| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0118/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 214.1., |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
улсын яллагч Б.Мөнх-Од,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
иргэний нэхэмжлэгч Т.Цэрэндэжид,
шүүгдэгч О.О, А.Б, Ч.Х, тэдний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.О, А.Б, Ч.Х нарт холбогдох эрүүгийн 2016 2501 4314 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, нас 44, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Огийн О.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, нас 34, эрэгтэй, дээд боловсролтой, түүх судлаач-хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Товгийн Айн Б.
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, нас 40, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Чын Х.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч О.Онь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 2014 оны 1 сараас 2015 оны 8 сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 2-1149 тоотод байрлах хашаанд гэрийнхээ үүдний амбаарт, мөн 2015 оны 8 сараас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгайд байрлах өөрийн байшингийн хажууд барьсан автомашины гражид хууль бусаар хадгалсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 5133 УБҮ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгайгаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн хойд талын байр хүртэл тээвэрлэсэн, мөн А.Бд 2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгайд 730 гр мөнгөн усыг болон 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн хойд талын байрны орчимд ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй бодисыг тус тус дамжуулсан, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд талд А.Б, Ч.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан,
Шүүгдэгч А.Б нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн хойд талын байрны гаднаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд тал хүртэл 8134 УНА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн Ч.Х, О.Однартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд талд уг бодисыг бусдад худалдахыг завдсан,
Шүүгдэгч Ч.Х нь А.Б, О.О нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд талд уг бодисыг бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Одмэдүүлэхдээ:..” Дамжуулж өгсөн гэх 830 гр мөнгөн усын хувьд надаас авснаас хойш килограмм дээр тавиад даахгүй болохоор нь 2 тасласан байдаг. 830 гр мөнгөн усыг 2 байгаа гэж бичээд байх шиг байна. ….Энэ хэргийн улмаас 15-16 сар байцаагдаж, дүүгээ энэ хэрэгт татан оролцуулж байгаад харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.Б: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.Х: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй… Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлийг минь хөнгөрүүлэн шийдэж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Цэрэндэжид мэдүүлэхдээ: “…Би жолоо төгсөөд машин аваад тухайн үед өөрөө барьж чадахгүй байсан болохоор хүргэн ахынхаа нэр дээр шилжүүлж өгсөн байсан. Машин бол одоо миний нэр дээр байгаа” гэв.
Мөн мөрдөн байцаалтад эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-19/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-193/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-22-27/, гэрч Т.Оюундалайгийн өгсөн мэдүүлэг /1хх-43-44, 127-128, 224-225/, иргэний нэхэмжлэгч М.Мөнхбаатарыг байцаасан тэмдэглэл /1хх-46/, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /1хх-50-52/, О.Оын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-69-71, 135, 181-182, 240-242/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-100-105/, 243-248/, Ч.Хын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-73-75/, А.Бийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-77-78/, Т.Цэрэндэжидийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-98-99/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-134/, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралт /1хх-57/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1хх-249-250/, эрүүгийн 201625014314 дугаартай хэрэгт эд зүйлсээс дээж авсан ажиллагааны тэмдэглэлд хавсаргах фото зургийн үзүүлэлтүүд /2хх-1-17/, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ¹9/263 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-36-38/, орчуулга /2хх-20/, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн албан бичиг /2хх-94/, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай тогтоол, хавсралт /2хх-99-105/, гэрч Д.Цэцэгжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-35/, гэрч Л.Өлзийжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-37, гэрч М.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-39/, гэрч А.Ууганзолбоогийн өгсөн мэдүүлэг /1хх-41/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1хх-90, 91, 92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Однь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 2014 оны 1 сараас 2015 оны 8 сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 2-1149 тоотод байрлах хашаанд гэрийнхээ үүдний амбаарт, мөн 2015 оны 8 сараас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгайд байрлах өөрийн байшингийн хажууд барьсан автомашины гражид хууль бусаар хадгалсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 5133 УБҮ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгайгаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн хойд талын байр хүртэл тээвэрлэсэн, мөн А.Бд 2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгайд 730 гр мөнгөн усыг болон 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн хойд талын байрны орчимд ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй бодисыг тус тус дамжуулсан, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд талд А.Б, Ч.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан,
Шүүгдэгч А.Б нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Сансар” үйлчилгээний төвийн хойд талын байрны гаднаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд тал хүртэл 8134 УНА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, мөн Ч.Х, О.Однартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд талд уг бодисыг бусдад худалдахыг завдсан,
Шүүгдэгч Ч.Х нь А.Б, О.Однартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодисын жагсаалтанд багтсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны байшингийн урд талд уг бодисыг бусдад худалдахыг завдсан болох нь:
Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюундалайгийн өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...”Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд ...”энд юу хийж байгаа юм бэ” гэж нөхрөөсөө асуухад “хүнтэй уулзах гэж байнаа” гэсэн удалгүй цагдаа нар ирээд бариад цагдаагийн хэлтэс дагуулж ирсэн...3ураг дээрх төмөр савтай зүйл манай грашид байгаад л байдаг байсан яг юу гэдгийг нь мэдэхгүй. Баллонтой газ гэж л бодож байсан...2014 оноос хойш байгаа байх, яг юу гэдгийг нь асуугаагүй..." /1хх-43-44/ гэх мэдүүлэг,
Мөн мөрдөн байцаалтад Д.Оюундалайгийн 2 дахь удаагаа өгсөн: "...Уг хайрцагтай мөнгөн ус гэх эд зүйлийг манай нөхөр О.О анх 2014 оноос хойш амбаартаа хадгалдаг байсан, чухам энэ зүйлийг хэнээс хаанаас авчирсныг бол мэдэхгүй байна. Тухайн үед анх уг хайрцагтай зүйлийг авчирахад манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь-Эхийн 2-1149 тоот айлын хашаанд амьдардаг байсан. Уг хашаанд манайх гэр барьж амьдраад бас хашаан дотроо амбаартай байсан. Уг амбаар дотроо дээрх хайрцагтай мөнгөн ус гэх эд зүйлийг хадгалж байсан. Гэхдээ би бол тэр үед мөнгөн ус гэж бол мэдээ ч үгүй ...Тэгээд 2014 оны өвөл 11 сард манай гэр шатсан. Тэр жилдээ тэндээ өвөлжөөд 2015 оны 8 сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цээнийн задгай тоотод айлын хашаанд ирж амьдарч байгаа юм. Ингээд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дар-эхийн 2-1149 тоот хашаанд байрлах амбаараас дээрх хайрцагтай мөнгөн ус гэх эд зүйлийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цээнийн задгайд нүүж очихдоо аваачсан юм байна лээ.." /1хх-127-128, 224-225/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч М.Мөнхбаатарын өгсөн: "...81-34 УНА улсын дугаартай ногоон саарал өнгийн Тоёота прүс маркийн автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин юм. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өглөөгүүр А.Б над руу утсаар яриад “ахаа машиныг өгч байгаач ээ би өнөөдөр жаахан ажил хөөцөлдөх гэсэн юм аа” гээд ажил дээрээс ирээд миний машиныг аваад явсан...", "...Би эхнэрийнхээ хамт А.Бийг батлан даалтанд аваад явсан. А.Бээс “ямар учиртай юм бэ яагаад цагдаа сэргийлэх болов” гэж асуухад А.Б "мөнгөн ус зарах гэж таны машинд хийгээд авч явж байсан юмаа" гэж хэлсэн..." /1хх-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Т.Цэрэндэжидийн өгсөн "...51-33 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота прүс маркийн автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин юм аа. 2014 онд би жолоо төгсөөд аваад барьж чадахгүй ахыг түр унаж бай гээд өгдөг байсан юм.." /1хх-50-51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Цэрэндэжидийн өгсөн "...Мөнгөн ус гэдгийг нь мэдээгүй. 2014 оны сүүлээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгай тоотод очиж байхад граш дотор нь зураг дээр байгаа эд зүйл байж байсныг санаж байна тэрнээс биш юу гэдгийг нь асуугаагүй хуучны төмөр савтай эд байхаар нь сонирхож харж байсан өөр зүйл мэдэхгүй..." /1хх-98-99/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад О.Оын сэжигтнээр өгсөн "...2014 оны 10 дугаар сарын сүүлээр байх Валерий Монголд ирэхдээ надад нэг баллонтой зүйлээ “авахгүй юм уу” гэж асуухад “2017 оны 2 дугаар сард очиж авнаа гэж байсан, энэ яг юу юм бэ” гэж асуухад “мөнгөн ус байгаа юм аа авах хүн олдвол зарчихаарай болохгүй бол байлгаж бай” гэж хэлсэн. Би уг мөнгөн усыг гэртээ граашдаа хадгалж байсан. Мөнгөн ус байгаа гэдгээ найз Ч.Хүрэлбаатарт хэлж “зарах газар байна уу” гэж асууж байсан. Ч.Х “за хүнээс асууж байя” гэж байсан. Тэгсэн 2016 оны 11 сарын 24-ний өдөр Ч.Х манайд А.Б гэх залууг дагуулж ирээд “мөнгөн усыг чинь үзье, наадахыг чинь 2017 оны 2 дугаар сард хүн нь ирж авна” гэсэн буцаагаад өгөх гэж байгаа юм гэж хэлсэн чинь А.Б“юу ч гэсэн харж үзээд явна” гээд уг мөнгөн усыг задлаад шифризэнд соруулаад дэнсэн дээр тавьж үзээд явсан 4 хоногийн дараа байх 11 дүгээр сарын 28-ны өдөр өглөө Ч.Х над руу залгаад “мөнгөн усыг чинь 1 кг 1.500.000 төгрөгөөр зарж өгье” гэсэн. Би мөнгөний хэрэгтэй байсан болохоор зарна гээд эхнэрийгээ ажлаас нь авах гээд гарахдаа машиндаа мөнгөн усаа хийгээд гарсан...КТМС-н урд Ч.Х А.Б нартай уулзаад мөнгөн усаа А.Бд өгсөн. А.Б намайг “ганцаараа ирээрэй” гэхээр нь би А.Бийг танихгүй блохоор итгэхгүй, Ч.Х бид 2 миний машинтай А.Бийн араас нь дагасан боловч офицеруудын ордны автобусны буудал дээр А.Бийг зогсохоор нь би буугаад түцнээс юм аваад гараад ирсэн чинь А.Бхөдлөөд явсан байсан. Ч.Х А.Брүү залгаад “хаана байна” гэхэд “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд ороод цагдаа нарт баригдсан...ОХУ-аас оруулж ирсэн гэж хэлсэн яг яаж хаагуур оруулж ирсэн талаар сайн мэдэхгүй байна..." /1хх-69-71/ гэх мэдүүлэг,
-О.Осэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шалгасан тухай "...мөнгөн усыг хадгалж байсан гэх газраа зааж өгөхийг хүсэхэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний ам задгай тоотод хадгалж байсан гэх ба...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны байр байх ба сэжигтэн О.Одманай гэр Сүхбаатар дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байдаг гэв....Хадат 1 дүгээр гудамжны 1-58 тоот, 2 дугаар гудамжны 1-28 тоот гэсэн бичиглэл бүхий самбартай гудамж байх ба сэжигтэн О.Одманайх энэ тэмдэглэлээр хойд зүгт шороон замаар салж явдаг гэв....Уулын бэлд хүрэн бор төмөр хаалгатай гаднаа ямар нэгэн номер дугаар үгүй доогуураа блок, дээгүүрээ банз зайтай хадсан хашаатай, хашааны баруун хойд хэсэгт 1 давхар мансардтай шавар байшин, байшингийн зүүн талд нийлүүлж барьсан цэнхэр төмөр хаалгатай граш байх грашийн зүүн урд хэсэгт 5 ханатай монгол гэр байв. Сэжигтэн О.Одмөнгөн усаа дээрхи байшингийн грашийн баруун урд буланд хадгалж байсан гэснийг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов..." гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-100-105/,
Мөрдөн байцаалтад О.Ояллагдагчаар өгсөн "...Би 2014 оны 2 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би тэр хувиараа таксинд явж байгаад хотын төвд урьд нь зүс таних буриад иргэнээс дээрх мөнгөн ус гэх эд зүйлийг хадгалж байгаач гэж надаас гуйгаад байхаар нь би авсан...Тухайн үед өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн 2-1149 тоот хашаандаа авчирсан. Тэгээд амбаартаа хийгээд хадгалсан. ...2015 оны 8 сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Цээнийн задгай нүүж очихдоо авч очсон юм. ...2014 оны 11 сарын 28-ны өдөр А.Бгэгч залуу “зарж өгье” гээд байхаар нь аваачиж өгсөн чинь А.Бцагдаад баригдчихсан. ...буриад улсын иргэн анх надад 2014 оны 2 сард хадгалж байгаарай гээд өгөхөд ер нь бол мөнгөн ус байна гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ тэр үед задлаж үзээгүй тул ямар төрлийн мөнгөн ус вэ гэдгийг мэдээгүй байсан юм...Надад А.Б“мөнгөн ус авах хүн чинь хүрээд ирлээ, мөнгөн усаа өгчих” гээд байхаар нь би түүнд мөнгөний хэрэгцээ байсан тул зарах зорилгоор түүнд мөнгөн усаа өгөөд явуулсан...мөнгөн усыг аваад явчихвий гэж бодон түүнийг би дагаж явсан....Валерий намайг хадгалж бай гэхээр нь хадгалж байсан. Мөнгөн усыг Валерий Улаанбаатар хотын Сансарын колонкийн хавьд надад өгсөн. ...би уг мөнгөн усыг 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 6 сар хүртэл Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 2-1149 тоотод байрлах хашаанд гэрийнхээ үүдний амбаарт хадгалж байгаад 2015 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээний задгай руу нүүхдээ авч яваад тэндээ 2016 оны 11 дүгээр сарын 28 хүртэл хадгалсан. ...Ч.Хүрэлбаатарт "мөнгөн ус байгаа эзэн нь болохоор 1 кг-ийг нь 1 сая төгрөгөөр зарах юм гэсэн авчих хүн байвал зармаар байна гэсэн....2016 оны 11 дүгээр сарын 21-ний үед ирэхдээ А.Бийг дагуулж ирсэн...А.Б3 хоногийн дараа “авах хүн бэлэн байна, мөнгө төгрөг нь бэлэн гэнэ та зарчихаач” гэхээр нь зарахаар болсон. ...2016 оны 11 дүгээр сарын 28-нд зарах гэж байгаад цагдаад баригдаж энэ асуудал болсон. ...А.Б“1 килограммыг нь 1,5 сая төгрөгөөр авах хүн байна, та зарчих” гэсэн. Надад байсан мөнгөн ус нь төмөр баллонтайгаа 39 кл, цэвэр нь 34,5 кг гэж байсан. Төмөр баллон 4,5 кг гэдэг байсан. Ингээд А.Б, Ч.Х бид 3 нэг кг-г нь 1,5 төгрөгөөр зараад ашгийг хувааж авна гэсэн бодолтой байсан..." " /1хх-135, 181-182, 240-242/ гэх мэдүүлэг,
-Мөрдөн байцаалтад О.Ояллагдагчаар өгсөн мэдүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр газар дээр нь шалгасан ажиллагааны: "...Хэргийн холбогдогч О.Од2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар дахин өгөсн мэдүүлэгтээ "...уг мөнгөн усыг 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 сар хүртэл Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 2-1149 тоотод байрлах хашаанд гэрийнхээ үүдний амбаарт хадгалсан" гэх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор уг хаягт байрлах хашааг О.Оаар өөрөөр заалгахаар тогтож Дарь эхийн шинэ эцэс гэх автобусны буудал байрлах газарт дуудан ирүүлэв...Дарь эхийн шинэ буудал буюу Бага дарь эхийн 1 гудамж 1453-1509 гэсэн хаяг бүхий тэмдэглэгээнээс хойд зүгт засмал замаар 1 км зайд явахад баруун гар луу буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт салсан шороон замаар орж зүүн зүгт гудамж дундуур 600 метр явахад О.Одбаруун урд зүгт харсан байрлалтай нь 1149 гэсэн тоот хаягтай хашааг зааж "энэ хашаанд би 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 сар хүртэл амьдарсан, хашаанд байрлах тоосгон байшингийн урд талын бетонон суурьтай гэрийн буйран дээр эхнэр бид 2 гэр барьж амьдарч байсан. Гэрийн урд модон үүдний амбаар байсан. Тэр амбаарын урд буланд энэ хэрэгт хураагдсан байгаа модон үүдний амбаар байсан. Тэр амбаарын урд буланд энэ хэрэгт хураагдсан байгаа ногоон төмөр баллонтой зүйлийг байлгаж байсан. Тэгээд 2015 оны 8 дугаар сард манайх энэ хашаанаас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний задгай руу нүүх болсон. Тэгж нүүхдээ төмөр баллонтой зүйлийг би авч нүүсэн..." гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-243-248/,
Мөрдөн байцаалтад Ч.Хын сэжигтнээр өгсөн "...2016 оны 9 дүгээр сард байх он сараа сайн санахгүй байна Ч.Одбаяр “надад ийм мөнгөн ус байгаа, хүн нэг ийм юм оруулж ирээд өгсөн” гэж байсан. Тэгээд би мартсан явж байсан чинь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байх А.Бнадаас “мөнгөн ус зарах байна уу” гэж асуусан. Надад “мөнгөн ус авах хүн байна” гэсэн. Би О.От мөнгөн ус байсныг санаад О.О руу залгаад “мөнгөн ус чинь байгаа юу гэсэн чинь байгаа хүнд нь буцааж өгөх гэж байгаа” гэж байсан. А.Батгэрэл “очоод үзье” гээд байсан. О.О “үзүүлэхгүй буцаагаад өгөх гэж байгаа” гэж байсан. А.Бярисаар байгаад Ч.Оын гэрт 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байх А.Ббид 2 Ч.Оын гэрт очиж мөнгөн усыг нь үзсэн. А.Б, Ч.О нар үзээд “эргээд хариу хэлье” гэж хэлээд явсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө А.Бзалгаад “мөнгөн ус авах хүн байна, хоёулаа очоод уулзъя, Ч.О надад итгээд өгөхгүй байх авах гэж байгаа хүн нь намайг ганцаараа ирээрэй гэсэн гээд яриад байхаар нь би аргагүй Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо КТМС-н урд А.Б, О.О бид нар уулзаад би машинаа үлдээгээд О.Оын машинаас мөнгөн усаа аваад А.Бийн машинд хийгээд би О.Оын машинд суугаад бид 2 А.Бийн араас явсан. Бид нар офицеруудын ордны буудал дээр 1 цаг орчим зогссон А.Бхөдлөөд явсан хаачих гэж байгаа гэж утсаар асуухад “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд ороод зайтай зогсож бай гэсэн. Бид 2 зайтайхан зогсож байсан чинь өөдөөс машин тулж зогсоод цагдаа нарт баригдсан...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр байх О.От мөнгөн ус байгаа гэж Ч.Х хэлсэн. Түмээ Баасанхүү нар мөнгөн ус асууж байсан болохоор нь би очиж үзье гээд Ч.Х бид 2 хамт О.Оын гэрт очсон. О.О муу мөнгөн ус гэсэн үзүүлэхгүй гэсэн. Тэгэхээр нь юу ч гэсэн үзээд бичлэг хийгээд хүнд үзүүлье сонирхоод авах хүн олдвол зараад өгье гэсэн. Тэгсэн О.О зөвшөөрсөн. Би бичлэг хийгээд Баасанхүүд бичлэгийг нь үзүүлсэн чинь маргааш нөгөөдрөөс уулзаж байгаад үзье гэсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баасанхүү залгаад мөнгөн ус авъя гэсэн 15 цагт уулзая гэхээр нь Ч.Х ах руу залгаад “мөнгөн усыг чинь үзье гэнээ одоо уулзах уу” гэсэн. Ч.Х ах “завгүй байна, О.Отай уулзуулаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би О.О надад “цааш нь өгч явуулахгүй, та хүрээд ир” гээд хүлээж байгаад 14 цагийн орчим байх Сансарын КТМС-н сургуулийн урд зам дээр О.О, Ч.Х нартай уулзсан. Мөнгөн усыг нь би өөрийнхөө машинд хийгээд араас нөгөө 2 дагаад явсан. Би офицеруудын ордны урд ирээд Баасанхүү рүү холбоо барихад “одоохон очлоо” гэсэн. 17 цагийн орчим Баасанхүү над руу залгаад “араас дагаад яв” гэсэн. Би дагаж яваад “Тэнгэр худалдааны төв”-ийн хашаанд ороод зогсоход уулзаад мөнгөн усаа үзүүлээч гэхээр нь үзүүлсэн чинь цагдаа нар байна гээд бариад авсан...” /1хх-73-75, 77-78/ гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн: "...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр бөөний төв”-ийн хашааны хойд талд байрлах Уурын зуухны яндантай 1 давхар дан цагаан байшингийн урд талд ертөнцийн зүгээр хойд зүг рүү харуулсан 81-34 УНА улсын дугаартай ногоон саарал Приус 20 маркийн машин...зогссон байв. Машинд...үзлэг хийхэд...сандал дээр хүүхдийн машины сандал байрлуулсан. Шалан дээр нь жижиг хуванцар савтай мөнгөн ус гэх шингэн зүйл. Мөн ОХУ үйлдвэрлэсэн ногоон булган дээр цагаан будгаар орос хэлээр бичсэн нийт урт нь 46 см урттай төмөр баллон байв. Өргөж үзэхэд хүнд дээр нь 34, 5 кг бичигтэй байв...Тэнгэр бөөний худалдааны төв-ийн хашааны авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойш харуулж зогсоосон цагаан өнгийн Приус 20 маркийн 51-33 УБҮ улсын дугаартай...машинд...үзлэг хийв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-14/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл "...Ногоон өнгийн төмөр баллонтой 46 см урт НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий мөнгөн усыг..."/1хх-19/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай: "...51-33 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн тоёота Приус 20 маркийн автомашиныг, 51-33 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн тоёота Приус 20 маркийн автомашиныг ...битүүмжилсэн..." гэх тогтоол /1хх-22-27/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-193/,
-Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 9/12 дугаартай "...шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо...Шинжилгээнд ирүүлсэн бодис нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д ороогүй, харин уг тогтоолын "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ын 6 дугаарт бичигдсэн байна..."/1хх-50-51/ гэсэн дүгнэлт,
-Гэрэл зураг хавсралтаар /1хх-52/,
-Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 6 дугаарт ".../бодисын ердийн нэр/ мөнгөн ус .../олон улсын бүртгэлийн дугаар/ 7439-97-6 дугаартай ... /хэрэглээний түгээмэл хэлбэр/ багаж, тоног төхөөрөмж, уул уурхай, пестицид .../Бодисын онцлог, хоруу шинж чанар/ онцгой хортой, хүний биед био хуримтлал үүсгэнэ. Мэдрэлийн систем, үр хөврөлд муугаар нөлөөлнө..." /1хх-53-57/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-100-101/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-102-105/
-Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 249-250, 2 хх-ийн 1-7-рт/
-Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, Шинжилгээний төвийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9/263 тоот "... шинжилгээнд таслан авсан мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо...Мөнгөн ус гэх бодис нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ын 658 дугаарт мөнгөн ус нь химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ.Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай..." гэх дүгнэлт /2хх-36-38/,
-Шинжээч П.Чимэдцэрэнгийн өгсөн "...Нд гэсэн тэмдэглэгээтэй ба үелэх систмийн 80 дахь химийн элемент юм. Нд буюу (пуаҮагдугигп нь грек хэлээр ИуаҮ буюу ус, агдугоз мөнгө гэсэн утгатай. Мөнгөн ус нь хүнд, мөнгөлөг саарал өнгөтэй, үелэх системийн -а" бүлгийн элементүүдийн нэг ба хэвийн даралт, температурт шингэн төлөвт байх цорын ганц металл юм...энэ бодис нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодис юм...стандартын шаардлага хангасан саванд байгаа, битүүмжтэй тохиолдолд хүний бид шууд хор хохирол учруулахгүй. Харин савны битүүмж алдагдсан, асгарсан, задгай үед ууршилт явагдах, хөрс, усанд шингэх зэргээр шууд болон дам аюул үүсгэнэ. Нэмэх 13 гардус температурын үед ууршилт эрчимтэй явагдаж, мөнгөн усны уур үүсэх ба энэ нь мөнгөн усны шууд хордлогыг үүсгэх гол нөхцөл бүрдэнэ..." гэсэн мэдүүлэг/1хх-36-38/,
-Эд мөрийн баримт болох ногоон өнгийн төмөр баллон дээрх гадаад хэлээр бичигдсэн бичиглэлийг орчуулсан орчуулга 12 хх-ийн 20-рт/
-Шинжлэх ухаан академи, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/440 дугаартай албан бичиг/2 хх-ийн 94-рт/
-Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай "Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай" тушаалын хавсралтууд 12 хх-ийн 99-105/,
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-193, 2хх-61/,
-Шүүгдэгч нарын /1хх-90, 91, 92/
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-1-8, 18-20/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2хх-10-11/,
-Голд стандарт эстимейт” ХХК /2хх-25-30/,
-Монгол Улсын Засгийн газрын тогтоол жагсаалт батлах тухай /Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт /2хх-95-97/,
-Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаал, хавсралт /2хх-99-105/ зэргээр тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч О.Оыг нь химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, А.Б, Ч.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан, шүүгдэгч А.Бийг химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, мөн Ч.Х, О.Однартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан, шүүгдэгч Ч.Х нь химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр А.Б, О.Однартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч О.О, Ч.Х, А.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч О.О, Ч.Х, А.Б нарын үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх бөгөөд 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангид “химийн хорт аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрч орсон байх тул шүүгдэгч О.О, Ч.Х, А.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзлээ.
Мөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцогдсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тодорхойлж өгчээ.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч О.Однь химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, А.Б, Ч.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан, шүүгдэгч А.Б нь химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, мөн Ч.Х, О.Однартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан, шүүгдэгч Ч.Х нь химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр А.Б, О.Однартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.О, А.Б, Ч.Х нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.О, А.Б, Ч.Х нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэм хор арилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодис, ногоон дэвсгэр дээр "А5Р1РЛМ" гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн хуванцар савтай 730 гр Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодис тус тус хураагдан, ногоон өнгийн төмөр баллонтой мөнгөн ус гэх бодис нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Орбит дахь Аврах тусгай ангийн хашаанд байх "Монгол Улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар мөнгөн усны хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төсөл"-ийн /агуулах/ байранд, ногоон дэвсгэр дээр "АSPIRIN" гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн хуванцар савтай 730 гр Мегсигу/Нд/ буюу мөнгөн ус гэх бодис нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн лабораторид тус тус хадгалагдаж байгааг зохих байгууллагад шилжүүлэхээр тогтов.
Хэрэгт мөрдөгчийн 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар иргэний нэхэмжлэгч Т.Цэрэндэжидын автомашины буюу “51-33 УБҮ” улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашиныг үнэлсэн үнэлгээ болох 8.421.600 төгрөг, иргэн Алтанчимэгийн автомашины буюу 81-34 УНА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг үнэлсэн үнэлгээ болох 3.000.000 төгрөг, нийт 11.421.600 төгрөгийг нэр бүхий 3 шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.О, А.Б, Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Оыг химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан, шүүгдэгч А.Бийг химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, мөн бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан, шүүгдэгч Ч.Хыг химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөлгүйгээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 онд шинэлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Б, Ч.Х нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар О.О, А.Б, Ч.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Мөрдөгчийн автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар О.О, А.Б, Ч.Х нараас тус бүрээс 3.807.200 төгрөг, нийт 11.421.600 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн төмөр баллонтой, НЕТТО 34.5 кг ГОСТ 4658-73 гэсэн бичиглэл бүхий 34,5 кг Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодис, ногоон дэвсгэр дээр "А5Р1РЛМ" гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн хуванцар савтай 730 гр Мегсигу/Нд/ буюу "Мөнгөн ус" гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодис тус тус хураагдан, ногоон өнгийн төмөр баллонтой мөнгөн ус гэх бодис нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Орбит дахь Аврах тусгай ангийн хашаанд байх "Монгол Улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар мөнгөн усны хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төсөл"-ийн /агуулах/ байранд, ногоон дэвсгэр дээр "АSPIRIN" гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн хуванцар савтай 730 гр Мегсигу/Нд/ буюу мөнгөн ус гэх бодис нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн лабораторид тус тус хадгалагдаж байгааг зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7. О.О, А.Б, Ч.Х нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.От оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг, А.Б, Ч.Х нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүрийг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.О, А.Б, Ч.Х нарт урьд авсан бусдын баталгаа хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О, А.Б, Ч.Х нарт урьд авсан бусдын баталгаа хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС