Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 57

 

Э.Унэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Бд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00303 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Унэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох,

“Нэмэлт зардал 16.852.705 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нар /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаяр, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.У миний бие нөхөр Б.Бтэй 2007 онд гэр бүл болж охин Б.Аээ 2007 оны 10 дугаар сарын 02*******ны өдөр төрүүлсэн юм. 2012 оны 06 дугаар сарын 11*******ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 476 дугаар шийдвэрээр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж, шүүхийн шийдвэрээр охин Б.Аэх миний асрамжинд үлдээж эцэг Б.Бээс сар бүр хуулийн дагуу тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж сар бүр хүүхдийн тэтгэлэг миний дансанд орж ирдэг бөгөөд энэ тэтгэмж нь охины амьжиргаанд хаанаа ч хүрдэггүй юм. Миний охин Б.А нь 2012 оны 9 дүгээр сарын 1*******ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрлах Хүүхэд эрдэнэ хувийн цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт суралцаж эхэлсэн бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 1*******нээс 2013 оны 06 дугаар сарын 1*******ний өдөр хүртэл нийт 9 сар суралцсан юм. Цэцэрлэгийн сургалтын төлбөр сарын 200.000 төгрөг бөгөөд 9 сарын хугацаанд 1.800.000 төгрөг миний бие төлсөн.Мөн цэцэрлэгийн балетын дугуйланд 2012 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл 9 сар суралцсан бөгөөд сарын 50.000 төгрөгийн төлбөртэй нийт 9 сар 450.000 төгрөг миний бие төлсөн юм.Манай гэр нэхэмжлэлд дурдсан хаягт амьдарч байсан бөгөөд манай гэрээс хүүхдийн цэцэрлэг хүртэл талдаа 2 км байдаг юм. Бага насны хүүхэд учир хүүхдийг өдөр бүр өөрийн биеэр хүргэж авдаг байсан бөгөөд нийт өдөрт 3000 төгрөгийг байнга таксинд зарцуулдаг байсан болно. 2012 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх авахад таксинд 480.0000 төгрөг зарцуулсан юм. Иймд гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1*******д зааснаар нэмэлт зардал гаргуулахаар эцэг Б.Бээс шаардаж байна. Манай охин Б.А нь цэцэрлэгт орсноор зайлшгүй нэмэлт зардал гарч сургалтын төлбөр, дугуйлангийн төлбөр, цэцэрлэгт хүргэх унааны мөнгө зэрэг зайлшгүй гарах зардалд миний бие нийт 2012 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл нийт сургалтын төлбөрт 1.800.000 төгрөг, дугуйлангийн төлбөрт 450.000 төгрөг, такси унааны зардалд 9 сард дунджаар 480.000 төгрөг нийт 2.730.000 төгрөгийг зарцуулсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг эх хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тэгш эрхтэй оролцох ёстой тул энэ төлсөн нэмэлт зардлын 50 хувь болох 1.365.000 төгрөгийг хариуцагч Б Билгүүнээс нэхэмжилж байна.  2014 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01 хүртэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах Шинэ үе ерөнхий боловсролын хувийн дунд сургуулийн 2в ангид манай охин суралцсан бөгөөд сургалтын төлбөрт жилийн 2.200.000 төгрөг, сургуулийн өндөр өнжүүлэх бүлэгт жилийн 1.200.000 төгрөг, төгөлдөр хуурын дугуйланд жилийн 450.000 төгрөг, унааны зардалд манай гэрээс сургууль нь талдаа 2 км хоёр талдаа 4 км өдрийн 3000 төгрөг нийт 9 сарын хугацаанд 480.000 төгрөг, нийт 4.330.000 төгрөгийг миний бие ганцаараа төлсөн учраас эдгээр нэмэлт зардлын 50 хувь болох 2.165.000 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. 2015 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр дунд сургуулийн Зг ангид улсын сургуульд суралцсан бөгөөд Ундрах сэтгэмж сургалтын төвийн Өдөр өнжүүлэх бүлэгт энэ хичээлийн жилийн 9 сард сарын 180.000 төгрөгийн төлбөртэй нийт 9 сард 1.620.000 төгрөгийг миний бие ганцаараа төлсөн юм. Шинэ үе хувийн дунд сургууль нь 2015 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрөө нэмсэн тул миний бие сургалтын төлбөрийг төлж чадахгүй болж аргагүйн эрхэнд улсын 21 дүгээр дунд сургуульд суралцуулсан юм.Иймд өдөр өнжүүлэх суралцуулсан сургалтын төлбөрийн 50 хувь болох 810.000 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна.  2016 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл Улаанбаатар хот, Хан*******Уул дүүрэгт байрлах Орхон Хасү хувийн дунд сургуулийн 4а ангид шилжин суралцсан бөгөөд улсын сургууль анги дүүргэлт ихтэй, сургалт хүүхэд бүрт бүрэн гүйцэд мэдлэг олгоход хангалтгүй, багш шавь хоёр тулж ажиллахад ажлын ачаалал маш ихтэй байсан тул олон улсын хөтөлбөртэй кемберижийн сургалттай хувийн дунд сургуульд охиноо оруулсан юм. Сургалтын төлбөр жилийн 3.200.000 төгрөг, сурах бичиг 145.000, сургуулийн өдөр өнжүүлэхэхэд жилийн 990.000 төгрөг, сургуулийн төгөлдөр хуурын дугуйланд жилийн 560.000 төгрөг, унааны зардалд өдрийн 3500 төгрөгөөр тооцож жилийн 490.000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцас 58.000 төгрөг нийт 5.443.000 төгрөгийг миний бие ганцаараа төлсөн тул энэ нэмэлт зардлын 50 хувь болох 2.721.500 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. 2017 оны 9 дүгээр сарын 1*******нээс 2018 оны 06 дугаар сарын 1*******ний өдөр хүртэл Орхон Хасү хувийн дунд сургуулийн 5а ангид суралцсан бөгөөд сургалтын төлбөр 3.200.000 төгрөг, сурах бичиг 318 000, сургуулийн төгөлдөр хуурын дугуйлан 560.000 төгрөг, сургуулийн цайны газраас хоолны карт цэнэглэж хоол иддэг бөгөөд хоолны зардалд хичээлийн жилийн хугацаанд 560.000 төгрөг, унаа таксины зардалд өдрийн 3500 төгрөгөөр тооцож хичээлийн жилд 490.000 төгрөг, энэ хичээлийн жилд хүүхдийн өрөөг засвар хийж тохижуулж хүүхдийн тавилга авсан бөгөөд / хүүхдийн ор, хичээлийн ширээ сандал, хувцасны шүүгээ, номын тавиур / нийт 1.777.000 төгрөг, хүүхдийн өрөөг энэ хичээлийн жилд засвар хийж тохижуулсан бөгөөд нийт 762.100 төгрөгийн засварын зардал гарсан нийт энэ хичээлийн жилд 7.667.100 төгрөгийн нэмэлт зардлыг миний бие ганцаараа төлсөн тул энэ нэмэлт зардлын 50 хувь болох 3.833.550 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. 2018 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл Орхон Хасу хувийн дунд сургуулийн 6а ангид суралцсан бөгөөд сургалтын төлбөр 3.900.000 төгрөгийг Б.Б бид хоёр тэнцүү хувааж төлсөн бөгөөд дараах нэмэлт зардлыг миний бие ганцаараа төлсөн. Үүнд сурах бичиг 472.000 төгрөг, хоолны зардал 560.000 төгрөг, унаа таксины зардал хичээлийн жилд өдрийн 3500 төгрөгөөр тооцож 490.000 төгрөг, дүрэмт хувцас 68.000 төгрөг нийт. 1.590.000 төгрөг төлжээ. Энэ нэмэлт зардлын 50 хувь болох 795.000 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. 2019 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл Орхон Хасү хувийн дунд сургуулийн 7а ангид суралцсан бөгөөд сургалтын төлбөр 3.900.000 төгрөг, сурах бичгийн 492.000 төгрөг нийт 4.392.000 төгрөгийн нэмэлт зардлыг Б.Б бид хоёр тэнцүү хувааж төлсөн. Унааны зардал өдрийн 4000 төгрөгөөр тооцож хөл хорио тогтоох хүртэл хугацаанд буюу 4 сарын хугацаанд 320.000 төгрөг, хоолны зардал 2019 оны 09 дүгээр сарын 01*******нээс 2019 оныг дуустал 315.000 төгрөгийн зардал нийт 635.000 төгрөгийг миний бие ганцаараа төлсөн тул энэ нэмэлт зардлын 50 хувь болох 317.500 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрөөс эхлэн Орхон Хасү дунд сургуулийн 8а ангид суралцаж байна. Энэ хичээлийн жилийн сургалтын******* төлбөр 3.900.000 төгрөгийн 50 хувийг миний бие одоогоор төлөөд байна. Сурах бичгийн төлбөр 535.000 төгрөг, дүрэмт хувцас 68.000 төгрөг, хичээлийн хэрэгсэл, хичээл эхлэхтэй холбоотой бусад зардалд 245320 төгрөг, хоолны төлбөрт одоогийн байдлаар 75000 төгрөг нийт 2.873.320 төгрөг төлөөд байна. Энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.950.000 төгрөг,бусад нэмэлт зардлын 50 хувь болох 461.660 төгрөг нийт 2.411.660 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. Иймд нийт 14.419.210 төгрөгийн нэмэлт зардлыг миний охин Б.Аийн эцэг Б.Бээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д заасны дагуу шаардаж байгаа тул хариуцагчаас дээрх нэмэлт зардлыг гаргуулан өгч туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь Э.Унэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлж байгаа мөн хүүхдийн сургалтын төлбөрийг хуваан төлж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

Э.У миний бие нь хариуцагч Б.Бээс охин Б.Атэжээн тэтгүүлэх нэмэлт зардал 14.419.210 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Бий гаргасан хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Хариуцагч Б.Б нь Э.Унэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлж байгаа. Мөн хүүхдийн сургалтын 1 төлбөрийг хуваан төлж байгаа болно гэж хариу тайлбар гаргажээ. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансаар сар бүр шилжиж ирдэг боловч охины амьжиргаанд хаанаа ч хүрдэггүй тул миний бие ганцаараа бүх зардлыг гаргаж охиноо өсгөж хүмүүжүүлж байна. 2020 оны 08 дугаар сарын 01*******ний өдрөөс 2020 оны 11 сарын 07*******ны өдрийг дуустал хугацаанд охин Б.Аийн амьжиргаанд зориулж 2.433.495 төгрөгийн зардлыг зарцуулаад байгаа бөгөөд охиноо өөрийнхөө асрамжинд авснаас хойш сар бүр дунджаар 760.000 төгрөгийн зардал жилд 9.100.000 төгрөг нийт 9 жилийн хугацаанд 80 орчим сая төгрөг зарцуулаад байна. Энэ мөнгийг охины хоол хүнс ахуйн хэрэглээ, хувцас, эмнэлгийн төлбөр, тарианы мөнгө, эмчилгээний зардал, бусад зардалд зарцуулаад байна. Гэтэл аавынх нь сар бүр өгдөг тэтгэмжийн мөнгө хаанаа ч хүрдэггүй бөгөөд энэ өгсөн мөнгийг нь ахуйн хэрэглээнд зарцуулаад дуусдаг юм. Охиныхоо нэмэлт гарч байгаа зардлыг эцэг эх тэнцүү хуваах талаар удаа дараа Б.Бд мэдэгдсэн боловч төлөх талаар огт санаачилга гаргаагүй, хүүхдийн тэтгэмж хуулийн хүрээнд төлж байгаа тул дахин мөнгө төлөхгүй гэж хэлдэг юм. 6 жилийн хугацаанд сар бүр эцгээс нь хүүхдийн тэтгэмж гэж 87.000 төгрөг сар бүр жилд 1.044.000 төгрөг, сүүлийн жилүүдэд 186.000 төгрөг, 206.000 төгрөг ордог боловч энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй билээ.Иймд сүүлийн 3 сарын хугацаанд гарсан охин Б.Аийн нэмэлт зардалд гаргасан 2.433.495 төгрөгийн зардлыг 100 хувь хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. Сүүлийн 9 жилийн хугацаанд их хэмжээний мөнгийг охиндоо зарцуулсан бөгөөд зөвхөн сүүлийн 3 сарын зардлыг төрсөн эцгээс нь нэхэмжилж байна. 2.433.495 төгрөгийн зардлын тооцоо: 2020 оны 08 сарын 01*******ний өдрөөс 08 сарын 30*******ыг дуустал хоол хүнс, хувцас, ном, кино үзэх тасалбар нийт 489.000 төгрөг, 2020 оны оны 09 сарын 01*******ээс 30*******ыг дуустал хоол хүнс, ахуйн хэрэглэл, шүдний эмчилгээний төлбөр, сургуулийн хоолны зардал, хувцас, сургууль руу явах зардал 752.750 төгрөг, 2020 оны 10 сарын 01*******ээс 10 сарын 31*******ны дуустал хоол хүнс, ахуйн хэрэглэл, витамин маск, хоолой ханиадны эм тарианы үнэ, сургуулийн хоолны зардал, сургууль руу явах унааны мөнгө, сургуулийн хүүхдүүдтэй төрсөн өдөр тэмдэглэх торт болон хоолны зардал, хувцас өвлийн куртик хувцас 984.245 төгрөг, 4. 2020 оны 11 сарын 01*******нээс 11 сарын 07 хүртэл хоол хүнс, ахуйн хэрэгсэл, сургуулийн хоол, сургууль руу явах унааны зардал, эм тарианы үнэ, сургуулиас зохион явуулсан кино үзвэр 207.500 төгрөг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаяр гаргасан хариу тайлбартаа: 

Танай шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа Э.Унэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэрэгт Г.Гэрэлбаяр миний бие Б.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Миний бие Э.Унэхэмжлэлтэй танилцаад дараах  хариу тайлбарыг гаргаж байна.Э.У нь Б.Бээс Шүүхийн шийдвэр гарснаас хойш Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж сар бүр хүүхдийн тэтгэлэг миний дансанд орж ирдэг бөгөөд энэ тэтгэмж нь охины амьжиргаанд хаанаа ч хүрдэггүй юм. Гэжээ. Мөн "Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 *******д зааснаар нэмэлт зардал гаргуулахаар эцэг Б.Бээс шаардаж байна." гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1.Э.У нэхэмжлэлийн шаардлагадаа Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1*******д зааснаар нэмэлт зардал гаргуулахаар эцэг Б.Бээс шаардаж байна гэжээ. Гэр бүлийн тухай хуулийн 49.1*******д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно. гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4*******д зааснаар Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх шаардлагатай. Гэтэл Э.Угаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нөхөн тэтгэлэг гаргуулах эсхүл нэмэлт зардал гаргуулах аль нь болох нь тодорхойгүй байна. Мөн Б.Б нь хуульд заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан зүйл байхгүй бөгөөд энэ байдал Б.Бээс илэрч энэ нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд л нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэсэн хуулийн зохицуулалт бий. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б шүүхээр тогтоосон тэтгэлгийг цаг тухайд нь өгч байсан бөгөөд тэтгэлгээ өгч байгаагүй болон төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл огт гаргаагүй юм. Тэтгэлгээ төлөхгүй байгаа талаар Э.Уас ямар нэгэн гомдол ирж байгаагүй бөгөөд 2020.09.24*******ний өдөр танай шүүхэд гаргасан Э.Унэхэмжлэлд болон 2020.11.09*******ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар Шүүхийн шийдвэр гарснаас хойш Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж сар бүр хүүхдийн тэтгэлэг миний дансанд орж ирдэг гэж бичсэнээр нотлогдож байна. Хуульд зааснаар Б.Бээс тэтгэлэг нөхөн төлөхийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй байна. 2. Нэхэмжлэгч Э.У нь Б.Бээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д заасны дагуу шаардаж байгаа тул хариуцагчаас нэмэлт зардал болох 14.419.210 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуун арван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа сүүлийн 3 сарын хугацаанд гарсан охин Б.Аийн нэмэлт зардалд гаргасан 2.433.495 /хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөгийн зардлыг 100 хувь хариуцагч Б.Бээс нэхэмжилж байна. гэжээ. Гэр бүлээ цуцалж байх үедээ Б.Б нь хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байсан боловч хүүхэд бага настай байсан учир шүүх хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1*******д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж хуульчилсан байгаа. Гэтэл ямар үндэслэлээр зарим зардлыг Б.Бээс дангаар нь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх үр хүүхдэдээ олгох тэтгэмжийн хэмжээг өөр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох эрх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулж өгчээ. Энэхүү үүргээ биелүүлж Б.Б тэтгэмж болон нэмэлт зардлыг тухай бүрт нь өгч байсан. Мөн охин Б.А хичээлийн болон зуны амралтаараа Аав дээрээ ирж хамт байдаг. Охинтойгоо үргэлж харилцаатай байж санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа

Нэхэмжлэгч Э.У миний нэхэмжлэлтэй Б.Бд холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Б.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаярын хариу тайлбар болон нэмэлт баримтуудтай танилцаад дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. 1. 2012.06.11*******ний өдрийн Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэрлэлт цуцлуулах тухай 476*******р шүүхийн шийдвэр гарах үед Б.Б нь Сингапур Улсад  олон улсад нэр хүндтэй МЭ18 Их сургуульд өндөр төлбөртэйгөөр Эдийн засгийн мэргэжлээр суралцаж байсан ба тухайн үед тогтсон орлогогүй буюу ажилгүй оюутан байсан учраас хүүхдийн тэтгэлэг амьжиргааны доод түвшний хэмжээнээс тооцож олгохоор тогтоогдсон юм. Б.Б, Э.У миний бие Орхон аймагт Англи хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Эрдмийн Сан Дунд сургуулийг 2002 онд хамт дүүргэж байсан. Б.Б нь 2014 оноос эхлэн Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт эдийн засагчийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд энэ тухайгаа охин бид хоёрт мэдэгдээгүй. Энэ үед Улсын цэцэрлэг, сургуулийн анги дүүргэлт их, сургалт хүүхэд бүрт бүрэн гүйцэд мэдлэг олгоход хангалтгүй, багш шавь 2 тулж ажиллах ачаалал их байсан тул би охин Б.Асайн цэцэрлэг, сургуульд оруулан жил бүр цэцэрлэг сургуультай гэрээ байгуулах талаар Б.Бд тайлбарлан эе эвээр учирлан төлбөрийн 50%*******ыг төлөхийг хүссэн боловч Б.Б нь хариу тайлбартаа шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэмж олгож байгаа, гэрлэлтээ цуцлуулж өөрөө охиноо асран хамгаална гэсэн учир тэр бүх төлбөрийг өөрөө ганцаараа төл гэж хэлж хүүхдээ эцэг эх тэгш хүмүүжүүлэх үүргээсээ зугтаадаг байсан юм. Иймд би охиноо сургалт сайтай, багш шавь хүртээмжтэй сургалт явуулдаг цэцэрлэг сургууль дугуйланд явуулж төлбөрийг ганцаараа төлсөн юм. Чанартай суурь боловсрол төлөвшил нь хүүхдийг насанд хүрээд бие даах, дундаж болон дунджаас дээш амьжиргаатай байх, өөрийгөө болон цаашлаад нийгэмдээ тустай амьдрах иргэн болох тул би охиндоо хамгийн сайн сайхныг хүсэж боломжийн эрүүл саруул орчин нөхцөл хангамжийг өдөр бүр тасралтгүйгээр гаргадаг юм. Мөн Б.Б нь охин Б.Аийн өмчлөлтэй орон сууцыг 2014 онд худалдах худалдан авах гэрээ байгуулж бусдад худалдан урьдчилгаа төлбөр болох үнийн дүнгийн 30%*******ыг өөрөө авснаа нуусан байдаг. Энэхүү гэрээг охин болон охины асран хамгаалагч надад огт мэдэгдэлгүйгээр нотариатаар батлуулж хууль бус гэрээ байгуулж хүүхдийн өмчлөх эрхэд халдан өөрт үл хөдлөх хөрөнгийн өмчлөл эзэмшлийн илт давуу байдлыг бий болгон зөвхөн өөрийн эрх ашгийг урьтал болгон охины минь бага балчир, өөрийгөө хамгаалах, эрх ашиг дуу хоолойгоо хараахан илэрхийлэх насанд хүрч төлөвшөөгүй байгааг далимдуулан өөрт оногдох ашиг хонжоо мэтээр харж өмчлөгч Б.Аийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг 100% үгүйсгэж 2012 оноос бусдад хөлслүүлэх, худалдах зэрэг арга хэмжээг Б.Б маш идэвхтэйгээр дангаараа нуун дарагдуулан хийж ирсэн юм билээ. Охины өмчлөлтэй энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг бусдад хөлслүүлэх, худалдах зэрэг гэрээг байгуулахдаа охины асран хамгаалагч Э.У надад огт мэдэгдэлгүйгээр Билгүүн хийсэн бөгөөд энэ тухай Хан*******Уул Дүүргийн Үл Хөдлөх Хөрөнгийн газар шинээр гэрчилгээ гаргуулах тухай худалдан авагч Б.Бат*******Эрдэнийн хүсэлт нь хууль ёсны асран хамгаалагчийн гарын үсэг зурагдаагүй гэсэн тайлбартайгаар буцсанаар Э.У миний бие Ариундэлгэр охины өмчлөлтэй орон сууц худалдагдсан болохыг анх мэдсэн. Тухайн гэрээтэй уншиж танилцаж охины эрх ашгийг огт дурдаагүй бодолцоогүйг ойлгон Б.Б охиноо тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүргээ тэгш биелүүлдэггүйг бодолцон би энэхүү гэрээг сүүлд уншиж танилцахдаа зөвшөөрөөгүй юм. Миний охин Ариундэлгэрт энэхүү орон сууцтай холбоотой үүссэн хөрөнгийн орлогыг Б.Б огт өгч байгаагүй юм. Мөн охин Б.Аийн өмчлөлтэй орон сууцыг Б.Б үгүй хийх шамшигдуулахаас сэргийлэн хамгаалж, хүүхдийн боловсрол. хүмүүжил. хэрэгцээнд зориулах мөнгөнөөсөө хугаслан Э.У миний бие хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч өөрийн цаг хугацаа болон мөнгийг хангалттай зарцуулсан. Энэхүү орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийг шүүхээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл охины өмчлөлтэй орон сууцыг худалдан авсан гэх Б.Бат*******Эрдэнэ болон түүний ах дүүс хууль бусаар амьдарч охин Б.Аийн эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсаар байна. Б.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаярын өгсөн нэмэлт баримт болох Б.Бий дансны хуулгатай танилцан том үнийн дүнтэй гүйлгээний утгыг харахад Б.Бий 2009 онд байгуулсан Мэйжик Бол ХХК нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж орлого олж байгааг харж болохоор байна. Энэ компанийг 2009 онд Б.Б байгуулж би баримт бичиг, өргөдөл зэргийг бүрдүүлэхэд тусалж байсан бөгөөд энэ нь Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт багагүй үнийн дүнтэй бараа, тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан. Иймд Б.Б нь хүүхдэд зайлшгүй шаардлагатай гарсан, баримтаар нотлогдож байгаа зардлуудыг санаатайгаар төлөхөөс зайлсхийж өөрийн цалин хөлс, бусад орлогоос гадна охин Б.Аийн өөрийн үл хөдлөх хөрөнгөнд халдан, хөрөнгөнөөс олсон орлогыг нуун дарагдуулсан хууль бус, ухамсаргүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж төрсөн охиндоо цаг хугацаа хайр халамж анхаарал үзүүлэх битгий хэл түүний эрхийг нас болон гэр бүл цуцалсан буюу гэр бүлийн байдлыг харгалзан алагчлан дээрэлхэн хандаж байгааг түүний үйлдэл баримтаар нотлогдож байгаа ба үүнд асран хамгаалагч, ээж миний бие охиныхоо өмнөөс гомдож явдаг юм. 2. Охин А ээж, асран хамгаалагч Э.У миний бие охин Ариундэлгэрийг хэвлийд байхаас эхлэн охинд хамгийн сайн сайхан хоол тэжээлээр ханган, байр тухтай орчныг бүрдүүлж бүх зүйлээ харамгүй зарцуулж түүнийг эрүүл саруул, өсгөлүүн өсгөн, бүрэн дүүрэн амьдрал хайр халамжийг ээж аав, 2 талын эмээ өвөө ах дүүсээс бүрэн тэгш дүүрэн мэдэрч  байхаар хүнлэг энэрэнгүй, хайр халамжаар дүүрэн байлгах талаар би байнга тасралтгүй анхаарал тавьсаар ирсэн. Тиймдээ ч охин Б.Асургуулийн амралт, тэмдэглэлт баяр наадмаар эцэг Б.Б болон 2 талын аав ээж, ах дүүстэй уулзуулж хамт байлгах тал дээр би санаачилга гаргадаг ба шаардлагатай тохиолдолд хүргэж өгч авдаг юм. Харамсалтай нь эцэг Б.Б нь охин Б.Аамралтаараа очиход хангалттай цагаа зарцуулж анхаарал хандуулдаггүй юм. Б.Бий сэтгэл зүрхнээсээ гаргахгүй байгаа хайр халамжийг би охиндоо гарга гэж нэхэмжилж болохгүй юм. Охины сургалт боловсролын талаар их хайнга ханддаг. Жишээлбэл, 2020 оны эхэнд хичээл сургууль онлайнаар орж байх үед 1 сар гаран охин Б.А аавындаа буюу Б.Б, түүний ээж аавынд Эрдэнэт хотод хамт байсан. Би өдөр бүр охин руугаа залгаж өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаа талаар асуудаг байсан. Гэвч сургуулиас нь над руу хэд хэдэн багш нар нь залгаж хичээлдээ оролцохгүй даалгавар хийгээгүй 1 сар болсон тухай мэдэгдэж охиндоо анхаарал тавих талаар надад сануулсан юм. Би охиноосоо яагаад хичээлдээ суугаагүй талаар асуухад өдөржингөө бага насны хүүхэд асардаг байсан ба хичээлдээ суух, хийх боломж нөхцөл бүрдээгүй гэж хэлсэн. Мөн аав Билгүүн нь Ариундэлгэрийг амралтаараа очих бүрт нь хүүхэд асрагчаа явуулж охин Ариундэлгэрээр бага насны хүүхэд харуулж, хэрвээ харвал мөнгө өгнө гэсэн гээд өөрийн хүү Б.Суубилигийг өдөржингөө асруулж хоол унд хийлгэн асрагчид төлөх төлбөрөө хэмнэж миний охинд нийт 20.000 төгрөг өгч хичээл, сургалтыг нь орхигдуулсан байсан. Охиноо би тэр даруй Улаанбаатарт өөр дээрээ авчирч, шаардлагатай тохиолдолд ажлаасаа чөлөө авч хичээлийн хоцрогдлыг нь арилгахад тусалж дэмжин хамтдаа байсан. 2019*******2020 хичээлийн жилийг охин бид хоёр 2020 оны 6*******р сард амжилттай дүүргэж, ингэснээрээ 2020*******2021 оны хичээлийн жилд онлайнаар хичээлээ ямар ч асуудалгүй хялбархан суралцаж Ариундэлгэр өдрөө үр дүнтэй эрүүл саруул хүмүүжиж надтай хамт гэртээ өнгөрүүлж байна. 2020 оны 10*******р сарын 2*******нд охин Б.Аийн төрсөн өдөр болоход Б.Б охиндоо төрсөн өдрийн мэнд хүргээгүй бөгөөд нэг ширхэг чихэр ч өгч явуулаагүй ба би өвлийн гутал нь багадсан байгаа тул төрсөн өдрөөр бэлэг болгоод өгчхөөрэй гэсэн боловч авч хэлэлцээгүй. Мөн гэрээний дагуу 2020*******2021 оны хичээлийн жилийн сургалт номны төлбөр нэхэгдээд байгаа болон төлбөрийн 50%*******ийг төлөх талаар Б.Бд хэлсэн боловч Э.У намайг асран хамгаалагч учраас ганцаараа төл би боломжгүй, хуулийн дагуу төлөх ёстой хүүхдийн тэтгэлгийг төлсөн гэсэн тайлбар хийсэн. Иймд Б.Б нь охиноо өөр дээрээ байлгах амралтынх нь богинохон хугацаандаа охин Ариундэлгэрт хангалттай анхаарал тавьдаггүй, хүүхэд харан хүмүүжүүлэх нь тасралтгүй анхаарал, арчилгаа мэдрэмж шаардсан үйл явц гэдгийг хараахан ухаарч амжаагүй төлөвшөөгүй байдаг тул Б.Бий тайлбарт дурдсан охин Б.Аээ өөрийн асрамжинд авна гэдэг тайлбар нь өөрийн ээж аавын гэрт байлган тэдэнд үлдээх төдийхөн ойлголт байдаг юм. Б.Бд охиноо бие даан харж хандан өсгөж байсан туршлага байдаггүй юм, хууль шүүхийн өмнө өөрийн санхүүгийн эрх ашгийг нэмэгдүүлэх, эд хөрөнгийг олж эзэмших зорилгын хүрээнд охин Б.АБ.Б нь өөрийн асрамжинд авна гэж тайлбарладаг бөгөөд удаа дараа өөрийн тав тух, хувийн эрх ашгийг хүүхдийн эрх ашгаас дээгүүр тавьж амьдарч ирсэн баримтаар нотлогддог юм. Э.У миний бие хариуцагч Б.Бий эцэг байх, хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд огт саад учруулж байгаагүйн дээр хүүхдийн эрхийг МУ*******ын үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцыг үндэслэн бүх тохиолдолд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг учирлан бодитой гарч байгаа зардлыг тэнцүү хуваан төлөх талаар уйгагүй хэлдэг юм. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2*******д Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9.1, 9.1.3, 9.1.6, 10.1, 10.1.7, 10.1.8, 10.1.10, 10.1.11, 10.2,18.1.2, Хүүхдийн эрхийн конвенцын 27 дугаар зүйлийн 2*******р хэсэгт Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийн конвенцын 3*******р дугаар зүйлийн 2*******д Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 16 дугаар зүйлд гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина гэсэн заалтуудыг үндэслэн хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон нэмэлт баримтуудад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт нотолгоо байхгүй байна. Хүүхдэд шүүхийн журмаар тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоохдоо амьжиргааны доод түвшний хэмжээнээс тогтоодог шалтгааныг Дээд шүүхийн тайлбарт Жил бүрийн статистик тоо баримтаас харахад Монгол улсын хүн амын гуравны нэг орчим нь амьжиргааны доод түвшингээс доогуур амьдарч байна. Ажилгүй, тодорхой орлогогүй гэсэн нэрийдлээр тэтгэлэг төлөхөөс зайлсхийж байгаа хариуцагч маш олон байна. Иймд хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах зорилгоор хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй хариуцагчаас хамгийн багаар тэтгэлэг гаргуулж байхаар хуульчилжээ гэж бичжээ. Иймд энэ нь хүүхдийн эрх ашгаас илүү хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зайлсхийсэн хариуцагчид зориулан гаргасан аргаа барсан шийдэл бөгөөд амьжиргааны доод түвшингийн хэмжээ нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангахад баталгаатай тэтгэлгийн хэмжээ биш юм. Мөн бага насны, сургуулийн насны, шилжилтийн насны хүүхэд нь насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хэд дахин илүү тасралтгүй анхаарал, халамж, дэмжлэг шаарддаг учраас хүүхдэд амьжиргааны доод түвшингийн 50% болон 100%*******иар тэтгэлэг олгох нь бодит амьдралд нийцэхгүй байгааг охиноо би ганцаараа 8 жилийн хугацаанд өсгөн хүмүүжүүлэхдээ мэдэрсэн бодит туршлага юм. Миний охин Б.А нь эрүүл саруул амьжиргааны дундаж буюу баталгаажих түвшинээр хангагдаж амьдарч байгаа ба их өсгөлүүн, өндрөөрөө надаас өндөр болсон. Хариуцагч Б.Б нь Дэлхийд хамгийн өндөр хөгжилтэй Сингапур улсад ОУ*******д нэр хүндтэй сургуулийг дүүргэж, Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт эдийн засагчийн албан тушаалыг хашиж байгаа билээ. Одоогоор Б.Б нь Эрдэнэт хотод 11*******р хороололд 2 давхар амины орон сууцанд амьдарч байгаа бөгөөд өөрийн нэр дээр шинэ орон сууцыг Эрдэнэт хотод захиалан урьдчилгаа төлбөрийг төлөн гэрээ байгуулсан. Мөн 2015 онд Б.Б нь цоо шинэ lexux суудлын тэргийг банкны зээлээр өөртөө худалдаж авсан. Түүний байгуулсан Мэйжик Бол ХХК нь 11 жилийн турш үйл ажиллагаа явуулж Билгүүн нь бусад орлогын эх үүсвэртэй байгаагаас гадна Б.Аийн өмчлөлтэй байрнаас нэмэлт хөрөнгийн орлого ирсэн. Иймд Б.Б нь Б.Аамьжиргааны дундаж түвшинд тэжээн тэтгэх, сургалтын төлбөрийг төлөх бүрэн боломжтой эцэг бөгөөд яагаад охины боловсрол, хүмүүжилтэй холбоотой баримтаар нотлогдож байгаа тэжээн тэтгэх бодит зардлыг хуваан төлөхөөс зайлсхийж, хангалттай чармайлт гаргадаггүйг би гайхдаг юм. Сүүлийн 8 жилийн хугацаанд Б.Б нь охин Б.Атэжээн тэтгэх үүргээ МУ*******ын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хязгаарлан, өөрийн цалин хөлс, бусад орлого, хүүхдийн өмчлөлтэй хөрөнгийн орлого зэргийг нуун дарагдуулж охин Б.Аөсгөн хүмүүжүүлэхэд өдөр бүр гардаг хэрэгцээг үл хайхарч ирсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 26*******р зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 49 дүгээр зүйлийн 49.1*******г үндэслэн, мөн МУ*******ын Эдийн засгийн хэрэглээний голлох бүтээгдэхүүний үнэ жил бүр огцом өсдөгийг харгалзан охин Б.Аийн сургалтын төлбөрөөс гадна өдөр тутамдаа гарч байгаа баримтаар нотлогдсон хэрэглээний зардлын 50%*******ыг сар бүр төрсөн эцэг Б.Бий цалин хөлс, бусад орлогоос хувь тогтоон гаргаж байхаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байгааг хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч Э.У 2021 оны 01 сарын 22*******ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 

Нэхэмжлэгч Э.У миний бие охин Б.Аийн цэцэрлэг, сургуультай холбоотой төлбөрөөс гадна охины амьжиргаанд сар бүр дунджаар 760,000 төгрөгийг зарцуулсаар ирсэн ба охины 2020******* 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50%*******ийг 2020 онд төлсөн. Өнөөдөр охин Б.Аийн 2020*******2021 оны хичээлийн жилийн сургалтын үлдэгдэл төлбөр болох 50% нэхэгдэж байна, харин хариуцагч Б.Б энэхүү төлбөрийг төлөөгүй хэвээр байна.

Би энэхүү шүүхийн нэхэмжлэлд хариуцагч Б.Б нь хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу сар бүр олгосон гэж тайлбарласан хэдий ч Б.Б нь зарим жилүүдэд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг ахин дахин утасдуулан сануулан байж улирал, хэдэн сараар нь хойшлуулж бөөндөж төлсөн удаа зөндөө бий. Хүүхдийн тэтгэмжийг төвөгтэй байдлаар байнга сануулан байж хариуцагч шилжүүлдэг байсан хэдий ч нэгэнт төлөгдсөн учир энэхүү шүүхийн нэхэмжлэлд дурдан оролцогч талуудыг чилээхийг би хүсээгүй юм. Б.Бий гаргасан тайлбартай танилцахад хүүхдийн тэтгэмжийг сар бүр шилжүүлсэн банкны төлбөрийн даалгавар болон нэмэлт зардлыг шилжүүлсэн төлбөрийн даалгаврын хамт зэрэгцүүлж харуулж хавсаргаагүй байгаа нь хүүхдийн сургалтын төлбөрийг санаатайгаар төлөхөөс зайлсхийж цаг хугацааны хувьд өөрт давуу байдлыг бий болгож байгааг илэрхийлнэ. Мөн Б.Б нь хүүхдийн тэтгэмжийн мөнгийг зарим тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сар бүрийн тогтсон хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд өөрийн данснаас шууд нэхэмжлэгч миний данс руу шилжүүлдэг байсан ба энэхүү төлбөрүүдийг нэмэлт зардал төлсөн мэтээр тайлбарлан оруулжээ. Шүүхэд миний бие хэлж байсанчлан МУ*******д Банк санхүүгийн үйл ажиллагаа орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэвшээд удаж байгаа бөгөөд илүү хэрэглэгч төвтэй буюу хэрэглэгч өөрөө гүйлгээ хийх, хуулга татах, төлбөрийн даалгаврын огноог үл хамааран авах зэрэг автомат үйлдэлт машин, интернэт үйлчилгээг хялбараар ашиглан авах боломжтой иргэн бүрт нээлттэй байгаа. Шүүхийн нэхэмжлэлд гаргасан төлбөрийн даалгаврыг миний бие өөрийн онлайн банкны үйлчилгээг ашиглан хэвлэн гаргаж банкаар баталгаажуулсан болно. Хариуцагчийн тайлбар хүсэлтэд шүүхийн журмаар нэхэмжлэгч миний банкны дансны хуулгыг гаргуулах, хариуцагчийн дансны хуулгатай мөргөлдүүлэх маягаар хүүхдийн нэмэлт зардал, сургалтын төлбөрийг шилжүүлсэн гэсэн баримт нотолгоо болохгүй бөгөөд ингэж шаардлага огт байхгүй. Тухайн дансанд тухайн өдөр хэдэн ч орлого зардал гарсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд хүлээн авагч болон шилжүүлэгчийн данс нь банкны хуулган дээр харагддаггүй тул мөргөлдүүлэн харна гэдэг нь баримт нотолгоо огт биш юм. Үнэхээр шилжүүлсэн бол үүнийг хариуцагч тал өөрийн онлайн банк руу нэвтрэх тодорхой цаг гарган хайх боломжтойн дээр энэхүү чармайлтыг хангалттай гаргахыг хүсэхгүй байх түл шүүх болон банкны байгууллагыг үл ойлголцол бий болгож төөрөгдүүлэх замаар шүүх ажиллагааг удаа дараа :унжруулан цаг хугацааны хувьд чирэгдэл учруулж байна. Нэхэмжлэгч миний банкны дансны хуулгыг гаргах, мөргөлдүүлэх, шүүх үйл ажиллагаа дээр эцсийн мөчид шүүхэд мэдэгдэл, хүсэлт гаргах зэргээр шүүх ажиллагааг хариуцагч тал санаатайгаар удаашруулж байгаад, мөн нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтэд шаардлагагүй тайлбар буюу шүүхийн шийдвэрийн тэмдэгтийн хураамж төлсөн болон хүүхдийг тэтгэмжийг хоцроон бөөндөж төлснөө нэмэлт төлбөр мэтээр ойлгуулж шүүх үйл ажиллааг төөрөгдүүлж байгаа илэрхийлэл болно. Хариуцагч Б.Б эсрэг баримт нотолгоогоо өөрөө гарган өгөх боломж бүрэн байгаа бөгөөд нэхэмжлэгч миний банкны дансны хуулгыг харах шаардлагагүй. Иймд миний бие өөрийн хувийн нууцлалтай мэдээлэл болох дансны хуулгыг бүрэн хэмжээгээр нь өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд эдгээр мэдээлэл нь энэхүү хэрэгт холбоогүй гэдгийг дахин дахин мэдэгдье. Иймд Б.Б нь Хүүхдийн эрхийн тухай конвенцын 27.2*******г дагуу хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрийн чадавх, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүргээ хүлээгээгүй байна гэж үзэж байгаа ба хариуцагч үүнийг батлах баримтуудыг өөрөө гаргах бүрэн боломжтой тул Э.У миний бие энэхүү шүүхийн нэхэмжлэлд огт хамааралгүй өөрийн банкны дансны хуулгыг бүрэн хэмжээгээр гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаяр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 

Энэхүү тайлбараа миний бие өмнө гаргасан тайлбаруудаа тодруулах байдлаар мөн сүүлд ирсэн банкны дансны хуулгаар Б.Бий нэмэлт зардал болгож төлсөн баримтууд нотлогдсонтой холбоотой Э.УБ.Бээс 2012*******2020 оны хооронд нэхэмжилж буй төлбөрүүдийг ангилж нэмэлт зардал гэж тооцохгүй байгаа үндэслэлээ тодруулж тайлбараа гаргаж байгаа болно. Үүнд: Цэцэрлэг, өдөр өнжүүлэх, Хоолны зардал, Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, Унааны зардал, Сургалтын төлбөр, Дүрэмт хувцас, Дугуйлан, Сурах бичиг, Тавилга, засвар зэрэг хамаарна. Гэр бүлийн тухай хуулийн 48.1*******т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон, гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. " Гэснээр нэмэлт зардал гэдгийг ойлгоно. Онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт: Асрах байгууллага, Асрамжинд байгаа, Нэн ядуу, Бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон, Хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөл бий болсон. /сургуульд орсон/ гэх нөхцөлийг ойлгоно. Э.Унэмэлт зардал гэж нэхэмжлээд буй дээрх зардлуудыг дэлгэрэнгүйгээр авч үзвэл: 1.Э.У шүүхэд нэхэмжлэл гаргахдаа охин Б.Ахувийн цэцэрлэг болон өдөр Өнжүүлэх төвөөр хүмүүжүүлсэнтэй холбоотой зардлыг нэмэлт зардал гэж үзэж нэхэмжилсэн. Гэр бүлийн тухай хуулийн 48.1*******т зааснаар онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэхээргүй байна. Учир нь хүүхэд бүр цэцэрлэгээр хүмүүждэг энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1*******т заасан онцгой тохиолдол биш тул нэмэлт зардал биш юм. Хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвөөр хүмүүжүүлэх нь хүүхдийг асран дэмжлэгтээ авсан Эх Э.Уөөрийн сонголт байсан бөгөөд өөрийн гэртэйгээ ойрхон харьяалагдах улсын цэцэрлэг, сургуульд хүмүүжүүлэх боломжтой байсан. Үндсэн хуулийн 16.7*******д зааснаар ....Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Энэ эрх нь нээлттэй байсан бөгөөд Монгол улсын хэмжээнд Ерөнхий боловсролын бүх сургуулиуд нэг ижил стандарттай үйл ажиллагаа явуулж хүүхэд бүрт ижилхэн боловсрол олгож байгаа болохыг дурдмаар байна. Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1*******т зааснаар Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг ....асран сувилах. үүрэгтэй болохыг хуульчилсан бөгөөд өдөр өнжүүлэх төвөөр дамжуулж хүүхэд өсгөж байгаа нь энэхүү үүргээ өдөр өнжүүлэх байгууллагад даатгасныхаа төлөө гарсан зардлыг нэмэлт зардал гэж үзэж Б.Бээс нэхэмжлэх ёсгүй юм. Б.Б нь охиноо өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байсан бөгөөд анхан шатны шүүх хүүхдийг бага насны хүүхэд учир эхийн асрамжинд үлдээх нь зөв гэж шийдвэр гаргасан.

2012*******2013 оны хичээлийн жил

Огноо

Зардал

Сарын

Эх

Эцэг

2012.09.01*******2013.06.01

Хүүхэд эрдэнэ хувийн цэцэрлэгийн бэлтгэл

200.000

1.800.000

900.000

2014*******2015 оны хичээлийн жил

2014.09.01*******2015.06.01

Өдөр өнжүүлэх

 

1.200.000

600.000

2015*******2016 оны хичээлийн жил

2015.09.01*******2016.06.01

Ундрах сэтгэмж өдөр өнжүүлэх бүлэг

180.000

1.620.000

810.000

2016*******2017 оны хичээлийн жил

2016.09.01*******2017.06.01

Өдөр өнжүүлэх

990.000

990.000

495.000

Б.Б 2014 онд охиноо өөрийн асрамжиндаа авах талаар шүүхэд хандаж байсан бөгөөд одоог хүртэл охиноо өөр дээрээ авах хүсэлтэй хэвээр байгаа билээ.Иймд өдөр өнжүүлэх болон хувийн цэцэрлэгт хүмүүжүүлсэн зардлыг нэмэлт зардал гэж үзэхгүй байна. Иймээс: Нийт: 2.805.000 төгрөгийг нэмэлт зардал гэж үзэх үндэслэл алга байна. 2. Охин Б.АЭ.У 2012.06.11*******ний өдөр ОРА СДИХАШ*******ны шүүхийн 476 дугаар шийдвэрээр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж шүүхийн шийдвэрээр охин Б.Абага настай байсан учир эхийн асрамжинд үлдээх шүүхийн шийдвэр гарч охиноо Э.У нь асрамжиндаа авсан байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1*******т зааснаар Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах. үүрэгтэй болохыг хуульчилсан. Иймд Э.Унэхэмжилж буй хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилахтай холбоотой зардлуудыг Б.Б нэмэлт зардал болгож төлөх шаардлагагүй билээ.

2020.09.24*******ны өдрийн нэхэмжлэлд дурдсан хоолны зардал:

 

 

2017*******2018

2018*******2019

2019*******2020

2020*******2021

 

560.000

560.000

315.000

75.000

 

Нийт 1.510.000 төгрөг 50 хувь нь 755.000 төгрөг

Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1*******т зааснаар Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах. үүрэгтэй болохыг хуульчилсан бөгөөд хоол хүнсний зардал нь нэмэлт зардал биш бөгөөд охин Б.Аийн хоол хүнс, хувцас хэрэглэл, хэрэглээ, амьжиргааны зардлыг хүүхдийн тэтгэмж байдлаар төлж байгаа тул нэмэлт зардал гэсэн нэрийдлээр давхардуулсан байдлаар тэтгэмжийн мөнгийг өгөх боломжгүй юм. 3. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилсэн: 2020.08.01*******2020.08.30 дуустал хоол хүнс, ахуйн хэрэгсэл, хувцас, ном, киноны тасалбар нийт 489 000 төгрөг. Э.Унэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилж буй гараар бичсэн задаргаанаас харахад : 1.Хоол хүнс ахуй хэрэглээ нь 704.000 төгрөг үүний 50 хувь нь 352.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар,Тайлбар: Хавсаргасан баримтуудаас харахад Охин А хэрэглээг Э.Ухэрэглээнээс салгаж харах боломжгүй баримтууд байна. Хэнд зориулагдаад байгаа нь тодорхойгүй байгаа тул Э.Ухэрэглээг Б.Б хувааж төлөх боломжгүй билээ. 1.МАХ, Urguu кино театр 24 700 төгрөг үүний 50 хувь 12350 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар,Тайлбар: Мөн адил уг киног хэн үзсэн, охин Ариундэлгэрт үзсэн нь мөн адил нотлогдохгүй байгаа тул уг шаардлагыг хангах боломжгүй. 2.Харри Поттер ном 24.900 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар. Мөн адил Э.У уг зохиолыг өөрөө унших боломжтой. Охин Ариундэлгэрт дангаар зориулагдаж байгааг мэдэх боломжгүй Охин А хэрэглээг Э.Ухэрэглээнээс салгаж харах боломжгүй баримтууд байна. 3.Унтлагын хувцас 35.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар, Тайлбар: Охинд зориулагдаж авсан нь нотлогдохгүй. 4.Өмд, дотуур хувцас 65.000 төгрөг. Тайлбар: Охинд зориулагдаж авсан нь нотлогдохгүй. Э.Ухэрэглээнээс ялгаж салгах боломжгүй байна. Нийт дүн 489.000 төгрөгийг бүхлээр нь хангах боломжгүй байна.

Хүлээн авагч

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Х//Х

1.

Батнасан Энхтунгалаг

32.000 төгрөг

Жимс

87х

2.

Цэрэндамба Сарантуяа

80.000 төгрөг

Мах, Хүнс

88х

3.

Мобиком корпорац

9 900 төгрөг

94013500

89х

4.

Е*******Баримтууд

Өдөр тутмын худалдан авалт хийсэн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаас харахад охин Ариундэлгэрт аль бараа бүтээгдэхүүн нь дангаараа зарцуулагдаад байгаа нь тодорхойгүй, Э.Уболон түүний гэр бүлийн хэрэглээнээс ялгаж салгаж харах боломж байхгүй байгаа тул уг баримт нь үнэн бодит нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Ийм баримтуудыг хаанаас ч олоод баримтаар хавсаргах боломжтой билээ.

90х

 

Хавсаргасан нотлох баримтуудын хувьд:

2020.09.01*******2020.09.30 дуустал хоол хүнс, ахуйн хэрэгсэл, шүдний эмчилгээ, сургуулийн хоолны зардал, хувцас, сургууль руу явах зардал нийт 752.750 төгрөг

Э.Угараар бичсэн задаргаанаас харахад:

1. Хоол хүнс ахуй хэрэглээ нь 670.000 төгрөг үүний 50 хувь нь 335.000 төгрөг, Тайлбар: Хавсаргасан баримтуудаас харахад Охин А хэрэглээг Э.Ухэрэглээнээс салгаж харах боломжгүй баримтууд байна. Хэнд зориулагдаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд Э.Ухэрэглээг Б.Б хувааж төлөх боломжгүй. Уг шаардлагыг хангахгүй, 2.Шүдний эмч /Энэрэл дент/129 000 төгрөг. Тайлбар: Хэн шүдээ эмчлүүлсэн нь нотлогдохгүй байна, 3.Хоолонд орсон. 49 500 төгрөг 50 хувь нь 24 750 төгрөг. ба Тайлбар: Охин хоолонд орсон нь нотлогдохгүй, 4.Сургуулийн хоол: 22x5500 төгрөг. 121 000 төгрөг, Тайлбар: Хувь хүний данс руу шилжүүлсэн, Гүйлгээний утгыг юу гэж ч бичих боломжтой, 5.Такси нэг талдаа 44 000 төгрөг, Тайлбар: Ямар ч нотлох баримт байхгүй. Бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй, 6. Гадуур хувцас, жинс цамц малгай. 99.000 төгрөг. Тайлбар: Охинд зориулагдсан нь тодорхойгүй. Өөртөө авсан баримтаа хавсаргах боломжтой. Нийт 752.750 төгрөгийг Ариундэлгэрт зориулагдсан нь мөн адил нотлогдохгүй байгаа тул хангах боломжгүй байна.

Нотлох баримтуудын хувьд:

 

Хүлээн авагч

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Х/х

1.

Нямаа Уртнасан

340 000 төгрөг, 4л нэрс 340 000 төгрөг байх боломжгүй.

4 л нэрс Уянга

91х

2.

Мобиком корпорац

9 900 төгрөг

94013500

92х

3.

Лхагвасүрэн Мөнхжаргал /Сургуулийн хоолны мөнгө хувь хүний дансанд орж байгаа вэ, гүйлгээний утгыг яаж л бол яаж ч зохиож бичиж болно.

40 000 төгрөг

А хоолны мөнгө

93х

4.

Е*******Баримтууд

Өдөр тутмын худалдан авалт хийсэн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаас харахад охин Ариундэлгэрт аль бараа бүтээгдэхүүн нь дангаараа зарцуулагдаад байгаа нь тодорхойгүй, Э.Уболон түүний гэр бүлийн хэрэглээнээс ялгаж салгаж харах боломж байхгүй байгаа тул уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Ийм баримтуудыг хаанаас ч олоод баримтаар хавсаргах боломжтой билээ.

94х

 2020.10.01*******2020.12.31*******ыг дуустал зардал

Э.Угараар бичсэн задаргаанаас харахад : 1.Хоол хүнс ахуй хэрэглээ нь 715.000 төгрөг үүний 50 хувь нь 357.500 төгрөг. Тайлбар: Хавсаргасан баримтуудаас харахад Охин А хэрэглээг Э.Ухэрэглээнээс салгаж харах боломжгүй баримтууд байна. Хэнд зориулагдаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд Э.Ухэрэглээг Б.Б хувааж төлөх боломжгүй. Уг шаардлагыг хангахгүй. 2.Монос эмийн сан. /бээлий маск, ханиад эм..гм/ 64.245 төгрөг. 3.сургууль хоолны мөнгө. 21x5500 төгрөг. Нийт 115.500 төгрөг. 4.Такси нэг талдаа 21x2000 төгрөг нийт 42.000 төгрөг, 5.Төрсөн өдөр, торт/гэр сургууль/, /багш нар баяр/ 50 хувь 107 000 төгрөг, 50 хувь 53.500 төгрөг, 6.Төрсөн өдөр /ангийн хүүхдүүдтэй тэмдэглэсэн/ 63.000 төгрөг 50 хувь нь 31.500 төгрөг, 7.Зузаан өмд, цамц 121.000 төгрөг, 8.Гутал 185.000 төгрөг. Нийт 984.245 төгрөгийг Ариундэлгэрт зориулагдсан нь мөн адил нотлогдохгүй байгаа тул хангах боломжгүй. Нотлох баримтуудын хувьд: 2020.11.02*******2020.11.08 дуустал зардал

Хүлээн авагч

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Х/Х

1

Лхагвасүрэн Мөнхжаргал /Сургуулийн хоолны мөнгө хувь хүний дансанд орж байгаа вэ, гүйлгээний утгыг яаж л бол яаж ч зохиож бичиж болно.

2020.10.02*******нд50.000 төгрөг,

2020.10.10*******нд35.000 төгрөг,

2020.10.19*******нд30.000 төгрөг,

2020.10.30*******нд 20.000 төгрөг

А хоолны мөнгө

95*******96х, 99х, 101 х

2

Гальхүү Альгирмаа

79.000 төгрөг

Малгай

97х

3

Энх*******Амгалан Энхзул / Киноны тасалбар яагаад хувь хүний дансруу орсон бэ/

20.000 төгрөг

Кино/ Хүүхэд 4 000 төгрөг л байдаг.

98х

4

Лхагвасүрэн Мөнхжаргал

40.000 төгрөг

Б.А Science workbook

100х

5

Е*******Баримтууд

Өдөр тутмын худалдан авалт хийсэн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаас харахад охин Ариундэлгэрт аль бараа бүтээгдэхүүн нь дангаараа зарцуулагдаад байгаа нь тодорхойгүй, Э.Уболон түүний гэр бүлийн хэрэглээнээс ялгаж салгаж харах боломж байхгүй байгаа тул уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Ийм баримтуудыг хаанаас ч олоод баримтаар хавсаргах боломжтой билээ.

 

102х

Э.Угараар бичсэн задаргаанаас харахад: 1. Хоол хүнс ахуй хэрэглээ нь 175 000 төгрөг үүний 50 хувь нь 87.500 төгрөг,  Хавсаргасан баримтуудаас харахад Охин А хэрэглээг Э.Ухэрэглээнээс салгаж харах боломжгүй баримтууд байна. Хэнд зориулагдаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд Э.Ухэрэглээг Б.Б хувааж төлөх боломжгүй. Уг шаардлагыг хангахгүй, 2.Монос эмийн сан. /хоолой ханиадны/ 25.000 төгрөг.төгрөг, 3.Сургууль хоолны мөнгө. 21x5500 төгрөг. Нийт 20.000+30.000 төгрөг. Нийт 50 000 төгрөг. 4Такси нэг талдаа 5x2000 төгрөг нийт 10 000 төгрөг. 5.Ангийнхантай кино үзэх. 15.000 төгрөг. Шинэ хувилбар 20.000 төгрөг. Нийт 207.500 төгрөгийг Ариундэлгэрт зориулагдсан нь мөн адил нотлогдохгүй байгаа тул хангах боломжгүй.

Нотлох баримтуудын хувьд:

Хүлээн авагч

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Х/Х

1.

Лхагвасүрэн Мөнхжаргал /Сургуулийн хоолны мөнгө хувь хүний дансанд орж байгаа вэ, гүйлгээний утгыг яаж л бол яаж ч зохиож бичиж болно.

 

2020.11.02*******нд 20.000 төгрөг, 2020.11.08*******нд 30.000 төгрөг

 

А хоолны мөнгө

Зх, 104х,

2.

 

Энх*******Амгалан Энхзул / Киноны тасалбар яагаад хувь хүний данс руу орсон бэ/

 

20.000 төгрөг

Кино/ Хүүхэд 4.000 төгрөг л байдаг.

98х

3.

Лхагвасүрэн Мөнхжаргал

20.000 төгрөг

Б.А Сhinese book

105х

4.

Е*******Баримтууд

Өдөр тутмын худалдан авалт хийсэн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаас харахад охин Ариундэлгэрт аль бараа бүтээгдэхүүн нь дангаараа зарцуулагдаад байгаа нь тодорхойгүй, Э.Уболон түүний гэр бүлийн хэрэглээнээс ялгаж салгаж харах боломж байхгүй байгаа тул уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Ийм баримтуудыг хаанаас ч олоод баримтаар хавсаргах боломжтой билээ.

106х

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар 2020 оны 08 сараас 11 сар хүртэл буюу 3 сарын хугацаанд гарсан 2.433.495 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн. Уг шаардлагын тухайд Э.У охиноо өөрийнхөө асрамжинд авснаас хойш сар бүр дунджаар 760 000 төгрөг, жилд 9 100 000 төгрөг нийт 9 жилийн хугацаанд 80 орчим сая төгрөг зарцуулсан тул сүүлийн 3 сард гарсан зардал буюу 2 433 495 төгрөгийг эцэг билгүүнээс бүхлээр нь нэхэмжилж байна гэх утга бүхий шаардлага гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1*******д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж хуульчилсан байгаа. Гэтэл ямар үндэслэлээр зарим зардлыг Б.Бээс дангаар нь 100 хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Б.Б тэтгэмжийн мөнгө болон нэмэлт зардлыг төлж ирсээр байхад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаараа Билгүүнээс 100 хувь даалгахаар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хуульд зааснаар сургуульд орсонтой холбоотой зардлыг нэмэлт зардал гэж тооцохоос амьжиргааны зардлыг нэмэлт зардал хэмээн шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Амьжиргааны зардлыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингээр тогтоодог. Амьжиргаа нь хүний хэрэглээг илэрхийлсэн нэр томьёо бөгөөд үүнийг хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуульд зааснаар: З.1.1 хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг; 3.1.2.хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг. хэлнэ. Хэрэглээ гэдэг нь: Хүний өдөр тутмын амьжиргааны зүйл: өдөр тутмын хэрэглээ (хүний өдөр тутам хэрэглэдэг зүйлс)*******г ойлгодог бөгөөд энэ хэрэгцээнд нь зориулаад хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Гэтэл Э.У нэмэлт зардал нэхэмжлэхдээ өдөр тутмын хэрэглээний зардлаа оруулж нэхэмжилж байгаа тул уг нэхэмжилсэн үнийн дүнгээс өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу өгч байгаа хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Э.У нэмэлт зардал шаардахдаа хүүхдийн тэтгэмжийн мөнгийг охин Б.Аийн гарч байгаа ямар хэрэглээнд зарцуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Билгүүнээс өдөр тутмын хоол, хүнс, хувцас хэрэглэл гээд гарч болох бүхий л зардлыг нэмэлт зардал гэж үзэж шаардаж байгаа. Дөрөв: Унааны зардал: ИХШХШТХ*******ийн 44.2*******д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бичмэл нотлох баримт огт байхгүй, албан ёсны санхүүгийн баримт байхгүй тул унааны зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2012*******2013

2014*******2015

2016*******2017

2017*******2018

2018*******2019

2019*******2020

480.000

480.000

490.000

490.000

490.000

320.000

Нийт 2.750.000 төгрөг 50 хувь нь 1.375.000 төгрөг

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1*******т зааснаар Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах. үүрэгтэй болохыг хуульчилсан. Асран сувилах үүрэгт: Хүүхдийг хараа хяналтдаа аюулгүй байлгаж цэцэрлэг, сургуулиас нь хүргэж өгч, авах нь асран сувилах үүрэгт хамаарах тул унааны зардлыг нэмэлт зардал гэж үзэх боломжгүй тул 1.375.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Тав: Сургалтын зардал:

2014*******2015

2016*******2017

2017*******2018

2018*******2019

2019*******2020

2020*******2021

2.200.000 /1.100.000

3.200.000

/1.600.000

3.200.000 

/1.600.000*******г төгрөг төлсөн

Билгүүн

төлсөн.

Билгүүн

төлсөн.

3.900.000

/1.950.000

 

Нийт 12.500.000 төгрөг 50 хувь нь 6.250.000 төгрөг нэхэмжилснээс 2017*******2018 оны сургалтын төлбөр болох 1.600.000 төгрөгийн төлбөрийг 2017.09.28*******ны өдөр Э.УХХБ*******ны 407220072 данс руу шилжүүлсэн гүйлгээгээр нотлогдоно.

Зургаа: Дүрэмт хувцас: ИХШХШТХ*******ийн 44.2*******д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ нотлох баримтаар хавсаргасан мэйлээс өөр *******албан ёсны санхүүгийн баримт байхгүй тул дүрэмт хувцастай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2016*******2017

2018*******2019

2020*******2021

58.000

68.000

68.000

Нийт 194.000 төгрөг 50 хувь нь 97.000 төгрөг

 Долоо: Сурах бичиг: Сургуулиас эх Э.Утай байгуулсан сургалтын гэрээнээс харахад БСШУЯ*******аас баталсан журмын дагуу бага ангийн суралцагчдыг сурах бичгээр үнэгүй хангана.Гэсэн байх ба сурах бичгээр үнэгүй хангагддаг гэж үзэж байна. ИХШХШТХ*******ийн 44.2*******д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бичмэл нотлох баримт огт байхгүй, албан ёсны санхүүгийн баримт байхгүй тул сурах бичигтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2016*******2017

2017*******2018

2018*******2019

2019*******2020

2020*******2021

145.000

318.000

472.000

492.000

535.000

Нийт 1.962.000 төгрөг 50 хувь нь 981.000 төгрөг

 Найм: Дугуйлан: ИХШХШТХ*******ийн 44.2*******д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бичмэл нотлох баримт огт байхгүй, албан ёсны санхүүгийн баримт байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2012*******2013

2014*******2015

2016*******2017

2017*******2018

450.000

450.000

560.000

560.000

Нийт 2.020.000 төгрөг 50 хувь нь 1.010.000 төгрөг

 Ес: Тавилга 888.500 төгрөг, засвар 381.050 төгрөг, хүүхэдтэй холбоотой нэмэлт зардал гэж үзэхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1*******т зааснаар Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг орон сууцаар хангах үүрэгтэй болохыг хуульчилсан.Иймд Э.Унэхэмжилж буй хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилахтай холбоотой зардлуудыг Б.Б нэмэлт зардал болгож төлөх шаардлагагүй бөгөөд Э.Уөөрийн байрандаа хийж буй засвар үйлчилгээ, тавилгыг Б.Б төлөлцөх нь ойлгомжгүй юм.Б.Б хүүхдийн тэтгэмжээс гадна нэмэлт зардал болгож: Б.Бий Худалдаа хөгжлийн банкны 466003370 mnt, 495020931 usd данснууд, Голомт банкны 4005100689 mnt данс, Хаан банкны 5094359510 mnt данс, эдгээр данснуудаас Э.УХаан банкны 5094186817 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 407220072 тоот данснуудад нийтдээ 3.363.443 төгрөгийг шүүхийн тэтгэмжээс гадна нэмэлт зардал болгон шилжүүлсэн байна. Жич: Энэхүү дүнг гаргахдаа охин Б.Аийн 2018*******2019 оны хичээлийн жил, 2019*******2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг Б.Б нь Э.Утай хувааж төлсөн бөгөөд уг сургалтын төлбөрийн шилжүүлэг буюу нэхэмжлэгч Э.У нэхэмжлэлийн шаардлагаараа хүлээн зөвшөөрсөн үнийн дүнг багтааж бодоогүй болно.Худалдаа хөгжлийн банкны 466003370 МНТ данснаас

Огноо

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Хүлээн авсан Э.Уданс

1

2017.09.28

1.800.000

Bilguunees

407220072

2

2019.05.15

390.000

Ariuka tolbor/хаап uyanga/

5094186817

3

2019.06.07

250.000

Аriuka rolik /хаап uyanga/

5094186817

Нийт 2.440.000 төгрөг

 Б.Бий Худалдаа хөгжлийн банкны 495020931 usd данснаас:

Огноо

Мөнгөн дүн

Ханш

Гүйлгээний утга

Хүлээн авсан Э.Уданс

1

2012.06.26

56,18$/ 75843төг

1350

Гуйвуулга

407220072

2

2017.10.01

203,09$/ 500 000 төг

2462

НD

407220072

Нийт 575.843 төгрөг

Б.Бий Голомт банкны 4005100689 МНТ данснаас:

Огноо

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Хүлээн авсан Э.Уданс

1

2019.11.05

145.000

Ariuka D, Uyanga Хаан төв банк

5094186817

нийт:145.000 төгрөг

Б.Б\ий Хаан банкны 5094359510 МНТ данснаас:

Огноо

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Хүлээн авсан Э.Уданс

1

2018.12.28

182.600

Bilguunees

5094186817

2

2019.10.18

20.000

b

5094186817

Нийт: 202.600 төгрөг

 Нийт 3.363.443 төгрөгийг нэмэлт зардал болгож төлсөн байна. Эдгээр гүйлгээнүүд нь банкнуудаас шүүхийн журмаар ирүүлсэн нотлох баримтаар нотлогдсон гүйлгээнүүд болно. Дүгнэхэд: Нэхэмжилсэн 14.419.210 төгрөг дээр нэмэгдүүлж 2.433.495 төгрөг нийт 16.852.705 төгрөг нэхэмжилсэн билээ.

1. Унааны зардал:

1.375.000 төгрөг

2.Дүрэмт хувцас

97.000 төгрөг

З.Сурах бичиг

981.000 төгрөг

4.Тавилга

888.500 төгрөг

5. Засвар

381.050 төгрөг

б.Сургалтын төлбөр: Нийт 14.300.000 төгрөг 50 хувь нь 6.250.000 төгрөг.

6.250.000

7. Дугуйлан:

1.010.000 төгрөг

8. Өдөр өнжүүлэх, цэцэрлэг:

2.805.000 төгрөг

9. Хоол

755.000 төгрөг.

9. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага

2.433.495 төгрөг

Гэр бүл цуцуулснаас хойш 2012*******2020 оны хугацаан дахь охин Б.Ат зориулж зарцуулсан гэж үзэж нэхэмжилж байгаа 16.852.705 төгрөгний зардлын тооцоог гаргахдаа Б.Бий энэ хугацаанд тэтгэмж байдлаар өгсөн тэтгэмжийн мөнгийг яг аль зардалд нь зарцуулагдаад байгааг огт тооцож гаргаж өгөөгүй бөгөөд Э.У нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанаар өнгөрсөн хугацаанд охиндоо сар бүр дунджаар 760.000 төгрөгийг зарцуулдаг гэсэн тайлбар өгсөн ба хэрэв сар бүр 760.000 төгрөгийг зарцуулдаг бол үүний 50 хувь болох 380 000 төгрөгийг Б.Бий тэтгэмж болгон өгч байгаа мөнгөнөөс хасаж тооцож үлдсэн зардлыг нэмэлт зардал гэж үзэн нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Нэгэнт тэтгэмж байдлаар өгч байсан зардлыг нэхэмжилж буй дүнгээсээ хасаагүй учир Б.Б нэмэлт зардал болгон нэхэмжилж байгаа охин Б.Аийн амьжиргаанд зориулж зарцуулагдсан тэтгэмжийн мөнгийг тухай бүрт нь өгч байсан учраас одоо нэмэлт зардал болгон давхардуулсан байдлаар өгөх боломжгүй байна. Жич: хоол, унаа, ахуй хэрэглээ, хувцас хэрэглэлийн зардлыг билгүүнээс хүүхдийн тэтгэмж болгон өгч байгаа тэтгэмжийн мөнгөөр хангагдаж байгаа гэж үзэж байгаагаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1 *******т зааснаар Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах. нь асран хамгаалагч буюу эх Э.Ухуульчилсан үүрэг мөн билээ. Мөн хүүхдийн тэтгэмжийн мөнгийг охин А ямар хэрэглээнд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа тул Э.Унэхэмжилж буй хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилахтай холбоотой зардлуудыг Б.Б нэмэлт зардал болгож төлөх боломжгүй юм. Шүүхийн шийдвэрээр 2012*******2020 оны хооронд 5 389 450 төгрөгийн тэтгэмж төлсөн ба үүнээс гадна шүүхийн шийдвэрээр дамжуулалгүйгээр 2015 онд Б.Бий Худалдаа хөгжлийн банкны 466003370 МНТ данснаас хүүхдийн тэтгэмж болгон 852.000 төгрөгийг төлсөн байна.

Огноо

Мөнгөн дүн

Гүйлгээний утга

Хүлээн авсан Э.Уданс

1

2015.01.06

400.000

Shiljuuleg

407220072

2

2015.02.03

80.000

Shiljuuleg

407220072

3

2015.03.11

90.000

Shiljuuleg

407220072

4

2015.05.14

90.000

shi

407220072

5

2015.10.01

102.000

nf

407220072

6

2015.10.12

90.000

bc

407220072

2015 оны хүүхдийн тэтгэмжийн мөнгө болох 852.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэрээр дамжуулж 2015*******2020 он хүртэл 5.389.450 төгрөгийг шилжүүлсэн.

Нийт хүүхдийн тэтгэмж болгож 2012*******2020 оны хооронд баримтаар нотлогдож буй 8.457.000 төгрөгийг өгсөн байна.

Иймд нэхэмжлээд буй 16.852.705 төгрөгөөс хүүхдийн тэтгэмж тогтоосон хугацаа буюу 2012*******2020 онуудад шүүхийн тэтгэмж болгон хүүхдийн өдөр тутмын хэрэглээ буюу хоол, унаа, хувцас хэрэглэлд зарцуулсан гэж үзэж хүүхдийн тэтгэмж болгон өгсөн 8.457.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 8.395.705 төгрөгөөс Билгүүний нэмэлт зардал болгож шилжүүлсэн шүүхийн журмаар цуглуулсан баримтаар нотлогдож байгаа 3.363.443 төгрөгийг хасаж үлдэгдэл 5.032.262 төгрөгийн зардлууд нь нотлох баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1 *******т зааснаар Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах. нь асран хамгаалагч буюу эх Э.Ухуульчилсан үүрэг мөн учир Билгүүн дахин тэтгэмжийн мөнгийг давхардуулсан байдлаар болон нэмэлт зардалд орохооргүй нэхэмжилсэн үнийн дүнг хангах боломжгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 1*******д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж хуульчилсан байгаа. Билгүүн гэр бүлийн тухай хуулийн 26.1*******д заасан үүргээ биелүүлж тэтгэмж болон нэмэлт зардлыг тухай бүрт нь өгч байгаа. Мөн охин Б.А нь хичээлийн болон зуны амралтаараа Аав дээрээ ирж хамт байдаг. Охинтойгоо үргэлж харилцаатай байж санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Охиноо сурагчийн болон зуны амралтаар нь Б.Б өөр дээрээ авахад мөн адил зардал гардаг ба энэхүү зардлыг Э.Утай хувааж хариуцах тухай Билгүүн бол огт ярьж тооцдоггүй, Мөн энэ 2020*******2021 оны хичээлийн жилийн төлбөрийг энэ жилдээ Э.Уянгыг хариуцаад төлчих 2021*******2022 оны хичээлийн жилийн бүх төлбөр мөнгийг Б Билгүүн өөрөө бүтэн хариуцах тухай Э.Уд учирлаж хэлсэн байдаг. Гэр бүлийн тухай хуулиар эцэг. эх үр хүүхдэдээ олгох тэтгэмжийн хэмжээг өөр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох эрх үүргийг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Гэтэл энэ саналыг Э.У огт хүлээж авалгүй шүүхэд хандсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00303 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,26 дугаар зүйлийн 26.2.1*******д заасныг баримтлан Б.Бээс 8.685.000 төгрөг гаргуулан Э.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.167.705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283.931 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 153.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Уд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.У давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021******* оны 03 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00303 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э Уянга миний бие давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Э.У миний бие нь хариуцагч Б.Бээс 16.852.705 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Б. 8.685.000 төгрөг гаргуулж. нэхэмжлэлийн шаардлагаас 8.167.705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлан шинжлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 1. Э.У миний бие нь нэмэлт зардалд хүүхдэдээ зарцуулсан хүүхдийн явцад төлсөн сургалтын төлбөр зардлыг дараах байдлаар нэхэмжилсэн юм. Үүнд: 2012 оны 09 сараас 2013 оны 06 дугаар сарын 01 хичээлийн жилд Хүүхэд эрдэнэ хувийн цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт суралцуулсан бөгөөд сарын 200.000 төгрөгийн төлбөртэй нийт 1.800.00 төгрөг миний бие төлсөн. Мөн цэцэрлэгийн балетийн дугуйланд сарын 50.000 төгрөгийн төлбөртэй мөн 9  сарын хугацаанд 450.000 төгрөг төлсөн юм. Нийт энэ хичээлийн жилд 2.250.000 төгрөг миний бие төлсөн бөгөөд 50 хувь буюу 1.125.000 төгрөгийг Б.Бээс нэхэмжилсэн юм. 2014 оны 09 дүгээр сарын 01*******ээс 2015 оны 06 дугаар сарын 01 хүртэл Шинэ үе ерөнхий боловсролын хувийн дунд сургуульд суралцуулсан бөгөөд сургалтын төлбөр жилийн 2.200.000 төгрөг, сургуулийн өдөр өнжүүлэх бүлэгт жилийн 1.200.000 төгрөг, төгөлдөр хуурын дугуйланд жилийн 450.000 төгрөг нийт 3.850.000 төгрөгийг миний бие ганцаараа төлсөн. Энэ нэмэлт зардлын 1.925.000 төгрөгийг Б.Бээс нэхэмжилсэн юм. 2015 оны 09 дүгээр сарын 01*******ээс 2016 оны 06 дугаар сарын 01 хүртэл Ундрах сэтгэмж өдөр өнжүүлэх бүлэгт 9 сарын хугацаанд сарын 180.000 төгрөгийн төлбөртэй нийт 9 сард 1.620.000 төгрөгийг миний бие ганцаараа төлсөн юм. Энэ нэмэлт зардлын 50 хувь 810.000 төгрөгийг Б.Бээс нэхэмжилсэн юм. 2016 оны 09 дүгээр сарын 01*******ээс 2017 оны 06 дугаар сарын 01 хүртэл Орхон Хасү хувийн дунд сургуульд суралцуулсан бөгөөд сургалтын төлбөр жилийн 3.200.000 төгрөг, сургуулийн өдөр өнжүүлэх төвд жилийн 990.000 төгрөг, сургуулийн төгөлдөр хуурын дугуйланд жилийн 560.000 төгрөг, нийт 4.750.000 төгрөг төлсөн юм. Энэ зардлын 50 хувь 2.375.000 төгрөгийг Б.Бээс нэхэмжилсэн. 2017 оны 09 дүгээр сарын 01*******ээс 2018 оны 06 дугаар сарын 01 хүртэл Орхон Хасү хувийн дунд сургуульд суралцуулсан бөгөөд сургалтын төлбөр 3.200.000 төгрөг, сургуулийн төгөлдөр хуурын дугуйлан жилийн 560.000 төгрөг, нийт 3.760.000 төгрөгийг миний бие ганцаараа төлсөн тул Б.Бээс 50 хувь болох 1.880.000 төгрөгийг нэхэмжилсэн. 2020*******2021 оны хичээлийн жилд Орхон Хасү хувийн дунд сургуульд суралцаж байгаа бөгөөд сургалтын төлбөр 3.900.000 төгрөг төлөхөөс миний бие 50 хувь болох 1.950.000 төгрөгийг төлөөд байна. Үлдэгдэл 50 хувь болох 1.950.000 төгрөгийг эцэг Б.Бээс нэхэмжилж байна. 2012 оноос 2021 он хүртэл хугацаан миний бие нь охиноо цэцэрлэг болон сургуульд суралцуулж, хангалттай мэдлэг боловсрол, төлөвшил авахын тулд сургалтын төлбөр, өдөр өнжүүлэхийн төлбөр, дугуйлангийн төлбөр зэрэгт нотлох баримтаар тогтоогдсон 20.130.000 төгрөгийн 50 хувь болох 10.065.000 төгрөгийг хариуцагч Б.Бээс нэхэмжилсэн юм. Гэтэл анхан шатны шүүх тооцоолол хийхдээ алдаа гаргаж 2016 оны 09 дүгээр сарын 1*******ээс 2017 оны 06 дугаар сарын 01 хүртэл хичээлийн жилд суралцуулсан Орхон Хасү хувийн дунд сургуульд төлсөн сургалтын төлбөр 3.200.000 төгрөг, өдөр өнжүүлэх бүлэгт жилийн 990.000 төгрөг, сургуулийн төгөлдөр хуурын дугуйланд жилийн 560.000 төгрөг нийт 4.750.000 төгрөгийн 50 хувь болох 2.375.000 төгрөг нэхэмжилсэн байхад дээрх төлбөрийг 3.390.000 төгрөгөөр тооцож 1.695.000 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ. Энэ зардлыг гаргуулахдаа энэ хичээлийн жилийн сургалтын төлбөр болон өдөр өнжүүлэх, төгөлдөр хуурын дугуйлангийн 50 хувь болох 1.695.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн боловч энэ хичээлийн жилийн нийт зардал нь 4.750.000 төгрөг байсныг харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Мөн 2020*******2021 оны хичээлийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.950.000 төгрөг нэхэмжилсэн байхад энэ зардлыг 1.250.000 төгрөгөөр тооцож гаргуулсныг зөвшөөрөхгүй байна.  2. Анхан шатны шүүх 8.167.705 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хүүхдийн өдөр тутмын зардлыг тооцсон байх боловч бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэжээ. Хүүхдийн өдөр тутмын зардлын баримтыг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй татварын системд холбогдсон /эбаримт/ цаасаар хэвлэгдсэн нотлох баримтыг гаргаж өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Худалдан авалт хийх бүрдээ зөвхөн хувь хэрэглэгч гэх баримт л хэвлэж өгөхөөс тухайлсан иргэн бүрийн нэр дээр худалдан авалтыг тооцож хэвлэх ямар ч боломж өнөөдрийн нөхцөлд байхгүй болно. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтанд дүгнэлт хийхдээ тооцооллын алдаа гаргаж, сургалтын төлбөр, өдөр өнжүүлэхийн төлбөр, төгөлдөр хуурын дугуйлангийн төлбөрт нийт 2012*******2020 онуудад 20.130.000 төгрөгийг төлж энэ төлбөрийн 50 хувь буюу 10.650.000 гаргах ёстой байхад 8.685.000 төгрөгийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1.380.000 төгрөг дутуу гаргуулсан мөн хүүхдийн хэрэглээний зардлыг тооцсон нотлох баримтыг бичгээр нотолсоор байхад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрт  дараах өөрчлөлтийг оруулж өгнө үү. Тооцооны алдаа гаргаж дутуу гаргуулсан 1.380.000 төгрөгийг нэмж тооцох, мөн хүүхдийн зардалд төлсөн 2.433.495 төгрөгийг буюу нийт 3.813.495 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаяр давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.18*******ний. өдрийн142/ШШ2021/03/03 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг үл зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 26 дугаар зүйлийн 26.2.1*******д заасныг баримтлан Б.Бээс 8.685.000 /найман сая зургаан зуун наян таван мянган/ төгрөгийг гаргуулан Э.Уд олгохоор шийдвэрлэжээ. Нэг: Уг шийдвэрийн Б.Бээс гаргуулахаар үндэслэсэн дараах зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Хүүхэд эрдэнэ хувийн цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт суралцсан сургалтын төлбөр, дугуйлангийн төлбөрийн 50 хувь болох 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг, 2. 2014.09.01*******2015.06.01*******ны өдөр хүртэл Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт байрлах Шинэ үе Ерөнхий боловсролын хувийн дунд сургуулийн 2в ангид суралцаж байх хугацаандаа сургуулийн өдөр өнжүүлэх бүлэгт жилийн 1.200.000 төгрөг төлсний 50 хувь болох 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг, 3. 2015.09.01*******2016.06.01*******ний өдөр хүртэл “Ундрах сэтгэмж” сургалтын төвийн өдөр өнжүүлэх төвийн 1.620.000 төгрөгийн төлбөрийн 50 хувь болох 810.000 /найман зуун арван мянган/ төгрөгийг төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ. Нийт 3.860.000 /гурван сая найман зуун жаран мянган/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1*******т “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал/ тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон, гэх мэт/үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно." Гэснээр нэмэлт зардал гэдгийг ойлгоно. Хуульд заасан “Онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт: Асрах байгууллага, Асрамжид байгаа, Нэн ядуу, Бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон, Хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөл бий болсон. /сургуульд орсон/ гэх нөхцөлийг ойлгоно. Охин Б.Ахувийн цэцэрлэг болон өдөр өнжүүлэх төвөөр хүмүүжүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг хуульд зааснаар нэмэлт зардал гэж үзэхээргүй байна. Хүүхэд бүр цэцэрлэгээр хүмүүждэг энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 48.1*******т заасан онцгой тохиолдол биш тул нэмэлт зардал биш юм. Хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвөөр хүмүүжүүлэх нь хүүхдийг асран дэмжлэгтээ авсан эх Э.Уөөрийн сонголт байсан бөгөөд өөрийн тэртэйгээ ойрхон харьяалагдах улсын цэцэрлэг, сургуульд хүмүүжүүлэх боломжтой байсан. Үндсэн хуулийн 16.7*******д зааснаар “....Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.” Энэ эрх нь нээлттэй байсан бөгөөд Монгол улсын хэмжээнд Ерөнхий боловсролын бүх сургуулиуд нэг ижил стандартын дагуу үйл ажиллагаа явуулж хүүхэд бүрт ижилхэн боловсрол олгодогтой адил улсын цэцэрлэг мөн адил ижилхэн орчин нөхцөлд хүүхдийг хүмүүжүүлдэг. Охин Б.АЭ.У 2012.06.11*******ний өдөр Орхон аймгийн СДИХАШ*******ны шүүхийн 476 дугаар шийдвэрээр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж шүүхийн шийдвэрээр охин Б.Абага настай байсан учир эхийн асрамжинд үлдээх шүүхийн шийдвэр гарч охиноо Э.У нь асрамжиндаа авсан байдаг. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 69.1.1*******т зааснаар “Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг ....асран сувилах.” нь Э.Уүүрэг бөгөөд өдөр өнжүүлэх төвөөр дамжуулж хүүхэд өсгөж байгаа нь Э.Уөөрийн сонголт байсан. Иймд өдөр өнжүүлэх байгууллагад даатгасныхаа төлөө гарсан зардлыг нэмэлт зардал болгож Б.Бээс нэхэмжлэх ёсгүй билээ. Иймд өдөр өнжүүлэх болон хувийн цэцэрлэгт хүмүүжүүлсэн зардлыг нэмэлт зардал гэж үзэхгүй байна. Хоёр: Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Бийг 2017*******2018 сургалтын төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл Б.Б нь Худалдаа хөгжлийн банкны 466003370 МНТ*******ийн данснаас 2017.09.28*******ний өдөр 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг “ВПдиипееэ” гэсэн гүйлгээний утга бүхий гүйлгээ хийж Э.У407220072 тоот дансанд сургалтын төлбөр шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. Уг мөнгийг Э.У шүүх хурал дээр сургалтын төлбөр байж болох талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар хэлсэн байдаг боловч шүүгч нэхэмжилж буй үнийн дүнгээс хасаж тооцоогүй байна. Иймд Б.Бий сургалтын төлбөр болгон төлсөн нэмэлт зардал болох 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг нэхэмжилж буй үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй байна. Цэцэрлэг, өдөр өнжүүлэхийн төлбөр 2.535.000 /хоёр сая таван зуун гучин таван мянган/ төгрөг, Сургалтын төлбөр буюу нэмэлт зардал болгон шилжүүлсэн 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төрөг нийт 4.335.000 /дөрвөн сая гурван зуун гучин таван мянган/ төгрөгийг төлөхөөргүй байгаа тул гомдлыг маань хүлээн авна уу гэжээ.

                                                                ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч  Б.Бд холбогдуулан нэмэлт зардал 16.852.705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 26 дугаар зүйлийн 26.2.1*******д зааснаар  хариуцагч Б.Бээс 8.685.000 төгрөг гаргуулан Э.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.167.705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч  Б.Б нар нь 2007 оноос хамтран амьдарч байгаад  2007 оны 09 дүгээр сарын 28*******ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлжээ.

 

2007 оны 10 дугаар сарын 02*******ны өдөр охин Б.А төрсөн ба Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 476 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, охин Б.Аэх Э.Уасрамжинд үлдээж, эцэг Б.Бээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасан болох нь нэхэмжлэгч Э.У болон   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаяр нарын давж заалдсан гомдолд үндэслэгдсэн  байх тул тэдний давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой юм.

2016 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01*******ний өдрийг хүртэл олон улсын хөтөлбөртэй Кемберижийн сургалттай Орхон Хасү хувийн дунд сургуулийн сургалтын төлбөр 3.200.000 төгрөг, өдөр өнжүүлэх 990.000 төгрөг , төгөлдөр хуурын төлбөр 560.000 төгрөг  нийт 4.750.000 үүний 50 хувь 2.375.000 болж байхад 1.695.000 төгрөг гэж буруу тооцжээ. Үүний зөрөө 680.000 төгрөг байна.

2020*******2021 оны хичээлийн жилд Орхон Хасү хувийн дунд сургуулийн сургалтын төлбөр 3.900.000 төгрөг,  үүний 50 хувь 1.950.000 төгрөг болж байхад 1.250.000 гэж буруу тооцжээ. Үүний зөрөө 700.000. төгрөг болно. 

Мөн хүүхдийн зардалд төлсөн 2.433.495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх давж заалдах гомдол нэхэмжлэгч гаргаж байгаа боловч тэрээр холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “... өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******д заасан “...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх...”, үүргээ биелүүлээгүй болно.

Шүүх 2017 оны 9 дүгээр сарын 1*******нээс 2018 оны 06 дугаар сарын 1*******ний өдөр хүртэл Орхон Хасү хувийн дунд сургуулийн 5а ангид суралцсан сургалтын төлбөр болон сургуулийн төгөлдөр хуурын дугуйлангийн төлбөрийн 50 хувь болох 1. 880.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн боловч хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан Худалдаа хөгжлийн банкны хуулгаар 2017 оны 09 дүгээр сарын 28 ны өдөр хариуцагчаас 1.800.000 төгрөг шилжүүлсэн, хавтаст хэргийн 91 дүгээр хуудас шүүх хуралдааны тэмдэглэлийн нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбарт “... 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.

Хариуцагч талаас хувийн цэцэрлэгийн төлбөр 1.250.000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 1.285.000 нийт 2.535.000  төгрөгийг төлөхгүй гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч  Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.*******д  “... тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах...”, гэж заасан байх тул хувийн цэцэрлэгийн төлбөр 1.250.000 төгрөг хасч, өдөр өнжүүлэхийн төлбөр 1.285.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрээр  хариуцагч Б.Бээс гаргуулсан 8.685.000 төгрөг дээр дутуу тооцсон 1.380.000 төгрөгийг нэмж нийт 10.065.000 төгрөг болж байгаагаас анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулсан нэмэлт зардлаас 2017 оны 9 дүгээр сарын 1*******нээс 2018 оны 06 дугаар сарын 1*******ний өдөр хүртэл Орхон Хасү хувийн дунд сургуулийн 5а ангид суралцсан сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.800.000 төгрөг, хувийн цэцэрлэгийн төлбөр 1.250.000 төгрөгийг тус тус  хасч хариуцагч Б.Бээс нэмэлт зардал 7.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.712.705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Э.Удавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.965 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.110 төгрөгийг буцаан олгох зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00303 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 26 дугаар зүйлийн 26.2.1*******д заасныг баримтлан Б.Бээс 8.685.000 төгрөг гаргуулан Э.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.167.705 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.*******д зааснаар хариуцагч Б.Бээс 7.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.712.705 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж, 

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283.931 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 153.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Уд олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283.931 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 129.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Уд олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3.*******т  зааснаар нэхэмжлэгч Э.Удавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.965 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.110 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР