| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03049/И |
| Дугаар | 192/ШШ2025/04193 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04193
| 2025 05 19 | 192/ШШ2025/04193 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт 49 645 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр MN******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 46 697 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Л.******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 546 250.12 төгрөг, үндсэн хүүнд 4 504 797.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43 337.71 төгрөг төлсөн. Л.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 7 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Л.******* нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэлд үндсэн зээл 46 150 750 төгрөг, хүү 3 277 162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81 422 төгрөг, нийт 49 645 057 төгрөг байна. Иймд хариуцагч Л.*******аас зээлийн гэрээний үүрэгт 49 645 057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 49 645 057 төгрөгийг хариуцагч Л.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 16 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-нд 1 645 057 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Л.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 49 645 057 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 49 645 057 төгрөгийг хариуцагч Л.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 16 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-нд 1 645 057 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 49 645 057 төгрөгийг хариуцагч Л.******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 16 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-нд 1 645 057 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 175.29 төгрөгөөс 203 088 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 203 088 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 203 087 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ