2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/02831

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.О /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Б /РД:*******/-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.О*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*******,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.О******* нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Би Б*******ь овогтой Б*******той 2007 онд хамтран амьдраад өөрийн хүү Б*******ыг Б.Б*******оор овоглуулан үрчлүүлсэн. Хүү Б******* нь өөрийн хүсэлтээр овгоо солиулан ээжээрээ овоглох хүсэлттэй байгаа тул Б.Б*******од үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй тооцож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Б.Б*******той 2007 онд хамтран амьдарч байх үедээ өөрийн хүү Б*******ыг Б*******од үрчлүүлээд овоглосон юм. Гэтэл бид 2022 оноос хойш хамт амьдраагүй тус тусдаа амьдарч байгаа. Тиймээс овгоо солих гэхээр заавал үрчлэлт хүчин төгөлдөр байна гэдэг асуудал үүсчихээд үнэхээр хэцүү байна. Мөн хүүгийн төрсөн эцэг н.С*******тай нь огт холбоогүй, 2005 оноос хойш уулзаагүй алга болсон, бидэнтэй уулздаггүй, хүүгээ ч асууж байгаагүй юм гэв.

 

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үрчлэлтийг хүчингүйд тооцуулмаар байна. Овгоо солино гэсэн чинь үрчлэлт хүчинтэй байна гээд Улсын бүртгэлийн газраас овгийг солихгүй байгаа юм, тэгээд шүүхэд ханд гэсэн болохоор ээж маань шүүхэд хандсан, үрчлэлтийг хүчингүйд тооцохыг миний бие зөвшөөрч дэмжиж байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Б.Б*******ын төрсний бүртгэлийн гэрчилгээ, үрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудыг /хэргийн 2-11-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ч.О******* нь 2022 онд Б.Б*******той хамтран амьдарч байхдаа өөрийн хүү Б.Б*******ыг түүнд үрчлүүлсэн, гэвч одоо хамтран амьдрахгүй, гэрлэлт дуусгавар болсон, тусдаа амьдарч байгаа тул хүү Б.Б*******ыг Б.Б*******оор овоглосон үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрсөн эх Ч.О*******ээр овоглуулах хүсэлттэй байна гэсэн болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Үрчлэгдэгч Б.Б******* нь 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд түүнийг 2012 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Б*******од үрчлүүлж,   түүнээр овоглосон болох нь хэрэгт авагдсан №111618342076  дугаар Үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*******ын шүүхэд ирүүлсэн тайлбар, Б.Б*******, Ч.О******* нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч Ч.О******* Б.Б*******той гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ цуцлуулсан гэрлэлт дуусгавар болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж хүсэл зорилгоо тайлбарласан, гуравдагч этгээд Б.Б******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй. 

5.2.Хэрэгт авагдсан үрчлэлтийн гэрчилгээнд Б.Б*******ын эцэг Б.Б*******, эх Ч.О******* гэж тэмдэглэгдсэн, нэхэмжлэгч Ч.О******* нь Б.Б*******той гэрлэлтээ батлуулах үедээ хүүхдээ түүнээр овоглосон, 2022 онд гэрлэлтээ цуцалсан, одоо холбоо, харилцаагүй байдаг, оршин суух хаяг болон холбоо барих боломжгүй тул Б.Б*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж тайлбарласан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн болно.

6.Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хүү Б.Б*******ын эрх, ашиг сонирхлыг харгалзан, түүнийг Б.Б*******од үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                      

                                                        ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн ******* овогт Б*******ын Б*******ыг ******* овогт Б*******ийн Б*******од үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Д.ХУЛАН