| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/07014/И |
| Дугаар | 192/ШШ2025/03892 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/03892
| 2025 05 08 | 192/ШШ2025/03892 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт 189 190 200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******** миний бие 2023.05.03-ны өдөр Г.********тэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 120 000 000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Энгельс гудамж, *** байр, *** тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээл олгохдоо 62 051 000 төгрөгийг Г.********ийн Хаан банкны ******* тоот дансанд, 16 700 ам доллар буюу 57 949 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Г.******** нь зээлийн хүүгээс төлж байгаад 12 болон 5 дугаар сарын хүү болох 9 120 000 төгрөг, үндсэн зээл 120 000 000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрч намайг хохироож байна. Иймд зээлдэгч Г.********өөс 2 сарын зээлийн хүү 9 120 000 төгрөг, үндсэн зээл 120 000 000 төгрөг, гэрээний 3.7 дугаар зүйлд заасны дагуу алданги 60 000 000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны 70 200 төгрөг, нийт 189 190 200 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Х.********гийн нэхэмжлэлийн шаардлага 189 190 200 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч Г.********* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөгийг тус тус төлж барагдуулаж, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Ү-********* бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Энгельс гудамж, *** байрны *** тоотод байрлах, 53.73 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******** хариуцагч Г.********т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 189 190 200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Х.********гийн нэхэмжлэлийн шаардлага 189 190 200 төгрөгийг хариуцагч Г.******** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөгийг тус тус төлж барагдуулаж, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Ү-********* бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Энгельс гудамж, *** байрны *** тоотод байрлах, 53.73 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээг зохигч талууд биечлэн байгуулсан, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Түүнчлэн нэхэмжлэгч Х.********гаас И.Э***********гт, хариуцагч Г.********өөс Г.*********д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.********гийн нэхэмжлэлийн шаардлага 189 190 200 төгрөгийг хариуцагч Г.******** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 37 838 040 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 37 838 040 төгрөгийг тус тус төлж барагдуулж, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Ү-********* бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Энгельс гудамж, *** байрны *** тоотод байрлах, 53.73 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 113 901 төгрөгөөс 556 951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.********өөс улсын тэмдэгтийн хураамжид 556 950 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 556 951 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ