Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.А холбогдох эрүүгийн 1706 0288 30403 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 09 дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Р.А /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Р.А нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Д маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цаг болж байхад ажлаа тараад харих гээд явж байгаад замдаа өөрийн танил Гарьдаа, Ариука гэх хоёр залуугийн гэрт очсон ба замдаа 0.75 литрийн Хараа нэртэй архи авч очоод Гарьдаа, Ариук бид гурав хувааж уусан юм. Ууж дуусчихаад шөнө 00 цагийн үед за одоо гэр рүүгээ явлаа гээд харих гэтэл Ариукаа нь намайг дахиад нэг шил архи авчихаач гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, би одоо явлаа гэж хэлэхэд Ариука нь намайг чи ямар сүртэй пиздаа вэ” гээд гэрт нь газар хэвтэж байсан мод аваад миний ар нуруу руу цохисон. Би газар унахад Ариукаа миний дээрээс цохиж балбаад эхэлсэн юм. Тэгээд л би ухаан алдсан юм уу, яасан юм, бүү мэд нэг мэдсэн чинь л гэртээ ирчихсэн байсан. Гэмтлийн эмнэлэг рүү явж оёдол тавиулсан. Би архи уусан согтуу байсан тул зарим үйл явдлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-14 дүгээр хуудас/,

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг болох гэж байхад манай нөхөр ирсэн. Манай нөхөр гэрт орж ирсэн ба тэр үед нүүр ам нь тэр чигтээ цус болчихсон, хөмсөг, уруул нь сэтэрчихсэн, бие нь чичирч салгалаад байсан. Нөхрөөсөө асуухад хоёр залуутай хамт нэг шил архи хувааж уусан, дахиад архи уух талаар ярьж маргалдаад л Ариук гэх залуу л модоор цохиж нүдээд байсан юм гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард Ариунболд бид хоёр унтаж байсан чинь шөнө 00 цагийн үед зүс таних Даваажав согтуу, хоёр шил архитай орж ирээд, Ариунболд руу томроод босож архи аягалаадах гэсэн. Ариунболд босоод архийг аягалсан. Бид нар хоёр шил архинаас нэг шил архийг уугаад сууж байхад Ариунболд Даваажав хоёр бие биенийгээ худлаа хэлсэн гэж хоорондоо маргалдаж байгаад Даваажав Ариунболдыг хоёр удаа чих рүү нь алгадаад, нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Ариунболд уурлаад гэнэт босоод Даваажавыг нарийн модоор нүдсэн. Би голоор нь орж салгаад эвлэрээд гэрт нь хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹13478 дүгнэлтэд “Ч.Д биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн чих, уруул, зүүн бугалганд шарх, баруун хацар, доод уруулын дотор салст, эрүү, зүүн хацар, баруун тохой, баруун гуя, баруун, зүүн шилбэнд зулгаралт, баруун чихний ар төвгөр, баруун чихний доод хэсэг, уруулын дотор салст, ооч, баруун зүүн бугалга, шуу, баруун тохой, хоёр гуя, баруун шилбэний цус хуралт тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Р.А нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Д маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Р.А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Р.А холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Д нь хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ /хэргийн 14 тал/ “…өдрийн 55000 төгрөгөөр 15 хоног хувийн эмнэлэгт 750.000 төгрөгөөр хэвтэж эмчлүүлсэн. Мөн бусад эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан баримтууд нь байгаа хавсаргаж өгнө” гэсэн боловч ямар нэгэн нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гаргаж ирүүлээгүй, хавтаст хэргийн материал танилцуулахад санал хүсэлт байхгүй талаар бичгээр илэрхийлсэн байна. Хэдийгээр хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилж байна гэсэн боловч Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд 8.000 төгрөг төлсөн баримтаас өөр хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгчээс 8.000 төгрөгийг Иргэний хуульд зааснаар гаргуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Ч.Д шүүх хуралдааны товыг түүний 88500952 дугаарын утсаар мэдэгдэхэд “за ойлголоо” гэсэн хариу өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болоогүй болно.

Шүүх шүүгдэгч Р.А эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтад Л.Баясах гэж өөр яллагдагчийн нэр алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.