| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03362/И |
| Дугаар | 192/ШШ2025/03289 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/03289
2025 04 24 192/ШШ2025/03289
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 25,160,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч*** нь *** гэрээ байгуулж 2023 оны 4-р сарын 11-ний өдөр онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 16,978,421.39 төгрөгийг авсан. Нийт 19,978,421.39 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч ***нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 3-р сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,221,579 төгрөг, зээлийн хүү 878,999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,572 төгрөг, нийт 2,105,150 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч зээлдэгч**** гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 3-р сарын 12-ны өдрийн байдлаар 414 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч *** 2025 оны 3-р сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 19,678,421 төгрөг, зээлийн хүү 5,234,886 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 247,505 төгрөг, нийт 25,160,812 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,241,892 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***к ХК нь *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,160,812 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,241,892 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **к ХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,160,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,241,892 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 141,877.5 төгрөгийг хариуцагчаас, 141,877.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ