2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/03268

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,566,121,538 төгрөгийн 452,121,538 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 1,114,000,000 төгрөгийг хариуцагч Ө  ГХЭТГ нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 700,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 414,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,988,558 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ГХЭТГ-аас 5,727,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгосугай. 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН