Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2025/0019

 

 

 

 

 

 

 

 

                                                                            

                                                                             109/ШШ2025/0019

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нар

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дүгээр захирамжийн Б.Э Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, А.З (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т Б.П, иргэдийн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1. Иргэн Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нараас Архангай аймгийн . даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дүгээр захирамжийн Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

 

2.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал)

 

2.2. Мөн тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар  тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

 

2.3. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 10 дугаар хавсралтаар Иргэнд гэр, орон сууцны хашааны зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг баталсны 186-259 дугаарт 5 дугаарт баг, Наранбулагт газар эзэмшүүлэхээр төлөвлөжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 123-124, 134-146 дахь тал)

 

2.4. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг үндэслэн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Булганхангай болон Шинэ наран хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр бүхий 71 иргэнд газар эзэмшүүлсний 25-д П.Б, 26-д Х.П, 30-д Н.Э, 31-д Т.Б, 34-т Г.А, 40-д Ч.Б, 43-т Т.М, 51-д Б.Э, 57-д Ц.Б, 58-д Г.М, 60-д Г.С, 61-д Г.Т 71-д Ч.А нар багтжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 177-184 дэх тал)

 

2.5. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, газар олгосон байх тул тус 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсэг хүчингүй болсноор Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон байна. Уг захирамжийн хавсралт 1-д П.Б, 2-т Х.П, 6-д Н.Э, 7-д Т.Б, 9-д С.Б, 10-т Ц.С, 16-д Ч.Б, 19-д Т.Н, 27-д Б.Э, 33-т Ц.Б, 34-т Г.М, 36, 37-д Б.Б, 47-д Ч.А, 48-д П.Ц, 49-д Г.Б нарт холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 11-17 дахь тал)

 

2.6. Улмаар дээрх захирамжид холбогдуулан иргэн Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нараас 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2.7. Иргэн Б.Э нарын нэр бүхий 15 иргэнээс гаргасан дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Б.Э нарын нэр бүхий 15 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... биднийг эзэмшил газар дээрээ хашаа, барилга барих гэхээр аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хашаа, барилга бариулахгүй “Та нараар нэгдсэн журмаар хашаа, барилга бариулна” гээд хүлээлгээд байсан. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нарын газар эзэмших  эрхийг хүчингүй болгосон талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдэгдсэний дагуу 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжийг гардан авч, уг шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу хамтран гаргаж байна. Бид газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу газраа эзэмшиж, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлж Газрын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гэтэл Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож хууль бус шийдвэр гаргаж, бидний эзэмших эрхэд халдсан. Мөн Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжийг гаргахдаа бидэнд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу хийлгүй “захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй шийдвэр гаргасан. Үүний улмаас нэхэмжлэгч бид гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу газраа эзэмшиж чадахгүй, эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Иймд Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нарын нэр бүхий 15 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий А/569 тоот захирамж гаргаж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 сарын 24-ний өдрийн А/569 тоот захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэлээр явуулаагүй. Тэдэнд тайлбар, санал гарах боломж олгоогүй, тэдний оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах бол тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмыг, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Хэдийгээр аймгийн Засаг даргаас 2024 оны 9 сарын 12-ны өдөр 1/1279 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбартаа сонсох ажиллагааг зохион байгуулсан. Архангай аймгийн “Тамир”, “АВ” телевиз, “Архангайн амьдрал” сонин зэргээр зар нийтэлсэн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт “Тамир” телевизийн албан бичиг, Архангай амьдрал сонин нийтлүүлсэн баримт авагдсан. “Тамир” телевизэд гаргасан зарыг харахаар ямар утгатай зар нийтүүлсэн, тэр нь иргэдэд хүрсэн эсэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт зааснаар тухайн нийтлүүлсэн зар нь тухайн орон нутагт иргэдэд хүрэх боломжтой байсан уу гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар тухайн орон нутагт хүрэх боломжтой мэдээллийн хэрэгсэл гэдэг нь зөвхөн тухайн орон нутгийн хэвлэл мэдээлэл гэж ойлгож болохгүй. Тухайн орон нутагт амьдарч иргэдэд аль телевизээр мэдээлэл хүргэснээр мэдэгдэх сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх бодит нөхцөлийг харгалзан үзэх ёстой. Өнөөдрийн хувьд Архангай аймагт “Тамир” телевизийг үздэг хүн бараг байхгүй. Мөн “Архангай амьдрал” сониныг тэр бүр захиалаад уншдаг хүн байхгүй. Тийм учраас тухайн бодит байдалд хүрэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон мэдэгдэх сонсох ажиллагааг явуулсан байна гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Магадгүй Үндэсний олон нийтийн телевиз ч юм уу, тухайн орон нутагт амьдарч байгаа, ерөнхийдөө 21 аймгийн иргэдийн дийлэнх нь үздэг телевизээр, мөн холбогдох сонин сэтгүүлээр зар нийтэлсэн бол илүү хүрэх боломжтой байх гэж үзэж байна. Хүрээгүй гэдэг нь эхний сонсох ажиллагаанд ганц ч хүн ирээгүй байдаг. Дараагийн сонсох ажиллагаанд энэ нэр бүхий 50 хүнээс ирсэн хүн ховор байдаг. Энэ нөхцөл байдлаас илэрхий харагдаж байна гэж үзэж байна. “Архангай амьдрал” сонинд нийтэлсэн зарыг харахад хэн, хэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох гээд байгаа нь тодорхой харагддаггүй. Хэн нэгэн иргэн энэ миний газрыг хүчингүй болгох гэж байна гэж таамаг маягаар хандах боломжгүй. Тухайн зар нь иргэд хараад шууд ойлгомжтой байдлаар тухайн ажиллагаа нь хэрэгжих боломжтой байсан байх. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа, шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайн нэр бүхий иргэдэд газар олгохдоо газар зохион байгуулалтын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө зөрчсөн гэж захирамж гараад байдаг. Гэтэл бодит байдал дээр үнэхээр зөрчсөн юм уу гэдгийг хариуцагч тал тогтоож чадаагүй. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар шийдвэр гарахад энэ нөхцөл байдал илэрхий тогтоогдсон гэж үзэж байна. Тус хэргийг шийдвэрлэх хүртэл хариуцагч талаас тухайн газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхацсан байна гэдэг нотлох үүргээ нотолж чадаагүй. Шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан боловч давхцалтай байна гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн актыг анх гаргахдаа хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоогоогүйгээр тухайн актыг гаргасан гэдэг нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна. Аймгийн Засаг даргын 2022 оны А/22, А/709 дугаар захирамжуудаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгүүдийг зөрчиж газар олгосон үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл болсон хуулийн заалт буюу Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан заалтуудад анх иргэдэд газар олгохдоо тус заалтууд нийцсэн гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тухайн маргаан бүхий газруудыг иргэдэд олгохдоо тус зохицуулалтыг зөрчөөгүй, харин холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн олгосон байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 13 тоот тогтоолын 10 дугаар хавсралтаар шинээр гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшүүлэх байршил, хэмжээг баталсан. Уг тогтоолын 10 дугаар хавсралтын 186, 193, 194, 195, 197, 207, 213, 217, 219, 228, 230, 231, 256, 258 дугаарт бичигдсэн газрын байршил, нэгж талбарын хэмжээ, нэхэмжлэгч нарын газрын байршлын нэгж талбарын дугаартай тохирдог. Энэ тохиолдолд хариуцагч нарын тайлбарлаад байгаа шиг Цэцэрлэг хотын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу өнөөдрийг хүртэл газраа эзэмшиж байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн хуулийн 20.2.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн газар зохион байгуулалтын  төлөвлөгөөг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлалд өргөн мэдүүлэх, мөн хуулийн 20.1 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 20.1.2 дахь хэсэгт тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, 21.3 дахь хэсэгт аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 21.2.3 дахь хэсэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад, газар эзэмшүүлэх, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд аймгийн Засаг даргаас 2022 онд захирамж гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжаар хүчингүй болсон нэхэмжлэгч нарын газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа. Хэрэгт авагдсан баримтаар ч тухай газар инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарагдаж байгаа болох нь тогтоогддог. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь сумын тухайн жилийн төлөвлөгөөг аймгийн хэмжээнд нэгтгэн батлуулах ажлыг зохион байгуулдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 13 тоот тогтоол гарахад, маргаан бүхий газрыг иргэдэд эзэмшүүлэх боломжтой эсэх тухайн жилийн газар зохион байгуулалтын төслийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар өөрсдөө мэргэжлийн байгууллагын хүрээнд гаргаж байгаа. Үүний хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоол гаргаад, тогтоолын дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэдэд олгосон маргааны бүхий газар нь Архангай аймгийн хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөтэй давхацсан талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлснээр өөр баримт байдаггүй. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гэрээ байгуулаад гэрчилгээ олгосон тохиолдолд иргэдийн газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгайлан зохицуулалтаар олгосон. Засаг даргын 2022 оны 01 сарын 22-ны өдрийн А/22 тоот захирамж, холбогдох бусад захирамжаар иргэдэд газар эзэмшүүлсэн. Газар эзэмшүүлсэн уг захирамжийн дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас холбогдох иргэдтэй гэрээ байгуулаад гэрчилгээ олгож байгаа. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 12-ны өдрийн А/22 тоот болон А/709 тоот захирамжийг гаргахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг үндэслэл болгосон байдаг. Тухайн иргэдэд газар олгосон хоёр захирамжийн үндэслэл болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг тогтоолыг өөрчилсөн, хүчингүй болгосон зүйл байхгүй. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Тухайн баримт бичигт үндэслээд өөрчлөх эрх хэмжээг олгосон байхад, өөрт олгогдоогүй эрх хэмжээ буюу хүчингүй болгох эрх хэмжээг сонгож байгаа нь тухайн маргаан бүхий акт нь хууль бус гэж үзэж байна. Агуулгын хувьд хүн нэг бүрчлэн сонсох ажиллагааг хийх буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байсан. 20 буюу түүнээс дээш этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх гэж заасан байна. Тухайн 50 иргэн дээр нэг нь төлөөлөх боломж байхгүй бөгөөд хүн тус бүрийн ашиг сонирхол өөр өөр  байгаа. Хэрэв хуульд заасан үндэслэлээр 20 буюу түүнээс дээш гэдгээр сонсох ажиллагаа явуулах байсан бол хуульд заасан боломжит арга хэрэгслийг сонгох боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны бүхий акт болох 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох А/569 тоот захирамжид баримталсан зүйл хэсэг дээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг гэсэн байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслээд газар олгосон байгаа. Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2024 оны А/569 тоот актыг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцална. Хариуцагч тал өөр хуулийн зүйл заалт баримталсан гэж тайлбарлаж байна. Гол баримталж байгаа зүйл заалт нь Газрын тухай хуулийн 56, 61 дүгээр зүйлийг барьж байгаа. Төрийн эрх барих байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, эс үйлдэхүй нь Газрын тухай  хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан бол хүчингүй болгох эрх хэмжээтэй. Мөн сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн  27.6 дахь хэсэгт сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөөд гаргасан саналыг захиргааны талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт шуудан болон бусад арга хэрэгслээр мэдэгдэх, хүргүүлэх бүх боломжийг ашиглана гэж заасныг хариуцагч ашиглаж чадаагүй байна. Үүний улмаас олон иргэд хохирч байна. Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг иргэд, нэхэмжлэгч тал мэдэх боломж байхгүй. Маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагч А аймгийн . дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Дээрх иргэдэд аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2022 оны А/22, А/709, Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121, А/128, А/220, 2024 оны А/01 дүгээр захирамжаар тус бүр гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, Архангай аймгийн “Тамир” телевизээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны зарыг нийтлүүлсэн боловч 3 иргэн ирсэн. Иймээс дахин сонсох ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар “Архангай амьдрал сонин”, “АВ” телевизээр зарыг нийтлүүлсэн боловч сонсох ажиллагаанд нэг ч иргэн оролцоогүй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, тогтоомж зөрчин эзэмшүүлсэн газруудыг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймагт аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2003-2023 онд хэрэгжсэн бөгөөд 2023 оноос шинээр дараагийн төлөвлөлт хэрэгжиж байгаа. Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 2021 оны 12 сарын 02-ны өдрийн аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг тогтоолын дагуу 50 иргэнд олголт хийсэн нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж маргадаг. Архангай аймгийн Засаг дарга А/569 дугаартай захирамжаар Газрын тухай хууль болон Хот төлөвлөлтийн тухай хуулийг зөрчиж олгосон 50 иргэнд холбогдох эрхийг цуцалсан байдаг. Хуульд нийцээгүй гэж үзээд байгаа үндэслэл нь аймгийн хэмжээнд 12-16 жилийн хугацаатай батлагдаж, мөрдөгдөж байгаа аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тухайн газар нь иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулагдаж төлөвлөөгүй, 2022 оны тухайн жилийн аймгийн ерөнхий газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төлөвлөгдөөгүй, хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулж төлөвлөсөн газар юм. 2022 оны аймгийн ерөнхий төлөвлөгөөнд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Уг асуудлыг шийдвэрлэхдээ сумын Засаг даргын саналыг авна гэж заасныг зөрчсөн. Мөн нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сумын Засаг дарга өргөн барьж батлуулна гэж заасныг зөрчсөн. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргад үүрэг болгосон байдаг. Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөө 2018-2038, мөн Булган хангай шинэ хороолол хэсэгчилсэн төлөвлөгөө гэсэн гурван төлөвлөлтийг зөрчиж, зөвхөн 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 50 иргэнд газар олголт хийсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тухайн шатны Засаг дарга нь улс төрийн албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн эрхэм зорилго болох Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримтлах үүрэгтэй бөгөөд тухайн үүргээ зөрчвөл, хуульд заасан хариуцлага хүлээдэг учраас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан 2022 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөлтийг хуульд нийцээгүй эсэхийг өргөн барьж батлуулахгүй байх, батлагдсан ч хэрэгжүүлэхгүй байх эрх үүрэгтэй. 2022 оны 01 сарын 12-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/22 дугаар захирамж 50 иргэнд эерэг нөлөөлөл бүхий эрх зүйн харилцааг үүсгэсэн хэдий ч зарим иргэдэд газар эзэмшүүлсэн хэсэг нь Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, холбогдох бусад хуулийг зөрчиж гарсан нь тогтоогдсон. Сонсох ажиллагааны хувьд нэг захирамжаар, нэг дор газар олголт хийсэн 50 иргэний асуудал яригдсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Ард олон нийтийн эрх ашигт нийцээгүй захиргааны шийдвэр гарсан болох нь тогтоогдож газар эзэмших эрх олгосон эрхийн актаа цуцалж шийдвэрлэсэн. Төлөвлөгөө зөрчиж олгосон актын биелэлтийг хүчингүй болгосон Засаг даргын А/569 тоот актыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу зохин байгуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар 20 ба түүнээс дээш этгээд байх юм бол орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан сонсох ажиллагааг хийж болно гэж заасны дагуу 2023 оны 12 сарын 18-ны өдөр Тамир телевизээр, 2024 оны 03 сарын 12-ны өдөр 15.00 цагт АВ телевиз болон Архангай амьдрал сонинд зарыг хүргэсэн. Үүний хүрээнд сонсох ажиллагааг хүргэсэн. Эхний сонсох ажиллагаанд 3 иргэн ирсэн учраас сонсох ажиллагааг дахин явуулах шаардлагатай гэж үзэж ирсэн 3 иргэнд сонсох ажиллагаа тайлбарлаад дахин сонсох ажиллагааг зарласан боловч нэг ч иргэн ирээгүй. Ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн үндэслэлээр Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг баримталж Засаг даргын А/569 дугаартай захирамж гаргасан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

 3.7. Иргэдийн төлөөлөгч Э.Батбаатар шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П.Б-с бусад 14 иргэний нэхэмжлэлд хамаарахыг хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэн П.Б-т хамаарах хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь,

 

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд

 

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Б.Б, Б.Б, Х.П, Т.Н нараас төлөөлөгч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэгт зааснаар иргэн Б.Б, Б.Б, Х.П, Т.Н нарыг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. (2 дугаар хавтаст хэргийн 120-122 дахь тал)

1.2. Улмаар 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөрсдийн эзгүйд, өмгөөлөгч нарыг байлцуулан хэргийг шийдвэрлүүлэх боломжтой талаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй. (3 дугаар хавтаст хэргийн 150, 161, 167, 168 дахь тал)

 

 

Хоёр. Нэхэмжлэгч иргэдийн эзэмшиж байсан газрын талаар

 

2.1. А аймгийн .дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дугаартай захирамжуудаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, газар олгосон байх тул тус 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсэг хүчингүй болсноор Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон байна. Уг захирамжийн хавсралт Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нарт холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

2.2. Эдгээр иргэдийн газар эзэмших эрхийн тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг үндэслэн . болон . хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр бүхий 71 иргэнд газар эзэмшүүлсний 25-д Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нар багтжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 177-184 дэх тал)

2.3. Ийнхүү иргэн Б.Э-т .тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 222-230 дахь тал)

2.4. Иргэн Т.Б-д Булганхангай . газар эзэмшүүлсэн ба газар эзэмших эрх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ шүүхийн үзлэгийн явцад гаргаагүй, газрын кадастрын зураг авагдсан, (1 дүгээр хавтаст хэргийн 231-233 дарь тал)

2.5. Иргэн Х.П-д . газар эзэмшүүлж, 0000140355 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 232-242 дахь тал)

2.6. Иргэн Г.М-т . газар эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ шүүхийн үзлэгийн явцад гаргаагүй, кадастрын зураг авагдсан, (1 дүгээр хавтаст хэргийн 243-246 дахь тал)

2.7. Иргэн Н.Э-д . газар эзэмшүүлж газар эзэмших эрх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ шүүхийн үзлэгийн явцад гаргаагүй (газар эзэмшин эрхийн гэрчилгээний лавлагаа авагдсан) кадастрын зураг авагдсан, (1 дүгээр хавтаст хэргийн 247-249 дэх тал )

2.8. Иргэн Ч.А-т . газар эзэмшүүлж, 000074709 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 1-9 дэх тал)

2.9. Иргэн Ч.Б-д . газар эзэмшүүлж, . тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 10-19 дэх тал)

2.10. Иргэн Ц.Б-д . газар эзэмшүүлж, . тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 20-27 дахь тал)

2.11. Иргэн П.Б-т . газар эзэмшүүлж, . тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 28-35 дахь тал)

2.12. Иргэн П.Ц-д аймгийн . захирамжийн 1 дүгээр хавсралтаар Булганхангай хороололд газар эзэмших эрх олгосны дагуу . газар эзэмшүүлж, 0. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 187-188, 2 дугаар хавтаст хэргийн 36-47 дахь тал),

2.13. Иргэн Г.А-т . тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Ц.С-т сумын Засаг даргын . дугаар захирамжаар шилжүүлж, . дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 194-195, 2 дугаар хавтаст хэргийн 48-61 дэх тал)

2.14. Иргэн М.Очирхуяг-т аймгийн Засаг даргын . захирамжийн 1 дүгээр хавсралтаар Булганхангай хороололд газар эзэмших эрх олгосны дагуу . тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, 0. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Г.Б-д сумын . захирамжаар шилжүүлж, . дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,  (1 дүгээр хавтаст хэргийн 187-191, 2 дугаар хавтаст хэргийн 62-73 дахь тал)

2.15. Иргэн Г.С-д . газар эзэмшүүлж, 0000096578 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г.Т-д . газар эзэмшүүлж, 0000200431 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу сумын . дугаар захирамжаар Б.Ба-д шилжүүлж . дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 192-194, 2 дугаар хавтаст хэргийн 74-86, 199-207 дахь тал)

2.16. Иргэн Т.М-т . газар эзэмшүүлж, . тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Т.Н-д сумын . захирамжаар шилжүүлж, . дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 194-196, 2 дугаар хавтаст хэргийн 87-97 дахь тал)

 

2.17. Иргэн М.Ар-д . газар эзэмшүүлж, 000074709 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу сумын . захирамжаар иргэн С.Б-д, иргэн С.Б-с газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу сумын Засаг даргын . дугаар захирамжийн хавсралт 7 дахь заалтаар иргэн Б.Б-д шилжүүлсэн бөгөөд, эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, кадастрын зураг авагдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 68-69, 197-198, 2 дугаар хавтаст хэргийн 98-112 дахь тал)

2.18. Ийнхүү маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшиж буй иргэд болох иргэн Б. Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нараас “. дугаартай захирамжийн Б Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... бид газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу газраа эзэмшиж байсан ... А/569 дугаартай захирамжийг гаргахдаа захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй шийдвэр гаргасан ...” гэх үндэслэлийг дурдаж маргасан байна.

2.19. Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... дээрх иргэдэд эзэмшүүлсэн газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн ... сонсох ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар “Архангай амьдрал сонин”, . телевизээр зарыг нийтлүүлсэн боловч сонсох ажиллагаанд нэг ч иргэн оролцоогүй болно ... ” гэж тус тус тайлбарлажээ.

 

Гурав. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

 

3.1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн 14 иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь

3.2. Маргаан бүхий акт болох . дугаартай захирамжийн хавсралтаар нийт 50 иргэний газар эзэмших эрхийг цуцалсны дотор захирамжийн хавсралт Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нарт холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 11-17 дахь тал)

3.3. Тус захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн байх бөгөөд нэхэмжлэгчид иргэдэд газар эзэмших эрх олгосон болон эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсэг хүчингүй болсноор .захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь. захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцжээ.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 32.2. дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.”, 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж зааснаар шүүх . дугаар магадлалын 2.6-д дурдсан асуудлаар тайлбар, нотлох баримт гаргуулсан.

3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 01/639 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар  ирүүлсэн давхцалын зургаас үзэхэд,

 

1. Иргэн Б.Б-н 400м2 талбай бүхий хоёр газар нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ногоон байгууламж, явган замын төлөвлөлттэй хэсэгтэй,

2. Иргэн Ц.Б-н 400м2 талбай бүхий газар, Иргэн Г.Мө-н 400м2 талбай бүхий газар, иргэн Б.Э-йн 400м2 талбай бүхий газар, ногоон байгууламж, авто замын төлөвлөлттэй хэсэгтэй

3. Иргэн Т.Н-н 300м2 газар нь ногоон байгууламж, авто зам, явган хүний замын төлөвлөлттэй хэсэгтэй

4. Иргэн Н.Э-н 400 м2 газар, иргэн Х.Па-н 400м2 газар, иргэн Г.Б-ын 400м2 газар, иргэн Ч.А-н 400м2 газар цахилгааны дэд өртөөний объект, амины орон сууцны төлөвлөлттэй хэсэгтэй,

5. Иргэн Б.Б-н 300 м2 талбай бүхий газар худалдаа үйлчилгээний амрах талбайны төлөвлөлттэй хэсэгтэй,

6. Иргэн Ц.С-н 300м2 талбай бүхий газар, иргэн Ч.Б-ын 300м2 газар авто зогсоол, цагдаагийн хэсгийн байрны төлөвлөлттэй хэсэгтэй,

7. Иргэн Т.Ба-н 400м2 талбай бүхий газар, зочид буудал зоогийн газрын газрын төлөвлөлттэй хэсэгтэй,

8. Иргэн П.Цэ-н 400м2 газар ногоон байгууламж, явган хүний зам, хөшөө дурсгалын газрын төлөвлөлттэй тус тус давхацсан болох нь тогтоогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 98-131 дэх тал)

 

Дөрөв. Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх үндэслэлийн тухайд

 

4.1. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гарахаас өмнө Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал)

4.2. Мөн тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

4.3. Тодруулбал, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байх бөгөөд уг ерөнхий болон хэсэгчилсэн /ерөнхий/ төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх учиртай.

4.4. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 25.4. дэх хэсэгт “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.” гэж заасны дагуу Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 91-118 дахь тал)

4.5. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэг Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно: 24.1.1.-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэж тус тус заажээ.

4.6. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, аливаа хот, тосгон, суурины газар нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх зохицуулалттай, энэхүү хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацаанд /12-16 жил/ хэрэгжиж, улмаар тухайн бүс нутгийн хөгжил, хүн амын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжлийн бодлого, зорилттой уялджээ.

4.7. Гэтэл маргаан бүхий энэ нөхцөлд, дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тав. Хариуцагч маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй эсэх, ийнхүү шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд

 

5.1. Хариуцагчаас маргаан бүхий . захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., мөн зүйлийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн урьд газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгожээ.

5.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу Засаг дарга урьд гаргасан захирамжийнхаа хууль тогтоомжид нийцээгүй хэсгийг эсхүл захирамжаа бүхэлд нь хүчингүй болгох эрхийг тухайн Засаг даргад хуулиар олгогдсон гэж үзнэ. Гагцхүү ийнхүү өмнө гаргасан захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд хэрэгжихээр байна.

5.3. Хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ….хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид олгогдсон гэж үзнэ.

5.4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэг Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан.

5.5. Өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн Засаг дарга нь урьд гаргасан эерэг нөлөөл бүхий шийдвэр буюу иргэдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрээ /захирамж/ хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд л хэрэгжихээр байна.

5.6. Энэ хэргийн тухайд хариуцагч нь маргаан бүхий актдаа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэг “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.” Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаар аймгийн Засаг даргаас урьд гаргасан захирамж нь дээрх байдлаар Газрын тухай хууль, Хот байгуулалтын хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байх тул эл үндэслэлээр хүчингүй болгох эрх хариуцагч аймгийн Засаг даргад олгогдсон гэж үзнэ.

5.7. Дээрхээс дүгнэхэд, . дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5.-д заасан зарчимд нийцжээ.

 

5.8. Ийнхүү нэхэмжлэгч иргэдийн эзэмшиж байсан газар нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зураг төсөлтэй нийцээгүй, уг иргэдийн эзэмшиж байсан газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1., Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

5.9. Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгээгүй гэх боловч, иргэдэд хамаарах газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлаар (нийт 50 иргэнд хамаарна) 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт сонсох ажиллагаа явуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2.-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан зохицуулалтын дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулдаг . телевиз болон Архангай амьдрал сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн үйл баримт тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 83, 2 дугаар хавтаст хэргийн 115-116, 172-173)

5.10. Нөгөөтээгүүр, энэ маргааны тухайд сонсох ажиллагаа явуулсан ч нэхэмжлэгчид олгосон газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэх уг үйл баримтад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, зөрчлийг арилгах, сонсох ажиллагааны үр дүнгээс нөхцөл байдал өөрчлөгдөхүйц үр нөлөөгүй байх бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

 

Зургаа. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд

 

6.1.Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн зөв гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээс дээр дурдсан  хууль зүйн үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг  хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. 

 

Долоо. Иргэн П.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

7.1. Хариуцагч . албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.А, М.Т нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлүүлэхээр, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/559 дүгээр албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ал-с татгалзаж, Б.П-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлүүлэхээр заасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82, 2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал)

7.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2. дахь хэсэг Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэж заасан.

7.3. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч П.Ба-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбар гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна.

 

7.4. Тодруулбал, дээрх асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд “ ... иргэн П.Б-н эзэмшиж байсан газар нь ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхцаагүй байгаа тул иргэн П.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...” гэх тайлбар гаргасан.

7.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар . захирамжийн П.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр иргэн П.Б-т хамаарах нэхэмжлэлийн шаардлагаас бусад нэхэмжлэгч нарт хамаарах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5., 48 дугаар зүйлийн 48.2.1. дэх заалтыг заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нараас . Засаг даргад холбогдуулан “. захирамжийн Б.Э Т.Б Х.П Г.М Э Ч.А Ч.Б Ц.Б П.Б П.Ц Ц.С  Г.Б Б.Б Т.Н  Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2 .Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч П.Б-с . Засаг даргад холбогдуулан гаргасан “.дугаартай захирамжийн П.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрснийг баталж иргэн П.Б-йн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас бусад хэсгийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ТҮВШИНТУЛГА

 

                 ШҮҮГЧИД                           Ц.НЭРГҮЙ

 

                                                             Ө.БОЛОРЧИМЭГ