| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 102/2024/03580/И |
| Дугаар | 192/ШШ2025/02438 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/02438
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б /РД:*******/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 4 791 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оноы 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан, хариуцагч нь хохирлоо төлөхөө хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хэлмэрчийн хамт эвлэрлийн гэрээтэй танилцсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, эвлэрч байгаа болно гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь хариуцагч Б.Б*******од холбогдуулан гэм хорын хохиролд 4 791 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд ...1.Талууд хоорондоо эвлэрч 4 791 750 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий ******* Төрийн сан дахь 100 9000 20080 тоот дансанд хэсэгчлэн төлүүлэхээр дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна.
1.2025.04.25-ны өдөр 300 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 300 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 300 000 төгрөг, 2025.7.25-ны өдөр 300 000 төгрөг, 2025.8.25-ны өдөр 300 000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 300 000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 300 000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 500 000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 500 000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 500 000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 500 000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 191 750 төгрөгийг хэсэгчлэн төлнө.. гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4 791 750 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 791 750 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 191 750 нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91 618 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Зохигч талуудад шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй, эвлэрлийн гэрээ байгуулсан, бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн прокурорын ******* нэхэмжлэлтэй, Б.Б*******од холбогдох гэм хорын хохиролд 4 791 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4 791 750 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 791 750 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 191 750 нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91 618 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
О.ЧУЛУУНЧИМЭГ