2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03806

 

 

 

 

2025 05 06

192/ШШ2025/03806

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч:Э

125 405 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ж

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

хариуцагчийн төлөөлөгч Д.

хариуцагчийн өмгөөлөгч Г.А

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С.*********** хариуцагч *********** ХХК-д холбогдуулан 125 405 450 төгрөг гаргуулахаар шаарджээ.

1.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагад холбогдуулан 2009 оноос 2015 оны хоёр тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Яагаад ийм нэхэмжлэл гаргасан бэ гэвэл 2006 онд нэхэмжлэгч хариуцагч байгууллагын хувьцаа эзэмшигч байсан. 2009 онд нөгөө хувьцаа гурван тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч авна. н.********ын хувьд нэхэмжлэгчийн 30 хувийн хувьцааг авна гэдэг байдлаар тохирч гэрээ хийсэн. Энэ гэрээ хэрэгжээд явж байгаад 2015 онд хоорондын маргаан үүссэн. н.********ын хувьд хуучнаар ашигт малтмалын кадасртын хэлтэст хүсэлт гаргасан байдаг. Тэр хүсэтэдээ тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн байна гэж дахин шинээр олгож өгнө үү гэж нэхэмжлэгчид байсан гэрчилгээг хүчингүй болгуулаад шинээр гэрчилгээ авсан байдаг. Энэ хоёрын хооронд үүнээс болж маргаан үүсээд Нийслэл дэх захиргааны хэргийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн магадлал, мөн дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолуудаар н.********т шинээр гэрчилгээ олгосон асуудлыг нь захиргааны хэргийн шүүхээр шийдсэн байдаг. Мөн Баянгол дүүргийн прокурорын газраас 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. Түүгээрээ н.********т холбогдох залилангийн асуудал яригдсан байдаг юм байна лээ. Сүүлд Чингэлтэй дүүргийн шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр **** дугаартай шийдвэрээр 2009 оны н.******** болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 01 анхны тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Нэхэмжлэгчийн тухайд хариуцагч байгууллага дээр хийсэн хоёр тусгай зөвшөөрлийн 2015 оны хооронд төлбөрүүдийг нь төлсөн. Энэ нь нийтдээ 125 478 517 төгрөг байгаа. Үүнийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчээс 2009 оноос 2015 оны хоорон дахь тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн мөнгөө шаардаж байгаа. Одоогийн төлөөлөгч буюу хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс тус байгууллагад 2****** онд хуульд заасан үндэслэлээр худалдаж авсан. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй буюу хуульд заасны дагуу эрх нь шилжсэн байдаг. Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагаа нотлох баримтуудыг хүргүүлээд байдаг. Тус баримт дээр нэхэмжлэгч хэдэн төгрөг төлсөн, өөрөө тухайн төлбөрийг төлсөн эсэх, бусад төлбөр яаж байгаа зэрэг дээр бид нар маргадаг. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарлаж маргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс энэ маргаж байгаа зүйлийг тодруулах нь зйүтэй байна гэж үзсэн. Төлсөн төлбөрүүдийг нь үзэхээр хэн төлсөн нь тодорхойгүй зүйл байдаг. Хариуцагчийн зүгээс эдгээр мөнгөнүүдийг байгууллагын зүгээс төлөгдсөн гэж тайлбарладаг. Тиймээс 125 000 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэх тайлбарыг гаргаж байгаа гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.09.22-ны өдрийн ******тоот албан бичиг, *********** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, мөнгөн шилжүүлэгийн баримт, *********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.10.24-ний өдрийн ****** дугаартай итгэмжлэл, Ашигт малтмал газрын тосны газрын 2023.11.16-ны өдрийн ****** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтын хамт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.19-ний өдрийн 183/ШЗ2023/****** дугаар захирамж, 2023.10.31-ний өдрийн ****** дугаар захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.03-ны өдрийн 210/МА2023/**** дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн 182/ШШ2022/0**** дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023.04.20-ны өдрийн 00476 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.21-ний өдрийн *** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.21-ний өдрийн **** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.03.09-ний өдрийн ** дугаар тогтоол, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Баянгол дүүргийн прокурорын газрын 2017.05.10-ны өдрийн **** дугаар прокурорын тогтоол, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.*******ий 2025.02.19-ний өдрийн С.****чийн 2025.02.21-ний өдрийн тодорхойлолтууд, С.***********ы Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2024.09.24-ний өдрийн нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.03-ны өдрийн ****** дугаар захирамж, 2024.10.28-ны өдрийн ****** дугаар захирамж, 2025.01.28-ны өдрийн 05979 дугаар захирамж зэргийг ирүүлсэн. /1-хх 2-18, 29, 42-56, 64-65, 102-125, 175-180, 190-191, 2-хх-ийн 23-34/

4. Хариуцагчаас *********** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2016.09.26-ны өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.20-ны өдрийн ***** дугаар захирамж, 2023.08.03-ны өдрийн ***** дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.03.06-ны өдрийн ***** дугаар хариу мэдэгдэх хуудас зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 100-101, 135-138, 2-хх-ийн 37/

5. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Ашигт малтмал, газрын тосны газарт очиж хэрэгт авагдсан MV-********2 /MR-******/, MV-****** /MR-******/ тоот тусгай зөвшөөрлүүдийн 2009-2015 онуудад төлсөн төлбөрийг архивын баримттай тулгаж, үзлэг хийж, тэмдэглэлийг хавсаргасан, Ашигт малтмал газрын тосны газраас 2009.12.07-ны өдөр MV-********2 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, Ашигт малтмал ашиглах ***** тоот лицензийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, 2010.12.07-ны өдөр MV-********2 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, MV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, 2011.12.08-ны өдөр MV-********2 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, 2010.12.07-ны өдөр MV-****** тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, MV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, MV-********2. MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх 59-60, 67-96, 157-172, 2-хх-ийн 1-22/

ҮНДЭСЛЭХ нь:

1.      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.      Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...2006 онд нэхэмжлэгч хариуцагч байгууллагын хувьцаа эзэмшигч байсан. 2009 онд нөгөө хувьцаа гурван тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч авна. н.********ын хувьд нэхэмжлэгчийн 30 хувийн хувьцааг авна гэдэг байдлаар тохирч гэрээ хийсэн. Энэ гэрээ хэрэгжээд явж байгаад 2015 онд хоорондын маргаан үүссэн. н.********ын хувьд хуучнаар ашигт малтмалын кадасртын хэлтэст хүсэлт гаргасан байдаг. Тэр хүсэлтдээ тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн байна гэж дахин шинээр олгож өгнө үү гэж нэхэмжлэгчид байсан гэрчилгээг хүчингүй болгуулаад шинээр гэрчилгээ авсан байдаг. Нэхэмжлэгчийн тухайд хариуцагч байгууллага дээр хийсэн хоёр тусгай зөвшөөрлийн 2009-2015 оны хооронд төлбөрүүдийг нь төлсөн. Энэ нь нийтдээ 125 478 517 төгрөг байгаа. Үүнийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

3. Хариуцагч тал ...Нэхэмжлэгчээс 2009 оноос 2015 оны хоорон дахь тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн мөнгөө шаардаж байгаа. Одоогийн төлөөлөгч буюу хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс тус байгууллагад 2****** онд хуульд заасан үндэслэлээр худалдаж авсан. Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагаа нотлох баримтуудыг хүргүүлээд байдаг. Тус баримт дээр нэхэмжлэгч хэдэн төгрөг төлсөн, өөрөө тухайн төлбөрийг төлсөн эсэх, бусад төлбөр яаж байгаа зэрэг дээр бид нар маргадаг. Төлсөн төлбөрүүдийг нь үзэхээр хэн төлсөн нь тодорхойгүй зүйл байдаг. Хариуцагчийн зүгээс эдгээр мөнгөнүүдийг байгууллагын зүгээс төлөгдсөн гэж тайлбарладаг. Тиймээс 125 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй...гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч С.*********** нь хариуцагч *********** ХХК-ийн хооронд 2009 онд 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *********** ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс гарахдаа өөрт ногдох хөрөнгө болгон авсан ашигт малтмалын ашиглалтын ашиглалтын *****, ******** дугаартай тусгай зөвшөөрлийг С.***********д шилжүүлэн өгсөн байна.

4.2 Гэвч хариуцагч *********** ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ***** дугаар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******** дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин авах хүсэлт гаргаснаар Ашигт малтмалын газраас *****, ******** дугаар тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй тооцож, шинээр MV-********2, MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгосноос болж талуудын хооронд маргаан үүсчээ.

4.3 Нэхэмжлэгч С.*********** нь үүнийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн*** тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй тооцуулж, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн **** тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрээр С.***********ы гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1-хх-ийн 115-124/

4.4 Үүний дараа нэхэмжлэгч С.*********** нь хариуцагч *********** ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *********** ХХК-ийн эзэмшлийн MV-********2, MV-****** дугаар тусгай зөвшөөрлүүдийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоолгох, MV-********2 дугаар тусгай зөвшөөрлийг *********** ХХК-иас Томовоос ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг *********** ХХК-иас гаргуулах, баримт бичгүүдэд *********** ХХК-ийн тамга дарж баталгаажуулахыг даалгах, MV-****** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд нөөц батлуулах, гэрээ хэлцэлх хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/0**** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч С.***********ы дээрх нэхэмжлэлий шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1-хх-ийн 102-114/

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэгэнт *********** ХХК-иас 2 тусгай зөвшөөрлийг авах боломжгүй болж байгаа учир уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгахын тулд төлж байсан 2 тусгай зөвшөөрлийн 2009-2015 онуудын ээлжит жилийн төлбөр болох 125 405 450 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

5.1 Хариуцагч нь нэхэмжлэгч хэдэн төгрөг төлсөн нь, мөн өөрөө тухайн төлбөрийг төлсөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд төлбөр төлж байсан баримтуудад өөр хүний нэр байдаг. Уг төлбөрийг компани төлж байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэх тайлбарыг гаргаж маргасан.

6. Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

6.1 *********** ХХК нь ашигт малтмал ашиглалтын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ***** тусгай зөвшөөрлийн гэрчилгээг, 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******** дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эзэмшдэг бөгөөд уг хоёр тусгай зөвшөөрлийг 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээгээр нэхэмжлэгч С.***********д шилжүүлснээр нэхэмжлэгч нь дээрх 2 тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлж байсан нь тогтоогдож байна.

6.2 Уг гэрээний дагуу MV-********2 дугаар тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр 7 746 228 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 7 дахь жилийн төлбөр 6 503 300 төгрөгийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 8 дахь жилийн төлбөр 7 239 900 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 9 дахь жилийн төлбөр 7 433 457.02 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 10 дахь жилийн төлбөр 8 529 939 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 11 дэх жилийн төлбөр 9 284 350 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дахь жилийн төлбөр 7 177 100 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус,

-MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр 6 061 314 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 7 дахь жилийн төлбөр 5 100 326.40 төгрөгийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 8 дахь жилийн төлбөр 5 678 000 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 9 дахь жилийн төлбөр 5 829 557.58 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 10 дахь жилийн төлбөр 7 068 648.44 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 11 дэх жилийн төлбөр 7 692 700 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 12 дахь жилийн төлбөр 6 029 100 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлсөн байна.

7. Дээрх төлбөрүүдээс ***** тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7 746 228 төгрөгийг С.****с, ******** дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4101.18 ам долларыг Б.*******э, ******** дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 7 692 700 төгрөгийг Б.****с нар төлсөн байх ба С.****с нь С.***********ы төрсөн ах болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 сарын 26-ны өдрийн төрөл садангийн лавлагаа, Б.*******э нь С.***********ы хүү болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн төрөл садангийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна. /2-р хх-ийн 26-27/

Иймд дээрх төлбөрийг нэхэмжлэгч С.*********** төлөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүйн дээр хариуцагч нь уг төлбөрийг төлсөн талаараа нотлоогүй байна.

8. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч С.***********, хариуцагч *********** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон байх тул дээрх гэрээний дагуу MV-******, MV-********2 дугаар тусгай зөвшөөрлийн 2009 оноос 2015 онуудын төлбөр болох 125 405 450 төгрөгийг гаргуулахаар буцаан шаардах эрхтэй.

Энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэсэнтэй нийцнэ гэж шүүх дүгнэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********** ХХК-иас 125 405 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.***********д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.***********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 784 978 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.***********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ