| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/08161/И |
| Дугаар | 192/ШШ2025/02624 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/02624
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага болох 14,021,057.88 төгрөгийг хариуцагч М.М нь хүлээн зөвшөөрч 1 жилийн хугацаанд буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар болгоны 25-ны өдрийн дотор 1,168,421.49 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч “М” ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,055.29 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-ээс 114,027.645 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 114,027.645 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН