддаг./хх*******168/ Хариуцагч Я.Жийг анхнаасаа орон сууц худалдан авах зорилгогүй байсан бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ*******с ажиллагсдадаа олгодог орон сууцны дэмжлэг, буцалтгүй тусламжийг авахаар “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын” №059 дугаартай гэрээг байгуулсан болох нь хариуцагчийн тэнд амьдарч байгаагүй гэсэн тайлбар болон гэрч Д.Амаржаргалын “Эрхэмзаяа охин бид 3 уг орон сууцанд амьдарч байсан. Хадам аав Я.Ж хамт амьдарч байгаагүй” гэсэн мэдүүлгээс үзэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1*******д зааснаар орон сууцыг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл хэнд байсныг шүүх тогтоогүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3*******д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан ба хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1*******д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл.мөн хуулийн 56.1.8*******д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор хуульчилсан байтал хуулийг буруу жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн. 2.Нэхэмжлэгч “Хөүп*******Таун” ХХК*******ны менежер Д.Доржпагма иргэний хэрэгт гаргаж өгсөн 2018 оны 03 сарын 26*******ний өдрийн №016 дугаартай мэдэгдэл, мөн 2017оны 12 сарын 07*******ний өдрийн №082 тоот “Хөүп*******Таун” ХХК*******ны менежер Д.Доржпагма, хуульч өмгөөлөгч Ц.Одонжав, Б.Мөнхболд нарын албан шаардлага хүргүүлэх баримтуудыг Я.Ж гуай болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баатарсүрэн нар нь өмнө нь харж байгаагүй хуурамч мэдэгдэл байна. Уг мэдэгдлүүд дээр зурагдсан гарын үсэг нь Я.Жийн миний гарын үсэг биш гэж байх тул энэхүү “Хөүп*******Таун” ХХК*******ны менежер Д.Доржпагма иргэний хэрэгт гаргаж өгсөн 2018 оны 03 сарын 26*******ний өдрийн №016 дугаартай мэдэгдэл, Мөн 2017оны 12 сарын 07*******ний өдрийн №082 тоот “Хөүп*******Таун” ХХК*******ны менежер Д.Доржпагма, хуульч өмгөөлөгч Ц.Одонжав, Б.Мөнхболд нарын албан шаардлага хүргүүлэх баримтууд дээр зурагдсан Я.Ж зурагдсан гарын үсэг болох бичвэр дээр шинжээч томилуулах хүсэлтээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч би дэмжиж гаргаж байсан. Гэтэл шүүх Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24*******ний өдрийн №142/Ш32020/00014 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1,3,4,5 дахь заалтын биелэлтийг, 2020 оны 07 дугаар сарын 02*******ны өдрийн №142/11132020/03540 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтын биелэлтийг хангаагүй ба тэрхүү шинжээч томилох нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон. Я.Ж нь Орхон аймгийн Шүүх шинжилгээний алба нь удаа дараа Я.Жийн гэх уншигдах бүтэц гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварууд адилтгалын шинжилгээний тоон болон чанарын шаардлага хангахгүй гэж удаа дараа мэдэгдэл ирүүлж байгаа ч Я.Жийн хувьд шаардаж буй бүхий л нотлох баримтуудыг гаргаж өгч байсан болно. Хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан. Нэхэмжлэгч “Хөүп*******Таун” ХХК*******ны менежер Д.Доржпагма иргэний хэрэгт гаргаж өгсөн 2018 оны 03 сарын 26*******ний өдрийн №016 дугаартай мэдэгдэл, мөн 2017оны 12 сарын 07*******ний өдрийн №082 тоот Х.Т ХХК*******ны менежер Д.Доржпагма, хуульч өмгөөлөгч Ц.Одонжав, Б.Мөнхболд нарын албан шаардлага хүргүүлэх баримтуудыг нотлох баримт дээр шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч тал гаргахад хариуцагч тал хүлээн зөвшөөрч шинжээч томилуулаагүй болно. Анхан шатны шүүх нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтанд хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн №142/ШШ2021/00215 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.Давж заалдах шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно. Д.Ч би хөл хорионд байсан учраас шүүхийн шийдвэрийг 2021.03.22*******нд гардан авсан болно. Өмгөөлөгч Ц.Энхтуяа маань Завхан аймагт ажлаар яваад хөл хорионд байгаа тул гомдлоо өөрөө гаргаж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож дэлгэрэнгүй тайлбарлах болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Х.Т” ХХК нь хариуцагч Я.Жээс Орхон аймаг Баян*******өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 7 дугаар байрны 18 тоот орон сууцанд амьдарсан хөлс 11.500.000 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20.153.650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр энэ шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан ба “Х.Т” ХХК, Я.Ж нарын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч “Х.Т” ХХК, Я.Ж нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Орхон аймаг Баян*******Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 7 дугаар байрны 1 дүгээр орц 5 давхрын 18 тоотын 45м2 талбай бүхий 2 өрөө байрыг 1м2 талбайг 1.375.000 төгрөг байхаар тооцож 61.875.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 18.562.000 төгрөг, үлдэгдэл 43.312.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож байраа хүлээн авч хариуцагчийн хүү Ж.Энхзаяа амьдарч байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тухайн байрыг худалдан авах зорилго байгаагүй аавын хувьд хүү Ж.Эрхэмзаяаг байр оронтой болгох гэж урьдчилгаа төлбөрт нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ*******аас орон сууцны дэмжлэгт 8 сая төгрөг авч өгсөн, би өөрөө амьдарч байгаагүй, надад албан шаардлага мэдэгдэл хүргүүлж байгаагүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2*******т заасан үүргээ биелүүлээгүй байна.
“Х.Т” ХХК, Я.Ж нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 12*******ны өдөр байгуулагдсан Орон сууц, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг 2017 оны 03 дугаар сарын 10*******ны өдөр Орхон аймгийн тойргийн нотариатч гэрчилсэн, тэрээр талууд өөрсдийн биеэр ирж гэрээгээ батлуулсан гэсэн тодорхойлолтыг мөн нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбарын хамт нотлох баримтаар ирүүлсэн байх ба хариуцагч Я.Жийг орон сууц худалдах худалдан авах гэрээг “Х.Т” ХХК*******тай байгуулаагүй гэж үзэх боломжгүй түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүхийн хариуцагч Я.Жээс орон сууц ашигласны төлбөрт 15.500.000 төгрөг, ашиглалтын зардал 516.650 төгрөг, нийт 16.016.650 төгрөг гаргаж, нэхэмжлэгч “Х.Т” ХХК*******нд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.*******д “Худалдан авсан тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс гэрээ цуцлагдаж байраа буцаан өгөх тохиолдолд орон сууц ашигласны төлбөр, шинэчилж засварлах засварын төлбөрийг урьдчилан төлсөн төлбөрөөс суутган авах, орон сууц ашигласны төлбөрийг 1 сард 500.000 төгрөг байхаар” харилцан тохиролцжээ.
Гэрээний дагуу хариуцагч Я.Ж нь орон сууц ашигласны төлбөр болон ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй болно.
Шүүх худалдах, худалдан авах гэрээний нэг тал болох Я.Ж нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хэнд эзэмшүүлж ашиглуулах нь түүний эрх бөгөөд өөрөө амьдраагүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.*******т заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56.1.*******д нийцсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Ж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч байгууллагын албан шаардлага мэдэгдлийг хүлээн авч байгаагүй гэж мэтгэлцэж түүнд зурагдсан гарын үсгийг зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээн авч шинжээч томилсон бөгөөд тухайн гарын үсгийг шинжилгээний байгууллага шинжилгээний шаардлага хангахгүй байгаа талаар удаа дараа албан тоот ирүүлж байсан байх ба шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй болсныг шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж буруутгах боломжгүй юм.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чгийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч Д.Чгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 467.325 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ