| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02072/И |
| Дугаар | 192/ШШ2025/03939 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/03939
| 2025 05 09 | 192/ШШ2025/03939 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч
Нэр хүнд гутаах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тараасан үйлдлээ зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч О.У
хариуцагч Б.Э
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** хариуцагч Б.******т холбогдуулан Нэр хүнд гутаах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тараасан үйлдлээ зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгахаар шаарджээ.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Иргэн Б.****** нь анх 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2008 оноос түүний удирддаг ******* ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад мах экспортолж байгаад 2019 оноос мах экспортлох квот олдоогүйгээс бэлтгэсэн мах нь үнэгүйдэхэд хүрээд байгаа тул***** ХХК-ийн нэр дээр квот олгож өгнө үү агуулга бүхий өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-ийн тэмдэг бүхий 2500 тонн адууны мах, 2500 тонн хонь, ямааны мах бэлтгэсрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлоход хуулийн хүрээнд туслалцаа үзүүлэх тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-ийн тэмдэг бүхий хууль зөрчиж, мах экспортолж буй 14 аж ахуй нэгжийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны ны өдөр ******* ХХК-ийн тэмдэг бүхий Засгийн газрын 2020 оны ** дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, үйлдвэр барих 9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах тухай албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* ХХК-ийн тэмдэг бүхий Засгийн газрын 2020 оны ** дугаар тогтоолын хүрээнд **********ХХК-иар дамжуулан өөрсдийн бэлтгэсэн 5000 тонн махаа экспортлох асуудлыг шийдвэрлүүлэх тухай албан бичиг, 2021 оны 07 дугаар сард иргэн Б.****** нь өөрийн нэрээр Ерөнхий сайдад хандсан Засгийн газрын 2020 оны ** дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, үйлдвэр барих 9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах тухай өргөдөл, 2021 оны 10 дугаар сарын **-ны өдөр өөрийн нэрээр тус яаманд гаргасан бэлтгэсэн махаа экспортолж чадаагүй улмаас хадгалалтын зардал болох 1.5 тэрбум төгрөг болон бусад зардлыг төрийн албан хаагчаас гаргуулах тухай өргөдөл, 2022 оны 09 дугээр сарын 15-ны өдрийн бэлтгэсэн махаа 3 жил экспортолж чадаагүй тул хадгалалтын зардал болох 3 тэрбум төгрөг, 4 жилийн хугацаанд олох байсан орлогоо гаргуулах, 4 жил хадгалсан махаа экспортлох зөвшөөрөл болон хонь, ямааны мах 4000 тонн, адууны мах 4000 тонн, экспортлох зөвшөөрөл олгох тухай өргөдөл, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн 4 жилийн хугацаанд олох байсан орлогоо гаргуулах, 4 жил хадгалсан махаа экспортлох зөвшөөрөл болон хонь, ямааны мах 4000 тонн, адууны мах 4000 тонн экспортлох зөвшөөрөл олгох тухай өргөдөл гаргасан. Тус яамны зүгээс Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн***** албан бичгээр мэргэжлийн хяналтын ерөнхйй газарт, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/446 албан бичгээр Эрүүгийн цагдаагийн албанд тус тус хандаж байсан ба иргэн Б.******ийн удирддаг гэх ******* ХХК нь мах төхөөрөх, мал боловсруулах үйлдвэр байгуулсан гэх улсын байцаагчийн дүгнэлтгүй, мах, махан бүтээгдэхүүн экспортлох гэрчилгээгүй байсан. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ********* тоот албан бичгээр ******* ХХК-д хандан арилжааны банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлд хамрагдаж болох тухай 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ****** дүгээр албан бичгээр бусад хуулийн этгээдийн нэр дээрх зөвшөөрлөөр мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн үндэслэлгүй талаар, ***********н сайдын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ********** дүгээр албан бичгээр дулааны аргаар боловсруулсан мах, адууны түүхий махыг бодлогын гэрээ байгуулсны үндсэн дээр экспортлох боломжтой тухай мэдэгдэж байсан ба тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар тушаалаар иргэн Б.******ийн өргөдөлд дурдсан асуудлыг нягтлах, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, өргөдлийн үнэн бодит байдлыг газар дээр үзэж, танилцах, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулсан. Тус ажлын хэсэг нь иргэн Б.******ийн мэдээллийн дйгуу Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн агуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** ХХК-ийн агуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* экспресс ХХК-ийн баруун талын хашаанд байрлах нийт 3 агуулахад очиж, хяналт шалгалт хийхэд тус 3 агуулахад хадгалж буй махны хэмжээ нь иргэн Б.******ийн өргөдөлд дурдсанаас бага 230 тонн адууны мах, 6000 тонн дулааны аргаар боловсруулсан ямааны мах хадгалагдаж байсан ба Б.******ийн өмчийн бэлтгэсэн мах болох нь тогтоогдоогүй болно. Иргэн Б.****** нь ажлын хэсгээс явуулсан үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй дахин өргөдөл гаргасан тул ***********н сайдын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн******** дугаар албан бичгээр БНХАУ-ын итгэмжлэл, баталгаажуулалтын газар (ИБГ)-т бүртгэлгүй, Монгол Улсын иргэн БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох эрх зүйн үндэслэлгүйгээс гадна, цар тахлаас шалтгаалан экспортын үйл ажиллагаа зогсож БНХАУ-ын Гаалийн еррнхий газраас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ирүүлсэн мэдэгдэлд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох ажлыг сэргээх, ингэхдээ 2022 оны 04 дүгээр сараас хойш бэлтгэсэн дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлохыг мэдэгдсэн тул Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, импортлогч улсын шаардлагын дагуу 4 жилийн өмнө бэлтгэсэн, чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй мах, махан бүтээгдэхүүнийг аливаа улсад экспортлох боломжгүй талаар, мөн төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас та хохирсон гэж үзвэл холбогдох Хууль, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтойгоос, гадна мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт эргэлтийн хөрөнгийн зээл авах эрх зүйн Орчин бүрдсэн талаар хариу мэдэгдсэн болно. Иргэн Б.****** нь анх 2020 оны 07 дугаар сарын 20-нь өдрөөс эхлэн энэ хугацаанд өөрийн нэрээр болон ******* ХХК-ийн нэрээр нййт 9 өргөдөл, хүсэлт ирүүлж тус яамны байранд өөрийн биеэр ирэхэд холбогдох мэргэжилтэн, хариуцсан нэгжийн дарга, сайдын зөвлөх уулзалт хийн, сайд хүлээн авч өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх бүх боломж, асуудлыг судлан танилцуулж ажиллагаа явуулсан боловч өргөдөл, хүсэлтэд дурдсан асуудал нь бодитоор тогтоогдоогүй, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг албан бичгээр болон уулзалтын үеэр хэлсэн боловч, Засгийн газрын ордны баруун хаалганы дэргэд санаатайгаар олон нийтэд худал мэдээлэл тараах зорилгоор ******ны нэр хүндэд халдсан худал агуулга бүхий самбар байрлуулан иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа нь Иргэний хуулийн 21, 27 дугаар зүйлд заасны дагуу тус яамны хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 467.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Засгын газрын ордны баруун хаалганы дэргэд тус яамны нэр хүндийг гутаасан самбар байрлуулан санаатайгаар яамны нэр хүндийг унагаах, гутаах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тараасан үйлдлээ зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гутаасан мэдээлэл тараасандаа няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУ-ын Засгийн газар 2020.01.15-ны өдөр танхимаар хуралдан махны экспорт хийхтэй холбоотой ** тоот тогтоол гаргаж уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг ******амны сайд, МХЕГазрын дарга, ГЕГазрын дарга нарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон. Энэ ** тоот тогтоолын дагуу ******ам, МЭЕГазар, МХЕГазар, Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг хамтран Улаанбаатар хотыг тойрсон мах экспортлох эрхгүй ААНэгж байгууллагуудаар явж экспортод бэлтгэсэн махыг үзэж шалгаад ААНэгж байгууллага дээр тонн мах экспортод бэлдсэн байна гэж дүнгээ гаргасан. ******ам, МЭЕГазар болон ЗГХЭГазраас МХЕГазарт ирсэн албан тоотын дагуу манай ААНэгж байгууллагын экспортод бэлдсэн махыг шинжилгээнд хамруулахад Эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараа Засгийн газраас ирсэн албан бичигт хариу өгөхдөө Манай ААНэгж байгууллага экспортод бэлдсэн махан дээр дотоодод үйл ажиллагаа явуулах эрх авсан ААНэгж байгууллагыг түрээслэн бэлтгэсэн экспортын мах эрүүл ахуй стандартын шаардлага хангаж байна гэсэн албан бичиг хийж ЗГХЭГазарт хүргүүлэв гэж МХЕГазрын дарга Балжинням надад хэлсэн. Экспортод бэлдсэн маханд МХЕГазар шинжилгээ хийж албан ёсны 2 дүгнэлт гаргаж ирүүлсэн тул ЗГ-ын тогтоол, тээвэрлэх ААНэгж байгууллагын хамт яаманд оруулахад хүлээж бай, гаргах үгүйг би мэдэж байна, байж бай гэсэн үгийг хэлэн 3-н жил хүлээлтийн горимд байсан. МУ-ын ЗГ-ын ** тоот тогтоол гарч уг тогтоолыг хэрэгжүүлсэн ******ам, МЭЕГазар, МХЕГазар, Тагнуулын байгууллагын хамт явж үзсэн мах буюу 2019-2023 онд БНХАУлсад манай ААНэгж байгууллагуудын хаяаг дэрлэн байгаа эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг экспортлох зөвшөөрөл олгож, ******ам, МЭЕГазар, МХЕГазар, Тагнуулын байгууллага Улаанбаатар хотыг тойрсон ААНэгж байгууллагуудаар явж шалгалт хийхэд байсан эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн мах МХЕГазар хянан баталгаажуулан экспортод гаргаагүй Монголд хадгалагдаж баина. Ижил нөхцөлд эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн Хятад улсын иргэдийн махыг явж үзэн, шинжилгээнд хамруулсан махандаа квот олгож эрхгүй үйлдвэртээ квотын эрх өгч экспортод гаргаж хэд хэдэн удаагын эргэлтээр экспортолж байгааг харж төрийн ажил явж байгаа аливаа юманд бүгд ээлж дараатай байдаг болохоор хүлээж аргаа барахдаа 2021 оны хавар буюу 3-н жилийн дараа махаа талбайд авч ирж асгаж хуульд өгч асуудлаа шийдүүлэхээр АКЦ арга хэмжээ зохиосон, миний бие тэгш ханд, шударга бай, хууль хэрэгжүүл гэсэн шаардлага тавьж хүсэх үед ******амны ***** сайд асан цаг өгч уулзан ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй гэж хэлээгүй, гаргахгүй гэж хэлээгүй, тийм ч хариу өгөөгүй, тийм ч хариу өгч болохгүй, таны махыг гаргах гэж байтал ковидын хатуу хөл хорио нөлөөлж өнөөдрийг хүрлээ, хүндэтгэх шалтгаануудыг харгалзаж үзэж ойлгож уучлаарай, одоохон квот шийдэж өгнө, оргил үед чинь ч квот олгоно гэх мэт амалж хуульд өгөх АКЦ-ыг зогсоож, үүнийхээ дараа эрх бүхий 4-н ААНэгж байгууллагыг явуулж миний 15 чингэлэг махыг ачсан боловч урд хөршийн хил гааль дээр асуудал үүсч оруулсан мах маань үнэгүйдэж амьтны хүрээлэнд өгч хагас нь Хятад улсын хил гааль дээрээс асуудал үүсэн Монгол улс руу буцаагдаж Хятад улс Монгол улсаас авах махны импортоо хилээ хаасан тул Замын-Үүд боомтоор урт дараалалд зогсож байсан оруулж амжаагүй үлдэгдэл махаа татан авчраад дахин хуульд өгч асуудлаа шийдүүлэх бодолтой ХБХурал зарлахаар зэхэж ***** сайдын холбогч сэтгүүлч ***** руу утсаар ярьж олон хэвлэлийн байгууллага сэтгүүлчдийг урьж ХБХурлын зар тавиад өгөөч урдаас буцаж ирж буй махаа ирэхээр талбай дээр асгаж, яагаад иргэнийхээ бизнесийг хааж боож бэл бэнчинтэй хүмүүст давуу байдал олгосоор байгаад үнийн эрсдэлд оруулж нэмээд хадгалж хамгаалах зардалаар хохироосон бэ? 3-н жилд гарсан урсгал зардлыг төлөхийн тулд хүүтэй мөнгө авч төлсөн, ирээдүйд бий болох орлогыг хааж бусдад давуу байдал олгосоор байгаад бизнесийг минь тартагт нь тулгалаа, ингээд ачиж болдог л юм байна шдэ, Яагаад 3-н жилийн дараа ачив? Яам, МХЕГазар, Тагнуулын байгууллагатай явж үзсэн мах одоо хаана байна? Бүгд гараад дууссан, дахин ирж бэлтгээд гаргасаар байна..., энэ бүгдийг асуунаа, хуульд өгч асуудлаа шийдүүлэх тухай ярьж ХБХурлын зар тавьж өгөхийг хүссэн. Сэтгүүлч *****: Заа ойлголоо, дахин холбогдъё гэсэн, дахиж ярихдаа ***** сайд болон газрын дарга нартай ярилаа, тэд урагшаа онлайнаар хилээ нээлгэхээр хуралдаад байна, хил нээгдмэгц эгчийн хохирлыг барагдуулна, үнийн эрсдэлийг бууруулахаар хүссэн квотыг хэд нугалж өгнө, оргил үед нь ч хүссэнээр өгнө гэх мэт амлалтуудыг өгч элдэв АКЦ арга хэмжээ бүү зохио гэж гуйсан. Очих бүрд уулзах бүрд Хил хаалттай байна шдэ эгчээ, тэд дэх өдөр дахин онлайнаар хуралдана, хил нээгдэхээр эхний ээлжээр таны бэлдсэн махыг экспортлуулна, хүлээж байгаарай гэж байгаад сайд ажлаа өгөөд явахтай зэрэгцэн миний орон гэр битүүмжлэгдэж би гудамжинд гарах үеэр Хятад улс хилээ нээсэн. Амлалт өгч хүлээлт үүсгэж байсан сайд ажлаа өгөөд явахтай зэрэгцэн би орон гэргүй гудамжинд гарсан тул дахин хуульд өгч асуудлаа шийдүүлэхээр ХБХурал зарлан гарч ирэхэд сэтгүүлч ***** ярьж шинэ томилогдсон н.********* сайд ярьж байна, таныг аваад ирээрэй асуудлыг нь шийднэ гэж ордонд таарахдаа 3-н удаа хэлсэн би таг мартаж, сая дахиад ярьж байна, тэмцэл нь чухал юмуу, шийдэл нь чухал юмуу ирээд уу, өнөөдөр 15 цагт ир гэж санал ирсэн. Шинэ сайд н.********* нь цаг өгч уулзаад бэлтгэсэн махыг үз, болж байгааг гарга гэсэн чиглэл өгсөн. Ажлын хэсэг нь очиж үзэх гэж өнөө, маргааш, ирэх 7 хоногт гэж явсаар байгаад 90 хоногийн дараа үзэж ирээд удсан үнэр орсон мах байна гэж сайдын ажлын албанд танилцуулж экспортод гаргах уг махнаас шинжилгээний дээж авна гэж мөн хойш урагш нь тавьж байгаад 60 хоногийн дараа дээж аваад уг шинжилгээний хариу 2023.03.20-ны өдөр эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарч сайд болон сайдын ажлын албанд очсон. Энэ дүгнэлт гарах цаг хугацаанд миний бие яамны үүд сахин сайд дарга нартай уулзахад сайд нь зөвлөхөд хэлсэн ороод уулз гэдэг, зөвлөх нь зөвхөн таны асуудлыг гадаад явдлын яамаар дамжуулан шийдсэн, та энд яригдсан зүйлийг хэнд ч бүү хэл, ямар нэгэн АКЦ арга хэмжээ зохиох хэрэггүй гэж өдөр хоног өнгөрөөж байлаа. Миний зүгээс, ямар ажлыг яаж хийх гэж байгаа тухайгаа албажуулаад алив гэхэд та ирэх 7 хоногт ир, тэр дарга чөлөөтэй, энэ дарга өвчтэй ажилтай байна, бүгд суугаад ярилцъя. Танд ямар санал байна. 3-4 төсөл яригдаж байгаа түүнийг яръя гэх мэтээр надад худал хэлж гөлөг төөрүүлж байгаа шиг хоног алдаж байх хугацаанд экспортод гаргах гэж бэлдсэн махаа харж хамгаалах гэж зээл авч төлбөр хийж байсан. Миний бизнес хийгдээгүй хүлээгдсэний улмаас зээл, зээлийн хүүнд баригдан зээлийн барьцаанд тавьсан орон байр, машин тэргийг хурааж авсан. Зээлийг төлөх шийдвэр гарч байр машинаа хураалган гудамжинд гарсан. Гудамжинд гарсан миний бие экспортод гаргах махаа та бүхний хүлээж бай гэсэн үгийг дааж хадгалж хамгаалахын тулд зээл авч төлж байсан зээл, зээлийн хүүнд баригдлаа. Энэ урсгал зардлыг хүлээж бай гэж хүлээлгэсэн та нар төл гэж хэлсэн. Хүлээж бай гээд хадгалуулж байгаа махаа очиж ав, үгүй бол би ард түмнээс дэмжлэг аваад яамны гадаа болон талбайд асгая гэхэд, янз бүрийн тэмцэл хэрэггүй, шийднэ гэсэн шийдэл чухал юмуу? тэмцэл чухал юмуу? гэж хэлсээр л байсан. Орон гэргүй болж гудамжинд охинтойгоо гарсан миний энэ асуудлыг хөндөн ЗГ-ын ордны гаднах талбайд гарч ирэн үгээ хэлээд зун, намар, өвөл гэсэн 3-н улирлыг ардаа орхин ЗГ-ын ордны гадаа талбайд сайхан сэтгэлт хүний тус болгон ирүүлсэн машин дотор хоног төөрүүлэн 294 хонож байна. Энэ хугацаанд энэ байдлын талаар надад цаг өгч уулзан бодит нөхцөлийг газар дээр нь хэвлэл мэдээллээ дагуулан явж үзэхийг хүссэн өргөдөлийг МУ-ын ерөнхийлөгч, ЗГ-ын тэргүүн ерөнхий сайдад хүргүүлсэн одоо болтол хариу ирээгүй байна. Мөн ерөнхий сайд өөрийн ажил алба нь амжихгүй бол асуудал хариуцсан сайдаа 7 хоног ажлаас нь чөлөөлж энэ асуудлыг газар дээр нь явж үзэх, татан ирж талбайд асган ард түмэнд бодит мэдээлэл хүргэх ажилд оролцуулж алив гэж хүссэн ямар ч чимээ анир үгүй таг. Төрж өссөн улс минь яасан харгис юм бээ гэж бодогдох болсон. Миний бие тэгш ханд, шударга бай, хууль дээдлэхийг хүссэн тухай өмнө нь өгүүлсэний учир бол хаяа хаяагаа дэрлэн байгаа эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн ААНэгжүүдийн мах экспортонд нүдэн дээр 1 бэлдсэн махаа экспорт хийж ирээд эргээд 1-2 биш дахин дахин экспорт хийсэн учир тэгш ханд гэж хүссэн. Сайд асан эрх мэдэл албан тушаалаа урвуулан БНХАУлсад махны экспорт хийсэн баримт байгаа болохоор шударга байхыг хүссэн. Иргэн, ААНэгж байгууллага эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн махаа эрхтэй ААНэгж байгууллага руу шилжүүлж байхдаа МХЕГазар, Тагнуулын байгууллагатай таарч тэр хооронд МХЕГазартай тохиролцоо хийн шалгалтад хамт явсан тагнуулын байгууллагад худал мэдээлэл өгч экспорт хийсэн баримт байгаа болохоор хууль дээдлэн ажиллахыг хүссэн. Монгол улсад түр оршин суугч Хятад улсын иргэн экспортод бэлдсэн махаа хадгалж байхдаа муудахаар нь хүн хөлслөн янзлуулахад ******ам экспорт хийх квот өгч ТЕГазар хянан баталгаажуулан экспортолсон энэ асуудлыг БНХАУлсын хуульд өгөхөд хамтарч ажиллахад бэлэн гэж мэдээллэсэн юм. Төрийн өндөр албан тушаалтан БНХАУлсад 2021 онд махны экспорт хийж тээвэрлэн очсон мах нь Хятадын гаалийн хашаанд байхдаа асуудал дагуулах үед холбогдох хүмүүс холбоогоо таслан мах ачсан тээврийн хэрэгсэлээ орхин зугтах үед тээврийн хэрэгслийн хөргүүр унтарч хадгалж байсан махны шүүс гоожин буцаж Монгол улсын хилээр орж ирээд эргэн экспортлогдсон баримт байгаа учир шударга, тэгш байхыг хүсээд байгаа. Миний экспортод бэлдсэн махыг үзэж шалган шинжлээд гарсан дүгнэлттэй ******амны эрхтэн дархтанууд танилцаад экспорт хийх зөвшөөрөл квот олгосон бол түүнийгээ аваад ир гэж хэлж нэхээд 294 хонож байна. ******ам манай ААНэгж байгууллагад бэлдсэн маханд квот олгож МХЕГазар хянан баталгаажуулан экспортолсон баримтаа аваад гараад ир гэж хэлж нэхээд 294 хонолоо. ******амны мэргэжилтэн сайдын өгсөн үүргийн дагуу намайг даган явж үзэж хараад удсан мах байна гэж танилцуулсан мах нь миний буюу манай ААНэгж байгууллагад бэлтгэсэн мах биш болохыг тогтоосон бол хэн гэдэг хүний ААНэгж байгууллагад бэлтгэсэн мах гэдгээ тогтоосон баримтаа ирүүлнэ үү гэж хандаад 294 хоног гадаа хонов. Хуульд өгөх АКЦ-ыг зогсоож анхны уулзалт дээр сайд асан *****ыг амалсны дагуу дулааны аргаар бэлтгэсэн нийт 34 чингэлэг мах бэлтгэсэн мах байгаа үүний 4-5 чингэлэг мах нь л миний мах байгаа бусад нь сайдын амлалт өгөхөөр нь хамаатан садан хамаарал бүхий хүмүүсээ мах руу оруулж мах бэлтгүүлсэн тухай хэлсэн, ярьсан хэлсэн үгээ цаг тухай бүрт нь баримт болгон бэхжүүлж байсан баримт бичлэг бий. Гэтэл намайг тэгж яриагүй бүгд миний мах би бэлтэсэн гэж ярьсан гэж гүтгэж ******** ХХК болон бусад ААНэгжид ******ийн мах гэж тогтоогдоогүй түрээсийн гэрээгүй гэж танилцуулсан байхаар нь ******** компаний эзэнтэй харьцсан мессеж болон бусад агуулахад хадгалагдаж байгаа махтай холбоотой видео бичлэгийг үзүүлсэн. МХГазрын дарга, газрын дарга, сайдын зөвлөх нарт үзүүлж та нар ингэж байгаа бол одоо би эндээс гараад ХБХурал зарлая, мах байгаа агуулахын эзэн ч сонсоно биз, хүний мах үзүүлэх гэж ирээд бичлэг хийсэн бол надад гомдол гаргах байх, дахиад дээрээс нь махны гэрээ нэхээд байгаа би орон гэр нүүгээд махны гэрээ хаана орсонг мэдэхгүй байна, тэр гэрээг ЗГХЭГазраас МХЕГазарт ирсэн албан тоотын дагуу манай маханд хяналт шинжилгээ хийж хариу дүгнэлт гарсаны дараа ЗГХЭГазарт хариуг явуулахдаа гэрээг хамт явуулна гэж хэлээд авсан. МХЕГазрын архивт чинь байгаа гэж хэлээд байхад л махны агуулахын гэрээ байхгүй ******ийн мах гэж тогтоогдоогүй гэж ярьсан байна. Та нарт үнэхээр иргэнийг хохироосон гэдэг нь ойлгогдож мэдрэгдэхгүй байгаа бол эндээс гараад махаа авч ирж асгаж ХБХурал зарланаа гэж ярихад салбарын хяналтын дарга, газрын дарга, сайдын зөвлөх нар холбогдох баримтыг харж сонсоод Ойлголоо, энд байгаа нөгөө нөхдүүд л өөрсдийгөө хаацайлахаар яваад байгааг ойлгож мэдээд байгаа. Бид энэ бүгдийг үзлээ сонслоо харлаа, бид сайдад танилцуулнаа, дахиад л битгий АКЦ хийгээрэй гэж гуйсан. ******амд төрийн өмнөөс ард түмний холбоос гүүр болон ажиллаж байгаа нэр зүүсэн мэргэжилтэн болон эрх мэдэлтнүүдийн өөрсдийн буруутай үйл ажиллагаа явуулсанаа нууж хамгаалан бусдад давуу байдал олгосон, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хууль дээдлэн тэгш шударга ажиллах зарчмыг уландаа гишгэн иргэнийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаагаа нуух хаацайлах зорилго тээн намайг харлуулах, гох дэгээ олох зорилго өвөртлөн байж бай гэсэн үгээр намайг хүлээлгэн шинэ сайдад буруу ташаа мэдээлэл өгч махны экспортод өөрсдийн гаргасан алдаа завхарлыг нуун дарж шинэ томилогдсон сайд нь ажил алба хариуцан ажиллаж байгаа алба хаагч нараасаа асуухад Эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн маханд экспорт хийх зөвшөөрөл, квот олгож хийлгэсэн, тэгсэн байна лээ гэх хариултыг өгч бусдад давуу байдал олгож, иргэнээ ялгаварлаж эрх мэдлээ урвуулсанаа зөвшөөрөн шинээр томилогдсон сайдын өмнө мөрөө хавчин зогсож, миний бизнесийн эргэлтийг 1,7 жил гацааж түгжин энэ өдөртэй золгоод байгаа юм. Үүнтэй адил ерөнхий сайдыг ч буруу ташаа мэдээлэлээр хангаж байгаа болов уу гэж бодоод экспортод бэлтгэсэн махыг маань экспортлох бус дахин урсгал зардлыг нэмж гарган үнийн эрсдэлд оруулж төрийн ажил хийхдээ бусдад давуу байдал олгон нэг иргэнийг хохироож байгаа асуудлын талаар ерөнхий сайд та надад цаг өгч уулзан болж байгаа процессыг сонсож санаатай, санаандгүй гаргасан алдаа завхарал, ажлаа хийхдээ хариуцлага алдсан энэ хүмүүсийн асуудлыг шалгаж тогтоох хариуцлага тооцуулах, хууль зөрчсөнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх гэсэн чиглэл үүргийг өгч биелэлт үр дүнг надад албан ёсоор хуульд заасан хугацаанд өгнө үү гэж хандаад энэ өдөртэй золгоод байгаа билээ. Энэ яамны сайд асан болон алба хаагч нар хууль зөрчсөн байж болох баримтыг шинэ сайдыг ажлаа авсны дараа буюу 2022.9.17-нд ажлын хариуцлага алдсан бол хариуцлага тооц, хууль зөрчсөн бол хуульд өг гээд гарт нь бариулахад 594 хоног шүүгээндээ дарж яваад, хууль зөрчсөн бол хуульд өг гэж УИХурлын танхимаас мэдээллэсэн учир хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага шалгах болов уу гэж бодон өөрийн зурагтай цахим хаягнаас хууль зөрчсөн байж болох мэдээллийг баримттай гаргаж тавьсан. Энэ яамны сайд дарга нар уулзъя, шийдье гэхээр нь очихоор тэр байхгүй, энэ байхгүй, маргааш, ирэх 7 хоногт ир гээд зайлдаг. 2023.11.25-ны 10 цагт Сайд, сайдын ажлын алба уулзаж гарц шийдэл ярих боллоо гээд уг товлосон цагт очиход, албан тушаалтнаа дагуулаад намайг ирүүл бүү оруул гэсэн үүргийг ТТА-ны ээлжинд гарч байсан алба хаагчид өгөөд алга болоод 143 хонож байна. Товлосон уулзалт хэзээ вэ? гэж асуухад хариу өгдөггүй, хүлээгээд сууж байна. Үндсэн хуульд иргэнийг ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Захиргааны байгууллага квот зөвшөөрөл олгох нэрээр иргэний хийж байсан бизнест орж ирээд танил тал, түрийвч нэгэнд үйлчлэн бусдад давуу байдал олгон бизнес хийлгэх, эрх мэдэлтнүүд нь хүртэл өөрсдөө энэ бизнесийг хийж иргэнээ улны амьдралд оруулсаныг бодоод хараад үнэхээр цөхөрч байна. Энэ яам намайг махны экспорт эрхэлдэг байсныг хийсэн судалгаагаараа тогтоосон гэж хэлдэг. Монголын махны холбоо намайг махны экспорт хийдэг иргэн гэдгийг нотолдог. ЗГ-ын 2020.01.15-нд **-р тогтоол гаргаад ******ам энэ тогтоолыг хэрэгжүүлэхгүй нэг ч иргэн ААНэгж байгууллага мах экспорт хийлгээгүй бол ТЗТБайгууллага болох ******аманд би гомдохгүй. Би хийж байсан бизнесээ өөрөө хариуцан явуулж чадаагүй бол хөндлөнгийн хэнд ч гомдохгүй. Экспортыг дэмжих жил болгон зарлан тогтоол гаргаад хариуцах яам сайд, агентлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуул гэж чиглэл өгсөний дагуу тогтоол хэрэгжүүлсэн яам нь иргэнээ ийм нөхцөлд оруулж түлхэж унагачихаад нэр төрд халдлаа гэж байгааг гайхаж байна. Энэ яам бид иргэнээ ийм байдалд хүргэчихлээ гэж надаас уучлал хүсч гарц шийдэлээ олох гарцыг хайх ёстой л гэж бодож байна. Энэ мэт олон баримтыг гарган яамны нэр хүндийг би унагаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсуын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Хүнс, Хөдөө аж ахуй хөнгө үйлдвэрийн сайдад хүргүүлсэн 2022.09.28-ны өдөр, 2022.09.15-ны өдрийн, 2021.10.**-ны өдрийн өргөдлүүд, Монгол улсын Ерөнхий сайд гаргасан 2021.06.01-ний өдрийн хүсэлт, Засгийн газрын хэрэг эрхлэн газрын 2021.07.22-ны өдрийн **** дугаар албан бичиг, ******* ХХК-ийн 2021.03.29-ний өдрийн 10 дугаар албан бичиг, 2021.03.25-ны өдрийн 09 дугаар албан бичиг, ***********н сайдад хүргүүлсэн 2021 оны мэдэгдэл, ******* ХХК-ийн 2021.01.28-ны өдрийн 03 дугаар албан бичиг, ******ны 2023.08.08-ны өдрийн ******* дугаар албан бичиг, хавсралт, ***********н сайдын 2023.07.04-ний өдрийн******** тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Гадаад харилцааны яамны 2022.12.30-ны өдрийн*** тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, ******ны 2022.10.24-ний өдрийн ***** тоот хамтран ажиллах тухай албан бичиг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022.12.27-ны өдрийн *** тот хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******ны 2022.12.20-ны өдрийн **** тоот хамтран ажиллах тухай албан бичиг, хавсралт, ***********н сайдын 2022.10.17-ны өдрийн ********** тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021.04.28-ны өдрийн ****** тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021.04.26-ны өдрийн ********* тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2021.03.04-ний өдрийн**** тоот албан бичиг, ******ны 2021.02.10-ны өдрийн***** тоот хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2021.02.10-ны өдрийн ***** тоот албан бичиг, фото зураг, 2024.02.07-ны **** тоот өргөдөл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 5-52/
4. Хариуцагчаас хариу тайлбар, фото зураг, Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас, мессежний зураг, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019.10.16-ны өдрийн **** дугаар шинжилгээний дүнгийн тухай албан бичиг, 2020.09.01-ний өдрийн бүтээгдэхүүнээс дээж авах акт, Улсын мал эмнэлэг Ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудсууд_ Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас зэргийг ирүүлсэн./1-хх-ийн 58-74, 76-166, 2-хх-ийн 7-13/
5. Шүүхээс талуудын хүсэлтээр ******ны 2024.12.03-ны өдрийн **** тоот баримт хүргүүлэх тухай албан бичиг, ******ны төрийн нарийн бичгийн даргын 2022.12.06-ны өдрийн **** дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ажлын хэсгийн удирдамж, ******ны 2022.12.13-ны өдрийн илтгэх хуудас, ******ийн ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт, шалгалт хийсэн тухай 2022.12.06-ны өдрийн, 2022.12.07-ны өдрийн тэмдэглэлүүд, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 209-223/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б.****** нь анх 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн энэ хугацаанд өөрийн нэрээр болон ******* ХХК-ийн нэрээр нййт 9 өргөдөл, хүсэлт ирүүлж тус яамны байранд өөрийн биеэр ирэхэд холбогдох мэргэжилтэн, хариуцсан нэгжийн дарга, сайдын зөвлөх уулзалт хийн, сайд хүлээн авч өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх бүх боломж, асуудлыг судлан танилцуулж ажиллагаа явуулсан боловч өргөдөл, хүсэлтэд дурдсан асуудал нь бодитоор тогтоогдоогүй, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг албан бичгээр болон уулзалтын үеэр хэлсэн боловч, Засгийн газрын ордны баруун хаалганы дэргэд санаатайгаар олон нийтэд худал мэдээлэл тараах зорилгоор ******ны нэр хүндэд халдсан худал агуулга бүхий самбар байрлуулан иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа нь Иргэний хуулийн 21, 27 дугаар зүйлд заасны дагуу тус яамны хуулиар хамгаалагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 467.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Засгын газрын ордны баруун хаалганы дэргэд тус яамны нэр хүндийг гутаасан самбар байрлуулан санаатайгаар яамны нэр хүндийг унагаах, гутаах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тараасан үйлдлээ зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гутаасан мэдээлэл тараасандаа няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч ...Үндсэн хуульд иргэнийг ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. ЗГ-ын 2020.01.15-нд **-р тогтоол гаргаад ******ам энэ тогтоолыг хэрэгжүүлэхгүй нэг ч иргэн ААНэгж байгууллага мах экспорт хийлгээгүй бол ТЗТБайгууллага болох ******аманд би гомдохгүй. Би хийж байсан бизнесээ өөрөө хариуцан явуулж чадаагүй бол хөндлөнгийн хэнд ч гомдохгүй. Экспортыг дэмжих жил болгон зарлан тогтоол гаргаад хариуцах яам сайд, агентлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуул гэж чиглэл өгсөний дагуу тогтоол хэрэгжүүлсэн яам нь иргэнээ ийм нөхцөлд оруулж түлхэж унагачихаад нэр төрд халдлаа гэж байгааг гайхаж байна. Энэ яам бид иргэнээ ийм байдалд хүргэчихлээ гэж надаас уучлал хүсэж, гарц шийдэлээ олох гарцыг хайх ёстой л гэж бодож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хариуцагч Б.****** нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд тус компани нь Бүгд найрамдах Хятад ард улс руу мах экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2019 онд Ковид цар тахлын улмаас мах экспортлох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
4.2 ******* ХХК-ийн захирал Б.****** нь тус компанийн махыг хадгалж буй агуулахад /түрээсэлсэн/ Мэргэжлийн хяналтын байгууллагаар хадгалагдаж байгаа маханд шинжилгээ хийлгэсэн ба тус байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *********** дугаар Улсын байцаагчийн дүгнэлтээр ...итгэмжлэгдсэн лабораторийн тухайн өдрийн шинжилгээний дүн болон шинжлэгдсэн үзүүлэлтээр адууны мах нь Мах махан бүтээгдэхүүн, Эрүүл ахуйн байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын шаардлагад нийцэж байна. гэсэн дүгнэлт гарсан.
4.3 Үүний дараа хариуцагч Б.****** нь ба Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Бүгд найрамдах Хятад ард улс руу адуу болон болон дулааны аргаар бэлтгэсэн нийт 5000 тн махыг экспортлох квотыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хүссэн байна.
5. Гэвч ******наас хариуцагч Б.******ийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүйн улмаас дээрх хүсэлтээ шийдвэрлүүлэхээр 2021 онд мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 25-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын **-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд ******анд, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус тус хүсэлт гаргасан байна.
5.1 Улмаар нэхэмжлэгч ******наас 2023 оны 7 дугаар сарын 04-ны өдөр******** тоот албан бичгээр ...Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, импортлогч улсын шаардлагын дагуу 4 жилийн өмнө бэлтгэсэн, чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй мах, махан бүтээгдэхүүнийг аливаа улсад экспортлох боломжгүй юм... гэх хариуг өгчээ.
5.2 Нэхэмжлэгч ******наас 2024 он хүртэлх хугацаанд хариуцагч Б.******тэй гар утсаар холбогдож гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж өгнө, квот олгоно, хүлээлгийн байдалтай байна гэх хүсэл зоригийг илэрхийлж байсан учраас хариуцагч Б.****** нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлтийн байдалтай байсан болох нь түүний гар утсан дахь мессежээр тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж тус тус заажээ.
Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.
7. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Б.****** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан яамны нэр хүндэд халдсан худал агуулга бүхий самбар байрлуулан иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа нь тус яамны нэр хүндийг гутаасан самбар байрлуулан санаатайгаар яамны нэр хүндийг унагаах, гутаах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тараасан... гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.****** нь ******анд гаргасан хүсэлтээ 3 жилийн хугацаанд бодитоор шийдвэрлүүлж чадаагүйн улмаас Засгийн газрын ордны баруун хаалганы дэргэд самбар байршуулсан үйлдэл нь тус яамны нэр хүндийг унагасан, гутаасан мэдээ, мэдээлэл тараасан гэх үндэслэлгүй байна.
8. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ******ны хариуцагч Б.******т холбогдуулан гаргасан Нэр хүнд гутаах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тараасан үйлдлээ зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.
10. Шүүх 2025.03.21-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргын А/65 дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч З. шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.хариуцагч Б.****** нар иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 1** дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.******т холбогдуулан Нэр хүнд гутаах зорилгоор олон нийтэд худал мэдээлэл тараасан үйлдлээ зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэгч ******ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Э.ОЮУН-ЭРДЭНЭ