Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0355

 

 

 

 

 

 

    2025          05          14                                   128/ШШ2025/0355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С ХХК” /РД:/, “И******* ******* *******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч: Ш.С*******

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* /РД:СА*******/

Хариуцагч: , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д*******

Маргааны төрөл: ын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “С ХХК”, “И******* ******* *******” ХХК-уудаас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст тус тус холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

1.1.“, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/,

1.2."С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/,

1.3. , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах

1.4. "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлий 106.3.4/.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно" гэж заасан ба "С” ХХК, “И******* ******* *******” ХХК-ууд нь дараахь үндэслэлээр хамтарч нэхэмжлэл гаргаж байна.

"С” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

1.5."С” ХХК нь Дорноговь аймгийн ын “ нэртэй газарт орших 10352,52 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- 15043 тоот тусгай зөвшөөрлийг “” ХХК-аас ,, хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан.

"С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 TOOT тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах шаардлагын үндэслэлийн тухайд:

ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ", 35.2-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана", 35.2.2-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан”, 35.2.3-т “хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон татварын албанд хүргүүлнэ:", 48.1.1-д “хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор" гэж тус тус заажээ.

Манай компаниас хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 12- ны өдөр хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар , газрын тосны газарт цахимаар хүргүүлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд элдэв шалтаг тоочсоор манай компанийн тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянаж батлуулахгүйгээр өдийг хүрсэн тул "” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09/24 тоот албан бичгээр , газрын тосны газрын даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан боловч хариу өгөөгүй байна.

Тус гомдлын гол агуулга нь , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй талаар болон , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн ашигт малтмалын хайгуулын XV- 15043, XV-022781 тоот тусгай зөвшөөрлүүдийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох зорилготой байсан бөгөөд гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны албан тушаалтнаас хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдлыг хянаж хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 16.12-т "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно", 37.3-д "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно", Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ", 7.1.3 дахь заалтад "өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх", 7.1.4 дэх заалтад "өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах" 7.1.6 дахь заалтад "өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх" гэж тус тус зааснаас үзэхэд , газрын тосны газрын Хайгуулын хэлтсээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус "эс үйлдэхүй"-н шинжийг хангаж байна.

Иймд "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгаж өгнө үү.

1.6. , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлагын тухайд:

"С” ХХК-ийн дээрх ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн ба тус Кадастрын хэлтсийн даргын 265 дугаар шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно. 33.2-т "Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно", 33.3-д "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно" гэж тус тус заасан.

, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрийг биелүүлэн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцон тусгай зөвшөөрлийн хавсралтад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн нь манай компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааг зохицуулалтын дагуу захиргааны актыг гаргасан цаг хугацаанаас эхлэн тусгай тоолох зөвшөөрлийн хугацааг тооцох ёстой байтал анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй цаг хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 10 дахь жилийг тооцон, түүнд үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана", 35.2.1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийг сэргээсэн бүртгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэх хүртэлх хугацаанд "" ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, хяналт шалгалт явуулах чиг үүрэг бүхий байгууллагаас хайгуулын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд "С" ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагүй юм.

1.7."И******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

Харин "И******* ******* *******" ХХК нь Дорноговь аймгийн ын "" нэртэй газарт орших 1019.25 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийг "" ХХК-аас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан.

1.8."И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- 022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах даалгах шаардлагын тухайд:

"И******* ******* *******" ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар , газрын тосны газарт цахимаар хүргүүлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд элдэв шалтаг тоочсоор буюу танай тусгай зөвшөөрлийн талбай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолтой давхцалтай гэсэн тайлбарыг хэлж манай компанийн тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянаж батлуулахгүйгээр өдийг хүрсэн тул "И******* ******* *******” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр , газрын тосны газрын даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан боловч хариу өгөөгүй байна.

ын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно", 49.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно", 49.4-т "Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 49.4.6-т "хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт", 49.4.8-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон үнэ, тайлбар, танилцуулга" гэж тус тус заасан байна.

Манай компани нь ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийг "” ХХК-аас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр шилжүүлэн авахдаа ын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-49.4.8- д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг бүрэн хангаж, жил бүрийн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хавсаргаж, Том татвар төлөгчийн газарт холбогдох татварыг бүрэн төлсөн ба тус тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах үед орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар болон уг тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй талаар огт мэдэгдэж байгаагүй.

"С” ХХК-аас дээрх ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан гол зорилго нь ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 25.1.5-д "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр" гэж тус тус заасны дагуу хайгуулын ажлын үр дүнг эрх бүхий байгууллагаар батлуулж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах зорилготой байсан ба тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 2 сарын дотор хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж, батлуулахаар хуульд заасан хугацаанд хандсан боловч ийнхүү батлахгүй байгаагийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрээд байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 16.12-т "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно", 37.3-д "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно", Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ", 7.1.3 дахь заалтад "өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх", 7.1.4 дэх заалтад "өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах" 7.1.6 дахь заалтад "өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх" гэж тус тус зааснаас үзэхэд , газрын тосны газрын Хайгуулын хэлтсээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус "эс үйлдэхүй"-н шинжийг хангаж байна.

Мөн "И******* ******* *******" ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд Монгол Засгийн газраас санаачлан Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор "АЛСЫН ХΑΡΑΑ-2050" зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 25.1.5-д "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр" гэж тус тус заасны дагуу хайгуулын ажлын үр дүнг эрх бүхий байгууллагаар батлуулж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах зорилготой байсан ба тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 2 сарын дотор хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж, батлуулахаар хуульд заасан хугацаанд хандсан боловч ийнхүү батлахгүй байгаагийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрээд байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 16.12-т "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно", 37.3-д "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно", Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ", 7.1.3 дахь заалтад "өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх", 7.1.4 дэх заалтад "өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах" 7.1.6 дахь заалтад "өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх" гэж тус тус зааснаас үзэхэд , газрын тосны газрын Хайгуулын хэлтсээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус "эс үйлдэхүй"-н шинжийг хангаж байна.

Мөн "И******* ******* *******" ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 100 хувийн хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд Монгол Засгийн газраас санаачлан Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор "АЛСЫН ХΑΡΑΑ-2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО”, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт, бичгийг батлуулан “хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал"-ыг тусгаж өгсөн нь гадаадын хөрөнгө оруулагч биднийг дэмжсэн, Монгол Улсын эрх зүйн орчинд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн том дэвшил болсон итгэж байсан боловч тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш зориуд санаатайгаар ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгоход чиглэгдэж байгаад нь гомдолтой байна.

Иймд "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгаж өгнө үү.

1.9. , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлагын тухайд:

Дээр дурдсанчлан манай компаниас “С” ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, шүүхэд маргаж байсан цаг хугацаанд тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцон, түүнд үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсоныг хууль бус гэж үзэж байгаа ба манай компаниуд хамтран нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь "С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаагаар "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцож байгаа нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно" гэж заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргаж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр гаргаж байна. нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Нэхэмжлэгч “С ХХК”, “И******* ******* *******” ХХК-уудаас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан өөрчилж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/,

"С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/.

Өмнөх Нэхэмжлэлийн шаардлага:

1. , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрий 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/

2. “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/

3. , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "И******* ******* *******" ХХК- ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах

4. "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон үндэслэл:

Манай "С" ХХК болон "И******* ******* *******" ХХК-ууд нь , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст холбогдуулан "... "С" ХХК- ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV- 15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах, "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32025/0587 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Г 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/730 тоот албан бичгээр ".... ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 2024 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулах эрх үүссэн болохыг үүгээр мэдэгдье" гэсэн тул , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулж байгаа болно.

Нэхэмжлэлийн үндэслэл:

, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 TOOT тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлагын үндэслэлийн тухайд:

"" ХХК нь Дорноговь аймгийн ын "" нэртэй газарт орших 10352,52 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХѴ- 15043 тоот тусгай зөвшөөрлийг "" ХХК-аас ,, хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан.

Улмаар тус ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулсан.

Гэтэл , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын XV- 15043 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн ба тус Кадастрын хэлтсийн даргын 265 дугаар шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно. 33.2-т "Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно", 33.3-д "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно", ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д "Энэ хуулийн 56.1- д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно" гэж тус тус заасан байна.

, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрийг биелүүлэн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцон тусгай зөвшөөрлийн хавсралтад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн нь манай компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааг тоолох зохицуулалтын дагуу захиргааны актыг гаргасан цаг хугацаанаас эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг тооцох ёстой байтал анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй цаг хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 10 дахь жилийг тооцон, түүнд үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилийн хугацааг 2020.06.06-2023.06.06 хүртэл , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тооцсон байсан ба ийнхүү тооцсоноос 1 сар 25 хоногийн дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан.

Манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг хууль бус үндэслэлгүйгээр цуцалсны улмаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тооцвол 2 жил 10 сар 5 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч байх байсан байна.

Тусгай зөвшөөрлийг сэргээсэн , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэнтэй холбоотойгоор 2 жил 10 сар 5 хоногийн хугацааг нэмж тооцоход 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа тооцогдохоор байна.

Харин дээрх , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлээс 2 жил 10 сар 5 хоногийн хугацааг үргэлжлүүлэн тооцоход 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх байсан байна.

, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсон 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 7 сар 27 хоногийн хугацаагаар ашигт малтмалын хайгуулын XV- 15043 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг буруу тооцсон байна.

Зүй нь тусгай зөвшөөрлийн сэргээсэн бүртгэлийг кадастрын бүртгэлийн систем, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс үргэлжлүүлэн тооцох ёстой байтал тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байх хугацаанаас буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Нөгөөтээгүүр ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана", 35.2.1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий этгээд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр, эсхүл хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгосныг баталгаажуулан зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээ, түүнтэй адилтгах эрхийн бичиг, бусад үнэт цаас бүхий баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр олгоно", 2 дахь хэсэгт "Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна" гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийг сэргээсэн бүртгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэх хүртэлх хугацаанд "" ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, хяналт шалгалт явуулах чиг үүрэг бүхий байгууллагаас хайгуулын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байсан юм.

", газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах" шаардлагын үндэслэлийн тухайд:

"И******* ******* *******" ХХК нь Дорноговь аймгийн ын "" нэртэй газарт орших 1019.25 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-022781 тоот тусгай зөвшөөрлийг "" ХХК-аас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан.

Тус тусгай зөвшөөрлийн талбайг манай компаниас "С" ХХК-аас хэсэгчлэн шилжүүлэн авсантай холбоотойгоор ын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлж, хуульд заасан хугацаанд хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар хүргүүлж байсан.

Манай компаниас , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон гол үндэслэл нь , газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Г 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/730 тоот албан бичгээр "С" ХХК-ийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулах эрх үүссэнтэй холбоотойгоор өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан холбогдох мэргэжилтнээс лавлахад "... манай компанид тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаагаа шүүхээр зөв тогтоолгосноор хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулах эрх үүснэ" гэж мэдэгдсэн.

Дээр дурдсанчлан манай компаниас "С" ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, шүүхэд маргаж байсан цаг хугацаанд тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцон, түүнд үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсоныг хууль бус гэж үзэж байгаа ба манай компаниуд хамтран нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаагаар "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцож байгаа нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно" гэж заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь "С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсонтой холбоотойгоор манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байх тул нэгдмэл ашиг сонирхолтойгоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хэрэв манай компаниудын ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот, ХV- 15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцсоноор хайгуулын ажлын үр дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх үүсэх юм.

Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг гаргахдаа тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тооцдог талаарх лавлагааг гаргуулахаар , газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10/1195 тоот албан бичгээр “... ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт “энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарсан өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх тасалдсан хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нэмж оруулан тооцож байгаа болно" гэсэн хариуг өгсөн болно.Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “С ХХК”, “И******* ******* *******” ХХК-уудаас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлага:

1.“... "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.5/,

2."С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.1/,

3."И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.1/.

Өмнөх Нэхэмжлэлийн шаардлага:

, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/,

"С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан “И******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.3.4/

Нэхэмжлэлийн үндэслэл:

Манай "” ХХК болон "И******* ******* *******" ХХК-уудын , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар нэмэгдүүлж, дор дурдсан байдлаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.

1. "... "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх"-ийг хүссэн шаардлагын тухайд:

Манай "" ХХК нь Дорноговь аймгийн ын "" нэртэй газарт орших 10352,52 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг "" ХХК-аас ,, хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр шилжүүлэн авсан.

Улмаар тус ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулсан.

Гэтэл , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын XV- 15043 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн ба тус Кадастрын хэлтсийн даргын 265 дугаар шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Харин , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ захиргааны актыг баталсан цаг хугацаанаас урагш буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцсон нь үндэслэлгүй ба ийнхүү дутуу тооцсон хугацаатай холбогдуулан нэхэмжлэгчид хууль ёсны ашиг сонирхол үүссэн болно.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно. 33.2-т "Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно", 33.3-д "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно", ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д "Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд малтмалын хайгуулын XV- 15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг илт, илэрхий байдлаар буруу тооцсон байх ба хугацаа буруу тооцсон эрх зүйн харилцааг тогтоолгосноор тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг зөвтгөж тооцуулах үндэслэл үүснэ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:, 52.5.3-д "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” гэж заасанд нийцэж байгаа болно.

Мөн тус нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар байгаа ба "С” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны № 09/24 тоот албан бичгээр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар , газрын тосны газрын даргад гомдол гаргахдаа хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсон асуудлын талаар дурдсан.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр "С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлж өгнө үү.

2. "С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31- ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, “И******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Манай "С” ХХК, “И******* ******* *******" ХХК-ууд нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны дагуу манай компаниудын ашигт малтмалын хайгуулын XV-15043, XV-022781 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн байна.

ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно" 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан ба манай компаниас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг татан оролцуулсан боловч манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрөл болон И******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаа ба үндэслэлгүй тооцсон хүчин төгөлдөр байх хугацаанд үндэслэж тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэж байгаа нь манай компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

Түүнчлэн С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон асуудлыг урьд гаргасан нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй дурдсан бөгөөд дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацааг нэмж тооцсоноороо тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн захиргааны үйл ажиллагаа шууд үгүйсгэгдэх юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31- ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “С” компанийн захирал Ш.С******* байна. Манай компанийн Дорноговь аймгийн дахь XV015043 тоот тусгай зөвшөөрлийг 2011 онд анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 3 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан явж байгаа. ын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх 12 жилийн хугацаатай байдаг. Тухайн хугацаанд бид нар холбогдох геологи судалгааныхаа ажлыг иж бүрэн түвшинд хийсэн. Би өөрөө физикч мэргэжилтэй хүн юм. Гол асуудал 2022 онд Кадастрын даргын 10 тоот шийдвэр гарсан. Тухайн шийдвэр нь над дээр биежиж ирээгүй. Надад мэдэгдээгүй явсаар байгаад хурал дээр бид нар өөрсдөө биеэрээ байсан. 01 дүгээр сарын 27-ны өдөр хурлын шийдвэр гарсан. Тухайн оныхоо 11 дүгээр сарын 09-ний өдөр бид нар ашигт малтмалынхаа тусгай зөвшөөрлийг өөрсдөө гар дээрээ авч байгаа. Тухайн 2022 ондоо бид нарт хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан илгээх ямар ч боломж гараагүй. Манай компанид ажил хийх боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлттэй байна.” гэжээ.

3.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниудаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хамтран нэхэмжлэл гаргасан. Гол нөхцөл байдал нь эдгээр компаниуд нэгдмэл ашиг сонирхолтой, нэг асуудлыг шийдвэрлүүлэхээр байгаа учраас шүүхэд хандаж хамтран нэхэмжлэл гаргасан. “С” компанийн тухайд Дорноговь аймгийн ын нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 15043 тоот тусгай зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр шилжүүлж авсан. Улмаар тус тусгай зөвшөөрлийг , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 177 дугаар шийдвэрээр ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу буюу Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулсан. Гэтэл энэ хоорондох хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малталт, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 265 дугаар шийдвэрээр ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд тасралтгүй маргаан үргэлжилж байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр “С” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэвч сая итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2020 оноос хойш 2 жилийн хугацаанд биелүүлээгүй. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр сэргээж шийдвэрлэхдээ шүүхэд маргаж байсан цаг хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр байх хугацааг тооцон 10 дахь жилийн төлбөрийг тооцон 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр хүчин төгөлдөр байх хугацааг тооцсон нь үндэслэлгүй гэж бидний зүгээс маргаж байгаа. 10 дугаар шийдвэрийн тухайд ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтад заасан зохицуулалтыг үндэслэсэн байдаг. ын тухай хуулийн 56.8 дахь заалт нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан гол агуулга нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус захиргааны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой харилцааны асуудлыг нарийвчлан зохицуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “С” компани нь бодитой байдлаар ын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох хууль зүйн үндэслэл байдаг. Үүнд 133.1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний актыг гаргах захиргааны актыг гаргах эсвэл шүүхийн шийдвэр мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэсэн зохицуулалт байгаа. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй болохыг зохицуулж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан “С” компанийн ашигт малтмалын хайгуулын 15043 тоот тусгай зөвшөөрлийн хавсралтад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр сэргээсэн шийдвэрийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгч байгаа юм. “С” компанийн захирлын тайлбарласанчлан хайгуулын ажил ерөнхийдөө 3, 3 жилийн хугацаагаар сунгагдаад 12 жилийн хугацаанд явагддаг юм гэдэг байдлаар ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад ашиг малтмал хайх нэр томьёоны тодорхойлолтыг тодруулж өгсөн. Өөрөөр хэлбэл ашигт малтмал хайх гол агуулга нь газрын гадаргуу түүний хэвлийд геологи хайгуулын судалгаа хийж түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлан, техник эдийн засгийн үнэлгээ хийх,  , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу, дутуу тооцсонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөөд байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийж гүйцэтгэж ордын нөөцийг тодорхойлж цаашдаа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргах нөхцөл бололцоог хангалгүйгээр тусгай зөвшөөрлийг эзэмшигч биш байх цаг хугацаанд энэ шийдвэрээр хугацааг урагш нь тооцоод байгаа. Аливаа захиргааны актыг батлан гаргахдаа захиргааны акт батлагдсан өдрөөс эхлээд хүчин төгөлдөр мөрдөгдөөд мөн захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөж буй этгээдэд мэдэгдсэн өдөр мөрдөгдөх хуулийн агуулга бүхий зохицуулалтууд Захиргааны ерөнхий хууль дээр байдаг. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтад захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно. 33.2 дахь хэсэгт хугацааг хуульд заасны дагуу бий болгох үйл явдлаар тодорхойлно. 33.3 дахь хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл урьд хугацаа өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тооцно. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр захиргааны актыг гаргасан атлаа яагаад түүнээс 7 сарын өмнөх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцож байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй тодорхойгүй асуудал байгаад байгаа юм. Мөн хэрэгт авагдсан , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10/1195 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг нэмж оруулан, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр байх хугацааг тооцдог талаар лавлагаа тодорхойлолтыг ирүүлсэн хэрэгт авагдсан. Хугацааг бид нар 7 сар 27 хоногоор тодорхойлсон. 7 сар 27 хоногоор тодорхойлох гол үндэслэл нь өмнө нь дурдсан , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 177 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилийн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтын дагуу тооцсон ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгдсэн. Энэхүү тооцсоноос хугацаа сунгаж шийдвэрлэсний дараа буюу 1 сар 25 хоногийн дараа дараа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс буюу тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр гарсан өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаагаа тооцоход 2 жил 10 сар 5 хоногийн хугацаанд “С” компани нь өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигч байх байсан байна. Тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэнтэй холбоотойгоор 2 жил 10 сар 5 хоногийн хугацааг 08 дугаар сарын 18-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцоход 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа тооцогдоно. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг ашигт малтмалын хайгуулын 15043 тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлээс 2 жил 10 сар 5 хоногийн хугацааг үргэлжлүүлэн тооцоход 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших байх ёстой юм байна. Тиймээс хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсон 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хуанлийн хоногоор 7 сар 27 хоногийн хугацаагаар ашигт малтмалын хайгуулын 15043 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг буруу тооцсон байна. 7 сар 27 хоногийг яагаад нэхэмжлэгчийн зүгээс тодотгож яриад байна гэвэл хэрэв нэхэмжлэгчийн эрх сэргэсэн тохиолдолд ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэдгээр 7 сар 27 хоногийн хугацааг нэмж тооцох үндэслэл бүрдэнэ гэж 7 сар 27 хоногийн хугацааг гаргаж ирж байгаа юм. ын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг хүлээх үүрэг байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд “С” компанийн эрх нь сэргээгүй нөхцөл байдал нь ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн 1 дэх заалттай холбоотой. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах бичиг баримтыг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газарт байлгана гэж байгаа юм. Үүнд зайлшгүй байх ёстой бичиг баримт маань хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар байгаад байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан шийдвэрийг сэргээсэн юм уу, үгүй юм уу үүнд шүүхийн шийдвэр гарсан уу, үгүй юу гэдэг нь эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт явуулаад тусгай зөвшөөрлийн хуулбар гэрчилгээнээс харахад 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд “С” компанийг тусгай зөвшөөрөл эзэмших гэж ойлгох боломж бололцоо байхгүй. Гагцхүү 11 дүгээр сарын 09-ний өдөр  08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн юм. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдлаар гарсан шийдвэр юм гэдгийг харсны үндсэн дээр “С” компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигч юм байна гэдэг эрх, хууль ёсны ашиг сонирхол 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхэлж сэргэж явж байгаа юм. “И******* ******* *******” компани нь “С” компаниас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр 15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 1019.25 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан. Шилжүүлэн авсантай холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын 022781 тоот тусгай зөвшөөрлийг олгосон. “С” компанитай нэгдмэл ашиг сонирхолтой байх гол агуулга нь хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсон 15043 тоот тусгай зөвшөөрөлтэй уялдаа холбоотойгоор 022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа мөн ялгаагүй 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болохоор байна гэж тусгай зөвшөөрлийн хавсралтаар тэмдэглэгдээд байгаа юм. Тиймээс компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэснээр буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын 10 дугаар шийдвэрийн үндэслэлийг ангилснаар “И******* ******* *******” компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол давхар сэргэх боломжтой. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлэхдээ “С” компанийн ашигт малтмалын хайгуулын 15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээн шийдвэрлэхдээ шүүхийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрөгдөх гэж эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох хуулийн зохицуулалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлд заасан шийдвэрийн төрөлд нэгдүгээрт багтаж байгаа. Хоёрдугаарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг зааж өгсөн. Эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд захиргааны хууль бус үйл ажиллагаа гэдгийг хянах гэхээсээ илүүтэйгээр энэ харилцаа буюу нийтийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь нэхэмжлэгчид ямар ашиг сонирхлыг бий болгох юм бэ нэхэмжлэгчийн ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх юм бэ гэдэг байдлаар Монгол Улсын Дээд шүүхээс шийдвэрлэж байсан практик энэ талаарх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан тогтоолууд олонтой бий. Тиймээс 7 сар 27 хоног дутуу хугацаа мөн эсэх асуудал нь тогтоогдсоноороо мөн ялгаагүй нэхэмжлэгчид ашиг сонирхлыг бий болгох юм гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  Түүнчлэн хэдийгээр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “С” компани болоод “И******* ******* *******” гэдэг компаниудын нэр бүхий тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон байх боловч хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн нь сүүлд , газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргаж өгсөн баримтаар харагдаж байгаа. Тиймээс дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй буюу , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг үндэслэн хүчин төгөлдөр байх хугацаанд үндэслэн 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болон бүртгэж байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй юм гэдэг байдлаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Бидний урьд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай мөн дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох шаардлага уялдаа холбоотой байгаа. Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4.Хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах, "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- 022781 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах" утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэг: ын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон татварын албанд хүргүүлнэ": 48.1.1-т "хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор"; 48.1.2-т "хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор" гэж хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож дагаж мөрдөх үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зорилгоор , газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтаар

"Хайгуул, Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар"-ыг баталж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн. Энэ зааврын 2 дугаар зүйлийн 2.7-т "Хэрэглэгчээс ирүүлсэн төлөвлөгөө, тайлангийн холбогдох хэсэг тус бүрийг тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 2 хоногт багтаан танилцаж, "хүлээн авах", "буцаах" гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах саналыг нэгжийн даргад уламжилна. Буцаах тохиолдолд алдаатай болон буруу ирүүлсэн мэдээллийг засвар хийлгэх зорилгоор засварт буцаах, энэхүү зааврын 5.5-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаах гэсэн 2 төрөлтэй байна. Мөн 2.9-т Хэрэглэгч нь засварт буцаасан төлөвлөгөө, тайлангийн холбогдох засварыг бүрэн хийж ирүүлэх үүрэгтэй” гэж журамласан.

"” ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн ын нутагт орших XV-015043 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хайгуулын ажлын 2022, 2023 оны тайлан нь геологи уул уурхайн мэдээллийн системд хянуулаагүй засварт буцсан төлөвтэй байна. "" ХХК 2022 оны хайгуулын ажлын жилийн тайлан хянуулаагүй тул 2024 оны төлөвлөгөө нь /ГУУМС/ дээр татгалзсан төлөв рүү шилжсэн. Мөн 2023 оны тайлан нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авах хэсгээс засварт буцсан бөгөөд "” ХХК-ийн зүгээс холбогдох засварыг хийж ирүүлээгүй байна.

Иймд тухайн ААН-ийн 2024 оны татгалзсан төлөвөөс саб админы эрхээр гаргадаг болно. Мөн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/24 дугаартай гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу уг гомдолд хариу өгөх хугацааг сунган хариу өгөхөөр ажиллаж байна.

Хоёр: "И******* ******* *******" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-022781 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хайгуулын ажил хийж гүйцэтгэхээр хайгуулын ажлын төлөвлөгөөг 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Геологи, уул уурхайн мэдээллийн системд илгээж ирүүлсэн байх бөгөөд тухайн асуудлыг хариуцсан ын хайгуулын хэлтсийн Металл бус ашигт малтмал, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус төлөвлөгөөг хянаж, геологи, хайгуулын ажлын арга аргачлалыг сайжруулах талаар санал бичиж, засварт буцаасан байна.

Дээр дурдсан геологи, хайгуулын ажлын арга аргачлалыг сайжруулах талаар буцаасан засварыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин ирүүлсэн байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцсан мэргэжилтэн тус төлөвлөгөөг хянаж, ашигт малтмалын төрлийг шалтгаанаар дахин засварт буцаасан төлөвтэй байна. оновчтой сонгож илгээгүй

, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтаар "Хайгуул, Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар"-ын 2 дугаар зүйлийн 2.9-т Хэрэглэгч нь засварт буцаасан төлөвлөгөө, тайлангийн холбогдох засварыг бүрэн хийж ирүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу "И******* ******* *******" ХХК үүрэгээ биелүүлээгүй байна.

"И******* ******* *******" ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдолд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/176 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

Гурав: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж хуульчилсан.

, газрын тосны газрын Хайгуулын хэлтэс эс үйлдэхүй гаргаагүй. Харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “” ХХК, “И******* ******* *******" ХХК-иуд нь үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.2. , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас нэхэмжлэгчийн өөрчилж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:

“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ", газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "" ХХК- ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгах, "" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгах" утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэг: Дорноговь аймгийн ын нутагт байрлах "" нэртэй 11371.77 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-015043 дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 492 дугаар шийдвэрээр "" ХХК-д анх олгожээ.

"" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR- 008051 дугаартай өргөдлийг хянаж үзээд ын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Дорноговь аймгийн ын нутагт байрлах "" нэртэй 11371.77 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-015043 дугаартай тусгай зөвшөөрлийг тус компаниас "С" ХХК-д , газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр бүхэлд бүртгэсэн байна нь шилжүүлж

Хоёр: ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" эрхтэй гэж хуульчилсныг үндэслэн "" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь удаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэст 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг хүлээн авч бүртгэн тус хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр дээр дурдсан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 06 дугаap сарын 06-ны өдрөөс тооцож, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

"С" ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг ын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлөөгүй тул , газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ийн өдрийн 265 дугаар шийдвэрээр дээр дурдсан тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Гурав: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийг сэргээж, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17- ны өдрөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

Дөрөв: Төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс "" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хүлээн авч бүртгэн ын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна" гэж заасныг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай шийдвэрээр Дорноговь аймгийн ын нутагт байрлах "" нэртэй 11371.77 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 1019.25 гектар талбайг "И******* ******* *******" ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр ХВ-022781 дугаартай тусгай зөвшөөрөл олгожээ. "И******* ******* *******" ХХК нь шилжүүлж авсан ашигт малтмалын хайгуулын ХВ-022781 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болно гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрч уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан.

Тав: Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй", мөн хуулийн 94 дүгээр зуйлийн 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу гомдол гаргаагүй байна

Нэхэмжлэгч "" ХХК дээр дурдсан шийдвэр болон хүчин төгөлдөр хугацааг хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж ирсэн тул уг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Зургаа: Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.3.Хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"С” ХХК, “И******* ******* *******" ХХК-иудаас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөв дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

1. Дорноговь аймгийн ын нутаг "" нэртэй 11372.05 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр "" ХХК-д олгосон байна.

"" ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийг 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр "С" ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Тус компаниас хуульд заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын ХВ- 015043 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаагүйн улмаас ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 537 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 129 дүгээр магадлалыг биелүүлэн гаргасан Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж энэхүү шийдвэр гарсан өдрөөс эхлэн сунгуулах өргөдлийг 1 сарын дотор хүлээн авч шийдвэрлэхээр болсон байна.

Дээрх шийдвэрийн дагуу ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Мөн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тус тус 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Тус компани нь ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, алдангийг ын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр цуцлагдсан байна.

"С" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр сэргээж шийдвэрлэсэн.

Дээрх 10 дугаар шийдвэрийн 2-т тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2025 оны 01 дүгээр 17-ны өдөр байхаар заасан байна.

Энэхүү шийдвэр нь ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт "энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарсан огнооноос шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон огноо хүртэл тасалдсан хугацааг хүчин төгөлдөр хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлтэй шийдвэр юм.

Хоёр. "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 дугаартай дугаартай тусгай зөвшөөрлүүдийн дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

"С" ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн ын нутаг "" нэртэй 11372.05 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлэх тухай өргөдлийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж бүртгүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр "И******* ******* *******" ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын XV-022781 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг хуулийн дагуу бичин олгожээ.

"И******* ******* *******" ХХК нь манай байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 06 дугаартай гомдол гаргасан байсан ба энэхүү гомдлын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний 1/176 дугаартай албан бичгээр хайгуулын ажлын төлөвлөгөөг дахин засварт буцаасан талаар мэдэгдсэн ба "С" ХХК, "И******* ******* *******" ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргаж ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болгох бүртгэлээ хийгээгүй болно.

Дээр дурдсан газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний 1/176 дугаартай албан бичгийн дагуу хайгуулын ажлын төлөвлөгөөг засч ирүүлээгүй, Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр сэргээж шийдвэрлэсэн шийдвэрт заасан хугацааг зөв тооцсон бөгөөд хугацааг дахин тооцох шаардлагагүй гэж үзсэн тул "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-015043, "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох бүртгэлийг хийсэн байна.

Энэ нь ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болно гэсэн хуулийн заалттай нийцэж байна гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбаруудаа дэмжиж байгаа. ын тухай хуулийн 22 дугаар зүйл болон 21 дүгээр зүйл нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг сунгах тусгай зохицуулалтууд байдаг. ын тухай хуулийн 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч анх тусгай зөвшөөрлийг олгохдоо 3 жилээр олгоно.  3 жилээр олгосны дараа тусгай зөвшөөрлийг 3 удаа сунгана. Нийт 12 жил байна гэдэг хуулийн зохицуулалт байгаа. Тусгай зөвшөөрөл сунгахдаа 3 жилээр сунгаад явж байхад нь нэхэмжлэгч С компани тусгай зөвшөөрлөө сунгуулсны дараа төлбөрөө төлөөгүй учраас цуцлагдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан анх Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тэр шийдвэр нь өөрөө хүчингүй болсон байдаг. 2022 оны 10 дугаар шийдвэрийн тухайд төрийн захиргааны байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс тооцоод бид ын тухай хуулийн 56.8 дахь хэсгийг баримталсан. 56.8-д тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөж тооцох тухай зохицуулалт байгаа. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг хүчингүй болсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэсэн зохицуулалт байдаг. Үүнийг үндэслээд мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг ирсэн байдаг. Түүнийг үндэслээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцоод 10 дугаар шийдвэрийг гаргасан байна. Дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн бүртгэлийн хувьд тусгай зөвшөөрөл нэгэнт 10 дугаар шийдвэртэй маргаагүй учраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тусгай зөвшөөрлийг нь дуусгавар болгож бүртгэсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “С” ХХК, “И******* ******* *******” ХХК-уудаас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст тус тус холбогдуулан , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,

“С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах,

, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр "И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,

"И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг хянуулж батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа , газрын тосны газрын Хайгуулын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахыг , газрын тосны газрын Хайгуулын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

1.1.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “С” ХХК-аас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,

“С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан “И******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулжээ.

1.2.Улмаар нэхэмжлэгч “С ХХК”, “И******* ******* *******” ХХК-уудаас , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “1. “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, 2."С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 3."И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.Хэргийн үйл баримтын тухайд, , геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн Дорноговь аймгийн анд нэртэй газарт орших 11381.58 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч “” ХХК-д ашигт малтмалын хайгуулын 15043X дугаар тусгай зөвшөөрлийн 9******* тоот гэрчилгээг олгожээ.

2.1."" ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийг 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэх өргөдөл гаргасныг , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1043 дугаар шийдвэрээр "С" ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

2.2., газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн анд нэртэй газарт орших 1019.25 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч “И******* ******* *******” ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаагаар 9011849713 тоот гэрчилгээг олгосон байна.

2.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... 7 сар 27 хоногийн хугацаа дээр төвлөрч шаардлага аль аль талдаа хугацаа дутуу тооцсон асуудал руу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлоод байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаараа аль алиныг нь дэмжиж оролцож байгаа. Шүүхийг хэрхэн яаж шийдвэрлэхийг мэдэхгүй. Гэхдээ аль аль байдлаар дэмжиж оролцож байгаа гэж ойлгож болно. Дорнод аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн асуудалтай холбоотой шүүхийн практикийг судалж үзээд энэ шаардлагыг гаргасан. Үүнд хүчингүй болгуулахын завсар, эрх зүйн шинэ харилцаа үүссэн болохыг тогтоолгох гэдэг байдлаар н.Наранбаяр гэдэг өмгөөлөгч маргаад Улсын Дээд шүүх дээр эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох хүлээн зөвшөөрүүлэх гэдгээр хангуулсан юм байлаа. Үүнээс практикийг нь судалж ийм харилцааг давхар байдлаар нэхэмжлэх боломжтой юм байна гэдэг байдлаар нэмэгдүүлсэн. Хууль тогтоомжийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Т.Мөнх-Эрдэнэ багшийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үүнээс эш татаад харвал 52.5.3-д заасныг тайлбарлахдаа нэгдүгээрт, үндсэн төрлүүдийг сонгох боломжгүй гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байгаа тохиолдол гэж байгаа. 10 дугаар шийдвэр хүчингүй болох эсэхээс үл хамаараад нэхэмжлэгчийн шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа нь зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа гэдэг байдлаар. Нэхэмжлэлийн шаардлагын гол концепц нь эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгаж болгож байгаа аливаа захиргааны актаас үл хамаараад татварын тооцоо тогтоолгох асуудал нь шүүхээр хамгаалагдахуйц ашиг сонирхол байх юм гэдэг байдлаар тайлбарлаж байна. Өрөөр хэлбэл хүчингүй болгох даалгах шаардлага гаргах боломжгүй энэ хугацаанд өөрөө хангагдахуйц байдлаар л гэдэг байдлаар үүнийг тэгж ойлгож байгаа ...” гэж,

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбаруудаа дэмжиж оролцож байгаа. ын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу Төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлж ажилласан гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3.Нэхэмжлэгчийн гаргасан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.“Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.“захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” 54.2. “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана.” гэж заасны дагуу эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

3.2.Учир нь эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бусад нэхэмжлэлийн шаардлагын төрлөөр нэг мөр шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд буюу ийнхүү эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид хамгаалагдах, эсхүл сэргэх эрх ашиг, сонирхол байгаа тохиолдолд л гаргах боломжтой, харин ийм биш тохиолдолд субсидиар шинжтэй буюу тухайн асуудлыг нэг мөр шийдвэрлэж болох тэрхүү нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэх онолын ойлголтын хүрээнд, нөгөөтэйгүүр маргаан бүхий 2022 оны 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт гарган шийдвэрлүүлж байхад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэхээргүй байна.

3.3.Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг бүрэн хангаагүй буюу эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг хэзээ дуусгавар болгох асуудлыг тусгай зөвшөөрөл олгохдоо, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа, энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээж шийдвэрлэхдээ 2022 оны 10 дугаар шийдвэрээр аль хэдийн тусгай зөвшөөрлийн хугацаа хэзээ дуусгавар болохыг шийдвэрлэсэн буюу тэдгээр шийдвэрүүд нь үр дагавар үүсгэсэн, захирамжилсан, заавал биелэх шинжтэй, энэ үр дагавар нь тусгай зөвшөөрөл дуусгавар болж, програмд автоматаар бүртгэгдэх байдлаар илэрч байна гэж үзлээ.

3.3.1.Түүнчлэн ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.“Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:56.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж зааснаар тусгай зөвшөөрөл олгохдоо, сунгахдаа тогтоосон хугацаа дууссанаар тусгай зөвшөөрлийн эрх дуусгавар болохоор хуульд заасан бөгөөд дээр дурдсанчлан өмнө гаргасан шийдвэрийн үр дагавар мөн тул захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш юм.

4.“, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,

“С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан “И******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

4.1.ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8.“Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.” гэж заасан.

4.2.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, , газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0058 дугаартай шийдвэрээр , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Кадастрын хэлтсий даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 265 дугаар шийдвэрийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар XV-015043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцон хүлээн авч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцохоор шийдвэрлэжээ.

4.3.Энэ шийдвэрийн дагуу XV-015043 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын 018-СЕ дэс дугаарын Тусгай зөвшөөрөлд орох өөрчлөлтийн үндэслэл хэсэгт Бүртгэв:2022.08.18 өдрийн 10 шийдвэр, Шийдвэрийн тэмдэглэл: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2022-01-28-ны өдрийн 128/ШШ2022/0058-р шийдвэрээр сэргээж, 10 дахь жилийн төлбөрийг 2022-01-17-ны өдрөөр тооцох, хүчин төгөлдөр хугацааг 2025-01-17-ны өдрөөр тооцох гэж, огноо хэсэгт 2022.11.09 гэж тэмдэглэгээтэй байна.

4.4.Нэхэмжлэгч “” ХХК-ийн төлөөлөгч уг тэмдэглэгээ бүхий гэрчилгээг хавсралтын хамт 2022 оны 11 сард гардаж авсан талаар тайлбарлах боловч 2022 оны 10 дугаар шийдвэрийг гардуулаагүй, мэдэгдээгүй тул маргах боломжгүй байсан гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

4.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.“Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:110.1.1.энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;” гэж, 2022 оны 10 дугаар шийдвэрийн үндэслэл болсон 0058 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан тул хариуцагч тал давж заалдах гомдол гаргах боломжтой бөгөөд 2022 оны 02 сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн, шийдвэрт гомдол гаргах хугацаа мөн оны 03 сарын 11-ний өдөр байх ба шийдвэрлэсэн байдал хэсэгт хариулах өдрөөс 2 хоног хоцорсон буюу давж заалдах гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр 2022 оны 03 сарын 12-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.6.ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалт нь хоёрдмол утгагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр болох 2022 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор байтал хариуцагч байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцохоор шийдвэрлэсэн нь буруу, хуульд нийцээгүй.

4.6.1.Гэвч нэхэмжлэгчдийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр биш 03 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон, энэ талаарх бүртгэл хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нар 03 сарын 31-ний өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацаандаа үйл ажиллагаа явуулах боломжтой зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул маргаан бүхий 2022 оны 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг зөвхөн энэ үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, ийнхүү хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарт сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй.

4.6.2.ын тухай хуулийн 53 дугаар зүйлйн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар тэдгээрийн тусгай зөвшөөрлийн эрх дуусгавар болжээ.

4.6.3.Хугацааны асуудлыг тодорхой тайлбарлавал, хуульд нийцээгүй шийдвэрийг залруулсан ч тусгай зөвшөөрлийн дуусгавар болгох хугацаа 2 сар 14 хоногоор нэмэгдэхээр, харин нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаачлан 7 сар 27 хоногоор нэмэгдэхгүй.

4.6.4.“” ХХК-ийн тухайд 2022 оны 10 дугаар шийдвэр шууд чиглэсэн этгээд мөн бөгөөд “И******* ******* *******” ХХК-ийн тухайд 2024 онд тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шилжүүлэн авсан, үүнтэй холбоотой дам нөлөөлөлд өртөж байгаа боловч тэрээр анх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа тусгай зөвшөөрлийн хугацааны талаар мэдэх ёстой, мэдэх боломжтой, тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг хангалттай мэдсэний үндсэн дээр шилжүүлэн авах шийдвэрээ гаргах эрхтэй байх тул мөн сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзсэн болно.

5.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх болон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,

“С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан “И******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэг, 56.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “С” ХХК, “И******* ******* *******” ХХК-ийн , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар "С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр, хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах,

“С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж авсан “И******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дутуу тооцсон 7 сар 27 хоногийн хугацаагаар нэмж тооцохыг хариуцагч , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК, “И******* ******* *******” ХХК-ийн , газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “1. “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 7 сар 27 хоногийн хугацаагаар дутуу тооцсон эрх зүйн байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, 2."С" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15043 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 3."И******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-022781 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА