| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0216/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Ц.Отгонсүрэн
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ШУТИС-н геологи, уул уурхайн сургуулийн 1 дүгээр курсэд оюутан, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Авга овогт А.Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1802000450043 дугаартай 185/2018/0216/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Э 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм паб” бааранд өөрийн биедээ “Velamints white ” гэсэн бичигтэй цагаан өнгийн төмөр саванд хийсэн савны хамтаар 33,8 грамм НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч А.Э 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм паб” бааранд өөрийн биедээ “Velamints white ” гэсэн бичигтэй цагаан өнгийн төмөр саванд хийсэн савны хамтаар 33,8 грамм НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э ийн: Алтангэрэл овогтой Энхтөр миний бие нь 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санааны таагүй байдалтай явж байсан. Тэгээд цуг ажилладаг Хатанбаатар гэдэг залуутай уулзаж пиво ууя гэж тохирсон. 19 цагийн үед Гацуурхан пабад ороод найзын маань ажил нь тараагүй, хүлээгээд суусан. Тэр хооронд 2-3 шил пиво уугаад байж байхад нөгөө зааланд сууж байсан нэг шар үстэй охин миний сууж байсан ширээд ирж, намайг уух юмаар дайлаач гэсэн. Тэгэхээр нь би 2 шил пиво авч нэгийг нь өөрөө, нөгөөг нь тэр охинд авч өгч бид 2 хамт уусан. Тухайн үед өөрийн сэтгэл санааны байдлыг тэр охинд ярьж өгсөн. Тэгсэн чинь чиний сэтгэл санааг сайжруулах нэг зүйл байгаа гэж санал болгосон. Юу юм бэ гэж асуухад эмийн ургамал байгаа гэж надад хэлээд цагаан сав, хуйлсан мөнгөтэй надад өгсөн. Уг ургамлыг энгийн тамхины үнсийг нь унагаж байгаад дотор нь хийгээд татдаг гэж надад хэлсэн. Тэгээд тэр охин гараад явсан. Би тэр зүйлийг нь ажлынхаа хувцас хийдэг жижиг цүнхэнд хийгээд авч явсан. Уг зүйлийг огт мэдэхгүй хэрэглээгүй байсан. Таньж мэдэхгүй хүнээс тийм зүйл авсандаа маш их харамсаж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Улсын яллагч хавтаст хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Отгонбаатарын тэмдэглэлд: ...Миний ажлын өрөөний сандал дээр байгаа миний үүргэвчин дотор өвс гэх зүйл байгаа гээд өөрөө зааж өгч, үүргэвчний урд цахилгаан бүхий халааснаас цагаан өнгийн дугуй хэлбэрийн “Velamints white” гэх бичиглэлтэй төмөр хайрцагтай зүйлс дотор өвс мэт цайвар ногоон өнгийн зүйл, мөнгөлөг өнгийн тугалган тогоо хэлбэрт оруулсан цаас зэрэг байв. Уг үүргэвчний урд дээд халаасанд 12 см урттай хуйлсан гадна талаараа гялгар тунгалаг зүйлээр ороосон АК7624282 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг болон гэрэл зургийн үзүүлэлт бичлэг зэрэг /хх-5-8/,
Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.Э ийн: ...Би 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр гэр бүлийн жаахан асуудлаас болж маргаад сэтгэл санаа тогтворгүй болчихсон байсан. ...Хатанбаатартай тэр үед Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо байх Гацуурхан пабад уулзахаар болсон. Тэгээд би оройн 19 цаг өнгөрч байхад Гацуурхан ороод найзыгаа хүлээгээд Сэнгүр нэртэй пиво захиалаад уугаад суусан. ...Би дахиад пиво захиалаад уусан. Тэгээд байж байхад нөгөө зааланд сууж байсан шар үстэй охин ирээд хамт сууж болох уу гэсэн. ...Нөгөө охиныг суу, суу гэсэн. Тэр охин миний ширээнд суугаад намайг уух юмаар дайлаач гэхээр нь би дахин хоёр шил пиво захиалан нөгөө охинтой ууцгаасан. Тэр охинд би өөрт тохиолдсон гэр бүлийн асуудлаасаа товчхон ярихад чиний сэтгэл санаа их муу байгаа юм байна, би чамд яг одоо сэтгэл санаа засах нэг зүйл өгье гээд цүнхнээсээ нэг жижиг савтай зүйл мөн хуйлсан мөнгө гаргаж өгсөн. Тухайн үед би наад зүйл чинь юу юм бэ гэхэд чи зүгээр хэрэглээд үз, чиний сэтгэл санаа чинь сайхан болох болно гээд надад яаж хэрэглэх талаар хэлж өгсөн. Тухайн төмөр саванд эмийн ургамал байгаа уг ургамлыг энгийн тамхины дотор хийгээд татдаг юм гэсэн. Тэгээд би тэр зүйлийг аваад халаасандаа хийсэн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16, 42-43/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн №1576 тоот шинжээчийн:
2.3 Ирүүлсэн “Velamints white gum” гэсэн бичигтэй төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл тугалган цаас зэргээс Делта-9 тетрагидроканнибинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.
Хуйлсан АК7684282 гэсэн сери дугаартай 10-тын дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна. А.Э УЗ:90070311” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.
Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт /хх-32/,
Шинжээчийн №1576 тоот шинжилгээний зураг /хх-33-35/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 85 тоот:
Комиссын дарга Дэжидмаа
Гишүүн Л.Баттулга
Илтгэгч Б.Соёлмаа гэсэн дүгнэлт /хх-38-39/,
А.Э ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /х-10-11/, эд зүйл хүлээн авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-12-14/, А.Э ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зураг /хх-19-20/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-21-24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-25/, Монгол улсын олон улсын гэрээ, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, хавсралт /хх-86-90, 92-96/, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тогтоогдон нотлогдов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэхгүй гээд хувийн байдлын талаар: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /хх-49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-54/, Шинжлэх Ухаан, технологийн Их сургууль Геологи уул уурхайн сургуулийн тодорхойлолт /хх-55/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-56-58/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын албан тоот /хх-59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-60/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-63/, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-64/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-65-66/, талархал, өргөмжлөлийн хуулбар /хх-68-75/, хөдөлмөрийн гэрээ /хх-76-81/, нууц хадгалах гэрээ /хх-82-83/, эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээ /хх-84/-г шинжилсэн болно.
Шүүгдэгч А.Э ийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Э анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,бусдад төлөх төлбөргүй тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3.3-ыг хэрэглэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Velamints white” гэсэн бичигтэй төмөр саванд хийсэн савны хамтаар 33,8 грамм, савнаас гарахад 2,2 грамм, тугалган цаасаар хийсэн тогоо зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хуйлсан АК7684282 сери дугаартай 1 ширхэг 10 төгрөгийн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Банкинд шилжүүлэх нь зүйтэй.