| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/02637/И |
| Дугаар | 192/ШШ2025/03655 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/03655
| 202** 0** 02 | 192/ШШ202**/036**** |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Т
Хариуцагч: Э
Зээлийн гэрээний үүрэгт 67 071 602.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 202** оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*********, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.********* нар нь ********* ББСБ ХХК-аас үл хөдлөх барьцаалсан зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ********* зээлийн гэрээ, *********- RC01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ********* гэрчилгээний дугаартай **00мкв газар. ********* гэрчилгээний дугаартай ********* мкв үл хөдлөх, Г********* гэрчилгээний дугаартай 336мкв газрыг тус тус барьцаалж, **2 0**0 000 (тавин хоёр сая тавин мянган төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэлтэй сарын хугацаатай буюу 2029 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч Б. ********* нь анх зээл авсан өдрөөс хойш 202** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 382 128.96 төгрөгийг, хүүний төлбөрт 9 049 2**7.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 22 90**.12 төгрөг, нийт 10 4**4 292 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Б.********* нь 202** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 149 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн телех хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл-**0 667 871.08 төгрөг, зээлийн хүү 8 934 691.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 480.**0 төгрөг, нийт **9 619 043.32 төгрөг төлөхөөр байна. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ********* дугаартай Цахим зээлийн гэрээ ** 000 000 төгрөгийг сарын 3.7** хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч Б.********* нь анх зээл авсан өдрөөс хойш 202** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 070 961.66 төгрөгийг, хүүний төлбөрт 1 124 993.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 934.96 төгрөг, нийт 2 196 890 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Б.********* нь 202** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 146 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 3 929 038.34 төгрөг, зээлийн хүү 8**4 406.99 төгpөr нэмэгдүүлсэн хүү 18 44**.89 төгрөг, нийт 4 801 891.22 төгрөг төлөхөөр байна. 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ********* дугаартай Лизингийн зээлийн гэрээ 3 289 000 төгрөгийг 3.**0 хувийн хүүтэйгээр, 16 сарын хугацаатай буюу 202** оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч Б.********* нь анх зээл авсан өдрөөс хойш 202** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 246 707.1** төгрөгийг, хүүний төлбөрт 648 662.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8**8.**6 төгрөг, нийт 1 900 0**6 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Б.********* нь 202** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 99 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2,042,292.8** төгрөг, зээлийн хүү 306 840.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 906.44 төгрөг, нийт 2 3**9 040.03 төгрөг төлөхөөр байна. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 93001-120378 дугаартай Цахим зээлийн гэрээг 300 000 төгрөгийг 3.7** хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч Б.********* нь анх зээл авсан өдрөөс хойш 202** оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 106 878.21 төгрөгийг, хүүний төлбөрт 91 919.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 37 төгрөг, нийт 198 844.00 төгрөгийн төлөлт хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 193 121.79 төгрөг, зээлийн хүү ** **0**.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү- 0.00 төгрөг, нийт 198,627.66 төгрөг төлөхөөр байна. "********* Б.*********т гэрэлдэг Б.********* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө зохих ёсоор телехгүй байх тул гэрээг хүлээсэн үүргээ биелүүлэх ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгчтэй холбогдож байсан. Зээлийг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн МА-********** зартай өдрийн ********* зээлийн гэрээ, *********-RC01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 07-нд ********* дугаар цахим зээлийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ********* дугаартай Лизингийн зээлийн гэрийн 2024 оны 04 дүгээр сарын 29-дрийн ****** дугаартай цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр болох нийт **6 832 324.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр нийт 10 101 44**.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 832.83 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 93 000 төгрөг, нийт 67 071 602.23 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.********* түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Г.********* нараас гаргуулах, зээлдэгч нар зээлийг сайн дураар төлж барагдуулахгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 67 071 602 төгрөгийг хариуцагч Б.*********, Г.********* нар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 202** оны ** дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 8 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөгийг тус тус төлж барагдуулаж, сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК хариуцагч Б.*********, Г.********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67 071 602.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 67 071 602 төгрөгийг хариуцагч Б.*********, Г.********* нар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 202** оны ** дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 8 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөгийг тус тус төлж барагдуулаж, сайн дураараа төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.*********ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Бороогийн амны ***** гудамж, *****тоотод байрлах, **00 м.кв талбайтай газар, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, *****гудамж, ** тоотод байрлах, ********* м.кв талбайтай хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, *****гудамж, ** тоотод байрлах, 336 м.кв талбайтай газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 7** дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 67 071 602 төгрөгийг хариуцагч Б.*********, Г.********* нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 202** оны ** дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 8 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөг, 202** оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 178 600 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хэрвээ сайн дураараа төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.*********ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Бороогийн амны ***** гудамж, *****тоотод байрлах, **00 м.кв талбайтай газар, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, *****гудамж, ** тоотод байрлах, ********* м.кв талбайтай хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, *****гудамж, ** тоотод байрлах, 336 м.кв талбайтай газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.**-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **63 **08.01 төгрөгөөс 281 7**4 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 281 7**4 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 1002001009***** данснаас 281 7**4 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7** дугаар зүйлийн 7**.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ