| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00275/И |
| Дугаар | 316/ШШ2025/00320 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 316/ШШ2025/00320
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6, 07 тоотод оршин суух хаягтай, “Хэрэглээний лизинг ХХК” /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ************************* тоот хаягт оршин суух хаягтай, ******* овогтой Х.М /РД:*******, утас:********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:“Зээлийн гэрээний үүрэгт 6,774,737.41 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Зээлдэгч Х.М нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны одор СЭ-СТТ/2023- 113446 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 999,900 Есон зуун ерэн есон мянга есон зуун/ тогрогийн зээлийг их сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай мон 2023 оны 05 дугаар сарын 22-ны одор СЭ-СП/2023-118119 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 3,229,000 1'урван сая хоёр зуун хорин ссон мянган/ тогрогийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Х.М нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ קככוככקכן хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн тололтийн хуваарийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 621 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн толборт зорчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч оноодрийг хүртэл зээлийн зорчлийг толж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Х.М нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу моп тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 6,774,737.41 /Зургаан сая долоон зуун далан дөрвөн мянга долон зуун гучин долоон төгрөг дөчин нэгэн монго/ тогрог гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж огно үү...” гэжээ.
Хариуцагч Х.М нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
...”Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдуулан 6,774,737.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид нэхэмжлэлийн үнийн дүнг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал нэхэмжлэлийн үнийн дүнг 7 хувааж төлөхөөр нэхэмжлэгч талтай тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагавар болон улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөх талаар тайлбарлаж өгснийг ойлголоо…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Хэрэглээний лизинг” ХХК нь Х.М-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,774,737.41 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,346 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,673 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 61,673 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэрэглээний лизинг” ХХК нь Х.М-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,774,737.41 төгрөг гаргуулах” ыг тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,346 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 61,673 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 61,673 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ