| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00453/И |
| Дугаар | 192/ШШ2025/04249 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/04249
| 2025 05 19 | 192/ШШ2025/04249 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрээний үүрэгт 293 953 264 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, хариуцагч Ж. нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П.********* нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хариуцагч Ж.********* гэх хүнтэй жирийн найз нөхдийн харилцаатай бөгөөд санхүү, бизнесийн тал дээр хамтарч байгаагүй тул түүний талаар сайн мэдэхгүй юм. 2023.05 сард хариуцагч Ж.********* нь нэхэмжлэгч П.*********д Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах ********* гэх газарт хаус барих ажил байна, та байшин барих шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийгээд бариад өгчих , хэрвээ байшингаа барьчих юм бол бэлэн худалдаад авах хүн буюу захиалагч бэлэн байгаа, барьж дууссаныхаа дараа хөрөнгө оруулсан төгрөгийг бүрэн төлнө, бас тодорхой хувь ашиг өгнө гэж хэлж итгүүлсэн. Тухайн үед Ж.********* нь Мөнхийн Шинэ эхлэл хуулийн этгээдийн захирал, Хятад улсын хөрөнгө оруулалттай бүх төсөл, байраа зарж борлуулсан найдвартай мэтээр итгэл төрүүлсэн ба Монгол эхнэртэй Өвөр Монгол хүнийг гэрээ хэлцэл хөрөнгө байр худалдан авах хүн нь гэж танилцуулсан. Улмаар Сүхээ нь өөрийгөө байрандаа ийм материал оруулна, дотоод засал чимэглэл нь ийм өнгөтэй байна , ийм төрлийн гэрээнүүд хийгднэ гэх зэргээр итгүүлсэнд найдвартай авах хүн нь юм байна гэж итгэн ажиллааа эхлүүлж тус.байшинг барьж дуусгасан бөгөөд тус орон сууцыг барих хөрөнгө оруулалтыг гаргахдаа хариуцагчидтай зөвшилцөж ярилцсаны үндсэн дээр өөрийн эхнэр О.*********гийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 17 -р хороо, 1-р хороолол 32-р байр, 341 тоот байрлах орон сууцыг 80 000 000 төгрөг мөн УНК **** улсын дугаартай, Тоёото Сайя машиныг ********* ББСБ-д 20 000 000 төгрөгийн барьцаанд тавьж нийт 100 000 000 төгрөг зээлж байж барилгын ажлыг эхлүүлсэн. Хариуцагчийн зүгээс энэхүү зээлийг өөрөө хариуцаж төлнө гэж амлан миний дээрхи хөрөнгүүдийг банк бус санхүүгийн байгууллагат барьцаанд тавиулсан атлаа зээлээ огт төлөхгүй явсаар аргагүйн эрхэнд би зээлийн өрнөөс айж, зээл, түүний хүүг бүрэн төлж сар бүрийн төлөлтийг нь төлж хохирсоор өнөөдрийг хүрээд байна. Одоо миний бие 2024 оны 04 дүгээр сарын 29 өдрийн байдлаар тус орон сууцыг барихад гаргасан үндсэн хөрөнгөөс гадна ажилчдийн цалин хөлс одоо дахиад хуулийн байгууллагаар цагдаа шүүх гэж явах хуулийн зөвөлгөө авах гэх мэтээр гээд надаас гарсан зардал нийтдээ өнөөдрийн байдлаар 293 953 264 төгрөг болсон бөгөөд хариуцагчийн зүгээс энэ төлбөр мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч 2024.04.29 өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэтэл тэрхүү гэрээ байгуулсан хугацаандаа урьдын адил төлбөр мөнгөө барагдуулахгүй шалтаг шалтгаан хайж зугатаасаар Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хэжээ улам бүр өссөөр тус зээлүүдийн хүү нь 2024.04.29 өдрөөс хойш нэмэгдэж, нэхэмжлэгч би зээлийн хүүд 20 257 842 төгрөг төлж нэмж хохирсоор байна. Иймд хариуцагч Ж.*********ээс 2024.04.29 өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт төлөх 263 659 422 төгрөг, 2024.06.27 өдрийн Барьцааны гэрээ хүү 15 579 999 төгрөг, 2024.07.27 өдрийн Зээлийн гэрээний хүү 4 677 843 төгрөг, хууль зүйн зөвөлгөө эрүү, иргэний хэрэгт үйлчилгээ авсан төлбөр 10 000 000 нийт 293 953 264 төгрөг гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлэхээр хандаж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.********* нэхэмжлэлийн шаардлага 293 953 264 төгрөгийн 11 575 813 төгрөгөөс татгалзаж, үлдэх 282 377 451 төгрөгийг хариуцагч Ж.********* төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгч П.********* нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *********, 41 дүгээр хэсэг, ********* тоот нэгж талбарын 1********* дугаартай 700 м.кв газар, түүн дээр байрлах 206 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай 2 давхар, Ү-********* гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Ж.*********т шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.********* хариуцагч Ж.*********т холбогдуулан гэрээний үүрэгт 293 953 264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Д.********* нэхэмжлэлийн шаардлага 293 953 264 төгрөгийн 11 575 813 төгрөгөөс татгалзаж, үлдэх 282 377 451 төгрөгийг хариуцагч Ж.********* төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгч П.********* нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *********, 41 дүгээр хэсэг, ********* тоот нэгж талбарын 1********* дугаартай 700 м.кв газар, түүн дээр байрлах 206 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай 2 давхар, Ү-********* гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Ж.*********т шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.********* нэхэмжлэлийн шаардлага 293 953 264 төгрөгийн 11 575 813, төгрөгөөс татгалзаж, үлдэх 282 377 451 төгрөгийг хариуцагч Ж.********* төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа нэхэмжлэгч П.********* нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *********, 41 дүгээр хэсэг, ********* тоот нэгж талбарын 1********* дугаартай 700 м.кв газар, түүн дээр байрлах 206 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай 2 давхар, Ү-********* гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Ж.*********т шилжүүлэн өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 627 717 төгрөгөөс 813 859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*********ээс улсын тэмдэгтийн хураамжид 784 919 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 784 918 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ