2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/03871

 

 

 

 

 

2025 оны өдөр

05 сар 08 р 192/ШШ2025/03871

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, *******-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Гэрээний үүрэгт 429,474,330 төгрөг гаргуулах, 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн төлбөрт 196,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2023 оны 8-р сарын 8-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцуулж, 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үлдэгдэл хөлс 309,566,154 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани нь****сумын нутаг дэвсгэрт алтны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Уурхайн талбайд хүдрийг нуруулдан уусгахад тохиромжтой хэмжээнд буталж, нуруулдан уусгах байгууламж руу тээвэрлэн овоолго үүсгэх ажлыг гүйцэтгүүлэхээр "***" ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Үндсэн гэрээний 1.2 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь "***" ХХК-ийн ** төслийн талбайд 6 сарын хугацаанд 500,000 тонноос багагүй хүдрийг нуруулдан уусгахад тохиромжтой (-30мм) хэмжээнд бутлах, бэлтгэгдсэн талбай дээр бутлуурын үйлдвэр шигшүүрийн дэргэд овоолго үүсгэн захиалагчийн маркшейдерийн хэмжилтээр баталгаажуулан хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсний дараа Нуруулдан уусгах байгууламж (НУБ)-ийн үүрт тээвэрлэн хүргэж өгөх хийж гүйцэтгэнэ" гэж, мөн гэрээний 2.2 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 85,000 тн-оос багагүй хэмжээний хүдрийг буталж захиалагч талд хүлээлгэн өгнө" гэж тус тус заасны дагуу хариуцагч нь сард 85,000 тн, 6 сарын хугацаанд 500,000 тонноос багагүй хүдрийг бутлан хүлээлгэн өгч нуруулдан уусгах байгууламж руу тээвэрлэн хүргэх үүрэгтэй байсан боловч нийт 4 сарын хугацаанд 160,944.34 тонн хүдрийг буталж хүлээлгэн өгсөн буюу гэрээний үүргийн гүйцэтгэл хангалтгүй байсан.

Хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр АГ-РО-4050 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг нэмэлт гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн манай уурхайн талбайд хүдэр бутлах ажлыг ахин гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул манай компанийн зүгээс гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж тус ажлыг гүйцэтгүүлэн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А-71- 23/302 дугаар албан бичгээр *** ХХК-д гэрээг дуусгавар болох талаар мэдэгдсэн. Мөн үүсээд буй асуудлыг шийдвэрлэх талаар дахин ажил гүйцэтгэх саналыг хариуцагчид удаа дараа мэдэгдэж, уулзалт хийсэн боловч хүлээн авахаас татгалзсан байдаг. Хариуцагч нь ийнхүү үндсэн болон нэмэлт гэрээнд заасан ажлын үр дүнг зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, гэрээний гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас манай компанийн төлөвлөгөөг алдагдуулж, сард гарах урсгал зардлын хэмжээ нэмэгдэж, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Үндсэн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаандаа, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ зөрчсөн тал нь нөгөө талдаа хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1%-аар тооцон алданги төлнө гэж, мөн гэрээний 9.2 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь тухайн сард нийлүүлэхээр тохиролцсон буталсан хүдрийг бүрэн нийлүүлж чадаагүй тохиолдолд дутуу буюу нийлүүлээгүй хүдрийн үнийн дүнгийн 40%-тай тэнцэх хэмжээний торгууль төлнө" гэж харилцсан тохиролцсоны дагуу 2 тал "***"-г төлбөр тооцоог тулган, харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Мөн Нэмэлт гэрээний 2.1.1 дэх хэсэгт 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үүссэн төлбөрийн үлдэгдэл, алданги, торгуулийн тооцоог хамруулан нийт 429,474,330 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч акт үйлдсэн байдаг. Гэрээний дагуу гүйцэтгэх ёстой байсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас Иргэний хуулийн 343.1 дэх хэсэг, 232.5 дахь хэсгийг тус тус үндэслэн 429,474,330 төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч нь хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 9.2 дах хэсэгт заасны дагуу торгууль тооцох үндэслэл болж байна. Манай компанийн зүгээс хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хүлээсэн бөгөөд тус өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд гэрээний дагуу бутлах хүдрийн хэмжээ 35,000 тонн буюу 490,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгээгүйтэй холбоотой торгууль 196,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанийн Уурхайн дарга *** нь "***" ХХК-ийн хувьцаа эзэмшигч * *** сумын нутагт орших "***" төслийн талбайд хүдэр бутлах ажил байна. Хүдрийн хатуулаг нь 600-700 буюу зөөлхөн, сийрэг чанартай учраас танай компани ажиллах боломжтой" гэж санал болгосон. Энэ нь манай компанийн мэйл хаяг руу ирүүлсэн албан бичгийн хавсралтаар нотлогддог. Ийнхүү манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанид хүргүүлсэн албан бичгүүдээр 50,000 метр куб хүдрийг бутлах боломжтой талаар албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан. Улмаар ***" ХХК болон ***" ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АГ-РО-2429 дугаар Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний дагуу *** ХХК нь*** төслийн талбайд хүдрийн ажлуудыг хийхээр харилцсан тохиролцсон. Ийм учраас алданги, торгуульд нийт 732,599,927 төгрөг оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээсэн бөгөөд тус өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд гэрээний дагуу бутлах үүргийн хэмжээнд 35,000 тн буюу 490,000,000 төгрөгөөс тооцоод торгуулийн хэмжээ нь 196,000,000 төгрөг гэж байгаа юм. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажил хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 9 сар буюу ажиллаагүй байхад торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Нуруулдан уусгах байгууламжийн ажлыг 2023 оны 03 сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. 2023 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш төслийн талбайд ажиллаагүй. Үүнтэй холбоотойгоор манай зүгээс торгууль оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна гэх тайлбарыг гаргаж байна.

Талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т "Гүйцэтгэгч нь тухайн сард нийлүүлэхээр тохиролцсон буталсан хүдрийг бүрэн нийлүүлж чадаагүй тохиолдолд дутуу буюу нийлүүлээгүй хүдрийн үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль төлнө. Энэхүү торгуулийн нөхцөлийг дараах журмын дагуу хэрэгжүүлнэ гээд 9.2.1-д "Гүйцэтгэгч эхний саруудад төлөвлөгөөний дагуу буталсан хүдрийг нийлүүлсэн буюу давуулан биелүүлсэн тохиолдолд давсан хэмжээг дараа сарын дутуу ажлын гүйцэтгэл рүү нөхөж оруулна. Нөхөж оруулсан ч тухайн сарын хэмжээнд хүрээгүй тохиолдлоос эхлэн торгуулиа төлнө. Эсрэгээрээ Гүйцэтгэгч нь эхний саруудад төлөвлөгөөндөө хүрч ажиллаагүй тохиолдолд торгуулиа төлж эхэлнэ" гэж, 9.2.2-т "Захиалагч нь Гүйцэтгэгчийн эхний сард буталж нийлүүлэхээр тохиролцсон гүйцэтгэлийн төлбөрийг ажлын 5 өдрийн дотор төлнө. Тухайн сард тохиролцсон буталсан хүдрийн хэмжээг давуулан биелүүлсэн тохиолдолд тохиролцсон хэмжээгээр гүйцэтгэлийн төлбөрийг төлнө. Тухайн сард тохиролцсон буталсан хүдрийн хэмжээг дутуу нийлүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч торгуулиа төлнө гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээ байгуулах үеийн тохиролцооноос нөхцөл байдал нь өөрчлөгдөж, овор хэтэрсэн хүдэр нийт бутлах материалд эзлэх хувь нь 10 хувиас дээш, овор хэтэрсэн хүдрийг ангилан ялгаж, ачиж зайлуулах ажлын хугацаа нэмэгдэж, нэгж хүдэрт зарцуулах түлшний хэмжээ нэмэгдэн, бутлагдах хүдрийн хатуулаг /Протодьяконовын ангиллаар 7-с/ нэмэгдсэн бөгөөд үүнтэй холбоотой удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл, хатуулаг буюу 1000-1200 хатуулаг чанартай хүдрийг сийрэг зөөлхөн хүдэр гэж тайлбарлан гэрээг байгуулсан.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж, түүнчлэн 58 дугаар зүйлийн 58.4-д төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно гэж тус тус заасны дагуу гэрээний гол нөхцөл болох хатуулгын хэмжээ, ажлын гүйцэтгэлийн хэмжээ зэргийг төөрөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хатуулаг буюу 1000-1200 хатуулаг чанартай хүдрийг сийрэг зөөлхөн хүдэр гэж тайлбарлан гэрээг байгуулсан. Бодит байдал дээр сийрэг зөөлхөн байгаагүй, хатуу хүдэр байсан учраас ажлын бүтээмж нь буурсан байгаа. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээгээр хийгээгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага буюу анзыг тооцож байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл болно гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй гэж заасан байдаг. Иймд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АГ-РО-2429 дугаар "Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ"-ний 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д "Компанийн төлөөлөн зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно" гэж заасны дагуу эдгээр этгээдүүдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцдог. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал нь аливаа хэлцэл гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцсон "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-нд "***  Иймд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байх тул тооцооны үлдэгдлийн баталгааг хүчингүй болгож өгнө үү.

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд талуудын байгуулсан нэмэлт гэрээний 2.1.1-д Гүйцэтгэгч тал нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 429,474,330 төгрөгийн торгуулийн төлбөртэй болохыг үүгээр хүлээн зөвшөөрч байна" гэжээ. Гэтэл тус гэрээний зүйлийг талууд харилцан тохиролцохдоо 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тооцсон "Тооцооны үлдэгдлийн баталгаа"-г үндэслэж гэрээг байгуулсан байх бөгөөд тус тооцоо нийлсэн актад "***о" ХХК-ийн эрх бүхий этгээд болох нягтлан бодогч, гүйцэтгэх захирал нь гарын үсэг зураагүй болно. Иргэний хуулийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1 дэх заалт нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна. Иймд 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү зэрэг сөрөг нэхэмжлэл гаргасан.

Бидний зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. "***" ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар "Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр 30-ны өдөр хүртэл 25,636.40 м.куб, 2023 оны 5 дугаар 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 37,990 м.куб, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 55,03.10 м.куб, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 42,282.79 м.куб, нийт 160,944.34 тонн хүдэр буталсан. Дээрх ажлын хүрээнд нэхэмжлэгч компаниас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 1,735,144,708 төгрөг шилжүүлсэн. Ийнхүү 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.7.1-д 1 тн хүдэр бутлах үнэ 12,341,77 байна. Энэ үнэд НӨАТ орсон болно" гэж тохирсны дагуу 1,986,338,027 төгрөг, гэрээ зурагдсанаар нүүлгэн шилжүүлэлтийн төлбөр гэж тохирсны дагуу 132,770,000 төгрөг, ковшийн түрээс 11,799,972 төгрөг буюу нийт 2,130,908,122 төгрөгийг "***" ХХК нь "***" ХХК-д төлөхөөр байна. Дээрх төлбөрүүдийн дагуу авлага 86,197,260 төгрөг, шатахууны төлбөр 1,735,144,708 төгрөгийг манай компанид шилжүүлсэн үлдэгдэлтэй байх тул тус төлбөрийг хариуцагч компаниас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагаас 309,566,154 төгрөгийн авлагатай байгаа юм. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж тус тус заасан байна. Иймд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үлдэгдэл хөлс болох 309,566,154 төгрөгийг "***" ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, *** ХХК-ийн гэрчилгээний хуулбар, Капитрон банкны шилжүүлгийн мэдэгдэл,***ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 13, 7 дугаар сарын 28, 10 дугаар сарын 12-ны өдрүүдийн албан бичиг,

Хариуцагчийн ирүүлсэн баримтын тухайд: 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ***ХХК-ийн 35 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 15, 3 дугаар сарын 3, 3 дугаар сарын 7, 3 дугаар сарын 10, 3 дугаар сарын 21, 5 дугаар сарын 23, 6 дугаар сарын 8, 10 дугаар сарын 19, 11 дүгээр сарын 10-ний өдрүүдийн албан бичгийн хуулбар, 1 тонн хүдэр бутлах, ачиж тээвэрлэх ажлын түлшний бодит зарцуулалтыг тогтоох ажлын зураг авалтын тайлангийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 29, 2023 оны 4 дүгээр сарын 28, 2023 оны 5 дугаар сарын 11, 2023 оны 6 дугаар сарын 13, 2023 оны 7 дугаар сарын 24, 2023 оны 8 дугаар сарын 01, 2023 оны 8 дугаар сарын 8, 2023 оны 8 дугаар сарын 16, 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрүүдийн албан бичгийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ, түүний нэмэлт гэрээгээр тохиролцсон торгууль 429,474,329 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 196,000,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 625,474,330 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. /хх-ийн 229/

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж талуудын хооронд байгуулсан 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний 9.2 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2023 оны 8-р сарын 8-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаар Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үлдэгдэл хөлс 309,566,154 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч **** ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 6 сарын хугацаанд 500,000 тонн /сар бүр 85,000 тн-оос багагүй/ хүдрийг нуруулдан уусгахад тохиромжтой /30 мм/ хэмжээнд бутлах, нэг тонн хүдэр бутлах үнэ 12,341.77 төгрөг байхаар тохиролцсон байна. /хх-ийн 9/

Талууд 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр дээр дурдсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж, нэг тонн хүдэр буталж, овоолгод хүргэх үнийг 14,000 төгрөг байх, ашиглах түлшийг 1 тн хүдэрт 1 литр байх, сард бутлах хүдрийн хэмжээг 2023 оны 9 дүгээр сарын 9-нөөс эхлэн сар бүр 50,000 тонн байх, гүйцэтгэгч тал 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 429,474,329 төгрөгийн торгуулийн төлбөртэй болохыг, 349,055 тонн хүдэр буталж өгөх үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5/

Зохигчид гэрээ байгуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөл оруулсан тухайд маргахгүй, харин хариуцагч хүдрийн хатуулаг тохирсон хэмжээнээс их байсан тул гэрээнд өөрчлөлт оруулсан, үндсэн гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтийн торгуулийн талаар тохиролцсон, торгуулийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж маргаж байна.

Хэдийгээр АГ-РО-2429 дугаартай гэрээнд хариуцагчийн бутлах хүдрийн хатуулгийн хэмжээг тохиролцоогүй ч гэрээний нэмэлт өөрчлөлт, талуудын цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, *** ХХК-ид илгээсэн албан тоот, үнийн санал, хариуцагчийн тайлбар зэргээр хүдрийн хатуулгийн хэмжээ их байсан нь ажлыг хугацаанд нь тохиролцсон хэмжээгээр хийхэд хүндрэлтэй байснаас өөрчлөлт оруулах болсон нь тогтоогдсон. /хх-ийн 243-250/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй байна.

2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний 9.1, 9.2 дахь заалтаар талууд анзын талаар /алданги 0,1 хувь, торгууль 40 хувь/ тохиролцсон, гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаас үзэхэд 429,474,329 төгрөгийн торгуулийг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нь хүдэр бутлах ажил хугацаандаа явагдаагүйгээс шалтгаалан нуруулдан уусгах болон бусад ажил бүхэлдээ саатаж компани их хэмжээний алдагдалд орсон, хариуцагч компанид гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тохиролцсон хугацаандаа ажлаа хийж дуусгасан тохиолдолд торгуулийг төлүүлэхгүй байсан гэж тайлбарласан, мөн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.2, 2.1.3 дахь заалтаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч шаардлагаа хариуцагчийн буталсан хүдрийн хэмжээ 160,944.34 тонн, төлбөрт 1,986,338,027 төгрөг шилжүүлэхээс 1,735,144,659 төгрөг шилжүүлсэн, зөрүү нь 251,193,368 төгрөг, гэрээгээр тохиролцсон нүүлгэн шилжүүлэлтийн зардал 132,770,000 төгрөг, нэхэмжлэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүйтэй холбоотой алданги 2,679,707 төгрөг, нийт 386,643,075 төгрөгийн өглөгтэй, хариуцагчаас түлш, шатахуун, бараа, ажил үйлчилгээний суутгал 86,197,186 төгрөг, торгууль 729,920,219 төгрөг, нийт 816,117,405 төгрөгийн авлагатай, зөрүү 429,474,330 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. /хх-ийн 229/

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлээ гэрээний дагуу 35,000 тонн хүдрийг 2023 оны 8 дугаар сарын 8-наас 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн хүртэл 21 хоногт бутлах байсан, энэ хугацаанд хийвэл зохих ажлын төлбөр болох 490,000,000 төгрөгийн 40 хувийн торгууль буюу 196,000,000 төгрөгийг гаргуулах гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.2, 232.4, 232.5 дахь хэсгүүдэд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэх-ээр тус тус зохицуулжээ.

Талууд анз төлөх нөхцөл, болон анзын хэмжээний тухайд гэрээгээр тохиролцсон байх бөгөөд харилцан тооцоо нийлж анзын хэмжээг тогтоосон 429,474,329 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 196,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Учир нь гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.4 дэх заалтаар 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс хүдэр буталж эхлээгүй тохиолдолд 429,474,329 төгрөгийг үл маргах журмаар төлөх, ажлаа гүйцэтгэсэн тохиолдол дээрх торгуулиас чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд 2023 оны 8 дугаар сарын 8-ны гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу талууд ажил үүрэг гүйцэтгээгүй, гэрээ хэрэгжээгүй харин төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулсан, харилцан тооцоо нийлсэн гэж үзэхээр байна.

Сөрөг нэхэмжлэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэлцэл хийхдээ ноцтой төөрөгдсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна, мөн төлөөлөгч нь төлөөлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийлэлийг буруу ташаа мэдээлсэн гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 58.4 дэх хэсгүүдэд ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэх, төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг ноцтой төөрөгдсөнд хамааруулж болохоор заажээ.

Талуудын 2023 оны 3-р сарын 24-ний өдөр байгуулсан АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний 9.2 дах заалтаар анзын хэмжээ, анз тооцох нөхцөлийн талаар тохиролцсон, гэрээний энэхүү заалтын үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалт, болон тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч *** ХХК-ийн төлөх торгуулийн хэмжээг тогтоожээ.

Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад хариуцагч *** нар гарын үсгээ зурж, тамгаа даран баталгаажуулсан байна.

Хариуцагч тал манай компанид *** гэдэг нягтлан бодогч байдаггүй гэж тайлбарласан ч баримтаар нотлоогүй, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тохиролцсон дүнг хариуцагч Х*** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хүлээн зөвшөөрч, талууд гэрээний нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.

Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хариуцагч ***ХХК-ийн захирал** удаа дараа нэхэмжлэгч*** ХХК-д албан бичгээр хүргүүлсэн, тэрхүү саналыг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн бутлуур эвдэрснээс 2023 оны 9 дүгээр сарын 8-наас ажил гүйцэтгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. / I хх-ийн 249, 250 II хх-ийн 1-5/

Дээр дурдсан баримт, талуудын тайлбараар тэдний хооронд байгуулсан гэрээ, нэмэлт өөрчлөлтийн анз /торгууль/ тооцох, анзын хэмжээг тогтоосон заалт тооцооны үлдэгдлийн баталгааг ноцтой төөрөгдсөний улмаас үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 309,566,154 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын төлбөр, нүүлгэн шилжүүлэлтийн зардал, ковшийн төлбөрт нэхэмжлэгч *** ХХК нь 2,130,908,122 төгрөг төлөхөөс 1,821,341,968 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 309,566,154 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан бөгөөд хариуцагчийн хийсэн ажлын тоо, хэмжээ, чанарын тухайд захиалагч маргаагүй, ажлын үр дүнг хүлээн авсан, мөн тооцоо нийлэн баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлөөгүй атлаа гэрээний үүргээ зөрчсөн хэмээн тооцсон торгуулийн хэмжээнд оруулан хассан нь үндэслэл муутай байх тул сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан бөгөөд гэрээний дагуу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс нэнэхэмжлэгчийн төлөөгүй хэмжээгээр анзын хэмжээг багасгах нь зохимжтой гэж дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг болохыг, талууд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гарган өгөх, мэтгэлцэх замаар нотлох үүрэгтэй болохыг тус тус дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 115.2.2, 116, 118 :

1. 58 дугаар зүйлийн 58.1, 232 дугаар үйлийн 232.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***ХХК-иас 429,474,329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 196,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ***ХХК-иас 309,566,154 төгрөг гаргуулан хариуцагч ***ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2023 оны 3-р сарын 24-ний өдрийн АГ-РО-2429 дугаартай Хүдэр бутлах ажил гүйцэтгэх гэрээ-ний 9.2 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2023 оны 8-р сарын 8-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.1, 56 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан ийн 3,447,271 төгрөг, хариуцагчийн төлсөн 4,141,503 төгрөгийг тус тус ж, хариуцагчаас 2,305,321 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1,705,781 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

3. 120 120.2 , 뺺 㺺 14 Нийслэлийн .

 

 

د .ѯ