| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/02205/И |
| Дугаар | 192/ШШ2025/03657 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/03657
| 2025 05 02 | 192/ШШ2025/03657 |
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.********* миний бие ********* ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, тус гэрээгээ Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******** хотхон, ********* байр, 1 орц, 6 давхар, *** тоот хаягт байршилтай, 90.2 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 198 440 000 төгрөг захиалсан болно. Тухан орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь өгсөн. Гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулахаар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртэлийн газарт бүртгүүлэх гэрчилгээ авах, түүнтэй холбоотой зардлыг миний бие төлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар харилцан тохиролцсон. Б.********* миний бие уг орон сууцандаа 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр орж, байраа хүлээн авч, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдарч байна. гэтэл ********* ХХК нь хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэний улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэх тайлбарыг удаа дараа өнөөдрийг хүртэл надад тайлбарласаар байна. Гэвч тухайн компаний хувьцаа эзэмшигч нарын маргаан нэхэмжлэгч надад хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч миний би? Гэрээгээр хүлээсэн ззргээ биелүүлсэн, ямар нэгэн үүргээ зөрчөөгүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч миний эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах эрхээ эдлэх боломжгүй болж, өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд Б.********* Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******** хотхон, ********* байр, 1 орц, 6 давхар, *** тоот хаягт байршилтай 90.2 мкв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Бнь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б би Б.*********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хантүшээ хотхоны ********* байрны 6 давхар, *** тоот хаягтай 90.2 м.кв байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.********* хариуцагч ********* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*********ын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг ********* ХХК хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*********ыг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хантүшээ хотхоны ********* байрны 6 давхар, *** тоот хаягтай 90.2 м.кв талбай орон сууцны орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагыг ********* ХХК бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 220 350 төгрөгөөс 61 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61 015 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 61 015 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*********д олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ