| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04220/И |
| Дугаар | 192/ШШ2025/04121 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04121
| 2025 05 15 | 192/ШШ2025/04121 |
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт 35 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.****** би М.******той 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг хүүгүйгээр 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл буюу 3 сар 20 хоногийн хугацаатайгаар зээлүүлсэн бөгөөд уг зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан болно. Зээлийн гэрээний хугацаа дууссан учир зээлээ төл гэж удаа дараа шаардсан боловч зээлдэгч М.****** нь зээлийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоногтутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул гэрээний хугацаа хэтрүүлсэн 22 хоногийн алданги 3 300 000 төгрөг, үндсэн зээл 30 000 000 төгрөг мөн М.****** нь цалингийн зээл хаах нэрээр авсан 2 000 000 төгрөг нийт 35 300 000 төгрөгийг хариуцагч М.******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.****** миний бие А.******ээс 30 000 000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 10-нд өгөхөөр харилцан тохиролцож 2024 оны 12 сард зээл авсан юм. 2025 оны 4 дүгээр сарын 10-нд цалингийн зээл авах байсан боловч нийгмийн даатгал 3 сараар тасарсан учир зээл гарах боломжгүй болсон тул зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадаагүй. Одоо энэ зээлсэн мөнгөө 2025 оны 6 сард багтаан төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.****** хариуцагч М.******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 972 507.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.******ийн зээлийн гэрээний үүрэгт 27 972 507.09 төгрөг гаргуулах тухай шаардлагыг М.****** хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.******ийн зээлийн гэрээний үүрэгт 27 972 507.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.****** бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 100 төгрөгөөс 311 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.******оос улсын тэмдэгтийн хураамжид 311 550 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 311 550 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А.******эд олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ