Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/138

 

төсөл

 

 

 

 

     2024             01              24                       2024/ДШМ/138

                                                       

Ц.С, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

хохирогч Г.Батжаргал, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Ц.С, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.С, Г.Г нарт холбогдох 1709011120141 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шарнууд овгийн Ц.С, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “Ханбогд Иреита” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Шидэн Симэнс” ХХК-ийн Монгол Улс дахь захирал, “Алтан гэрэгэ финанс” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал, “Говь Оасис” ХХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 107 дугаар байрны 85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:РГ83101707/;

2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г.Г / G.G/, 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Ханбогд Иреита” ХХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 107 дугаар байрны 85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЮД92022792/;

1. Шүүгдэгч Ц.С нь “Ханбогд Оюу” ХХК-ийм 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байхдаа Гонг овогтой Ганбаяр / G.G/-тай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компанийн “ХААН” банк дахь төгрөгийн 5595102496, Ам.долларын 5595121690, юанийн 5595121689 дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх. тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-aac шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний A тал буюу компанийн гүйцэтгэх захирал Чин Тао /Chen Тао/, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Гонг овогтой Ганбаяр /Gong овогтой Ganbayar/ нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “Ханбогд Оюу” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279.961.348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

мөн Ц.С нь Гонг овогтой Ганбаяр / G.G /-тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “Ханбогд Оюу” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.000 ам.доллароос /нийт 1,583,070,632.26 төгрөг/ 350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны 5079159190 тоот дансанд “Сувд-Эрдэнээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны 5079159190 тоот дансанд орсон 350,000.0 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH OT TANII ELETRONIC COMMERCE” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр 704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн, 47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 8-аас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам.доллар /25,924,042.01 төгрөг/-ыг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан,

- “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.Сувд-Эрдэнийн “ХААН” банкны юанийн 5130008277 тоот дансанд шилжүүлж, Ц.С нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “ЧингисХаан” банкны 3101000074 тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for Suvd-Erdene Tsolmon” /Цолмон Сувд-Эрдэнээс 65мм ган бөмбөлгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн,

-2017 оны 9 дүгээр сарын 4-нд “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000.0 төгрөг,

-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000.0 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,

-2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нэмүүнзаяад данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000.0 төгрөгийг Г.Гаас гэж,

-2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Баярмаад аудитын төлбөр 800,000.0 төгрөг,

-2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Даваадоржид “Ханбогд-Оюу” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзийн зардалд Эйртикетэд 7,838,500,

-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Дашдэмбэрэл, Т.Батбаяр, Г.Г, Л.Билгүүн, Ц.С нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

мөн шүүгдэгч Ц.С нь Гонг овогтой Ганбаяр/ G.G/-тай бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “Ханбогд-Оюу” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, “Жералд аудитаар” ХХК-аар тайлан гаргуулсан,

- “Ханбогд-Оюу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,

- Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Ханбогд Оюу” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Цолмон овогтой Сувд-Эрдэнэ 50%, Gong овогтой Ganbayar 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000.0 ам.долларыг “Ханбогд-Оюу” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Гонг овогтой Ганбаяр / G.G/-ын Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн;

2. Шүүгдэгч “Ханбогд Оюу” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Гонг овогтой Ганбаяр / G.G/ нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байсан Ц.Стэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компанийн “ХААН” банк дахь төгрөгийн 5595102496, ам.долларын 5595121690, юанийн 595121689 дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-ааc шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний A тал буюу компанийн гүйцэтгэх захирал Чин Тао /Chen Тао/, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Гонг овогтой Ганбаяр /Gong овогтой Ganbayar/ нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “Ханбогд Оюу” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг/ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

мөн Гонг овогтой Ганбаяр / G.G/ нь Ц.Стэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “Ханбогд Оюу” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.00 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/,

-350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны 5079159190 тоот дансанд “Сувд-Эрдэнээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны 5079159190 тоот дансанд орсон 350,000 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH ОТ TANII ELETRONIC COMMERCE” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр 704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн,

-47,145.56 ам.долларыг/113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн,

-2017 оны 6 дугаар сарын 8-аас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам доллар /25,924,042.01 төгрөг/-ийг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан,

- “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.Сувд-Эрдэнийн “ХААН” банкны юанийн 5130008277 тоот дансанд шилжүүлж, Ц.С нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “Чингис Хаан” банкны 3101000074 тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Bail 65 mm for Suvd-ErdeneTsolmon/ Цолмон Сувд-Эрдэнээс 65мм ган бөмбөлгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн:

-2017 оны 9 дүгээр сарын 04-нд “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000 төгрөг,

-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265.000 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,

-2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нэмүүнзаяад данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000 төгрөгийг Г.Гаас гэж,

-2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Баярмаад аудитын төлбөр 800,000 төгрөг,

-2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Даваадоржид “Ханбогд-Оюу” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзийн зардалд Эйртикетэд 7,838,500 төгрөг,

-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Дашдэмбэрэл, Т.Батбаяр, Г.Г, Л.Билгүүн, Ц.С нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг тус хэргийн хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

Мөн шүүгдэгч Гонг овогтой Ганбаяр / G.G/ нь Ц.Стэй бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу:

- “Ханбогд-Оюу” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, “Жералд аудитаар” ХХК-иар тайлан гаргуулсан,

- “Ханбогд-Оюу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,

- Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Ханбогд Оюу” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Цолмон овогтой Сувд-Эрдэнэ 50%, Gong овогтой Ganbayar 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000 ам.долларыг “Ханбогд-Оюу” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Гонг овогтой Ганбаяр / G.G/-ын Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 4 дүгээр байранд байрлах Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Сувд-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г.Г / G.G/-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. мөн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Шарнууд овогт Цолмонгийн Сувд-Эрдэнийг “Бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглаж, эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэн, аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон санхүүгийн баримтыг бүлэглэн хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг тус тус гэм буруутайд, БНХАУ-ын иргэн Гонг овогтой Ганбаяр /Gong Ganbaya/-ыг бүлэглэн, дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглаж, эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт, аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус,

шүүгдэгч Гонг овогтой Ганбаяр /Gong Ganbayr/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 30.000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С, Гонг овогтой Ганбаяр / G.G/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 8 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 тоот дансанд шүүгдэгч нараас байршуулсан нийт 582,784,000 /таван зуун наян хоёр сая долоон зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “Ханбогд-Оюу” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Гонг овогтой Ганбаяр / G.G/ нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 121,142,500 /нэг зуун хорин нэгэн сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.Сэс 60,571,250 /жаран сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, шүүгдэгч Гонг овогтой Ганбаяр / G.G/-aac 60,571,250 /жаран сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Гонг овогтой Ганбаярыг Ц.Стэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “Ханбогд Оюу” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77 төгрөг/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашигласан үйлдэл нь өөрт олгогдсон албан тушаалын байдлаа гэмт хэрэг үйлдэхэд давуу тал болгон ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөд халдсан дээрх үйлдэлд Гонг овогтой Ганбаярыг бүлэглэн, дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж үзсэн байдаг. Гонг овогтой Ганбаярын хувьд “Ханбогд-Оюу” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ “-ний дагуу тус компанийн 5 хувийн хувьцааг эзэмшигч болсон байдаг. /2хх 215, 218-219/ Г.Гын хувьд “Ханбогд-Оюу” ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, зөвхөн 5 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Завших” гэмт хэрэгт Сувд-Эрдэнэтэй бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж хамжигчаар оролцсон гэх үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байдаг. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад миний үйлчлүүлэгч Гонг овогтой Ганбаярыг бүлэглэн, дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож бусдын итгэмжлэн: хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцож шийдвэрлэсэн байдаг. Итгэмжлэгдсэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Г.Гын хувьд “Ханбогд-Оюу” ХХК-ийн эд хөрөнгө, өмчийг хууль болон гэрээнд зааснаар хариуцсан этгээд биш юм. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Гонг овогтой Ганбаярыг “Завших” гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс Ц.Сувд-Эрдэнийг “Завших” гэмт хэрэг үйлдэхэд албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Ц.С “Ханбогд-Оюу” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг компанид ямар нэгэн албан тушаал хашдаггүй, хууль болон гэрээгээр түүнийг албан тушаалд томилсон үйл баримт тогтоогдоогүй байдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр By вэйжины өгсөн: “...Сувд-Эрдэнэ албан тушаалтан биш, Сувд-Эрдэнийг албан тушаалд томилсон зүйл байхгүй, хувьцаа эзэмшигч юм...” гэх мэдүүлэг /1хх 23-26/, гэрчээр Чен таогийн өгсөн: “...Ханбогд-Оюу ХХК-ны захирлаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдсон...” гэх мэдүүлэг /1хх 34-36/, зэргээр Ц.С нь тухайн байгууллагад ямар нэгэн албан тушаал томилогдоогүй болох нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс Ц.Сувд-Эрдэнийг “Завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Г.Г, Ц.С нарыг бүлэглэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “Ханбогд Оюу” ХХК-аас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150 ам.доллароос 350,000 ам.долларыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4 cap 06 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулж, нийт 121,142,500 -төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, --захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэж гэм буруутай тооцож шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж нь “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд, туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг. нуун далдалсан ...,” байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж... гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор...” гэж хууль тогтоогч тодорхойлсон байна. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогыг мэдсээр байж авсан, эзэмшсэн ашигласан, ...нуун далдалсан, ...өөрчилсөн шилжүүлсэн тохиолдолд мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрдэхээр хуульчилжээ гэж үзэхээр байна. Харин гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдийг “...өөрийнх нь үйлдсэн, хамтран оролцсон гэмт хэргийн улмаас олсон олсон хөрөнгө, мөнгө, орлоготой холбоотойгоор хийгдсэн үйлдэл... “-ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Завших” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд тэдний уг гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө, мөнгө, орлогыг хэрхэн захиран зарцуулахтай холбоотойгоор хийсэн үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж дүгнэж ял, шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж миний үйлчлүүлэгч нарыг буруутгасан байдаг. Үүнд 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Их хуурч” ХХК-аас иргэн Цоглогт зээл 9,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000 төгрөгийг “Их Хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн албан татварт төлсөн гэх бөгөөд энэ нь Сувд-Эрдэнэ нь өөрийн дансанд байсан мөнгөнөөс шилжүүлсэн байдаг. 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Баярмаад аудитын төлбөр 800,000 төгрөг төлж мөнгө угаасан гэх бөгөөд энэ нь Ханбогд-Оюу ХХК-нд аудитын тайлан хийлгэсэн байдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр Ц.Баярмаагийн өгсөн: “...”Жералд аудит” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай...Миний хувь авчирсан баримтын хүрээнд аудитын дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /9хх 74-76/, “Жералд аудит” ХХК-ны тайлангаар тус тус нотлогддог. 2017. оны 0 дүгээр сарын 24-ний өдөр Д.Даваадоржид “Ханбогд-Оюу” ХХК-ны түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг шилжүүлж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Гэтэл “Ханбогд-Оюу” ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Ундрам плаза” оффисын 31 тоотыг түрээслэн үйл ажиллагаа явуулж, уг түрээсийн төлбөрийг оффисын эзэн Даваадоржийн хаан банкны дансанд шилжүүлдэг байсан болох нь: гэрчээр Д.Даваадоржийн өгсөн: “...Манай компани өөрийн эзэмшлийн БЗД-ийн 2 дугаар хорооны нутагт байрлах 4 давхар “УНДРАМ” плаза оффисыг түрээсэлдэг юм...Ц.С нь манай уг байрны 3 давхрын 31 тоотыг түрээсэлж байсан. Миний санаж байгаагаар Ц.С гэх тэр хүүхэн бид нартай гэрээ хийн түрээсэлж байсан. Манай оффисыг 1 жил орчим түрээслээд гарсан санагдаж байна. дээрх мөнгө нь түрээсийн мөнгө байх...” гэх мэдүүлэг /10хх 65-66/, гэрчээр Алтанбаганын өгсөн: “...By вэйжин захирлын хүсэлтээр 2016 оны 8 дугаар сард Монголд ирж “Ханбогд-Оюу” ХХК-д кассын нярвын ажил хийж байгаад 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаас гарсан санагдаж байна...Намайг By вэйжин нь “Ханбогд-Оюу” ХХК-ны нягтлан бодогчоор ажиллах хүсэлтийг тавьж байсан..., 2016 оны 12 сарын үед “Ханбогд-Оюу” ХХК-ны оффис байрлаж байсан БЗД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрам плаза төвд байрлаж байсан...” гэх мэдүүлэг /2хх 104-106, 8хх 43/ Д.Даваадоржийн хаан банкны 5064502057 дугаарын дансанд Сувд-Эрдэнээс “Ханбогд-Оюу” түрээсийн зардалд 3 сая төгрөг шилжүүлсэн Хаан банкны дипозит дансны баримт авагдсан байна. Эдгээр баримтуудаас үзэхэд 2017.01.24-ний өдөр Д.Даваадоржид “Ханбогд-Оюу” ХХК-ны түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг шилжүүлсэн байгууллагын уйл ажиллагааны зардал болох нь нотлогдож байгаа болно. 2016 оноос 2017 оны хооронд 90,739,000 төгрөгийг иргэн Ч.Дашдэмбэрэл, Т.Батбаяр, Г.Г, Л.Билгүүн, Ц.С нарт цалин нэрээр гаргаж мөнгө угаасан гэх үйлдэл нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх нэр хүмүүс нь Ханбогд- “Оюу ХХК “-нд 2016-2017 онуудад ажиллаж цалин авч байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд Ч.Дашдэмбэрэлийн гэрчээр өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын үед Ц.С, Гонг овогтой Ганбаяр нар намайг Чен таотай танилцуулснаар би Ханбогд-Оюу ХХК-д нягтлан бодогчоор ажилд орж байсан. Энэ үед Чен таогийн орчуулагчийг Алтанбагана хийж байсан. Миний бие нь дээрх Ханбогд-Оюу ХХК-д 2017.09.30-ны өдрийг хүртэл ажилласан. Миний хувьд Ханбогд-Оюу ХХК-д ажилд орсон шалтгаан нь тус компанид мэргэжлийн нягтлан бодогч байхгүй байсан. мөн тус компанийн нягтлангаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Алтанбагана нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн нягтлан бодогч биш байсан зэргээс хамаарч намайг ажилд авсан гэж би боддог.Миний бие нь “Ханбогд-Оюу ХХК “-д ажиллаж байсан нь үнэн. Иймд цалин авч байсан. харин Ц.С яагаад хувийн данснаасаа өгч байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/9-28/, Гэрчээр Г.Батбаярын өгсөн: “Миний бие нь Ханбогд-Оюу ХХК-д менежерийн ажлыг хийж байсан. Мөн анх ажилд орох үеэс гарах хүртлээ 2,500,000 төгрөгийн цалин авдаг байсан. Менежерийн ажил үүргийн хувиар нь тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг байсан...Сувд-Эрдэнэ яагаад хувийн данснаасаа шилжүүлснийг мэдэхгүй байна. Миний хувьд ажилласан цалингаа л авсан...” гэх мэдүүлэг /9хх 44/ болон 8 дугаар хавтасны 5-31 баримтад авагдсан Сувд-Эрдэнийн дансны хуулга баримтуудаар нотлогдон тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх Дашдэмбэрэл, Т.Батбаяр, Г.Г, Дөлгөөн, Ц.С нарт Ханбогд-Оюу” ХХК-д ажиллаж цалин авч байсныг цалин нэрээр мөнгө гаргаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дээрх нотлох баримтуудаар мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь няцаагдаж байна. Дээрх мөнгө угаах гэмт хэргийн улмаас олсон орлого гэх 121,142,500 төгрөг нь Ханбогд-Оюу ХХК-ны үйл ажиллагааны зардал, цалин, татварт төлсөн мөнгө болох нь дээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа болно. Хэрэв миний үйлчлүүлэгч нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хамаарч болох бөгөөд дээрх тохиолдолд тухайн гэмт хэрэг нь тусдаа бие даасан гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т зааснаар 1 жил байна. Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж хуульчилсан.Дээрх тохиолдолд миний үйлчлүүлэгч нарыг 2019.05.09-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байдаг. /5хх 73-77, 85-89/ Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг үйлдэгдээд 1 жил өнгөрсний дараа яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Хохирлын тооцоо зөрүүтэй. эргэлзээгүй тогтоож чадаагүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” нотолно гэж хуульчилсан. Гэтэл уг эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийн хэр хэмжээг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг эрүүгийн хэрэгт нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд хамгийн сүүлд гарсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчийн 2021.07.20-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хувьцаа эзэмшигч Сувд-Эрдэнийн 59,347,922 төгрөг, 119.000 ам даллар, Гүйцэтгэх захирал Чэн таогийн 12,403,725 төгрөгийг “Ханбогд-Оюу” ХХК-ны үйл ажиллагаанд хамаарах төлбөр тооцоо мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохоор байна. “Ханбогд-Оюу” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөс хувийн харилцах дансандаа болон бэлнээр авсан хувьцаа эзэмшигч Ц.Сувд^-Эрдэнийн 237,037,590.49 төгрөг, 6,081.28 ам доллар, эзэмшигч Г.Гын 6,434,900 төрөг, Гүйцэтгэх захирал Чен тао-гийн 49,270,275 төгрөг нь тус тус компанийн харилцан дансанд тушаагдаагүй дутуу байна... “2/хх 182 тал/ гэж дүгнэлтдээ. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүй Сувд-Эрдэнэ, Ганбаяр нарыг 296,385,512 сая төгрөгийн, 116,081 ам доллар буюу нийт 576,346,861 төгрөгийн хохирол учруулсан мэтээр дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хохирлыг шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй тогтоосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хуульчилсан. Гэтэл уг хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоож чадаагүй ШШҮХ-ийн шинжээчийн 2021.07.20-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан мөрдөн шалгах ажиллагаагаар “Ханбогд-Оюу” ХХК-ны үйл ажиллагаанд хамаарах төлбөр тооцоо мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. Иймд нэгэнт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй хохирлыг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Энэ тохиолдолд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр гарсан “Ханбогд-Оюу” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөс хувийн харилцах дансандаа болон бэлнээр авсан хувьцаа эзэмшигч Ц.Сувд-Эрдэнийн 237,037,590.49 төгрөг, 6,081.28 ам доллар, хувьцаа эзэмшигч Г.Гын 6,434,900 төгрөг, гүйцэтгэх захирал Чен тао-гийн 49,270,275 төгрөг нь тус тус компанийн харилцан дансанд тушаагдаагүй мөнгөн дүнг хохиролд тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Харин мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай мөнгөн дүн болох хувьцаа эзэмшигч Сувд-Эрдэнийн 59,347,922 төгрөг, 110.000 ам доллар, Гүйцэтгэх захирал Чен таогийн 12,403,725 төгрөгийг “Ханбогд-Оюун” ХХК нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Ц.С нь Ханбогд-Оюу ХХК-ны ажилчдын цалинд өөрийн хувийн харилцах данснаас нягтлан бодогч Ч.Дашдэмбэрэлийн 5111063775 дугаарын данс руу нийт 18,024,000 төгрөгийн цалин, менежер ажилтай байсан Г.Батбаярын 5059141313 дугаарын данс руу 10,074,000 төгрөгийн цалин, Г.Гын 5130016743 дугаарын данс руу 30,008,000 төгрөгийн цалин мөн өөрөө тухайн компанийг хариуцаж бүхий л ажлыг гардан гүйцэтгэж байсан учир цалин 30,008,000 төгрөг, туслах Дөлгөөний цалинд 2,425,000 төгрөгийг олгосон байдаг..._ энэ нь хавтаст хэрэгт авагдсан Сувд-Эрдэнийн дансны хуулга, гэрч Дашдэмбэрэл, Г.Батбаяр нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Гэтэл уг цалинг хохирлоос хасаж тооцоогүй, шинжээч заримыг нь тооцоогүй байдаг. Иймд хохирлоос ажилчдын цалин . болон 90,739,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй юм. Мөн Түрээсийн төлбөрт 31 тоот түрээс 2016 онд 12,896,000 төгрөг, 2017 онд 5,480,000 төгрөг нийт 18,376,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Ц.Сувд-Эрдэнийн дансны хуулга, гэрч Алтанбагана, Чен тао, Д.Даваадорж нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл уг түрээсийн төлбөр нь “Ханбогд-Оюу” ХХК-ны үйл ажиллагааны зардал байхад миний үйлчлүүлэгчийг түрээсийн төлбөр гэж шилжүүлж мөнгө угаасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй дээрх түрээсийн төлбөр болох 18,376,000 төгрөгөөс хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй байна. “Ханбогд-Оюу” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани тул БНХАУ-аас компанийн ажилтай танилцах гэж захирал By вэйжин, Чен тао болон бусад хүмүүс Монгол улсад ирж ажиллаж байсан бөгөөд тэдгээрийн Монголд буудаллах зочид буудлын зардал, БНХАУ-аас ирж очих онгоцны тийз, хоол унааны зардлыг Ц.С тухайн мөнгөнөөс төлж байсан байдаг. Тухайлбал 2016 онд Зочид буудлын төлбөр 7,199,242 төгрөг, 2017 онд 7,043,725 төгрөг нийт Зочид буудлын төлбөрт 14,242,967 төгрөг төлж байсан. Мөн онгоцны тийзийн төлбөрт 2016 онд 8,264,000 төгрөг, 2017 онд 19,538,000 төгрөг нийт 27,802,000 төгрөгийг төлсөн байдаг. Түүнчлэн “Ханбогд-Оюу” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд Өмнөговь аймгийн татварын албанд 86,903,972 төгрөг, 1,898,484 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд энэ нь “Ханбогд-Оюу” ХХК-ны үйл ажиллагааны зардалд төлсөн тул хохирлоос хасаж тооцох нь зүйн хэрэг юм. Энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт тусгагдсан байдаг. Гэтэл дээрх хохирлыг хасаж тооцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” нотолно гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд дээрх төлбөрийг хохирлоос хасаж өгнө үү. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын тогтоол, “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгоогүй талаар Ц.С, Г.Г нарт холбогдох Эрүүгийн 1709011120141 дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газрын 2019.05.14-ний өдрийн №12 дугаартай прокурорын тогтоол Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхамын тогтоолоор Ц.Сувд-Эрдэнийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж 107-р байр 85 тоот хаягтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2206005192 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 48 тоот зуслангийн сууц, Гонг овогтой Ганбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204072669 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо Эдинбург хотхон /13312/, Хүннү гудамж 201 байр А12 тоот үйлчилгээний зориулалттай байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байдаг. /5хх 171-172/, Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2019.06.06-ны, өдрийн №1910 дугаартай Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын тогтоолоор “5755263 регистрийн дугаартай “Алтан гэрэгэ финанс” ББСБ, 6383718 регистрийн дугаартай “Тоби Оасис” ХХК, 62533 регистрийн дугаартай “Эс Си Ти Ти Си” ХХК, 6276016 регистрийн дугаартай “Эм Жи Эл Ираета” ХХК, 5604249 регистрийн дугаартай “Ластер констракшн” ХХК, 5604265 регистрийн дугаартай “Ластерроуд” ХХК, 5549728 регистрийн дугаартай “Жаргалтогтохын зам” ХХК дугаартай Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын тогтоолоор 6395236 регистрийн дугаартай “Саут гоби камел” ХХК, 6383408 регистрийн дугаартай “Камел стилл” ХХК, 10.6346936 регистрийн дугаартай “За аз” ХХК, 222226 регистрийн дугаартай “Ханбогд Ираета” ХХК зэрэг аж ахуй нэгж компаниудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. /5-р хавтас 176-177 хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2019.09.06-ны өдрийн 3081 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын тогтоолоор 5755263 регистрийн дугаартай “Алтан гэрэгэ финанс” ББСБ, 6383718 регистрийн дугаартай “Тоби Оасис” ХХК, 6222226 регистрийн дугаартай “Ханбогд Ираета” ХХК зэрэг компаниудын Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк дахь дансны гүйлгээг хязгаарлахыг даалгасан байдаг. /9хх 78/, Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2019.11.29-ний өдрийн №20 дугаартай тогтоолоор – 7-т...Прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор 2019.10.11-ний өдрийн 13 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Ц.С, Гонг овогтой Ганбаяр нарын нэр дээр бүртгэлтэй “Ханбогд Ираета” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн 410054347, ам долларын 410054348, юанийн 410057666 тоот данс, “Гоби Оасис” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн 410058688, ам долларын 410058689, юанийн 410058699 тоот данс дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг 2,000,000,000 төгрөгийн хэмжээгээр хязгаарлах, хязгаарлалт тогтоосугай гэснийг 500,000,000 төгрөгийн хэмжээгээр хязгаарлаж хязгаарлалт тогтоосон шийдвэрийг Худалдаа хөгжлийн банканд хүргүүлэх гэж өөрчилсөн байдаг. /9хх 222/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 2019/ЦХШЗ/235 дугаартай “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар Ц.Сувд-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. /5хх 135-136/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 2019/ЦХШЗ/236 дугаартай “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар Г.Гыг 2019.05.17-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. /5хх 140-141/, авагдсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ дээрх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын тогтоол, “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгоогүй байна. Иймд дээрх эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын тогтоол, “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хөөн хэлэлцэх xvrauaa дууссан байхад ЭРХ ЗҮЙН байдлыг ДОРДУУЛЖ шийдсэн талаар Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ц.С, Г.Г нарыг Аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч нарын үйлдсэн гэх хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг нь 2017 онд үйлдэгдсэн байдаг. Хавтас хэрэгт авагдсанаар Сувд-Эрдэнэ, Ганбаяр нарыг 2019.05.09-ний өдөр Нийслэлийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг /5хх 73-85x1 ба уг яллагдагчаар татсан тогтоолд 2019.09.04-ний өдөр, 2020.12.15-ны өдөр, 2021.12.19-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг /9хх 23-34, 13хх-64, 73, 16хх-10/, 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг . нь 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 cap өнгөрсөн тул 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хө&н хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох хууль үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулж, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1.1 -д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/966 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдол, тайлбартай санал нэг байна. ...” гэв.

Хохирогч Г.Батжаргалын өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. ...” гэв.

Хохирогч Г.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотойгоор прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шүүх дүгнэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдаагүй учраас шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь дараа дараагийн асуудлуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх тул тухайн прокурорын битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, хохирол төлүүлэхээр битүүмжилсэн хөрөнгө, бусад хуулийн этгээдийн эрхийг шилжүүлэхийг түр хязгаарласан тогтоолыг хохиролтой холбоотой асуудал шийдвэрлэгдсэн учраас хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин мөнгө угаах гэмт хэргийн тухайд тодорхой тооны хүмүүс рүү утга бүхий гүйлгээ шилжүүлж, тухайн компанид ажиллаж байсан этгээдүүдийн дансаар Ц.С нь шилжүүлэх хийх эрхгүй этгээд атлаа тухайн шилжүүлгүүдийг хийж, нийт 121,142,500 төгрөгийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө болохыг мэдсээр байж хүлээн авч, шилжүүлж, захиран зарцуулж, нуун далдлах хэлбэрээр мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн албан тушаалын байдлыг заавал хэн нэгэн этгээдийн тухайн томилсон албан тушаал гэж үзэхгүйгээр тухайн компанийн 5 хувийн хувьцааг эзэмшдэг, мөн шүүгдэгч нарын албан тушаалын байдал нь энэ гэмт хэрэгт шууд нөлөөлж байгаа ба бусад байдлаар хөрөнгийг захиран зарцуулах буюу 2 дугаар гарын үсгийг зурах эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаалын байдлыг ашигласан тул хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.С “Ханбогд Оюу” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдон ажиллаж байхдаа Гонг овогтой Ганбаяр /Gong Ganbауаг/-тай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компанийн “ХААН” банк дахь төгрөгийн 5595102496, ам.долларын 5595121690, юанийн 5595121689 дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-аас шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Чин Тао /Chen Tao/, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Гонг овогтой Ганбаяр /Gong овогтой Ganbayar/ нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд “Ханбогд Оюу” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч “Ханбогд Оюу” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Гонг овогтой Ганбаяр / G.G/ нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байсан Ц.Стэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компанийн “ХААН” банк дахь төгрөгийн 5595102496, ам.долларын 5595121690, юанийн 595121689 дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wen]ian/-ааc шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний A тал буюу компанийн гүйцэтгэх захирал Чин Тао /Chen Тао/, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Гонг овогтой Ганбаяр /Gong овогтой Ganbayar/ нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “Ханбогд Оюу” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон болох нь:

Г.Батжаргалын гэрч, хохирогчоор өгсөн /1хх 19-21, 2хх 70-78, 9хх 1-3, 13хх 24/, гэрч Чин Тао /Chen Тао/ /1хх 34-36, 38-40, 2хх 91-95 /, By Вэнжиан /Wu Wenjian/ /1хх 23-26, 30-32, 9хх 15-20/ Э.Алтанбагана /12хх 101-106/, С.Цэвэгжав /9хх 6-7/, Ч.Нэргүй /2хх 112-114/, Д.Даваадорж /2хх 115-117,121 -122/, С.Цэвэгжав /9хх 4-7/, Ч.Дашдэмбэрэл /9хх 126-129/, нарын болон Ц.Сувд-Эрдэнийн яллагдагчаар өгсөн /5хх 79-82, 9хх 30-33, 10хх 67-68,145-146/, Г.Гын яллагдагчаар өгсөн /5хх 91-93, 9хх 41-44, 10хх 71,138/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 86 дугаартай дүгнэлт /13хх 168/, Хамтран ажиллах 001 тоот гэрээ /1хх 109-112/, Хаан банкнаас мэдээлэл бичиг баримт гаргуулах прокурорын зөвшөөрлийн дагуу ирүүлсэн дансны хуулга, гарын үсгийн болон тамганы баталгаа /4хх 228-250, 5хх 1/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өмчлөгчийн зөвшөөрлөөр эсхүл хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх гэсэн шинжээрээ “Завших” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой бөгөөд “итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж тогтоосон.

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1 -т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ц.С, Г.Г нар нь “Ханбогд Оюу” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдож байх бөгөөд Ц.С нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн “Хаан” банк дахь төгрөгийн 5595102496, ам.долларын 5595121690, юанийн 5595121689 дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-аас шилжүүлэн авах гэрээнд Г.Г нь худал орчуулга хийн “зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргах”-аар мэдүүлж, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд “Ханбогд Оюу” ХХК-ийн дээрх данснуудаас нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Сувд-Эрдэнийг “Бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Г.Г / G.G/-ыг бүлэглэн, дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин мөнгө угаах гэмт хэргийн хувьд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг гэмт хэргийн шинжтэй тодорхой үйлдлүүд төгссөний дараа хийгдсэн байхыг шаарддаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсэн байхын зэрэгцээ тухайн хүний хийсэн үйлдэл нь хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгыг агуулсан байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэмт хэргүүд нь объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд хөрөнгө, түүний эрхийг хэрхэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан шинжээр ялгагддаг боловч бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч захиран зарцуулах, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжээр ижил төсөөтэй байдаг.

“Мөнгө угаах” гэмт хэрэг нь гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэдгийг мэддэг бөгөөд гэмт хэрэг нэгэнт үйлдэгдэж дууссан, түүнээс бий болсон хөрөнгө, орлогыг захиран зарцуулснаар уг гэмт хэрэгт тооцогддог бол харин хөрөнгө завших гэмт хэрэг нь тухайн эд зүйлийг хариуцсан этгээдийн өөрийнх нь мэдэлд ирсэн хойно хөрөнгийг нь авах гэмт санаа зорилго үүсдэгээрээ ялгаатай юм.

Өөрөөр хэлбэл, суурь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...” гэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, мөнгө угаах гэдэг нь бусдын хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилжээ.

Ц.С Г.Г нар нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “Ханбогд Оюу” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.000 ам.доллароос /нийт 1,583,070,632.26 төгрөг/ 350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны 5079159190 тоот дансанд “Сувд-Эрдэнээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны 5079159190 тоот дансанд орсон 350,000.0 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH OT TANII ELETRONIC COMMERCE” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр 704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн, 47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 8-аас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам.доллар /25,924,042.01 төгрөг/-ыг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000-юанийг Ц.Сувд-Эрдэнийн “ХААН” банкны юанийн 5130008277 тоот дансанд шилжүүлж, Ц.С нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “ЧингисХаан” банкны 3101000074 тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for Suvd-Erdene Tsolmon” /Цолмон Сувд-Эрдэнээс 65мм ган бөмбөлгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн, 2017 оны 9 дүгээр сарын 4-нд “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000.0 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нэмүүнзаяад данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000.0 төгрөгийг Г.Гаас гэж, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Баярмаад аудитын төлбөр 800,000.0 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Даваадоржид “Ханбогд-Оюу” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзийн зардалд Эйртикетэд 7,838,500, 2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Дашдэмбэрэл, Т.Батбаяр, Г.Г, Л.Билгүүн, Ц.С нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг зарцуулсан зэрэг үйлдлийг завших гэмт хэргийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй төдийгүй “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн байна.

Иймд, Ц.С нь”Ханбогд Оюу” ХХК-ийм 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдсон болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд өдөр тутмын удирдан зохион байгуулах үйл ажиллагааг явуулсныг Г.Гтай бүлэглэн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, прокуророос шүүгдэгч Ц.С, Г.Г нарыг бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “Ханбогд-Оюу” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, “Жералд аудитаар” ХХК-аар тайлан гаргуулсан, “Ханбогд-Оюу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн, Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Ханбогд Оюу” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Цолмон овогтой Сувд-Эрдэнэ 50%, Gong овогтой Ganbayar 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000.0 ам.долларыг “Ханбогд-Оюу” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Гонг овогтой Ганбаяр / G.G/-ын Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.С, Г.Г нарын эрх зүйн байдлыг тодорхойлоход 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж өөрчлөн найруулсан зохицуулалтыг буцаан хэрэглэх нь илүү ашигтай нөхцөлийг үүсгэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:” гэж, мөн зүйл, хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж зааснаар тооцвол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр дууссан байна.

Гэтэл шүүгдэгч Ц.С, Г.Г нарын 2017 оны үйлдэлд Нийслэлийн прокурорын 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн тогтоол /5хх 73-85/-оор Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба уг яллагдагчаар татсан тогтоолд 2019 оны 9 дүгээр сарын 4, 2020 оны 12 дугаар сарын 15, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр /9хх 23-34, 13хх 64, 73, 16хх 10/ тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, эс тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, дордуулсан хууль гэдгийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд болон түүнээс хойш шүүхээр шийдвэрлэгдэх үе хүртэл батлагдсан Эрүүгийн хуулиудыг хооронд нь харьцуулах замаар дүгнэлт хийх байтал анхан шатны шүүх зохицуулалтын агуулга, мөн чанарт үндэслэн хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн нь “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ.

Дээрх үндэслэлээр, шүүгдэгч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлын “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ...” талаар гаргасан хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Гонг овогтой Ганбаяр /Gong Ganbауаг/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 30,000 /гучин мянга/ мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч, шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай “үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх тухай”, прокурорын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1910 дугаартай, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 3081 дугаартай “Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” зэрэг тогтоолуудыг хүчингүй болгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ... эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох ...” талаар гаргасан хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Нийслэлийн прокурорын газраас Ц.С, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн,

Нийслэлийн прокурорын газраас Ц.С, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн,

“Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай “үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх тухай”, прокурорын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай “үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх тухай”, прокурорын 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1910 дугаартай, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 3081 дугаартай “Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” зэрэг тогтоолуудыг хүчингүй болгосугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Шарнууд овогт Цолмонгийн Сувд-Эрдэнийг “Бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, БНХАУ-ын иргэн Гонг овогтой Ганбаяр /Gong Ganbaya/-ыг бүлэглэн, дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Гонг овогтой Ганбаяр /Gong Ganbауаг/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 30,000 /гучин мянга/ мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 3, 4, 6 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ... эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох ...” талаар гаргасан хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ