2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/03235

 

 

 

 

 

2025 оны өдөр

04 сар 23 р 192/ШШ2025/03235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **

Хариуцагч: Б**

Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөг**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би *** 2018 оны 5 дугаар сард *** маркийн автомашиныг худалдах, худалдан авах тухай хоорондоо ярилцаж, тухайн автомашиныг шилжүүлэн өгсөн. Автомашиныг шилжүүлэн өгөхдөө *** хоёулаа гэрээ хийе гэрээний маягт явуулаач гэсэн чинь компьютерт бичсэн бичгээ явуулсан. Тухайн ирүүлсэн маягтад * миний бие 50 хувийг эзэмшдэг *** ХХК руу шилжүүлж, *** 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлж өгөх нөхцөлтэйгөөр *** маркийн автомашиныг шилжүүлэн авч байгаа болно гэсэн бичгийг үйлдээд над руу вайбераар явуулсан. Газрын тусгай зөвшөөрөл нь сунгагдаж байгаа, хугацаа нь болоогүй байгаа, тэрийг гараад ирэхээр зарна гэсэн гэрээ өгч байсан. Дараа нь тусгай зөвшөөрөл гараад заръя гэсэн чинь *** зарсны төлбөр гэж 400,000,000 төгрөг гарах юм байна. Үүнийг яах юм бэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би 100,000,000 төгрөг авахын тулд уг газрыг хэдэн зуун сая төгрөгөөр яаж авдаг юм бэ, чи зарна гэснээрээ зараач гэж хэлсэн. Тэгж байтал 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр **** над руу залгаж ** аманд газар байна. Та уг газрыг авах уу, компанийн нэр дээр байгаа, компанитай нь шилжүүлээд өгч болно гэж хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр **** дүү *** гэх хүнээс мэйлээр тухайн *** ХХК-ийн мэдээлэл болон газрын мэдээллийг 2021 оны 01 сарын 21, 02 сарын 02, 02 сарын 18-ны өдрүүдэд ирүүлсэн.

Шилжүүлэн авах ажиллагаа явагдаж Байгаль орчны яам болон Богд хан уулын тусгай хамгаалалттай газраас очиж лавлахад тухайн газрын ойр орчмын газрын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа гэж надад хариу өгсөн. Би тухайн компанийн тамга тэмдэг нь байгаа ч төлөөлөх эрх байхгүй учраас аман байдлаар лавлагаа авсан. Дараа нь 2021 оны 6 дугаар сард Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт байрлаж байсан компаниудын газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайн компанийн газрын тусгай зөвшөөрлийг 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Байгаль орчны сайдын тушаалаар цуцалчихсан байсан. Үүний дараа би *** газрын гэрчилгээг цуцалсан байна гэж хэлсэн. Түүнээс хойш ***н нь надтай холбогдоогүй. Тухайн газрын гэрчилгээг цуцалсан үндэслэл нь Хөх тэнгэрийн өргөө гэж компани 2016 онд 1.1 га газрыг аваад газрын төлбөрөө төлөөгүй. 2016 онд 5 жилийн хугацаатайгаар олгосон. 2021 оны 5 дугаар сард хугацаа нь дуусаад энэ хугацаанд газрын төлбөрийг нэг ч удаа төлөөгүй. Газарт үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлүүдээр Байгаль орчны яамнаас уг газрыг цуцалчихсан байдаг. Тийм учраас би газарт үйл ажиллагаа явуулж чадаагүй, бусдад худалдаж чадаагүй, захиран зарцуулах эрх надад олгогдоогүй. Энэ тухайгаа би *** хэлсэн. Бид 2 утсаар холбогдож чадахгүй явсаар 2022 оны 8 дугаар сард *** надад Эмээлтэд байх газрыг чинь зарчихсан, *** надаас авчихсан шүү, өөрөө учраа олоорой гэж утсаар ярьсан. Би хариуд яагаад надад хэлээгүй юм бэ гэтэл Х.Лхагвасүрэн танд газар өгөөд учраа олчихсон, газрыг салгаад авчихсан надад хамаа байхгүй гэж хэлсэн. Надад 2 газар санал болгоод Монголит компанийн газрыг *** өөрөө аваад захиран зарцуулаад дуусчихсан байсан. Эхний газар болох *** ам газар ашиглах эрхийн хугацаа дуусчихсан, дараагийн газрыг **** зараад мөнгийг нь зарцуулаад дуусчихсан. 2018 оны 5 дугаар сард бенз 350 маркийн автомашины худалдсан үнэ болох 100,000,000 төгрөгөө *** гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: ***дүү манай найз *** нь 2015 онд надад хандан зарах 2 бенз маркийн автомашин байна. *** ах авахгүй байхдаа гэж асуухад нь *** уулзуулсан. *** машин худалдаж авсан талаар сүүлд сонссон. Тиймээс *** болон *** хийсэн авто машины наймаа нь надтай огт хамаагүй болно. Мөн Би ***холбогдож 570 маркийн машинаараа газрыг наймаалцах уу гэж асуусан. Машинаа өөр хүнд зарахаар болсон Бенз маркийн машин авбал наймаалцъя гэж хэлсэн. Би наймааны зөрүүнд газраа шилжүүлье гэхэд татвар өндөр хэсэгтээ байж бай гэж хэлээд түүнээс хойш шилжүүлэн аваагүй, өнөөдрийг хүртэл газраа аваагүй нь надаас биш Ж.Жигжидсүрэнгээс шалтгаалж байгаа асуудал. Мөн ***би *** худалдаж авсан****маркийн автомашины төлбөрт Богдхан уулын кувет аманд байрлах 1.1 га газар, ***ХХК-ийн бүх бичиг баримтын хамт нийт 130,000,000 төгрөгөөр үнэлж, ** бид хоёрын хоорондын асуудал дууссан. Уг автомашины наймааг нэгэнт хийгээд дууссан тул надад холбогдуулан илт худал, ямар ч үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед наймаа болохгүй, газрын эрхийн гэрчилгээ асуудалтай байсан юм бол тухайн үед нь яагаад надад хэлээгүй юм бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Автомашины тооцоо дууссан гэж үзэж байгаа, бичиг баримт бүх юм нь болсны дараа газрын гэрчилгээний хугацаа дууссан учраас мөнгөө авъя гэдэг нь утгагүй. Тухайн үед хугацаа нь дуусаагүй газрын гэрчилгээг өгсөн. Газрын төлбөрийн үлдэгдэлтэй талаар утсаар ярилцаж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1298 дугаар тогтоолын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/1714 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 446 дугаар тогтоолын хуулбар, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2018/161 дугаар газар ашиглах тухай гэрээ, ***ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хуулбар, *** ХХК-ийн тамга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ** холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр автомашинаа хариуцагчид шилжүүлэн өгсөн боловч үнийг нь төлөөгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний төлбөрт нь ашиглах эрх бүхий газрыг шилжүүлэн өгсөн гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч *** 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** УБО улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр импортлогдсон,*** маркын суудлын автомашиныг шилжүүлэн өгсөн болох нь Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 70, 71/

Талууд тээврийн хэрэгслийн үнийг 100,000,000 төгрөг байх, төлбөрт нь газар шилжүүлэн өгөхөөр тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1293 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаахаас татгалзсан тухай тогтоол, цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг, зохигчийн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 11-14/

Нэхэмжлэгч нь хариуцагч *** залилуулсан гэх гомдлыг 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасныг шалгаад татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн, прокуророос иргэний маргаан байна хэмээн үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, энэхүү тогтоолд нэхэмжлэгч *** гомдол гаргасныг тус дүүргийн Ерөнхий прокурор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч тээврийн хэрэгслийн төлбөрт ***ХХК-ийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Эмээлт хэсэг даваа нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхээр тохиролцсон ч шилжүүлэн өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, мөн Богд хан уулын Түргэний аманд 1,1 га газар ашиглах эрх бүхий ***ХХК-ийн бичиг баримтыг нэхэмжлэгчид эх хувиар нь өгсөн гэж маргаж байна.

Компанийн тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлүүдэд компанийн хувьцаа болон хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд ***с томилогдсон байна.

Нэхэмжлэгчид автомашины төлбөрт тооцон өгсөн гэх ****ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь хариуцагч *** биш, тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг нэхэмжлэгчид өгснөөр компанийн хувьцаа, эрх шилжсэн гэж үзэх боломжгүй юм.

Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч эрхийн болон чанарын доголдолгүй бараа /автомашин/ худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, харин хариуцагч нь хэлэлцэн тохирсон газар эзэмших эрх, компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх эсхүл үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар заасан.

Талууд харилцан тохиролцохдоо хариуцагчийн шилжүүлэн өгөхөөр тохирсон газрыг 125,000,000 төгрөг, автомашиныг 100,000,000 төгрөгт тооцсон нь тэдний тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас шилжүүлэн авсан хөрөнгө /автомашин/-ийн үнийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч*** 100,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгох нь зүйтэй гэж үзлээ.

115 115.2.1, 116, 118 :

1. 274 дүгээр зүйлийн 274.1 хариуц*** 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.

2. 7 7.1.1, 56 56.1 дэх хэсэгт ийн 659,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 659,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. 120 120.2 , 뺺 㺺 14 10 ь.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ