| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04125/И |
| Дугаар | 192/ШШ2025/04120 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04120
| 2025 05 15 | 192/ШШ2025/04120 |
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: -
Зээлийн гэрээний үүрэгт 161 687 399.59 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн байгуулсан ЗГ********** дугаартай Зээлийн гэрээгээр 160 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын буюу 30 хоногийн 3.0 хувийн хүүтэй зээлсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор хийж чадаагүй тул бидний зүгээс Зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг хариуцагчаас дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: хариуцагч нь ЗГ********** дугаартай Зээлийн гэрээгээр зээлсэн 160 000 000 төгрөгийг тохиролцсон хугацаанд хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 104 хоногийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин хугацаанд нь төлбөрөө төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, мэдэгдэх болон шаардах хуудас илгээх мөн ажлын болон гэрийн хаягаар очиж байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Фидуцийн гэрээний дагуу манай байгууллагын өмчлөлд шилжүүлсэн Toyota land cruiser-300 маркийн *****УКА улсын дугаартай, ************ арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн хаа байгаа нь тодорхойгүй буюу хариуцагч үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж нууж гуравдагч этгээдэд шилжүүлсэн тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар уг гэрээний үүргийн үлдэгдэл болох үндсэн зээл 142 000 000 төгрөг, үндсэн хүү 19 269 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418 399.58 буюу уг зээлийн гэрээний үүрэгт нийт 161 687 399.59 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна. Хариуцагч нь өөрийн байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээл ашигласан хугацаагаар тооцож нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нэхэмжлэгчид 161 687 399.59 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн төлбөрөөр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ****** миний бие ********** ББСБ ХХК-иас 2024 онд Ланд 300 маркийн машин барьцаалж зээл авсан бөгөөд санхүүгийн хүндрэлийн улмаас 2025 оны 1,2,3,4 сарын төлөлтөө хийгээгүй бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 24-ний дотор тус ББСБ-д байгаа үлдэгдэл зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа шилжүүлж авна. Тохирсон хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК хариуцагч Э.**********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161 687 399.59 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 161 687 399.59 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг Э.********** хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 161 687 399.59 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.********** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хариуцагч Э.********** шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Toyota land cruiser J300 маркийн, *****УКА улсын дугаартай ************ арлын дугаартай, хар өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966 387 төгрөгөөс 483 194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.**********аас улсын тэмдэгтийн хураамжид 483 194 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 483 193 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ****** олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ