| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0666/З |
| Дугаар | 128/ШШ2025/0427 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн /РД:,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын /РД:/,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын /РД:/,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ,
Хариуцагч: дүүргийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б /цахимаар/, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Маргаан бүхий Улаанбаатар хот, дүүрэг, , гудамж, 2-р хэсэг, од байрлах нэгж талбарын дугаар бүхий 2539 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар[1] Монгол Улсын иргэн С.*******т 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож, 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн өмч, газрын харилцааны албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г[2] байгуулжээ.
2.2.Дээрх газрын эзэмшигч нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барж, өөрийн эзэмшлийн газрыг ******* дүүргийн тойргийн нотариат нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 17 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг[3] үйлдэж, тус гэрчилгээгээр маргаан бүхий Улаанбаатар хот, дүүрэг, , гудамж, 2-р хэсэг, од байрлах нэгж талбарын дугаар бүхий 2539 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг Д., Ц., Ц., Ц. нарт өвлүүлсэн.
2.3.Дээрх өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/700 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 01125-2017/00283 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г[4] байгуулж, тухайн газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж эхэлсэн байна.
2.4.Улмаар дүүргийн Засаг даргаас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар захирамжаар[5] Д.гийн эзэмшлийн маргаан бүхий Улаанбаатар хот, дүүрэг, , гудамж, 2-р хэсэг, од байрлах нэгж талбарын дугаар газрын эзэмших эрхийг “...хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
2.5.Дээрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг нэхэмжлэгч нарын зүгээс эс зөвшөөрөн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй талаар нэхэмжлэлд дурдсан.
2.6.Улмаар нэхэмжлэгч Д., Ц., Ц., Ц. нарын зүгээс маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “ дүүргийн засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар захирамжийн , ******* нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийг цуцалсан хэсгийг хууль бус байх тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмгөөллийн ХХН-тэй хамран гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2024/6369 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
2.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Өмгөөллийн ХХН-ийн зүгээс “...******* нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийг цуцалсан хэсгийг хууль бус байх тул хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[6].,
2.8. Эцэст нь нэхэмжлэгч Д.д дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/700 дугаар захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг олгосон ч бодит байдал дээр тус 2539 м.кв талбай бүхий газрын газрын эзэмшигч нь ******* дүүргийн тойргийн нотариатын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 17 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу иргэн Д., Ц., Ц., Ц. нар байх тул тэдгээрээс өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэгч Д.д итгэмжлэл олгон тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “ дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэл гаргагч Д., Ц., Ц., Ц. нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Нийслэлийн дүүргийн , гудамж хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 2537 м2 талбай бүхий газрыг тус дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А700 тоот захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний буюу зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших 000706787 дугаартай "Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г эзэмшиж байсныг дүүргийн Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.6-т заасныг удирдлага болгон дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг гаргасан.
Тус захиргааны шийдвэрийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт нь "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хуулийн зохицуулалт байна.
Уг хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ий өдрийн 15 дугаартай "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тайлбарт тайлбарлахдаа, "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ".... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл 240
Байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл. цөлжилт бий болсон. бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан. зориулалтын дагуу Газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга. байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тусгайлан тайлбарлажээ.
Гэтэл бодит байдал дээр С.******* агсан нь дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18639331499170 дугаартай, ЧД-ийн , д байрлах, 2539 кв.м газар эзэмших эрхийг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар авч /ам бүл 5/ 2012.09.25-ны ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээр эзэмшиж байхдаа, байшин барьж эхэлсэн. Кадастрын зурагт тэмдэглүүлж, байшиндаа хаяг авч байсан. (Хаягжилтын мэдээллийн нэгдсэн санд ЧД-ийн , /*******,*******,******* хаягаар бүртгэгдсэн).
Мөн газар эзэмших эрхээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн хуульд зааснаар дугаарт бүртгүүлж байсан нь одоо ч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байдаг. Энэ талаарх холбогдох нотлох баримт Улсын бүртгэлийн бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /Б. /-ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5/15951 дугаартай албан бичгээр шүүхэд ирсэн байна.
С. ******* 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр насан өөд болсон. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нотариатчаас Газар эзэмших эрхийг эхнэр хүүхдүүд болох Д., Ц., Ц.. Ц. нарт тэгш эрхтэйгээр Өвлөх өвлүүлсэн эрхийн гэрчилгээ олгосон. Энэ өвлөх эрхийн гэрчилгээг ЧД-ийн газрын албанд өгч, ЧД-ийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/700 тоот захирамж гарч, гэр бүлийн хэрэгцээнд, өвлөгч нар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар олгосон билээ.
2013 онд анх барьсан дүнзэн байшин нь олон жилийн бороонд идэгдэж, эгц уруу газар болохоор хазайж, хазайлт нь жил бүр нэмэгдэж эхэлсэн. Налуу газар тул барилгаас дүнз гулсаж, урд байгаа айлууд руу өнхрөх вий гэж бид бусдын аюулгүй байдлыг алагдуулахгүйн тулд 2023 онд буулгасан.
Газар эзэмшигчийн хувьд тухайн газраа зохих журмын дагуу эзэмшиж, ашигласаар байгаа буюу Улсын Дээд шүүхийн тайлбарт заасанчлан, тодорхой "байгууламж" буюу өндөр өртөгтэй төмөр хашаа /бетон суурьтай, автомашин орон хаалга, суурь, цахилгаан дамжуулах байгууламж хийж хөрөнгө оруулалт оруулсан байгаа билээ.
2024 оны 06 дугаар сарын 28-нд дүүргийн газрын албанаас утасдаж, дүүргийн Засаг даргын 2024.05.27-ны А/153 тоот захирамжаар танай нэгж талбарын дугаартай газрын эрхийг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон захирамж амаараа хэлсэн. Бичгээр захирамжийг ирүүлээгүй сонсох ажиллагаа хийгээгүй. гарсан гэж , мэдэгдээгүй, ямар нэг
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.1 хуульд үндэслэх; 4.2.3.хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх. 4.2.6. бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4 дэх хэсэгт "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно", 26 дугаар зүйл /Оролцогчийг сонсох/-ийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт. захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно". 26.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" 27 дугаар зүйл /Сонсох ажиллагааг явуулах/-ийн 27.1 дэх хэсэгт "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", 27.2 дахь хэсэгт "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх. хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах", 27.3 дахь хэсэгт "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана: 27.3.1. сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, 27.3.2. захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, 27.3.3. захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл", 27.6 дахь хэсэгт "Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна", 27.7 дахь хэсэгт "Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаprax ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй" гэж тус тус заасныг зөрчсөн, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг зохих журмын дагуу хөтөлсөн гэх бүрдүүлбэр баримт дутуу байгаа нь шийдвэр хуульд нийцээгүйг илтгэж байна.
Хэрэв захиргааны байгууллага шийдвэрээ гаргахдаа бодит байдлыг тогтоох талаар хууль тогтоомжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд явуулсан байсан бол тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал бий болоогүй болохыг олж мэдэх бүрэн боломжтой байсан юм. Гэтэл захиргааны байгууллага тодорхой бус шалтгааны улмаас хуульд заасан ажиллагааг явуулахгүйгээр үндэслэл нь бодит байдалтай тохирохгүй шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн байх тул дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай, Газар Эзэмших эрх дуусгавар болгох тухай" А/153 дугаар захирамжийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд хуульд заасны дагуу хээрийн болон суурин судалгаа хийсний үндсэн дээр тус газраа гэрээнд заасны дагуу эзэмшээгүй мөн түүнчлэн гэрээний үүрэг болох газрын төлбөрөө 2018 оноос хойш төлөөгүй зэрэг үйл баримтад үндэслэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан.
2. Захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийхдээ тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын программ-д ашиглагддаг масс.мн гэх сувгаар утсанд нь мэдэгдсэн бөгөөд энэ талаар хэрэгт баримтаар авагдсан байдаг.
Тус дүүргийн шинээр байгуулагдсан 24 дүгээр хороо буюу хуучнаар (19 дүгээр хороо) зуслангийн бүсэд хуульд заасан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй иргэн *******гийн гийн нэгж талбарын дугаартай, 2537 м.кв газар эзэмших эрхийг дүүргийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг орон нутгийн захиргааны байгууллага болохын хувьд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэсэн...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.2.Хариуцагч дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар захирамжаар ...эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.гийн Улаанбаатар хот, дүүрэг, , гудамж, 2-р хэсэг, од байрлах нэгж талбарын дугаар бүхий 2539 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
4.3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заажээ.
4.4. Дээрх зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүд бий болсон тохиолдолд тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор” тусгажээ.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
4.6. Харин хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болох маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр “...газраа 3 талаараа хашаалсан, цахилгаан шонгийн мод татсан,[7] хөрш зэргэлдээ газар эзэмшигч ХХН-тай дундаа ашиглахаар худгийн байгууламж /худгийн зөвшөөрөл/ гаргуулсан[8] байдалтай байхаас гадна Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/1413 дугаар албан бичиг[9] болон фото зургаар тус газар дээр зуслангийн сууцны зориулалттай барилга бүхий модон торхнууд байсан болох нь тогтоогдсон.
4.7.Мөн нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэн дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/700 дугаар захирамжийг үндэслэн 000706787 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноос хойш Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нийтэд илэрхий үйл баримт байхад хариуцагч дүүргийн Засаг дарга маргаан бүхий актаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно “заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох[10], хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн.
4.8.Түүнчлэн маргаан бүхий актыг гаргах үед газрын төлбөр төлөгдсөн, нэхэмжлэгчид зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн газраа хөрш зэргэлдээ айлын хамт хашаалсан буюу хэн нэгэн этгээдийн эзэмшилд байгаа нь бусдад тодорхой байхад нэхэмжлэгчийг эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутган нэхэмжлэгчийн газар эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлгүй байна.
4.9.Иймд дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Д., Ц., Ц., Ц. нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дүүргийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/153 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1-р хавтаст хэрэг 156-159-р тал,
[2] 1-р хавтаст хэрэг, 189-192-р тал,
[3] 1-р хавтаст хэрэг, 29-30 дугаар тал,
[4] 1-р хавтаст хэрэг, 32- 35-р тал,
[5] 1-р хавтаст хэрэг, 66-р тал,
[6] 1-р хавтаст хэрэг, 209-р тал,
[7] 1Хавтас хэргийн 127-134 хуудас
[8] 2 хавтас хэргийн 49, 58 хуудас
[9] 1 хавтас хэргийн 187 хуудас
[10] 2 хавтас хэргийн 29-30 хуудас