Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 746

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Д.Б*******, Н.Т******* нарт холбогдох 

“Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дүгаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар актыг хүчингүй болг*******ах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Д.Б*******, Н.Т******* нарын үйлдсэн 2014 оны 3-р сарын 07-ны өдрийн 2014/06 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногд*******алт, төлөлтийг баталгааж*******ах актыг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлыг Татварын ерөнхий газрын даргад х*******ийн хугацаанд гаргасан юм. Манай гомдлыг татварын албаны газар, хэлтэс албан тушаалтнууд шат шатандаа дамж*******ан шалгасны эцэст 2016 оны 4-р сарын 11-ний өдөр Гааль, татварын ерөнхий  газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас 03-3/1800 дугаар бүхий албан тоотоор хариу ирүүлсэн. Уг албан бичигт “...захирал Б.Г******* танилцан гарын үсэг зурсан. Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д******* гарын үсэг зурснаар ...уг акт хүчин төгөлдөр болсон байна” гээд захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан байна.

C:\Share\shiidver\А*******.docx

Бид 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03-3/1800 дугаар бүхий албан тоотод дурдсаны дагуу захиргааны дээд шатны байг*******лага болох Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2016 оны 5-р сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч “Компанийн захирал Б.Г******* нь ...акттай танилцаж гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарсан байх бөгөөд дээр дурдсан х*******ийн заалтад хамрагдах боломжгүй байгааг мэдэгдье” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь манай гомдлыг хүлээн авч хэлэлцэхээс татгалзаж байгаагаа удаа дараа бичгээр мэдэгдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг минь хүлээн авна уу.

2014 оны 3 дугаар сарын 07-ны 2014/06 дугаар бүхий “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногд*******алт, төлөлтийг баталгааж*******сан актын тогтоох нь хэсгийн 1-р заалтад “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт “Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борл*******алтад албан татвар ногд*******ах” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн чиглэл, тус компаниас гаргасан хүсэлтийг үндэслэн “А*******” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгааж*******ав” гэжээ.

Зүй нь татварын улсын байцаагч хяналт шалгалтын үр дүнд “...зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх...” үүрэгтэй. Гэтэл Д.Б*******, Н.Т******* нарын "А*******” ХХК-д нягтлах хяналт шалгалт хийж үйлдсэн актад татварын х*******ь тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг олж тогтоосон зүйл, заалт байхгүй байна.

Актын тогтоох нь хэсгийн нэгдүгээрт “... Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борл*******алтад албан татвар ногд*******ах гэж заасны дагуу...” гэсэн нь утга, аг*******гын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг зөрчсөн болохыг илэрхийлэхгүй юм. Татварын х*******ь тогтоомж зөрчөөгүй нь тодорхой байхад "А*******” ХХК-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0“ болгож баталгааж*******сан Татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногд*******алт төлөлтийг баталгааж*******сан актын тогтоох нь хэсгийн 2 дугаар заалтад “Тус компани орлогоо “Урьдчилж орсон орлого” дансанд, барилгын ажлын зардлаа “Дуусаагүй барилга” дансанд бүртгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэлтэй гаргасан байна” гэжээ.

Актын дээрхи заалт нь “А*******” ХХК-ийг орлого, татвартай холбоотой ажил гүйлгээг х*******ь, стандартад нийцүүлэн нягтлан бодох бүртгэлд тусгасан болохыг баталгааж*******жээ. Татвар төлөгч холбогдох х*******ь, стандартад нийцүүлэн үйл ажиллагаа яв*******ж байгааг татварын улсын байцаагч өөрөө баталгааж*******сан атлаа зөрчил гэж хариуцлага тооцсон нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Хяналт шалгалтын үед татварын улсын байцаагч Н.Т******* нь “А*******” ХХК-ийн барьж буй барилгын талбайд очиж ажлын зураг авалт хийсэн бөгөөд уг барилга баригдаж дуусаагүй болохыг олж мэдсэн болно. Барилга баригдаж дуусаагүй тохиолдолд татвар төлөгч худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуримтл*******ан бүртгэх нь х*******ьд нийцсэн үйлдэл юм. Татварын улсын байцаагч “А*******” ХХК-ийг х*******ьд нийцсэн үйл ажиллагаа яв*******сан болохыг тодорхойлж, актын тогтоох хэсэгт заалт ор*******сан хэрнэ нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0“ болгож баталгааж*******сныг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Татварын улсын байцаагч Д.Б*******, Н.Т******* нарын үйлдсэн 2014/06 дугаар бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын ногд*******алт, төлөлтийг баталгааж*******сан акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.6, 9.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байх тул уг актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б*******, Н.т******* нар нь “А*******” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 01-ээс 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногд*******алт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 014/06 дугаартай актаар 2013 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгааж*******сныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу дараах тайлбар гаргаж байна. Компанийн захирал нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уг актыг гардаж аваад гарын үсэг болон тамга тэмдгээ дарсан байгаа нь Татварын ерөнхий х*******ийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 34 дүгээр зүйлийн 34.2, 72 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийг тус тус зөрчиж хугацаа сэргээсэн гэж үзэхээр байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Иргэн, х*******ийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ х*******ийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйл, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан

татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно. 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногд*******на” гээд 8.1.2 дахь хэсэгт “Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борл*******алтад”, Мөн х*******ийн 14 дүгээр зүйлийн 14.7 “Үйлдвэрлэл, ү,йлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, улдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар

ногд*******ахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, уйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж заасан байна.

Дээрх х*******ийн заалтаас харахад борл*******алтад ногдох худалдан авалтыг хасч тооцохоор заасан бөгөөд “А*******” ХХК-ийн хувьд барилга нь дуусаагүй гэдгийг шалгалтын үед авсан зураг болон татвар төлөгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Уг аж ахуйн нэгжийн борл*******алт нь нотлогдохгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар эцсийн борл*******алтад ногдохоор тодорхойлсон. Татварын улсын байцаагч нар НӨАТ-ын падаан болон мэдүүлсэн үнийн дүн дээр маргаагүй, зөвхөн 2013 онд барилга баригдаж дуусаагүй байхад мэдүүлсэн нь буруу гэж үзсэн. Одоо орон сууцаа борл*******сан бол энэ компани мэдүүлгээ гаргаад, баталгааж*******ах боломжтой юм. Тиймээс татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2014/06 тоот актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК “Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дүгаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар актыг хүчингүй болг*******ах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

“А*******” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа яв*******даг компани  байх бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй, 68 айлын орон сууцтай барилгыг барихад худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтээ Баянгол дүүргийн Татварын хэлтэст гаргажээ. 

Уг хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар 07-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногд*******алт, төлөлтийг баталгааж*******сан актаар  төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг /цаашид НӨАТ гэх/ 31933.9 мянган төгрөгөөр баталгааж*******ж, саналаа 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.3 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий газарт хүргүүлжээ.

Уг саналыг хүлээн авч, хянаад Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар актаар  2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борл*******алтад” албан татвар ногд*******ах гэж заасны дагуу “А*******” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 00 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгааж*******жээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт хамаарахгүй, барилга барихаар худалдаж авсан НӨАТ-тай бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ын буцаан авалтыг барилга зарагдсаны дараа биш, барааг худалдан авсан үед тайлагнана гэж маргаж байна. 

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газраас 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр татварын хяналт шалгалт хийх томилолт  олгосоны дагуу татварын улсын байцаагч Д.Б*******, Н.Т******* нар шалгалт хийжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн /2006 оны/ 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байг*******лага энэ х*******ийн 15.1.2. 15.1.3-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 7 хоногт багтаан хянаж, буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж... хүргүүлэх” гэсэн заалтын дагуу дүүргээс баталгааж*******ан ирсэн саналыг хянаж,  2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар акт гаргасан нь х*******ьд заасны дагуу хийгдсэн үйл ажиллагаа байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1 “Иргэн, х*******ийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ х*******ийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заажээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн /2006 оны/ 7 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг заасан байх бөгөөд мөн х*******ийн 8 дугаар зүйлд ямар журмаар ногд*******ахыг тусгажээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.2 “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борл*******тад” ногд*******на гэж заажээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7 “Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногд*******ахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэсэн х*******ийн заалтуудаас үзвэл барилга барихаар худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг барилгыг борл*******саны дараа хасалт хийх х*******ийн зохиц*******алттай байна. 

“А*******” ХХК нь уг барилгыг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр барьж дууссан нь барилга байг*******амжийг ашиглалтад ор*******ах комиссын актаар  тогтоогдож байх бөгөөд уг орон сууцны ихэнх нь зарагдсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд  гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014/06 дугаар актын хавсралтын 4 дүгээр хэсэгт заасан худалдан авалт болон түүнд ногдох НӨАТ-ын талаар маргаан байхгүй, гагцхүү нэхэмжлэгч бараа худалдан авахдаа биш барилгаа зарсаны дараа баталгааж*******ж хасалт хийлгэх ёстой, одоо байр зарагдсан бол дахин хүсэлтээ харьяа татварын хэлтэст гаргаж баталгааж*******алт хийлгэх боломжтой гэсэн тайлбарыг өгч байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.2, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар “А*******” ХХК барилга барихдаа худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтээ харьяа дүүргийн татварын хэлтэст гаргах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна. 

Иймд дээрх х*******ь зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн “Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дүгаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар акты-г хүчингүй болг*******ах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ӨЛЗИЙЖАРГАЛ