| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03266/И |
| Дугаар | 192/ШШ2025/04243 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04243
| 2025 05 19 | 192/ШШ2025/04243 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан **********, ***********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.*********, 2022 оны 01 дүгээр сарын 16-нд төрсөн охин Б.********* нарыг эх Э.*********ийн асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг С.*********д хойшид охин Б.*********, Б.********* нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр хадгалагдаж үлдэх бөгөөд охин Б.*********, Б.********* нартай уулзуулахад болон эцэг, эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.*********т даалгасугай.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 25 хороо, **********хотхоны **-р байр *** тоот, 2 өрөө, 40,2 мкв, улсын бүртгэлийн өмчлөх эрхийн Ү-********* дугаартай, одоогийн зах зээлийн ханшаар 130 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд адил тэнцүү хуваан (130.000.000/4=32.500.000) тооцоолж, хүүхдүүдийн ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж эцэг С.********* нь өөрт оногдох 32 500 000 төгрөгийг хоёр хүүхдэдээ цаашид сар бүр төлөх тэтгэлэгт тооцож, энэ нь 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох ба 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлж, дээрх Баянгол дүүргийн 25 хороо, ******* хотхоны **-р байр *** тоот 2 өрөө, 40.2 м.кв орон сууцыг эх С.*********ийн өмчлөлд шилжүүлэн өгч, охин Б.*********, Б.********* нарын нэмэлт сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулахаар харилцан тохиролцсоныг баталсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*********ээс хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжид 120 156 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ