| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 102/2024/07961/И |
| Дугаар | 192/ШШ2025/03255 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03255
| 2025 оны өдөр | 04 сар 23 р 192/ШШ2025/03255 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
хариуцагч: ***
35,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** нь Монгол улсад оршин суух эрхтэй иргэн. 2024 оны 9 дүгээр сард *** нь Хөвсгөл аймагт зам засварын ажил хийж байгаа, замын дэвсэгч машинаа түрээслүүлээч гэж санал тавьсан. Ингээд *** нар харилцан тохиролцож SSP90C-8 загварын авто замын дэвсэгч автомашинаа 14 хоногийн хугацаатай, өдрийн 2,750,000 төгрөгөөр 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. *** ХХК-ийн хүмүүс нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр техникийг ачин авч явсан. Төлбөрийн барьцаа болгож бенз *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж түлхүүрийг нь үлдээж явсан. Таван-Огторгуй ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 19,000,000 төгрөгийг төлнө гэсэн боловч төлөөгүй. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн ажилтнууд техникийг авчирч өгсөн бөгөөд техникийн түрээсийн төлбөрийг төлөөгүй байж хэрүүл хийж байгаад хүчээр барьцаанд үлдээсэн бенз G-350 маркийн тээврийн хэрэгслээ ачаад явсан. Түлхүүр нь бидэнд байгаа. *** ХХК-ийн бичиг хэргийн ажилтан гэрээг вайбер чатаар явуулсан боловч бид тус компаниас тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, гарын үсэг зураагүй ирүүлсэн юм. Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах талаар **** ХХК-ийн захирал болон бичиг баримтын ажилтанд удаа дараа хандсан боловч ажилтай, захирал ирээгүй гэх шалтгаанаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй. *** ХХК-ийн оффис дээр очиход захирал нь байгаагүй бөгөөд компанийн ажилтандаа бичиг хийж өгөх талаар хэлж, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр техникийг түрээсэлсэн талаар албан бичиг хийж өгсөн. ***ХХК нь техникийг нийт 13 өдөр түрээсэлсний төлбөр 35,750,000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байгаа тул *** ХХК-аас замын дэвсэгч машины 13 хоногийн түрээсийн төлбөр 35,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд техник автомашин механизмыг түрээслэхээр анхан шатын хэлэлцүүлэг бол явагдаж байсан. Тухайн машин механизмыг авч яваад талбай дээр аваачаад ажиллуулах гэсэн боловч ажиллаагүй учраас **** гэдэг хүнд буцааж өгсөн байдаг. Тухайн техник нь ажиллаагүй учраас талуудын хооронд албан ёсны гэрээ бол байгуулагдаагүй. Хавтаст хэргийн 8 дугаар талд байх машин механизмын түрээсийн гэрээг харахаар хүчин төгөлдөр биш гэрээ байгуулагдсан юм. Тамга тэмдэг байхгүй учраас нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Хоёрдугаарт энэ гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа шиг үнэхээр түрээсийн харилцаа үүсээд түрээсийн гэрээ байгуулагдчихсан юм бол яагаад буцаагаад машинаа хүлээгээд авчихсан юм, яагаад ямар нэг төлбөр тооцооны акт үйлдээгүй юм гэдэг асуудлууд яригдана. Талуудын хооронд бичгээр байгуулсан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байхгүй байгаа нь нэхэмжлээд байгаа 35,750,00 төгрөг буюу түрээсийн үнэ гэрээгээр тодорхойлогдоогүй учраас энэ мөнгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж тайлбар гаргаж байна. Шар өнгийн авто замын дэвсэгч гэх машин механизм нь тухайн үед шаардлага хангаад ажилласан бол түрээсийн гэрээ байгуулагдах боломжтой байсан гэж харж байна. Яагаад гэвэл тухайн машин механизм ажиллахгүй байсан учраас гэрээ байгуулагдаагүй бөгөөд машин механизмыг нь буцаагаад өгсөн ийм л асуудал болсон. Нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/074 дугаар мэдэгдэл, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн машин механизмын түрээсийн гэрээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2024/21920 дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШТ2024/00469 дугаар тогтоол, 2024 оны 10-р сарын 18-ны өдрийн ТГ/10-01 дугаар машин механизмын түрээсийн гэрээ, дансны хуулга,
Хариуцагчийн ирүүлсэн баримтын тухайд: байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 25/80 дугаар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ машин, механизмын түрээсийн гэрээний төлбөрөө төлөөгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ түрээслэхээр тохирсон механизм эвдрэлтэй, бүрэн бүтэн бус байснаас буцаан хүргэж өгсөн гэж тайлбарлана.
Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн машин, механизмын түрээсийн гэрээ гэх баримтад талууд гарын үсэг зураагүй, хариуцагч *** ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт тамга дарагдсан боловч захирал *** гарын үсэг зураагүй талууд гарын үсэг зураагүй байна. /хх-ийн7, 8/
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл гэж тооцох, гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор зохицуулжээ.
Талуудын хооронд бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээнд заасан нөхцөлүүд болох түрээслэгч тал урьдчилгаа 19,250,000 төгрөг төлөх,барьцаанд 75,000,000 төгрөгийн үнэ бүхий ** * автомашин үлдээх, үлдэгдэл төлбөрийг 1 сарын дараа тооцон акт үйлдэх, түрээ***ХХК-ийн дансанд төлөх заалтууд /гэрээний 4 дэх/ хэрэгжээгүй байна.
Хариуцагч ** загварын шар өнгийн замын дэвсэгч механизмыг Хөвсгөл аймгийн Хатгал суманд ажиллуулахаар авч явсан тухайд маргаагүй, харин эд анги дутуу, ажиллуулах операторгүйгээс ажиллуулаагүй гэж маргасан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсгүүдэд түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх, хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заажээ.
Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс түрээсийн нөхцөл, хугацаа, түрээсийн төлбөрийн хэмжээний тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж боломжгүйгээс гадна түрээсийн зүйлийн чанар байдлыг тодорхойлоход шаардлагатай баримт /техникийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан/-гүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ***0 маркийн автомашиныг барьцаанд үлдээсэн, түрээсэлсэн механизмыг буцаан өгөхдөө хүчээр аваад явсан гэж тайлбарлах боловч түүнийгээ нотолсон баримтгүй болно.
Түрээсэлсэн гэх шар өнгийн зам дэвсэгч механизмыг 2024 оны 10 дугаар сарын 18-нд***ХХК нь бусдад түрээсэлсэн тухай бичгээр байгуулсан гэрээг нэхэмжлэгч гаргаж өгсөн, тухайн баримтаар *** ХХК-д түрээсэлсэн техникийг доголдолгүй, бүрэн бүтэн байсан гэх үндэслэлгүй юм. /хх-ийн 67/
Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хөлслүүлсэн эд хөрөнгийн доголдлоос шалтгаалан хөлслөгч гэрээг цуцалж, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдлоо.
Хөлслүүлэхээр тохиролцсон*** загварын шар өнгийн замын дэвсэгч механизмыг бүрэн бүтэн буцаан авсан тухайд нэхэмжлэгч тал маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч **** ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 35,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.3, 116, 118 :
1. 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*** иргэн *** хариуцагч *** ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 35,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ул сөн 336,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ