2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02634

 

 

 

 

          2025             04              03

   192/ШШ2025/02634

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: **** дүүрэг, *** дугаар хороо, **** *** хэсэг, 1**** гудамж, 1**** тоотод оршин суух Ц.Б /рд:*****/

Хариуцагч: **** дүүрэг, *** дугаар хороо, **** гудамж, өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ****** дүүрэг, **** дүгээр хороо, ***** чөлөө 19, өөрийн байранд байрлах, Х банк /рд:*****/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **** дүүрэг, **** дугаар хороо, *** байр, **** тоот хаягт оршин суух Б.Б /РД: *********/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **** дүүрэг, ****** дугаар хороо, ****, *** гудамж, *** байр, ** тоотод оршин суух Т.З /рд:*****/

Төлбөр авагч Х банк, төлбөр төлөгч И ХХК болон иргэн З нарын оролцогчидтой бүртгэлийн 22370131 дугаартай гүйцэтгэх баримт бичигтэй Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр гаргуулахаар хураагдсан **** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** байр **** тоот хаягт байрлах Ү-***********улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Н газарт холбогдох  тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр И ХХК-тай Орон сууц бариулах №ХLC016 дугаартай гэрээ байгуулан ************* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй X-LAND брэндийн орон сууцны зориулалттай барилгын 2 давхарын үйлчилгээний зориулалттай орон сууцыг 1 м.кв-ыг 850 ам.доллараар тооцож, 205.1 м.кв талбайтай орон сууцыг нийт 174.335 ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг орон сууц нь 2008 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. И ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал С.Б- нь дээрх төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 2008 онд надад худалдан үнийг авсан атлаа бидэнд мэдэгдэлгүйгээр 2011 оны 9 дүгээр сард өөрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авч, 2011 оны 11 дүгээр сард Х банкнаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан болохыг хожим мэдсэн. С.Б- нь 2011 оны 9 дүгээр сард байрны гэрчилгээг удахгүй гаргаж өгнө, байраа тохижуулаад үйл ажиллагаагаа явуулж бай гэж түлхүүрийг надад өгсөн тул тохижилт хийж үйл ажиллагаа явуулж илээр шударгаар тухайн орон сууцыг эзэмшиж байсан. С.Б- нь 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өвчний учир нас барсан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2013 онд тус шүүхэд гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч нас барсан, өв хүлээн авагч тодорхойгүй зэрэг шалтгаанууд арилаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. С.Б-ын өвлөгч нар өвийн талаар маргаж 2019 онд Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү өвлөгч тодорхой болсон тул миний бие орон сууц бариулах гэрээнд заасны дагуу Монголын Олон улсын Арбитрт И болон өв хүлээн авч З нарт холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 119 байр 07 тоот дахь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Уг хүчин төгөлдөр болсон Арбитрийн шийдвэрээр бидний хооронд байгуулсан Орон сууц бариулах гэрээ нь Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн 92 хувь болох 192,500,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоож, И ХХК-ийг гэрээнээс татгалзах эрхгүй бөгөөд Б-гийн үүргийн зөрчил нь ялимгүй болохыг дүгнээд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, цаашид гэрээний үүргээ хэн аль нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Миний бие үлдэгдэл төлбөрийг төлж, үүргийн зөрчлөө арилгасан тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээ Монголын Олон улсын Арбитрт 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1243 дугаар тогтоолоор И ХХК-иас 188,636,232 төгрөгийг гаргуулах үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол, *** **** гудамж, ** байр, *** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, гүйцэтгэлийг хангуулж, Х банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Х банк барьцаанд авахаас өмнө худалдан авч үнийг нь төлсөн орон сууцыг төлбөрт хураан авч битүүмжлээд байна.

Ийнхүү Монголын олон улсын арбитрт төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг үндэслэн З-д өв залгамжлалаар үнэ төлбөргүй шилжиж очсон Ү-***********улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 119 байр, 07 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасч, төлбөрт хураан авсныг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.      

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүххийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1243 дугаар тогтоолоор И ХХК-иас 187,540,674 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 1,095,558 төгрөгийг тус тус гаргуулж Х банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүсгэж, тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч И ХХК-ийн 33,33 хувийн хувьцаа эзэмшигч Т.З-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***********дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 байрны 07 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2011 онд барьцаалж зээл авсан байх бөгөөд барьцааны гэрээ байгуулах үед төлбөр төлөгч И ХХК-ийн захирал С.Б-ын нэр дээр нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд өв залгамжлалаар өмчлөх эрх Т.З-д шилжин 1 хүний өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа нь улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээний хуулбараар тогтоогдоод байгаа бөгөөд тус хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22370131/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22370131/06 тоот тогтоолоор хурааж, шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлэхэд 868,806,000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Т.З үнэлгээг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гарган Иргэний хэрэг үүсгэж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15-ны өдрийн 7777 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т Гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасан тул нэхэмжлэгчийн шаардлагад дурдсанаар уг үл хөдлөх хөрөнгөнд өмчлөгч нэмэгдсэн байсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болох үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Ц.Б- нь энэ нэхэмжлэлтэй ижил агуулга бүхий нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сард Арбитрын шүүхэд гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.         

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа, хөгжлийн банк ХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Т.З-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-***********дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 дүгээр байрны 07 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд битүүмжлэх, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд тогтоомжид заасны дагуу явагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №102/ШШ2019/03201 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн №001/ХТ2021/01243 дугаар тогтоолын дагуу дээрх барьцаа эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Мөн И ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №151 тоот зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авч байсан. Үүнээс даруй 13 жил өнгөрсөн байхад зээлдэгч төлбөр мөнгө төлөх эрмэлзэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гарган, цаг хугацаа авч, хожиж байгаа явдал нь албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасан мөнгөн төлбөрийн үүргийг биелэгдэхгүй удаашруулж байна. Үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар Х банкны эрх ашиг ноцтой зөрчигдөж, банканд хохирол учирсаар байна. Иймд Худалдаа, хөгжлийн банкны эрх ашиг хөндөгдөж байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Б ийн төрсөн ээж Ш.Чимгээ миний бие насанд хүрээгүй хүүхдээ төлөөлж байгаа ба миний хүү Б.Б  нь 2007.09.04-ний өдөр төрсөн одоо 17 настай тул бие даан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй, насанд хүрээгүй байгаа боловч талийгаач эцэг Б-аас Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 байр 6 тоот хаягт байрлах, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлалын журмаар өмчлөлд нь шилжсэн байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б-гийн зүгээс уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь 6 тоот үл хөдлөх хөрөнгийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийг Ү-***********дугаарт бүртгэгдсэн, 7 тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжилснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлсөн тохиолдолд зөвхөн 6 тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдал бий болохоор байх ба дээрх шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан 6 болон 7 тоот 2 ширхэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байхад ийнхүү нэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөхөөр маргааж байгаа нь нөгөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн өр төлбөр нь Икслэнд ХХК-ийнх, харин иргэн Ц.Б- нь 7 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан иргэн гэж ойлгож байгаа бөгөөд бусдад худалдсан эсэхээс үл хамаарч, шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгүүдээс адил тэнцүү үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: И ХХК болон Ц.Б- нар 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр X-LD016/ дугаартай Орон сууц бариулах гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээнд байрны тоот тавигдаагүй байх тул 06, 07 тоот үл хөдлөх эд хөрөнгийн алийг нь захиалсан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2-т заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоолын дагуу 06, 07 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. Түүнчлэн Ц.Б- нь И ХХК-тай захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд компаниас иргэнд шилжүүлсэн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Арбитрын хэрэгт хариуцагчийн зүгээс 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц бариулах X-LD016 дугаар гэрээний төлбөрт нийт 174,335 ам.доллар төлөхөөс 73,936,000 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 55,456 ам.долларыг төлсөн бөгөөд 118,879 ам.долларын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж маргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 5/, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх 4/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2019/00657 дугаар тогтоол /1хх 6-12/, Монголын Олон улсын Арбитрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 411 дүгээр шийдвэр /1хх 13-29/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 30/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 210/ШТ2023/00573 дугаар тогтоол /1хх 31-34/, Монголын Олон улсын Арбитрын 4/527 тоот тодорхойлолт /1хх 35/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас /1хх 36/, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон улсын Арбитрт нэхэмжлэл гаргах нь /1хх 37-38/, итгэмжлэл /2хх 3/, Монголын Олон улсын Арбитрын 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 163 дугаар шийдвэр /2хх 4-15/.     

     

7. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 40, 237/, хариу тайлбар /1хх 54-55/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /1хх 56-57/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/16983 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /1хх 58-60/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дугаар шийдвэр /1хх 61-67/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал /1хх 68-75/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоол /1хх 76-81/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /1хх 82/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /1хх 83/, Н газрын 4-144/25446 тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /1хх 84/, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 3 тоот Эрх түдгэлзүүлсэн тухай албан бичиг, хавсралт /1хх 85-86/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /1хх 87-88, 89-91/, Худалдаа, хөгжлийн банкны 5-8132 тоот Н газарт гомдол гаргах тухай албан бичиг /1хх 92/, Н газар хариу мэдэгдэх хуудас /1хх 93/, Худалдаа, хөгжлийн банкны 5/11007 тоот Н газарт Гомдол гарган эцэслэн шийдвэрлүүлэх тухай албан бичиг /1хх 94/, Н газрын 4-144/22402 тоот Монголын нотариатчдын танхимд лавлагаа авах тухай албан бичиг /1хх 95/, Монголын Нотариатчдын танхимын 874 тоот албан бичиг /1хх 96/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэгэл, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /1хх 97-98, 99, 100/, Н газрын 4-144/6061 тоот өмчлөгч Т.З-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх 101/, Н газрын 4-144/6060 тоот төлбөр төлөгч И ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, тэмдэглэл /1хх 102, 103/, Н газрын 4-144/6059 тоот төлбөр авагч Х банк ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, тэмдэглэл /1хх 104, 105/, Х банкнаас Н газарт хүсэлт гаргах тухай /1хх 106/, Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /1хх 107, 108-109/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /1хх 110/, Итгэмжлэл /1хх 111-112/, Буфа үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 113-135/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-144/7259 тоот Төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, тэмдэглэл /1хх 137-138/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-144/7258 тоот Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, тэмдэглэл /1хх 139, 141/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-144/7260 тоот Өмчлөгч Т.З-д Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /1хх 140/, Ц.Б-гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /1хх 142/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас /1хх 143/.     

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  итгэмжлэл /1хх 152, 154/, Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 153/, Хариу тайлбар гаргах тухай /1хх 171-172/.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б өөс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 163/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоол /1хх 164-166/, тайлбар гаргах нь /1хх 169-170/, Б.Б ийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх 21/.

 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.З-гээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 189/, Хариу тайлбар гаргах тухай /1хх 199-202/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэр /1хх 203-210/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар магадлал /1хх 211-217/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2019/00657 дугаар тогтоол /1хх 218-221/, Өвлөх эрхийн гэрчилгээ /1хх 222/, Өв хүлээн авах хүсэлт гаргах нь /1хх 223/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 224-225/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 226/, Монголын Олон улсын Арбитрын 4/617 тоот Т.З-д нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх 227-228/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 230/.

             

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-***********дугаартай, **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол, *** **** гудамж, ** байр, *** тоот хаягт байршилтай, 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

3. Хариуцагч Н газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

 

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03201 дүгээр шийдвэрээр И ХХК, Б.Б , Т.З-, П.С-  нараас нийт 137,065,020.12 төгрөг гаргуулан Х банк ХХК-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01243 дугаар тогтоолоор И ХХК-иас бүгд 187,540,674 төгрөг гаргуулан Х банк ХХК-д олгож, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Б.Б , П.С- , Т.З нарын өвийн журмаар хүлээн авсан улсын бүртгэлийн Ү-*****, Ү-***********дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 байр 6, 7 тоотуудад байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ГХ2021/01344 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370131 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

 

Улмаар Н газраас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 4-144/25446 дугаартай албан бичгийг явуулжээ. Уг албан бичгээр төлбөр төлөгч И ХХК-ийн өмчлөх эрхийн Ү-*****, Ү-***********дугаарт бүртгэлтэй, **** дүүрэг, **** дугаар хороо, **** дугаар хороолол, ***** гудамж, **** байрны *** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгасан байна. 

 

Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22370131/02 дугаартай тогтоолоор П.С- , Т.З нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, мөн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22370131/06 дугаартай тогтоолоор хураажээ.

 

4.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...И ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал С.Б- нь дээрх төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 2008 онд надад худалдан үнийг авсан атлаа бидэнд мэдэгдэлгүйгээр 2011 оны 9 дүгээр сард өөрийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авч, 2011 оны 11 дүгээр сард Х банкнаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан болохыг хожим мэдсэн” гэсэн агуулгаар тайлбарласан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д зааснаар гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг заана.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ГХ2021/01344 дугаартай гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах хөрөнгөд Х банк ХХК болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх бөгөөд тэдгээрийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 151 тоот зээлийн гэрээ, мөн өдөр байгуулагдсан 151 тоот барьцааны гэрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгө болох Ү-***********дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 байр, 07 тоотод байрлах 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-***********дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 байр, 06 тоотод байрлах 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаа хөрөнгөөр тус тус тусгагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч талаас дээрх баримтыг үгүйсгэсэн баримт гаргаж, няцаагаагүй тул нэхэмжлэгчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар эд хөрөнгө битүүмжилж, уг битүүмжлэх тогтоолыг тус компанийн төлөөлөл болох С.Халиунаад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Түүнчлэн, төлбөр төлөгч И ХХК-ийн төлөөлөгч С.Баттулгад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулж, шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдэж байсан болох хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр И ХХК-тай Орон сууц бариулах №ХLC016 дугаартай гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг гаргасан боловч уг гэрээний дагуу дээрх эд хөрөнгийг шилжүүлж, худалдан авагчийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн, түүний өмчлөлд шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Н газраас төлбөр төлөгч И ХХК нь шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан төлбөрийг сайн дураар барагдуулаагүй үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар Ү-***********дугаарт бүртгэлтэй, **** дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол, *** **** гудамж, ** байр, *** тоот хаягт байршилтай, 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, ***** дүүргийн ****  дугаар хороо, *** дугаар хороолол, *** байр ***  тоот хаягт байрлах Ү-***********улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай Ц.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.БАЯРСҮРЭН