2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/03986

 

 

 

 

 

 

2025 05 12

  192/ШШ2025/03986

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүрэгт 27 972 507.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батчулуун овогтой ******* нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******тай ЗГ-R******* 71 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, ********** тоот зээлийн данстай 25 590 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Б.******* нь зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 210 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 4-р сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 25 468 977.43, үндсэн хүүний төлбөрт 25 468 977.43, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51 311.37 төгрөг, нийт 27 972 507.09 төгрөг төлөөгүй байна. зээлдэгч Б.*******аас *******тай байгуулсан ЗГ-R*******71 тоот гэрээний үүргийн нийт 27 972 507.09 төгрөгийг гаргуулж *******инд олгуулж өгнө үү гэжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27 972 507.09 төгрөгийг хариуцагч Б.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 472 507.09 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 27 972 507.09 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27 972 507.09 төгрөгийг хариуцагч Б.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 472 507.09 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27 972 507.09 төгрөгийг хариуцагч Б.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 472 507.09 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 814 төгрөгөөс 148 907 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 148 907 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 148 907 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ