Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 305/ШШ2025/00212

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Г.Б-д холбогдох

үндсэн зээл 4,023,159 төгрөг, зээлийн хүү 811,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,517 төгрөг, шимтгэл 9,300 төгрөг, нийт 4,987,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Б нь Т ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024.06.12-ны өдөр Т ББСБ ХХК-тай № ЗГ***** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “IPhone15” маркийн гар утсыг нийт 3,888,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.06.12-2025.05.16 хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 378,869 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. 2. 2023.11.20-ны өдөр Т Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024.07.15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. ЗГ********* тоот гэрээн дээр IPhone15” маркийн гар утас: үндсэн зээлийн үлдэгдэл 3,523,959 төгрөг, үндсэн хүү 643,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,717 төгрөг, нийт 4,296,263 төгрөг, 2. Т кредит 2068886 тоот гэрээний төлбөр: нийт ашигласан зээлийн дүн 499,200 төгрөг, үндсэн хүү 168,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,800 төгрөг, шимтгэл 9,300 төгрөг, нийт 691,600 төгрөг. Нэхэмжлэх нийт дүн 4,987,863 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Т ББСБ” ХХК нь Г.Б-д холбогдуулан үндсэн зээл 4,023,159 төгрөг, зээлийн хүү 811,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,517 төгрөг, шимтгэл 9,300 төгрөг, нийт 4,987,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Г.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна… гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд үндсэн зээл 4,023,159 төгрөг, зээлийн хүү 811,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,517 төгрөг, шимтгэл 9,300 төгрөг, нийт 4,987,863 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,756 төгрөгийн 47,378 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 47,378 төгрөгийг, хариуцагч Г.Б-с 47,378 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох үндсэн зээл 4,023,159 төгрөг, зээлийн хүү 811,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,517 төгрөг, шимтгэл 9,300 төгрөг, нийт 4,987,863 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,756 төгрөгийн 47,378 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 47,378 төгрөгийг, хариуцагч Г.Б-с 47,378 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ