| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03409/И |
| Дугаар | 192/ШШ2025/03660 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/03660
| 2025 05 02 | 192/ШШ2025/03660 |
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч:
х
Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, ***** дүгээр хороолол, ***** байр, ***** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр иргэн А. ***** ХХК-ний захирал Г.******тай Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд гарын үсэг зурж ****** байрны ****** тоотод байраа захиалж 1 м.кв-ийг 1 000 000 төгрөгөөр тооцож 65 сая 40 мянган төгрөг төлөхөөр болоод 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13 008 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр 13-ны өдөр 13 008 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 22 764 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 9 756 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4 500 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5 853 000 төгрөг тус тус төлөөд нийт 68 889 000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд барилгын компани ****** тоотыг айлтай давхардуулан гэрээ хийсэн нь илэрч бид хэл ам хийж хөөцөлдөж 90В-***** тоотыг авахаар гэрээгээ сольсон юм. Ингээд 2018 он хүртэл байр маань баригдахгүй зогссон байсан бөгөөд иргэд хуралдаж оршин суугчдын эрхийг хамгаалах зорилгоор Түр хороо-г байгуулсан. Ингээд олон айл давхардаж гэрээ хийгдэж мөнгө нь төлөгдсөн зөрчил байсан учраас Түр хороо ***** ХХК-тай зөвшилцөн байрны давхардлыг арилгах, байрыг бариулж дуусгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг төлж барагдуулах, байраа авахаа болиод мөнгөө буцааж авах хүмүүсийн мөнгийг өгөх зорилгоор 1м.квадратын үнийг 1,450,000 төгрөг байхаар нэмж өөрчилж, иргэдийн олонх нь зөвшөөрсөн. Дүү маань зөрөө мөнгөө төлж дийлэхээ болиод зөрөө мөнгөө буцаж авъя гэтэл барилгын компани өгч чадахгүй гэсэн. Ингээд арга буюу нөхөр бид 2 гэрээгээ сольж цаашид төлбөрийг төлж гүйцээсэн байдаг. 2020-8-07-ны өдөр 34 635 400 төгрөг төлж гүйсэн юм. Энэхүү байранд нийтдээ 103 524 төгрөг төлсөн байна. Харин бүр 8 694 400 төгрөг илүү төлсөн болж таарсан. 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр иргэн ***** би ***** ХХК-тай гэрээгээ шинэчлэн хийсэн. 2020 оны 9 дүгээр сард байрандаа орж гэр бүлийн хамт амьдарч байна. Иймд ********* овогтой ***** намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ***** дүгээр хороолол, ***** байрны ***** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.**** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***** ХХК захирал Б.****т нэхэмжлэл гаргасан. Н.*****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.***** хариуцагч ***** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.*****гийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг ***** ХХК хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*****гийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, ***** дүгээр хороолол, ***** байр, ***** тооотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг ***** ХХК бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 100 төгрөгөөс 311 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 311 550 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 311 550 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.*****д олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ