Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

 

 

    2023           12            27                                       2024/ДШМ/17

 

З.Гид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С, түүний өмгөөлөгч Г.Н, Н.М,

шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Г.Б, Л.Г, Ө.А,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Л.Г, Г.Б, Ө.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Гид холбогдох эрүүгийн 1804001520095 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн З.Г, 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ......... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварын механик мэргэжилтэй, “.....” ХХК-д автын механик ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эхнэр, хүүхдийн хамт .................. суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Шүүгдэгч З.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны орой бага насны буюу 6 настай М.Мыг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 18 тоотод орших гэрээсээ “Ээжид нь хүргэж өгнө” хэмээн 32-56 БРА улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд суулган авч яваад, хээр аваачиж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан түүний өмдийг тайлж, бөгс /анус/ рүү нь нойтон сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: З.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Гийн цагдан хоригдсон нийт 524 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Гөөс 9.277.513 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С /РД:СЮ74030808/-т олгож, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Гид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шийтгэх тогтоолд тусгагдсан нотлох баримтуудаас харвал намайг гэмт хэрэг үйлдээгүй болох нь харагддаг. Тухайлбал: бага насны хохирогч 4 удаагийн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд мэдүүлэг болгон нь зөрүүтэй байна. Шинжээч С.Баасанбат “... 6 настай хүүхэд өөрт тохиолдоогүй зүйлийн талаар хүн зааж өгвөл давтан ярих бололцоотой боловч зөрчилдөх шинж тэмдэгээрээ мэдүүлгийн агуулга зөрнө гэсэн байдаг. Тухайн хохирогч 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуу, дүрсний бичлэгтэй мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн мэдүүлгийн төгсгөлд “Ээж тэгж хэлээрэй” гэж хэлсэн байдаг. Энэхүү нотлох баримт бүхий диск хэргээс алга болсон. Миний бие таньж олуулах ажиллагааг өөрийн хүсэлтээр хийлгэсэн. Хохирогч таниулах хүмүүс дотроос зодсон, гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн байхгүй байна гэсэн. Хохирогчийн ээж “...манай хүүхэд байнгын айдас түгшүүртэй, өдөр болгон хар дарж зүүдэлдэг, байнгын нүдэнд харагддаг тэр хүнийг харвал танина.” гэсэн байдаг боловч таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл дотор гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн байгаагүй буюу намайг заагаагүй.

Би өөрийн хүсэлтээр Полиграфи буюу үнэн худлыг шалгах тестэд орсон бөгөөд дүгнэлтийн хариу нь 80 хувь магадлалтай намайг хэрэг үйлдээгүй байна гэж  гарсан.

Мөн хохирогч 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаан дээр манай өмгөөлөгчийн хүсэлтээр биечлэн оролцсон.

Өмгөөлөгч чамайг өвтгөсөн хүн, гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хурлын зааланд байна уу гэсэн асуултад байхгүй хэмээн хариулсан байдаг нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт байгаа. Тухайн шүүх хуралдаанаас 60 хоног мөрдөн байцаалтад буцсан.

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Сарангэрэл “... анусаар хүчиндүүлсэн бол урагдал үүсч эдгэхэд сорвижилт үүснэ. Нарийн мэргэжлийн эмч болон намайг үзэхэд урагдалт, сорвижилт байгаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 294 дүгээр “... бага насны хүүхдийн анус руу гадны биет хүчээр оруулах, хүчиндэх бэлгийн харилцааны шинжтэй үйлдлийн улмаас ануст гэмтэл шарх үүснэ. Гэмтэл үүсэхгүй байх боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн явж байсан цэцэрлэгийн эмч Г.Д  “... М.М эрүүл хөгжилтэй хүүхэд байсан. Ямар нэг бие өвдлөө, зовиурлалаа гэж үзүүлж байгаагүй, ямар нэгэн өвчин зовиур үүссэн тохиолдолд мэдэгдэх байсан. Цэцэрлэгийн анги хариуцсан багш Ц.М  “2018 оны 4 дүгээр сарын 5-наас 2018 оны 5 дугаар сарын 20-ны үе хүртэл М.М нь цэцэрлэгтээ хэвийн явж байсан. Ямар нэг өвчин зовиур байгаагүй, байсан бол эмчид шууд үзүүлдэг, хоолонд дургүй болох, гар хуруун дээр нь юм туурах тохиолдолд эмчид шууд үзүүлдэг. М.Мын хувьд зовиур байгаагүй, цэцэрлэгтээ хэвийн явж байсан.” гэх мэт нотлох баримтуудаар намайг гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх гэм буруугийн дүгнэлт хийхдээ эдгээр цагаатгах гэмт хэргийг үгүйсгэх талын нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж яллах талыг барьж хилс хэрэгт ял оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанд миний хууль зүйн туслалцаа авч байсан өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт албан ёсоор гаргасан боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр гэм буруугийн хурал явуулж хуульд заасан шүүгдэгч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан. Мөн гэм буруугийн хуралдаанаас 60 хоногийн хугацаатай хэрэг прокурорт буцаж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэн гэм буруугийн хурал болоход анхны шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөн 2 шүүгч солигдсон байсан нь өмнөх шүүх хуралдааны нөхцөл байдал, хохирогч намайг гэмт хэрэг үйлдсэн гэж заагаагүй зэрэг гэмт хэргийн үгүйсгэх, цагаатгах нөхцөл байдлыг мэдэж байсан шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд нь шийдвэр гарахад нөлөөлсөн.

Улсын дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 50 тоот тогтоолоор 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогч М.Мын мэдүүлгийг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгийг олж хавтаст хэрэгт хавсаргах, хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах шүүх даалгавар биелэгдээгүйг анхаарч үзэлгүй анхан шатны шүүх шийдвэр гаргасан гомдолтой байна. Тухайн дуу дүрсний бичлэг хэрэгт чухал ач холбогдолтой, цагаатгах, гэмт хэргийг үгүйсгэх талын нотлох баримт байсан.

Би энэ хилс хэрэгт шалгагдаад 6 жил болж байна. Би тухайн үед эхнэртэйгээ, хүүтэйгээ, тодорхой ажил төрөл эрхэлдэг элэг бүтэн амьдарч байтал айлын хүүхдийг ээжид нь хүргэж өгснөөс хойш хүний санаанд ч оромгүй хилс хэрэгт гүтгэгдэн шалгагдаад ажил амьдрал, эдийн засаг, сэтгэл санаагаар хохироод бага насны хүүхэд хүчиндэгч гэсэн хэрэгтээ болчихоод байна. Би тийм гаж донтон биш ээ. Ээжийнхээ ажилладаг, хариуцдаг ангийн хүүхдийг дагуулж яваад тийм бузар хэрэг үйлдэх хүмүүжил надад байхгүй. Үнэхээр аймшигтай байна. Үнэн мөнийг олоод өгөөч ээ гэж хүсэлт гомдол зөндөө гаргасан. Үнэн хэзээд  ялна, бодит байдал тогтоогдоно гэсэн итгэл найдвар өвөрлөн 6 жил шалгууллаа. Миний хүү одоо 6 настай, миний хүүгийн насан дээр байсан тийм жаахан амьтанг эрүүл ухаантай хүн яаж тийм бузар булай үйлдэх вэ. Хэрэг шалгаснаас өнөөдрийг хүртэл миний амьдрал там шиг байна. Эрхэм шүүгч та бүхэн үнэнийг олоод бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд хэрэгт холбоогүйг минь тогтоож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаархи дүгнэлт хэсэгтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлгүүдийг шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч З.Гийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд тухайн цаг хугацаан дахь үйл баримтыг нотолсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, цаг хугацаа, орон зайн талаар тодорхой мэдүүлсэн байна гэж /Шийтгэх тогтоол 27 дахь тал/ дүгнэсэн атлаа энэ дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргаж гэрчүүдийн болон шүүгчдэгчийн мэдүүлэгт байгаа цаг хугацаа, орон зайн талаар бодит дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтуудыг зөвхөн яллах баримт болгон ашигласан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Үүнд

Хэрэгт авагдсан баримтуудад дурдагдсан яллах үндэслэлүүд гэвэл хүүхдийн мэдүүлэг, ээжийнх нь мэдүүлэг өмдөндөө баасан тухай эгч нарынх нь мэдүүлэг л байгаа. Яллаж байгаа эдгээр баримтуудад насанд хүрээгүй хохирогч М.Мын өөр, өөрөөр мэдүүлсэн мэдүүлгийг эс тооцвол З.Гийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж шууд нотолж байгаа баримт нэг ч байхгүй.

Хохирогч хүүхэд тогтвортой мэдүүлж байгаа гэдэг үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэн үүнийг шүүх үнэлсэн. Хүүхдийн анх өгч байсан мэдүүлэг энэ хэрэгт 4 удаа байгаа. Бүр сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгсөн гэж хэргийн материал судалсан жагсаалтад оруулсан байх бөгөөд бүр 5 жилийн дараа өгсөн мэдүүлэг үйл баримтыг нотолж байна гэж үнэлсэн. Гэтэл хүүхдийн мэдүүлэгт дурдагдаж буй үйл баримтууд нь дандаа өөр өөр юм яригддаг. Унтаад сэрэхэд тэр ах цэцэрлэг дээр ирчихсэн байсан, уул руу гарсан, багажинд хийсэн, нойтон болон хуурай цаас бөгс рүү нь чихсэн, толгой руу өшиглөсөн, цус гартал гарыг мушгисан, 2 тамхи дуустал татуулсан, гэртээ хариад ядраад байна гээд өөр ах цэцэрлэг рүү хүргэж өгсөн гээд огт болоогүй юмыг болсон мэт яриад мэдүүлэг болгон дээрээ өөр өөрөөр ярьж байгаа хүүхдийг тогтвортой мэдүүлж байна гэж үзэх үү, хүүхдийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдож байвал үндэслэл болгохсон. Өмдөндөө баалаа гэж загнаж зандраад үг хэлийг нь сугалчих гээд, үг зааж өгөөд байхад хүүхэд тэрийг л ярьсан гэдэг нь тодорхой байгаа. Мэдүүлэг дээрээ хүртэл ээж рүүгээ хардаг, ээж тэгж хэлээрэй гэж хэлж өгсөн гээд мэдүүлчихсэн байдаг. Ямар ч хариуцлага хүлээхгүй субъект. Гэрт нь хүргэж өгсөн нэг тохиолдлыг хэдэн сарын дараах үйл баримттай холбоод хэрэгт хамааруулж хүнийг яллаад байвал ер нь юу болох вэ, энэ хүүхдийн мэдүүлэг үнэн гэж үзээд байгаа юм бол цэцэрлэг дээр З.Г огт ирээгүй, дахин гэрт очиж өөр бас нэг хүн хүүхдийг ээжид нь хүргэж авчраагүй талаар, бусад огт болоогүй зүйлүүдийг ярьсан зүйл, бусад гэрчүүдийн мэдүүлгийг юугаар няцааж байна вэ, хүүхэд зурагт мэдээллийн хэрэгслээр харсан зүйлээ ярьж болно гэдгийг сэтгэцийн эмч Э.Дэжидын мэдүүлэг, худлаа яриад бодож байгаад хэлэх зүйлээ залруулаад байна гэдэг нь сэтгэцийн эмнэлгийн асуумж, мөрдөн байцаалтын тэмдэглэл зэргээс тодорхой харагдаад байгаа. Хүүхэд өөрийг нь хүчирхийлсэн ахыг танина гэдгээ анхнаасаа хэлсэн. Гэтэл таниулах ажиллагаа хийхэд огт таниагүй.

Мэдүүлгийг бүхэлд нь үнэлээд, түүний ярьж байгааг үндэслэл болгож болох уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийх ёстой байхад шүүх хэт нэг талыг баримтлаж хэрэгт авагдсан баримтуудаас зөвхөн яллахад ашигтай баримтыг ашигласан нь шүүх нь шүүхийн биш, ял төлөвлөсөн прокурорын байр суурьнаас хандсан гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлж байгаа үйл явдлыг эхнээс нь дуустал гүйцэтгэхэд хэдий хэрийн цаг хугацаа орох вэ, энэ цаг хугацаа нь шүүхийн дүгнэлт хийсэн З.Гийн өгсөн бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрөхгүй байгаа цаг хугацаанд орж байна уу, өмгөөлөгчид энэ бүхнийг болон хүүхдийн гэмтэл тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудад нэг бүрчлэн тайлбар хийж няцаасан байтал шүүх яагаад өмгөөлөгчид гэмт хэрэг үйлдээгүй талаархи баримт огт гаргаагүй гэж гүтгээд байна. Насанд хүрээгүй хохирогчийн 5 жилийн дараа хамгийн сүүлд өгсөн гэх 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүүхэд ямар ч мэдүүлэг өгөөгүй, өгөх боломжгүй цаг хугацаа юм. Энэ үед 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчээс татгалзаад нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр шүүх хуралдаан хойшилсон байсан үе гэдэг нь хэрэгт байгаа баримтуудаар тодорхой харагдана. Ийм баримтыг үнэлж болох уу.

Шүүхээс гэрч М.Ш, Н.М, Б.Э, Н, Д.У, Р.Н гэх мэт олон гэрчийн мэдүүлгийг яллах үндэслэл хэмээн тогтоолд дурдсан. Гэтэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь зөвхөн хүүхдийг авч явсан, З.Г дагуулж явсан гэх мэт тодорхой асуудлуудыг дурдсан байх бөгөөд харин ч эдгээр хүмүүсийн мэдүүлэгт байгаа цаг хугацаа, хүүхэд зүгээр явж байсан болон эрүүл мэндийн хувьд өөр бусад шалтгаанаар өвдсөн байж болох тухай цагаатгах талын маш чухал үндслэлүүдийг орхигдуулсан байгаа нь дээр дурдсанаар ял төлөвлөж буй прокурорын байр суурьнаас хандсан гэдэг нь харагдаж байна. Мөн эдгээр гэрчүүдийн мэдүүлсэн цагаатгах талын мэдүүлгүүдийг өмгөөлөгчид бүгдийг судлуулан тайлбарласан байтал ямар үндэслэл баримтаар тэрхүү тайлбаруудыг үгүйсгэж байгаагаа тогтоолд дурдах ёстой огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.

Шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж буй үндэслэлээ дурдах ёстой. Энэ хэрэгт удаа дараагийн шинжилгээ хийгээд хохирогчийн биед үүссэн гэмтэл байхгүй, эсвэл гэмтлийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг. Эдгээр дүгнэлтүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх баримтгүй байна гэдгийг нотолсоор байтал ийнхүү гэмтэл байхгүй байгаа нь гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэл гэж үзэж байгаа нь туйлын ойлгомжгүй, баримтыг эсрэгээр нь ашигласан үйлдэл юм. Олон удаагийн шинжээчийн дүгнэлтүүд нь цаг хугацааны хувьд бүгдээрээ л хойно хийгдсэн байтал зөвхөн гэмтэлтэй байж болох таамаг дэвшүүлсэн дүгнэлтүүдийг үндэслэл болгоод бусдыг нь үнэлэх боломжгүй гэж орхигдуулж байгаа нь шүүх мөн л нэг талыг барьж дүгнэлтээ гаргасан гэж үзэхэд хүргэж байна. Жишээ нь хүүхдийг үзсэн олон эмч нар, шинжээчийн дүгнэлтүүдэд хүүхдийн бөгсөнд ямар нэгэн урагдалт сорвижилт байхгүй гэсэн байтал ганцхан Р.Нуржанар гэж эмч л хуучин сорвижилт байгаа талаар хэлсэн. Гэтэл үүнийг нь яллах нотлох баримт гэж үзсэн атлаа яагаад түүний мэдүүлэгт энэ эмч хүүхдэд 2018 оны 12 дугаар сард үзлэг хийсэн бөгөөд түүний дүгнэлтэд сорвижилт нь 3-6 сарын доторх хугацаанд үүссэн байх боломжтой гэдгийг үнэлэхгүй байна вэ, энэ хугацаа бол 2018 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын орчимд язралт үүссэн гэж хэлээд байгаа шүү. Үүнийг юугаар няцааж байна вэ.

Мөн дээр дурдсанаар гэрчүүдийн мэдүүлгийн цагаатгах талын үйл баримтуудыг огт үнэлэлгүйгээр орхисон ба шүүх шинжилгээний дүгнэлтэд хүрэлгүйгээр зөвхөн үйл баримтаас харахад л цаг хугацаа орон зайн мэдүүлгүүдийн зөрүү, хэрэгт цугларсан үйл явдал болж буй хэсэг нь өөрөө гэмт хэрэг гарсан байх ямар ч боломж байхгүйг харуулж байгаа гэдгийг эрхэм шүүгч та маш няхуур анхааран үзнэ гэдэгт найдаж байна. Өмгөөлөгч бид энэ хэргийг өмнө нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон шийдвэр гаргаж байсан, одоо дахин тухайн шүүх хэлэлцэх түүнчлэн ерөнхий шүүгч оролцож байгаа нь ашиг сонирхол үүсэж байна, өмнөх шийдвэр гарахад ерөнхий шүүгч ямар нэгэн байдлаар оролцсон байх магадлалтай, ерөнхий шүүгч бол өөрийн шүүхийн нэр хүнд ажлын үзүүлэлтийг бусдын өмнө хариуцах үүрэгтэй тул өмнө гаргасан өөрийн шүүхийн шийдвэрийг хамгаалах эрсдэлтэй гэж үзэн татгалзсан боловч заавал бид шийднэ гээд шийдвэрлэсэнд эргэлзээ төрж байгаа. Яг энэхүү бидний гаргасан үндэслэлээр өмнө нь хэргийг шийдвэрлэхдээ Багануур дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгосон тул энэ шүүхээр дахин шийдвэрлүүлэхгүй гэж хохирогч тал татгалзахад тухайн шүүх хүлээн авч байсан гэдгийг анхаарч үзнэ үү.

Иймд ийнхүү үндэслгүйгээр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, З.Гид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлт хэсэгт хэрэг учрал хаана болсон тухай ямар нэг үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "Гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн ..." нотолбол зохино гэж заажээ. Өөрөөр хэлбэл хэрэг учрал гарсан газрыг хөдөлбөргүй тогтооно гэж заасан байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ яллах талын нотлох баримтуудыг дурдаж, цагаатгах талын нотлох баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад, аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой зөрүүтэй байдал үүсгэж байна. Мөн Улсын дээд шүүх 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320 тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож байсан.

Улсын дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 50 тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд гол үндэслэл нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогч М.Мын өгсөн мэдүүлгийг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий хуурцагийг олж хэрэгт нотлох баримтаар авахыг даалгасан боловч уг ажиллагаа хийгдээгүй, мөн бага насны хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах тухайлбал “...гарыг нь хүлсэн, бөгсрүү лаа хийсэн, эм уулгасан, алгадсан, гэдэс рүү нь цохисон, тамхи татуулсан...” зэрэг мэдүүлгийн зөрүүг арилгахыг даалгасан боловч хохирогч М.М шүүх хуралдаанд оролцохдоо энэ тухай тодорхой яриагүй зэргийг шийтгэх тогтоолд ямар нэг байдлаар тусгаж үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй.

Мөн анхан шатны шүүх ... бага насны хохирогч М.М, хууль ёсны төлөөлөгч Т.С нарын мэдүүлгүүд хоорондоо утга агуулгын зөрүүгүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж дүгнэжээ. Гэтэл бага насны хохирогч М.М нь хэрэгт 4 удаа мэдүүлэг өгөхдөө 4 өөрөөр мэдүүлсэн байдаг. Тухайлбал /1хх 64/ "намайг гэрлүү дагуулж явсан гэрт нь 2 том ах байсан.", /1хх 66-77/ "...намайг унтаад босоход тэр ах цэцэрлэг дотор ирчихсэн байсан байсан.", /2хх 63/ "...гэрт байсан том агаа нь намайг гэрээсээ авч гараад алхаж яваад цэцэрлэг рүү хүргэж өгсөн", /2хх 182/ "намайг гэмтээсэн ах сахалгүй намхан туранхай, ... нөгөө сахалтай өндөр нуруутай байсан" гэх мэтээр харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл шүүх М.Мын мэдүүлгүүд хоорондоо утга агуулгын хувьд зөрүүгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх "...Улмаар 6 настай хүү М.Мд хүч хэрэглэн өмдийг тайлж, анусруу нь сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийж хүчирхийлсэн үйл баримтууд тогтоогдож байна." гэж дүгнэдэг. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 294 тоот дугнэлтэнд: “М.Мын бүдүүн шулуун гэдсэнд гэмтэл шарх сорви үгүй байна. Бага насны хүүхдийн анус руу гадны биет хүчээр оруулах, хүчиндэх эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийн улмаас ануст гэмтэл шарх үүснэ, үүсэхгүй байх боломжгүй” гэж дүгнэсэн байдаг. Мөн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд М.М нь төрөлхийн долихосигма өвчтэй тухай тогтоосон байдаг. Гэтэл шүүх шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтүүдэд тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

Гэрч А.У 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “...уг өвчин нь гадны ямар нэг хүчний өөрчлөлтөөс буюу хүүхдийн анус руу хүчээр ямар нэг эд зүйл хийснээс үүдэлтэй байж болно, эсвэл хүүхдийн ходоод гэдэсний эмгэгийн үед илэрч болно.”,

гэрч А.У  2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “М.Мын хувьд ямар нэгэн шинэ хуучин шарх сорви үзлэгээр илрээгүй”,

шинжээч эмч Ө.Сарангэрэл 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Анусаар хүчиндүүлсэн бол урагдалт сорвижилт үүснэ. Нарийн мэргэжлийн эмч үзсэн өвчний түүхийг үзэхэд болон намайг үзэхэд ямар нэг урагдалт сорвижилт байгаагүй,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “. ..шээс баас задгайрсан тул хошногоны амсар улайсан байсан, түүнээс ямар нэг гэмтэл байгаагүй”,

шинжээч Ө.Сарангэрэлийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 929 тоот “М.Мын биед гэмтэл тогтоогдсонгүй”,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүрэлдэхүүнтэй хийгдсэн шинжээч эмч нарын дүгнэлтэнд “...929 тоот дүгнэлт үндэслэлтэй” гэж тус тус дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл бага насны хохирогч М.М нь бүдүүн шулуун гэдэсний салст улайх, хавагнах, судал хөхөлбөртөх, баас задгайрах, өтгөн хатах, хоол боловсруулах замын үрэвсэлт өвчин болон мухар гэдэс уртсаж тахиралдсан /долихосигма/ гэсэн төрөлхийн өвчинтэй болохыг удаа дараагийн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдээр тогтоосоор байхад шүүх хэт нэг талыг барьж эдгээр дүгнэлтүүдэд ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй гэж дүгнэдэг. Гэтэл гэрч М.Ш , Б.Н, Н.М нар нь хэдэн цагт хүүхдийг цэцэрлэгээс авч гарсан тухай харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Тухайлбал:

гэрч М.Ш  "Н, З.Г хоёрт 19 цагийн үед М.Мыг өгөөд явуулсан”,

гэрч Н.М  “18 цаг 40 минутын үед Мөнхцэцэг багш Шинэбаяр багш нар эрэгтэй хүүхдийг хувцаслаад гарсан”,

гэрч Б.Н “18 цаг 20 минут гэж гарсан байх”,

гэрч Ц.М “... би туслах багштайгаа 18 цаг 50 минут хүртэл хамт хүлээж байгаад явсан” гэх мэдүүлгүүдэд шүүх ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Полиграфи ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн тухай магадлалд “...Дүгнэлт: гэрч З.Г нь тухайн хэргийг үйлдээгүй гэж дүгнэх боломжтой байна.” гэсэн дүгнэлт гарсан боловч шүүх мөн ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 226 тоот шинжээчийн дүгнэлтэнд “М.М нь одоогоор олдмол болон төрөлхийн ямар нэг сэтгэцийн эмгэггүй байна.” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэнд ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...насанд хүрээгүй хохирогч М.М нь танигдаж буй хүмүүсийг 30 секундээс 1 минут орчим харсны дараа, энэ хүмүүс дунд миний таних хүн байхгүй байна гэсэн” таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд шүүх мөн ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Бага насны хохирогч М.М 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд цэцэрлэгтээ өдөр бүр ирсэн ирцийн тэмдэглэл авагдсан бөгөөд мөн ангийн багш Ц.М “... М.М хүүг ямар нэг зовиуртай байгаа талаар ээж нь бид нарт ядаж л хэлэх ёстой шүү дээ, огт юу ч ярьж байгаагүй” гэх мэдүүлэг, мөн гэрч цэцэрлэгийн эмч Г.Д  “..манай цэцэрлэгт бол эрүүл саруул хэвийн суралцаж байсан хүүхэд”, гэрч Б.Нгийн “..маргааш нь М.М цэцэрлэг дээрээ ирчихсэн зүгээр гүйгээд явж байсан” гэх мэдүүлэг, нотлох баримтуудад шүүх ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Анхан шатны шүүх цагаатгах талын үйл баримтуудад ямар нэг дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл З.Г нь бага насны хохирогч М.Мыг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/700 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/дшм/18 магадлалыг хүчингүй болгож З.Гид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож З.Гийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Ө.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ө.А миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцсан.

Дээр дурдагдсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг дараах үндэслэлээр гаргажбайна. Үүнд:

Өмгөөлөгч Ө.А би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх » тогтоолд хамаарал бүхий шүүх хуралдаанд шүүгдэгч Анчин шарнууд овогт Занданпүрэвийн З.Г /РД:ПМ97071819/-д холбогдох эрүүгийн 1804001520095 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулж, шүүгдэгчийг цагаатгуулах байр сууринаас оролцсон.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүгийн 1804001520095 дугаартай хэргээс Нийслэлийн Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай албан бичиг /1хх 8/, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ирсэн дуудлагын мэдээлэл /1хх 9/, Т.Сийн Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт гаргасан өргөдөл /1хх 10/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14/, Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-18/, Илаарьших өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /1хх 30/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 37-40/, насанд хүрээгүй хохирогч М.Мын мэдүүлэг /1хх 64-65/, Насанд хүрээгүй хохирогч М.Мын мэдүүлэг /1хх 66-68/, Гэрч Т.Сийн мэдүүлэг /1хх 74-76/, гэрч С.А мэдүүлэг /1хх 85-86/, Гэрч М.Шаас мэдүүлэг /1хх 88-89/, Гэрч Н.Маас мэдүүлэг /1хх 90/, Гэрч А.Б-аас мэдүүлэг /1хх 95-96/, Гэрч Б-гаас мэдүүлэг /1хх 97/, Гэрч М.Шаас мэдүүлэг /1хх 98-99/, Гэрч Ө.Б-ээс мэдүүлэг /1хх 101/, Гэрч З.М-эс мэдүүлэг /1хх 102-103/, Гэрч Г.Д-ээс мэдүүлэг /1хх 104-105/, Гэрч А.У-аас мэдүүлэг /хх-1, х-112/, Гэрч М.Д-аас мэдүүлэг /хх-1, х-113/, Гэрч М.З-аас мэдүүлэг /1хх 114/, Шинжээчийн дүгнэлт 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, дугаар 9443, /1хх 171/, Шүүх сэтгэц, эмгэг судалсан дүгнэлт 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, дугаар 684 /1хх 173-175/, Шинжээчийн дүгнэлт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, дугаар 7910, /1хх 183/, Шинжээчийн дүгнэлт 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, дугаар 929, /1хх 184-186/, Шинжээчийн дүгнэлт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн, дугаар 1138, /1хх 190-192/, Полиграф ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн тухай магадлал /1хх 200-201/, Шинжээч Ө.Сарангэрэлээс мэдүүлэг /1хх 204-205/, Шинжээч Ө.Сарангэрэлээс мэдүүлэг /1хх 206-207/, Шинжээч Ө.Сарангэрэлээс мэдүүлэг /1хх 208/, ял эдэлж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 226/, М.Мын төрсний гэрчилгээ, З.Гийн хүсэлт /2хх 39/, Мөрдөгчийн санал /хх-2, х-47/, Насанд хүрээгүй хохирогч М.Моос мэдүүлэг /2хх 63/, Гэрч Р.Нуржанараас мэдүүлэг /2хх 67/, гэрч М.Шаас мэдүүлэг /2хх 79-80/, гэрч Н.Маас мэдүүлэг /2хх 82/, Таньж олуулах ажиллагаа 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явуулсан тэмдэглэл /2хх 84-87/, Гэрч Ц.Б-аас мэдүүлэг /2хх 125/, Гэрч М.Д-аас мэдүүлэг /2хх 126-127/, Сэтгэцийн эмчийн үзлэг /2хх 133-136/, Дахин шинжилгээний дүгнэлт /2хх 137-141/, Шинжээч Б.Бат-Өлзийгөөс мэдүүлэг /2хх 157-158/, Хүний биед хийсэн шинжилгээний дүгнэлт /2хх 168-169/, Гэрч Б.Э-аас мэдүүлэг /2хх 174-175/, Насанд хүрээгүй хохирогч М.Моос мэдүүлэг /2хх 192-193/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай тогтоол /3хх 178-183/, Шүүх сэтгэц, эмгэг судалсан дүгнэлт /3хх 227-229/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоол /6хх 19-35/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШТ/48 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг нэмэлт ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай тогтоол /6хх 89-90/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай тэмдэглэл, Насанд хүрээгүй хохирогч М.Моос 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр авсан мэдүүлэг /6хх 116-117/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн мөрдөгчийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, түүнд хавсаргасан "... план зургийн тэмдэглэл бүхий 1 хуудас” баримт бичиг зэргийг нотлох баримтаар шинжпэн судлуулсан болно.

Эрүүгийн 1804001520095 дугаартай хэрэгт явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүгдэгч З.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй болох нь бүрэн нотлогдож, тогтоогдсон.

Прокурорын яллах дүгнэлт, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримтууд, дүгнэлт, тайлбаруудаар шүүгдэгч З.Г нь насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон М.Мыг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүчиндсэн гэдгийг эргэлзээгүй бүрэн нотлоогүй болно.

Насанд хүргээгүй хохирогч М.Мын мэдүүлгүүдийг шууд нотолсон ямар ч нотлох баримтууд эрүүгийн хэрэгт байхгүй, тэрээр худал мэдүүлгийг зориуд өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхгүй бөгөөд түүний мэдүүлгүүдээр З.Гийг хүнд гэмт хэрэгт яллаж хэзээ ч болохгүй гэж үзэж байна.

Насанд хүрээгүй хохирогч М.Мын мэдүүлгүүд хоорондоо маш их зөрүүтэй, бодит байдалтай нийцэхгүй мэдүүлгүүд олон, тухайлбал тамхи татуулсан, эм уулгасан, олон удаа бөгс рүү нь алгадсан, гарыг нь хүлсэн гэх зэрэг мэдүүлгүүд нь үнэн тохиолдолд байнга хамт унтдаг гэх ээж Т.Саранцэцэг нь үүсэх өвчин зовуурь, үнэр, биед үлдсэн ул мөр зэргээс мэдэх бүрэн боломжтой байсан.

Насанд хүрээгүй хохирогч М.Мыг ямар мэдүүлэг өгөхийг ээж Т.Саранцэцэг заасан гэсэн агуулгатай мэдүүлгийг өгсөн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.Моос хэт хөтөлсөн шинжтэй мэдүүлгүүдийг авсан.

Энэ байдал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн шүүх хуралдааны явцад мэдүүлэг авахад дахин давтагдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас насанд хүрээгүй хохирогч М.Мтой сэтгэл зүйн харилцааг тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдүүлгийг гаргуулахад шүүхээс шууд шалтгаалсан ноцтой саад, бэрхшээлүүд үүсэж, шүүх бүрэлдэхүүнээс насанд хүрээгүй хохирогчтой хүлцэнгүй, аргадсан, түүнийг хүчиндүүлж хохирсон гэсэн итгэл үнэмшилд хэт автсан шинжтэйгээр харилцаж байсан болно.

Шүүгдэгч З.Гийн хөвчрөөгүй байхдаа өргөн нь 3,5 см, урт нь 6.5 см хэмжээтэй бэлэг эрхтэн, хөвчирснийхөө дараа насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон 6 настай М.Мын анус руу нэвтэрч орсон тохиолдолд урагдалт, цууралт, язралт зэрэг гэмтлийг үүсгэхгүй байх ямар ч боломжгүй юм.

Насанд хүрээгүй хохирогч М.М нь шүүгдэгч З.Гийн бэлэг эрхтнийг үсгүй байсан, үстэй байдаг юм уу гэж мөрдөгчөөс лавлаж байсан, гэтэл шүүгдэгч З.Гийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн үзлэгээр суга, эрхтэндээ үстэй байсныг тэмдэглэсэн байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С, насанд хүрээгүй хохирогч М.М, шүүгдэгч З.Г, гэрч М.Ш, цэцэрлэгийн манаач Н.М, Н, Б.Э нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа зэргээр шүүгдэгч З.Г 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 18:40 минутын орчим Н, М.М нарын хамтаар явж, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны байр, Н-гийн гэр, хуучин хашаа, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн хэлтэс, тэгээд цэцэрлэг рүү очиж М.Мын ээжид нь 19:00 цагийн орчимд хүргэж өгсөн, тухайн хүргэж өгөх хугацааг тооцоход 30-40 орчим минут болдог.

Насанд хүргээгүй хохирогч М.Мын мэдүүлгүүдээр түүнийг уул руу авч явж, ярьж байгаа зүйлүүдийг шүүгдэгч З.Г үйлдсэн гэж үзвэл багаар тооцоход 40- өөс 60 орчим минут, нийт 01:10 минутаас 01:40 минутын хугацаа зарцуулагдана.

Шүүгдэгч З.Г нь тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй байсан нь тодорхой байдаг.

Эрүүгийн 1804001520095 дугаартай хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтүүдээр насанд хүрээгүй хохирогч М.Мын биед үүссэн гэх баас задгайрах өвчин нь хүчиндүүлсний улмаас үүсэхгүй, хүчиндүүлсний улмаас үүссэн ямар нэгэн шарх, сорви байхгүй, сэтгэц эрүүл гэдийг бүрэн тогтоосон.

Насанд хүрээгүй хохирогч М.Мын биед үүсчихээд байгаа гэх өвчин, зовиурууд нь түүнийг хүчиндсэн байж болох гэмт хэрэгтээ шалтгаант холбоо байхгүй нь тодорхой байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан шинжээч Э.Дэжид, шинжээч А.Ууганбаяр нарын мэдүүлгүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 701 дугаартай дүгнэлт, шинжээч Д.Дэжидмаа, Р.Нуржанар, С.Баасанбат, Э.Бат-Өлзий нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай тогтоолоор хүчингүй болж, З.Гид холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 313 дугаартай магадлалд тус тус тусгагдсан.

Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаартай магадлал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолд тус тус бүрэн тусгагдсан болно.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоол гарснаас хойш нэмэлт ажиллагаагаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 11-13 дахь талд тусгагдсан насанд хүрээгүй хохирогч М.Мын мэдүүлэг, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсээс 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Насанд хүрээгүй хохирогч М.Моос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, түүнд хавсаргасан план зургийн тэмдэглэл хэрэгт авагдсан.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Ө.Ганпүрэв нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоолд хавсаргасан "... план зургийн тэмдэглэл бүхий 1 хуудас” баримт бичгийг цуглуулж, бэхжүүлсэн нь тодорхойгүй, тухайн баримт бичиг гэгчийг нотлох баримтаар тооцох ямар ч боломжгүй байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь дээр дурдагдсан нэмэлт ажиллагаа төдийхнөөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолд тусгагдсан маш тодорхой, ойлгомжтой үндэслэлүүд бүрэн арилж, биелэгдсэн гэж үзсэнд туйлын ихээр харамсаж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч З.Г нь насанд хүрээгүй хохирогч М.Мыг 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн яг хаана аваачиж, өөрийн жолоодож явсан 3256 БРА улсын дугаартай Тоёота Алион маркийн суудлын автомашины аль хэсэгт хүчиндсэн болох талаарх дүгнэлтийг огт тусгаагүй байдаг.

Насанд хүрээгүй хохирогч М.М нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлгүүдээрээ өөрийгөө “Тоёота Аллион” маркийн суудлын автомашины арын багажид хэвтсэн байдалтайгаар хүчиндүүлсэн гэдэг.

Гэтэл өмгөөлөгч Ө.А би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нотлох баримтаар гаргасан гэрэл зургуудад туссан хэмжээснүүдээр “Тоёота Алион” маркийн суудлын автомашины арын багажийн урт нь 120 см орчим, өргөн нь шал хэсэгтээ 110 см орчим, хаалга хэсэгтээ 40 см орчим, өндөр нь 50 см орчим болох нь тогтоогдсон.

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч З.Г нь 180 см өндөр, насанд хүрээгүй хохирогч М.М нь 121 см өндөр байсан.

Дээр дурдагдсан байдлаас үзэхэд шүүгдэгч З.Г нь насанд хүрээгүй хохирогч М.Мыг “Тоёота Аллион” маркийн суудлын автомашины арын багажид хэвтүүлэн хүчиндэх ямар ч боломжгүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь үгүйсгэх боломжгүй тул шийтгэх тогтоолдоо насанд хүрээгүй хохирогч М.Мыг “Тоёота Аллион” маркийн суудлын автомашины аль хэсэгт хүчиндүүлсэн гэдгийг дүгнэхээс зориуд зайлсхийсэн гэж үзэж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолд гэрч Р.Нуржанарын мэдүүлгийн зарим хэсгийг тусгаж, яллах нотлох баримтаар үнэлсэн.

Гэрч Р.Нуржанарын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгт “... Асуулт: Та 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.М /6 нас, эр/-ын биед хийсэн үзлэг, тавьсан оношны талаараа дэлгэрэнгүй ярина уу.

Хариулт: Тухайн өдөр би Амбулаторийн товлолт үзлэгтэй ажилласан. М.М гэдэг хүүхэд цаг авсан гээд эхийн хамтаар орж ирж үзүүлсэн. М.Мыг үзэхэд баахын өмнө өвддөг, баасны дараа өвддөг, заримдаа баахтай холбоогүй өвддөг гэсэн зовуурьтай байсан. Хошного орчмын үзлэг хийхэд 11, 12, 13 цагийн байрлалд 0.4-0.5 см орчим хэмжээтэй, цайвар өнгийн сорвижилт байсан. Уг сорвижилт нь шулуун гэдэсний амсар буюу хошногоны хуниасны түвшинд үүссэн байсан. Уг сорвижилтууд нь жижиг язралын улмаас 3-6 сарын дотор үүссэн байх боломжтой. Шинэ цууралт байгаагүй. Үзлэгийн явцад өтгөн хаталтын улмаас үүссэн байх боломжтой харагдсан. Хошногонд үүссэн сорвижилтыг харахад цацраг хэлбэрийн шулуун чиглэлтэй байсан ба гаднаас, дотроос чиглэлтэй гэдгийг тогтоох боломжгүй... “ гэсэн байдаг.

Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүх нь гэрч Р.Нуржанарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа бол түүний мэдүүлэгт “... Уг сорвижилтууд нь жижиг язралын улмаас 3-6 сарын дотор үүссэн байх боломжтой... “ гэж тусгагдсан цаг хугацааг онцгойлон анхаарах үүрэгтэй болно.

Гэрч Р.Нуржанарын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийсэн үзлэгээс 3-аас 6 сарыг хасаж тооцоход 2018 оны 9 дүгээр сарын эхээр, эсхүл 2018 оны 06 дугаар сарын эхээр түүний өгсөн мэдүүлэгт тусгагдсан сорвижилтууд үүссэн байх ёстой.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолд “... Иймд шүүгдэгч З.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ... ” гэсэн байдаг.

Хэрэв эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүх нь насанд хүрээгүй хохирогч М.Мын биед хүчиндүүлсний улмаас сорвижилт үүссэн гэж үзэж, дүгнэж байгаа тохиолдолд уг гэмт хэргийг 2018 оны 6 дугаар сарын эхнээс хойш үйлдсэн гэмт этгээдэд эрүүгийн хариуцлагыг оногдуулах ёстой.

Цаг хугацааны хувьд дээр дурдагдсан үйлдэгдсэн гэх гэмт хэргийг шүүгдэгч З.Г үйлдээгүй болох нь хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч М.М бусдад хүчиндүүлсэн гэх Нийслэлийн Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 20- ны өдрийн 144 дугаартай албан бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл, М.Мын эх Т.Сийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл зэрэг нь гэрч Р.Нуржанарын мэдүүлэгт тусгагдсан цаг хугацааг давхар нотолж байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн мөрдөгч нь насанд хүрээгүй хохирогч М.Мын ээж Т.Саранцэцэгээс түүний хүүг өөр этгээд хүчиндсэн байж болох эсэх талаар асууж, шалгасан байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт нөгөөтээгүүр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүний өмгөөлөгч нар үгүйсгэх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргаагүй болно... “ гэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл /Нотолбол зохих байдал/-ийн 1 дэх хэсэг /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно/-ийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгдэгчийн өмгөөлөгчид “... үгүйсгэх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд... “ гаргах үүргийг тусгайлан тогтоогоогүй, тухайн үгүйсгэх нотлох баримтыг гаргаагүйгээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож болох талаар тусгайлан тогтоогоогүй болно.

Эрүүгийн 1804001520095 дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс дээр дурдагдсан арга ядсан шинжтэй дүгнэлтийг гаргасанд туйлын ихээр харамсдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь:” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй" гэж заасан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолын 33 дахь нүүрт “Шүүгдэгч З.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно” гэсэн байдаг.

Шүүгдэгч З.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "... арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар... “ хорих ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулж, шийтгэсэн үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан.

Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь “шүүх хуралдааны нарийн бичгийн дарга өвчтэй, шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байгаа” гэсэн ойлгомжгүй үндэслэл, шалтгаанаар дээр дурдагдсан шийтгэх тогтоолд хамаарах шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулаагүй болно.

Өмгөөлөгч Ө.А би өөрийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б- 1/23-105 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 770 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана”, 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай бол санал, хүсэлт гаргасан хүнийг байлцуулж болно”, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 770 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон 7 хоногийн хугацаанд гаргаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан тогтоогдсон өмгөөлөгч Ө.А миний шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, уг тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлт гаргах, уг санал, хүсэлтээ зохих журмын дагуу хянан шийдвэрлүүлэх зэрэгтэй холбогдсон эрх маань ноцтой зөрчигдөж, бүрэн хязгаарлагдсан болно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 770 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаагүй байхдаа Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолын 32 дахь нүүрт “Шүүхээс шүүгдэгч З.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа тэрээр хохирол нөхөн төлөх тухай хүсэлтээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Г.Б дэмжиж хохирол төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, шийдвэрт завсарлах хугацааг зааж, шүүх хуралдаан хэзээ үргэлжлэн явагдахыг талууд, шүүгдэгч, түүний өмгөөлөгчид мэдэгдсэн... “ гэжээ.

Шүүгдэгч З.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдээгүй, өөрийгөө цагаатгуулах байр сууринаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдон эхэлсэн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тэрээр шүүх хуралдааны ямар ч үед хохирол нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах санал, хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 770 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 25 дахь нүүр болон бусад хэсэгт дээр дурдагдсан шүүгдэгч З.Гийн гаргасан гэх шүүх хуралдааныг завсарлуулах санал, хүсэлтийн талаар огт тусгагдаагүй байна.

Өмгөөлөгч Ө.А би өөрийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б- 1/23-107 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 814 дугаартай албан бичгээр тус тус 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 770 дугаартай шүүх хуралдаанд хамаарах Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хадгалагдаж байгаа шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгтэй танилцахад З.Гөөс дээр дурдагдсан санал, хүсэлтийг шүүхэд гаргаагүй нь тогтоогдож, нотлогдсон.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь “... гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн ...” дүгнэсний дараа шүүгдэгч З.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн агуулгатайгаар хохирол нөхөн төлөх талаар санал, хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан мэт илт худал үндэслэлийг тусгасан шүүхийн шийдвэрийг гаргаж болохгүй юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 770 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй үйл баримтыг болсон мэтээр тусгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 475 дугаартай Шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжийн “ЗАХИРАМЖЛАХ нь: хэсгийн 1-д “Занданпүрэвийн З.Гид холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Даарийжав, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр томилсон шийдвэрийг албажуулсугай”, 2-т “Шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалсугай” гэсэн байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг /даргалагч/, шүүгч Ц.Даарийжав, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад эхлэхээр товлогдон хийгдсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШТ/48 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай тогтоолыг гаргасан. Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Жамуха нь "...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутай гэдгийг хангалттай нотлох баримт алга байна. ... Гэм буруутай нь эргэлзээтэй байна... “ гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргасан болно.

Иргэдийн төлөөлөгч Г.Жамухын дээр дурдагдсан бичгээр гаргасан дүгнэлт эрүүгийн 1804001520095 дугаартай хэрэгт байхгүй, хавсаргагдаагүй байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ЕШЗ/929 дугаартай Шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилох тухай захирамжаар “Шүүгдэгч З.Гид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний шүүгч М.Далайхүү, Ц.Даарийжав нар ээлжийн амралттай байгаа тул... “ гэсэн ойлгомжгүй үндэслэлээр “Шүүгдэгч З.Гид холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Л.Одончимэг, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлүүлэхээр томилсныг албажуулсугай” гэсэн шийдвэрийг гаргасан.

Мөн иргэдийн төлөөлөгч Г.Жамухыг ойлгомжгүй үндэслэл, шалтгаанаар сольж, түүний оронд иргэдийн төлөөлөгч Ц.Туяабаатар, Д.Юмжирдулам нарыг шүүх хуралдаанд оролцуулсан болно.

Өмгөөлөгч Ө.А би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдон хийгдсэн шүүх хуралдаанд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШТ/48 дугаартай тогтоолоор 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хойшлуулсан шүүх хуралдааныг өмнөх шүүх бүрэлдэхүүнээр үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан, өмгөөлөгч Г.Б, Л.Г нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад эхлэхээр товлогдон хийгдсэн шүүх хуралдаанд ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Н.Нямдаваа нараас татгалзах хүсэлтийг тус тус гаргасан.

Иргэдийн төлөөлөгч Ц.Туяабаатарт холбогдох мэдээллийг өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулсан тэмдэглэл эрүүгийн 1804001520095 дугаартай хэрэгт байдаггүй бөгөөд тэрээр "Хохирогчийн одоогийн байгаа нөхцөл байдал, сэтгэл санаа, сэтгэц, үйл хөдлөл, ярьж буй зүйлс зэргийг сонсоход хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдож байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Гэтэл иргэдийн төлөөлөгч Ц.Туяабаатарын оролцсон шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч М.М биечлэн оролцоогүй болно.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Даарийжав, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлүүлэх бүрэн боломжтой байсан.

Шүүгдэгч Ө.А би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдааныг хийж, шийтгэх тогтоолыг гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээр дурдагдсан үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Гийг цагаатгана уу. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сийн өмгөөлөгч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн оролцогч нарын зүгээс удаа дараа шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Уг татгалзалтай холбоотой хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нар буюу өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнийг сонгох эрхгүй. Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчтэй холбоотой асуудлаар ямар нэгэн санал, хүсэлт огт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар дүгнэсэн дүгнэлтэд шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг нотлох чиг үүрэгтэй хэлбэрээр бичсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлтэд шүүгдэгч талаас цагаатгах талын нотлох баримтыг гаргаж өгөөгүй талаар болон гэм буруугийн талаар дүгнэсэн дүгнэлтэд шүүх ямар баримтыг нотлох баримтаар үнэлсэн талаар маш тодорхой дурдсан. Шүүгдэгч З.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Нансалмаа гэх хүнийг хүргэж өгчихөөд буцах замдаа ногоон хашаа руу ороод нохой хооллосон үйл баримтыг тас нуусан бөгөөд энэ талаар нь насанд хүрээгүй хохирогч маш тодорхой мэдүүлсэн. Үүний дараа насанд хүрээгүй хохирогчийг хээр хүчиндсэн талаар асуудал яригддаг. Дээр дурдсан нохой хооллосон ногоон хашаа хаана байдаг болох нь 60 хоногийн хугацаанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон. Багануур дүүргийн прокурор анхан шатны шүүх хуралдаанд дээр дурдсан ногоон хашаа хүн амын суурьшлын бүсээс хэр зайдуу байдаг болохыг маш тодорхой тайлбарласан. Хамгийн гол асуудал нь шүүгдэгч З.Г нь тухайн өдөр яагаад нохой хооллосон талаараа нуусан нь эргэлзээтэй байдаг. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч З.Г нь тухайн ногоон хашаанд нохой хооллосны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Улсын Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ямар үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлээ тогтоолд маш тодорхой бичсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 удаа мэдүүлэг өгсөн 6 настай насанд хүрээгүй хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой мэдүүлэг өгсөн. Насанд хүрээгүй хохирогчийг мэдүүлэг өгөх явцад шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд оролцсон мэргэжлийн сэтгэл зүйчээс “насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг өмнө өгсөн мэдүүлгүүдээсээ зөрж байна уу. Эсхүл насанд хүрээгүй хохирогч болсон зүйлсийн талаар өөрийн бодлоор зохиомжилж, төсөөлөх хэлбэрээр өгч байна уу” гэж асуусан. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч 6 дахь удаагаа мэдүүлэг өгсөн. Насанд хүрээгүй хохирогчийн гэмт хэрэг гарснаас хойш 5 жилийн дараа өгсөн мэдүүлэг нь түүний өмнө 6 настай байхдаа өгч байсан мэдүүлгийн агуулгатай нийцэж байсан. Уг мэдүүлгүүдэд үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарлаад байгаа шинжээчийн дүгнэлтэд “тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа тухайн хохирогчийн биед үүссэн сорвижилт, цууралт, бүдүүн, шулуун гэдэсний гэмтлийг тогтоох боломжгүй” гэж дурдсан байдаг. Мөн мэргэжлийн шинжээч эмч Адъяасүрэнгийн мэдүүлэгт “Анагаахын шинжлэх ухааны үүднээс насанд хүрээгүй хохирогчийн биед үүссэн гэх гэмтлийг 2 сарын дараа тогтоох боломжгүй” гэж маш тодорхой тайлбарласан. Анхан шатны үзлэгийг шинжээч эмч Р.Нуржанар хийсэн учраас түүний мэдүүлгийг зайлшгүй авч хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, шинжээч эмч Р.Нуржанарас хүүхдийг хэрхэн, яаж үзсэн, анх хүүхэд ямар байдалтай байсан талаар асуусан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат анхан шатны шүүх хуралдаанд “насанд хүрээгүй хохирогч төрөлхийн долихосигма өвчтэй” гэж мэтгэлцдэг. Гэтэл энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон нэр бүхий эмч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг. Уг гэмт хэрэг гарснаас хойш насанд хүрээгүй хохирогч нь гэмтлийн дараахь стрессийн хариу урвал буюу сэтгэцийн /F43.1/ гэсэн гэмтэлтэй болсон. Уг гэмтлийн улмаас насанд хүрээгүй хохирогч хяналтгүйгээр өтгөнөө гадагшлуулж, мөн хяналтгүйгээр өтгөнөө барьж чадахгүй болсон. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Насанд хүрээгүй хохирогчоос хуульд заасан арга хэрэгслийн дагуу мэргэжлийн сэтгэл зүйчийн хамт зайнаас буюу тусдаа өрөөнөөс мэдүүлгийг шууд авсан. Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарт бага насны хохирогчоос мэдүүлэг авах хуульд заасан бололцоог нь олгож асуулт бэлдэх хугацааг олгосон. Насанд хүрээгүй хохирогчийн өгсөн 6 удаагийн мэдүүлгийг үгүйсгэх баримт өнөөдрийг хүртэл хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт, шийдвэрээ гаргасан. Шүүх хуралдаан үргэлжлүүлэх эсэх талаар хэргийн оролцогч нараас асууж тодруулсан. Мөн шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанаас завсарлага авахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч 5 хоногийн завсарлага авсан. Шүүх хуульд заасан арга хэмжээгээр бэхжүүлэгдсэн баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сийн өмгөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “насанд хүрээгүй хохирогчийг худал мэдүүлэг өгсөн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт шүүх сэтгэц судлалын 226 дугаар дүгнэлт, шинжээч эмч Дэжидмаагийн үзлэгээр “Болсон үйл явдлын талаар насанд хүрээгүй хохирогч өөрөө зохиож дүрслэн ярих боломжгүй. Харсан, үзсэн зүйлээ бодитоор ярьж байна” гэж дүгнэсэн байдаг. Мөн шинжээч эмч Р.Нуржанар зөвхөн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгээр “насанд хүрээгүй хохирогчийн биед үүссэн сорвижилтууд нь 3-6 сарын хугацаанд үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Аливаа шарх, гэмтэл нь үүссэн даруйдаа шууд сорвижилт болохгүй. Гэмт хэрэг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Үүнээс хойш 2 сар гаруйн дараа хохирогчийн гэр бүлийн хүсэлтээр насанд хүрээгүй хохирогчийг дахин үзлэгт хамруулахад түүний биед үүссэн шарх, сорви эдгэрсэн байсан. Хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн амбулаторын /эмчлүүлэгсдийн карт/ карт авагдсан. Үүнд түүний биед үзлэг хийсэн эмч болгон стрессийн хариу урвал буюу сэтгэцийн /F43.1/ гэсэн сэтгэцийн гэмтэлтэй талаар тэмдэглэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие үнэхээр гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч З.Гөөс “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шийтгэх тогтоолд тусгагдсан нотлох баримтуудаас харвал намайг гэмт хэрэг үйлдээгүй болох нь харагддаг. Тухайлбал, бага насны хохирогч 4 удаагийн мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд мэдүүлэг болгон нь зөрүүтэй байна. Шинжээч С.Баасанбат “... 6 настай хүүхэд өөрт тохиолдоогүй зүйлийн талаар хүн зааж өгвөл давтан ярих бололцоотой боловч зөрчилдөх шинж тэмдгээрээ мэдүүлгийн агуулга зөрнө гэсэн байдаг. Тухайн хохирогч 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуу, дүрсний бичлэгтэй мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн мэдүүлгийн төгсгөлд “Ээж тэгж хэлээрэй” гэж хэлсэн байдаг. Энэхүү нотлох баримт бүхий диск хэргээс алга болсон.” гэж дурдсан байна. Насанд хүрээгүй хохирогч М.Моос 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлд “өмгөөлөгч Наранцэцэгийн зүгээс “улаан цагаантай юмыг яаж байхад чинь өгсөн юм бэ” гэж асуулт асуухад насанд хүрээгүй хохирогч М.М “босгоод хүлчихсэн байхад уулгасан. Ээж намайг ингэж хэлээрэй гэж хэлсэн” гэж хариулсан байдаг. Үүний дараа өмгөөлөгч “ээж нь яг юу гэж хэлээрэй гэж хэлсэн юм бэ” гэхэд насанд хүрээгүй хохирогч “ээж болсон явдлыг зөв яриарай гэж хэлсэн” гэж хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ мэдүүлэгт эргэлзэх нөхцөл байдал байхгүй байна. Уг мэдүүлэг нь 2 дугаар хавтаст хэргийн 123-125 дугаар талд авагдсан. Мөн шүүгдэгч З.Гөөс “Миний бие таньж олуулах ажиллагааг өөрийн хүсэлтээр хийлгэсэн. Хохирогч таниулах хүмүүс дотроос зодсон, гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн байхгүй байна гэсэн. Хохирогчийн ээж “...манай хүүхэд байнгын айдас түгшүүртэй, өдөр болгон хар дарж зүүдэлдэг, байнгын нүдэнд харагддаг тэр хүнийг харвал танина.” гэсэн байдаг боловч таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл дотор гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн байгаагүй буюу намайг заагаагүй.” гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Таньж олуулах ажиллагаа 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн. Гэмт хэрэг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Энэ үед насанд хүрээгүй хохирогч 6 настай байсан бөгөөд шүүгдэгч З.Гийн царай, төрх өөрчлөгдөх боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн;” гэж заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэрэл зургаар таньж олуулах хэрэгцээ шаардлага тухайн үед байгаагүй. Насанд хүрээгүй хохирогч С.М.М нь таньж олуулах ажиллагааны явцад шүүгдэгч З.Гийг заагаагүй боловч мөн түүнээс өөр хүнийг заагаагүй. Өөрөөр хэлбэл, таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгч З.Гийг заагаагүй нөхцөл байдал нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой биш юм. Учир нь, насанд хүрээгүй хохирогч С.М.М нь өөрийг нь цэцэрлэгээс нь туслах багш Шинэбаяр аваад гэртээ хүргэхэд тухайн цэцэрлэгийн багшийн хүүхэд болох З.Г нь түүнийг “ээжид нь хүргэж өгнө” гэж хэлээд тээврийн хэрэгсэлдээ суулган авч явсан. Улмаар хүүхдийг хээр талд аваачиж тээврийн хэрэгслийн арын суудал буюу тээшний хэсэгт оруулж бөгс рүү нь хуруу болон нойтон, хуурай салфетка хийж дараа нь бэлэг эрхтнээ оруулсан. Үүний дараа хүүхдийн хэвлий хэсэгт нь цохиод “ээждээ хэлэх юм бол ална шүү” гэж заналхийлж, түүнийг цэцэрлэгт нь хүргэж өгсөн нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлдэг. Тухайн өдөр насанд хүрээгүй хохирогч М.Мыг шүүгдэгч З.Гөөс өөр хүн авч явсан талаар баримт хэрэгт байхгүй. Мөн шүүгдэгч З.Г нь давж заалдах гомдолдоо “Би өөрийн хүсэлтээр Полиграфи буюу үнэн худлыг шалгах тестэд орсон бөгөөд дүгнэлтийн хариу нь 80 хувь магадлалтай намайг хэрэг үйлдээгүй байна гэж гарсан” гэж дурдсан. Хэрэв хэргийг полиграфи буюу үнэн худлыг шалгах тестээр шийдвэрлэдэг бол бүх хэрэг ийм байдлаар шийдвэрлэгдэж явах байсан. Өөрөөр хэлбэл, полиграфи буюу үнэн худлыг шалгах тест нь маш арга ядсан ажиллагааны нэг хэлбэр юм. Гэхдээ энэхүү ажиллагааг мөрдөгч, прокурор санаачилж хэргийн шийдлийг олохын тулд арга барахдаа хэрэгт хавсаргаагүй. Энэхүү ажиллагаа нь шүүгдэгч З.Гийн хүсэлтээр хийгдсэн. Өөрийнх нь хүсэлтээр хийгдсэн полиграфи буюу үнэн худлыг шалгах тестийн үр дүн өөрт нь ашигтай шийдэл гарахаар итгэж, найдаж болно. Гэхдээ тухайн полиграфи буюу үнэн худлыг шалгах тестийн үр дүн нь нотолгооны ач холбогдолтойд тооцох үед нь шийдвэрийн үндэслэл болгон ашиглах хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч З.Гийн ял шийтгэгдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж эргэлзэх, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэл бий болоогүй. Анх насанд хүрээгүй хохирогч С.М.Мын хэвлий хэсгээр өвдөн зовуурилж өтгөнөө барьж чадахгүй шинж тэмдэг илэрсэн учраас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж, тус эмнэлгийн байгууллагын ажилтнаас асуумжид өгсөн хариултад үндэслэн хэргийн талаарх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр анх гэмт хэрэг шалгагдах болсон. Хэргийн анх шалгагдсан нөхцөл байдал нь гэмт хэрэг гарснаас хойш насанд хүрээгүй хохирогч М.Мын өтгөн нь хатаж, улмаар өтгөн нь савирч дотуур өмдөө бохирдуулсан байдлаас эхлэн насанд хүрээгүй хохирогчийн эх Т.С нь хүүхдээсээ “Яагаад өмдөндөө байнга хүндрээд байгаа юм бэ” гэхэд насанд хүрээгүй хохирогч С.М.М болж өнгөрсөн хэргийн талаар хэлсэн байдаг. Үүнээс өмнөх цаг хугацаанд шүүгдэгч З.Г нь насанд хүрээгүй хохирогч М.Мыг заналхийлсэн байсан учраас насанд хүрээгүй хохирогч М.М өөрт нь тохиолдсон хүчирхийлэл, заналхийллээс болж айдастайгаар болсон явдлын талаар бусдаас нуусан нь харагддаг. Гэрч Шинэбаяр, Нансалмаа нар нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа хамт гарсан гэдэг. Нансалмаа тухайн өдрийн 18 цаг 05 минутад гарсан. Үүнээс 15 минутын өмнө 18 цагт Шинэбаяр нь /шүүгдэгч З.Гийн ээж/ ажлаасаа гарсан талаар тухайн цэцэрлэгийн ажлын цагийн бүртгэлт гарын үсэг зурсан баримтад байдаг. Гэтэл насанд хүрээгүй хохирогчийн эх Т.С нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний төвийн жижүүр Эрдэнэбатын дугаар бүхий утас руу хүүхдийг нь хүргэж өгөхөөр авч очсон эсэхийг асуухаар цэцэрлэгийн жижүүр Мөнхбатын утсаар 18 цаг 18 минутад залгаж 52 секунд ярьсан байдаг. Цэцэрлэгийн цагийн бүртгэл нь Шинэбаяр, Нансалмаа нарыг тухайн цаг хугацаанд цэцэрлэгээс гарсан болохыг шууд нотлохгүй гэж дүгнэх үндэслэлтэй байхаас гадна гэрч Мөнхбатын “тэр 3 гарснаас хойш 10 минутын дараа нэг эмэгтэй хүүхдээ авъя гэхэд нь би Шинэбаяр багшийн утсыг өгсөн. Миний утсаар зөвхөн Шинэбаяртай ярьсан. Өөр хүнтэй яриагүй” гэж мэдүүлсэн. Дээрх баримтуудаар гэмт хэрэг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гарсан болох нь тогтоогдож байна. Цэцэрлэгийн ирцийн бүртгэлээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч М.М нь цэцэрлэгт 5 дугаар сарыг дуустал тасралтгүй явсан болох нь харагддаг бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу явсан гэх шалтгаанаар цэцэрлэгтээ яваагүй болох нь багш Мөнхцэцэг, гэрч Т.Сийн 2 удаагийн мэдүүлгүүдээр нотлогддог. Насанд хүрээгүй хохирогч М.Моос мэдүүлж буй үйл явдал болсон хэсэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас маргахдаа насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлгүүдийг өөр хоорондоо илтэд зөрүүтэй мэтээр тайлбарладаг. Болсон хэргийн талаар насанд хүрээгүй хохирогч М.М мэдүүлэхдээ “цэцэрлэгээс багшийндаа очсон. Тэднийхээс З.Г ах машинтайгаа авч яваад ээжийнхээ ажил дээр очиход байхгүй байсан. З.Г ах суулгаж авч явсан тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт бэлгийн харьцааны хүч хэрэглэсэн шинжтэй үйлдлүүдийг буюу анус руу нь хуруу, нойтон салфетка, цаас, бэлэг эрхтэн зэргээ хийж хүчирхийлсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Мын 6 удаагийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 294 дүгээр дүгнэлтээр “насанд хүрээгүй хохирогч М.Мын бүдүүн, шулуун гэдсэнд гэмтэл, шарх, сорви үгүй” гэж дурдсан. Мөн шинжээч эмч Сарангэрэлийн дүгнэлтэд “анусад хүчиндүүлсэн бол урагдал үүсэж эдгэрэхэд сорвижилт үүснэ. М.Мын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Анус, хошногоны салст хэсэгт гэмтэл байгаагүй. Урагдаад эдгэсэн бол заавал сорвижилт үүснэ” гэж мэдүүлсэн байдаг. Насанд хүрээгүй хохирогчийн биед 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн шинжээч эмч Р.Нуржанар “хошного орчимд үзлэг хийхэд 11, 12, 13 цагийн байрлалд 0.4-0.5 см орчим хэмжээтэй цайвар өнгийн сорвижилт байсан. Түүнээс өмнө хийсэн шинжилгээгээр илрээгүй. Шинжилгээ хийгдсэнээс хойшхи хугацаанд өтгөн хатсанаас шалтгаалж өтгөнөө гаргахад бий болсон сорвижилт байхыг үгүйсгэхгүй байна” гэж тайлбарласан хэдий ч насанд хүрээгүй хохирогчоос мод, чулуу болон ир үзүүртэй бодитой учруулж болох зүйлийг анус руу нь хийсэн талаар мэдүүлэг өгөөгүй. Харин бөгс арчдаг цаас, нойтон салфетка, хуруу болон бэлэг эрхтнээ анус руу нь хийсэн талаар тогтвортой мэдүүлдэг. Иймд насанд хүрээгүй хохирогчид гэмтэл шарх бий болоод 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа заавал гэмтэл, шарх, сорви ул мөр үлдсэн байхыг хэргээс шаардаж байгаа шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Харин гэмтэл, шарх учруулаагүй байх боломжтой зүйлс болох цаас, салфетка зэргийг анус руу нь хийсэн. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын хийсэн 2019 оны 2 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Хэрэв 1 жил гаруйн өмнө салстын урагдалт, язралт өгсөн бол одоо бүрэн эдгэрэх ямар ч боломжгүй. Хошногоор гадны биет болон бэлэг эрхтнийг тосолсон нөхцөлд гэмтэл учрахгүй байх боломжтой. Хошногоны суваг ойролцоогоор бие засах үед 4-4.6 см-ийн өтгөн гадагшлуулах чадвартай. Цууралт үүсэх боловч аяндаа эдгэнэ” гэдэг. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч З.Г нь насанд хүрээгүй хохирогчийн биед бэлэг эрхтнээ тосолж хийсэн үед гэмтэл учрахгүй байж болох юм. Мөн насанд хүрээгүй хохирогчийн хошногоны амсраас дотогшоо чиглэлтэй язралт, цууралт гарсан байлаа ч богино хугацаанд эдгэж оношлогдохгүй. Хожим хийсэн шинжилгээнүүдээр тогтоогдохгүй байх боломжтой. Шинжээч эмч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд “Шинэ гэмтэл байгаагүй. Харин сорвижилт үүссэн байсан. Хүний анусны сүвнээс 6-8 см өтгөн гарах боломжтой” гэж байдаг. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийн анус руу гэмтэл учруулахгүйгээр хийсэн байх боломжтой байна. Мөн насанд хүрээгүй хохирогч болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд тэд тодорхой цаг хугацаанд хамт байсан нөхцөл байдал байгаа. Тухайн үед насанд хүрээгүй хохирогч 6 настай байсан тул болж өрнөсөн үйл явдлыг бүрэн ухамсарлаж, насанд хүрсэн хүний хэмжээнд бусад хүмүүст бүрэн ойлгогдохоор хэлж, ярьж чадахгүй юм. Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч анус руу нь лаа хийсэн гэж мэдүүлдэг. Хүүхэд өвдсөн үед бид эмчийн зөвлөснөөр өвчин намдаах зорилгоор шулуун гэдсээр нь зөвхөн өвчин намдаах лаа хийдэг. Өөр зүйл хийдэггүй. Үүнээс дүгнэхэд магадгүй насанд хүрээгүй хохирогч өөрийнх нь анус руу хийсэн зүйлийг өвдөхөд нь хийдэг өвчин намдаах лаа хийсэн гэж тайлбарласан байж болзошгүй. 2018 оны 7 дугаар  сарын 25-ны өдрийн 701 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “насанд хүрээгүй хохирогч М.Мыг гэмтлийн дараахь стрессийн хариу урвал буюу сэтгэцийн /F43.1/ гэсэн гэмтэлтэй болсон. Дээрх эмгэг нь хүчтэй сэтгэлзүйн гэмтлийн дараа үүссэн байх боломжтой. М.М нь харсан зүйлсийнхээ талаар үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэж дурдсан. Мөн шинжээч Дэжидмаагийн мэдүүлэгт “үзлэгийн явцад М.М нь өөрт тохиолдсон явдлыг үнэн бодитоор ярьж байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхэд сэтгэл зүйн гэмтэл авах бүрэн боломжтой” гэж, гэрч Баттулга “сэтгэцэд учирсан гэмтлээс болж хүндэрч чадахгүй. Өтгөн хатаж болно” гэж, гэрч Баасанбат “6 настай хүүхэд бэлгийн хүчирхийлэл эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг зохиож ярих боломжгүй. Хүн зааж өгвөл давтан ярих бололцоотой. Мэдүүлэг авахад зөрнө. Дахин айдас түгшүүр бий болох үед дотоод шүүрэлд өөрчлөлт ордог. М.Мын хувьд сэтгэцэд учирсан гэмтлийн улмаас өтгөнөө гадагшлуулах болон барих чадварт өөрчлөлт орох магадлалтай” гэж, шинжээч эмч Бат-Өлзий “сэтгэхүйн дарамттай эмгэгт өтгөн хаталт нөлөөлж болно” гэж тус тус мэдүүлсэн. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд насанд хүрээгүй хохирогч М.Мд бэлгийн хүчирхийллээс шалтгаалсан сэтгэл зүйн эмгэг үүсэж, гэмтлийн дараахь стрессийн хариу урвал буюу сэтгэцийн /F43.1/ гэсэн гэмтэлтэй болсон. Үүнээс шалтгаалж айдас, түгшүүртэй таагүй бодлоос шалтгаалж өтгөнөө гадагшлуулж чадахгүй өвдөж зовуурилснаар гэмт хэрэг илэрсэн. Үйлдэл болон сэтгэцэд учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо нотлогдож тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч М.Мын удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгийг шууд зааж үгүйсгэсэн өөр бусад нотлох баримт хэрэгт байхгүй. Улсын Дээд шүүхээс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцэхдээ “насанд хүрээгүй хохирогч М.Моос сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн сэтгэл зүйч нарыг оролцуулан мэдүүлэг авах, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч нараар үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгосон. Тус тогтоолд заасны дагуу анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг хийхийг прокурорт даалгаж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн ахлах мөрдөгч Ганпүрэвээс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч М.Моос түүний хууль ёсны төлөөлөгч Т.С, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч Нямаа нарыг оролцуулан дахин мэдүүлэг авсан. Үүний өмнө насанд хүрээгүй хохирогч М.Моос 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шатанд мөн мэдүүлэг авахдаа сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч Нямаагаас хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой асуудлаар тайлбар, мэдүүлэг авсан. Насанд хүрээгүй хохирогч М.Мын 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт “тээврийн хэрэгслийн арын суудал бус тээшний хэсэгт аваачиж хэвтүүлсэн” гэж мэдүүлснээс өөр бусад асуудлаар урьд өгсөн мэдүүлгүүдээсээ зөрөөгүй мэдүүлэг өгсөн. Мөн насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Т.Сийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.Мыг хэрхэн мэдүүлэг өгөхийг зааж өгсөн гэж байгаа нь учир дутагдалтай байна. Нэгэнт хүний үйлдээгүй хэргийг үйлдсэн болгох гэж, хүүхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн болгох гэж өс хонзонгийн болон хувийн ашиг сонирхлыг тодорхойлсон баримт хэрэгт байхгүй. Тухайн үед насанд хүрээгүй хохирогч 6 настай байсан тул гэмт хэрэг үйлдэгдсэн газрын зүг чигийг тодорхой хэлэх боломж хязгаарлагдмал юм. Мөрдөгчийн шалгаж хэрэгт хавсаргуулсан план зургаас үзэхэд Багануур дүүрэгт өндөрлөг буюу уулархаг цэгт хүрэхэд тухайн гэр хорооллын орчмоос 1.2 км зайтай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Г нь бага насны хүүхдийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан насанд хүрээгүй хохирогч М.Мын анус руу нь хуруу, бэлэг эрхтнээ оруулж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Гид оногдуулсан ял нь шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

З.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны орой бага насны буюу 6 настай М.Мыг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 18 тоотод орших гэрээсээ “Ээжид нь хүргэж өгнө” хэмээн 32-56 БРА улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд суулган авч яваад, хээр аваачиж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан түүний өмдийг тайлж, бөгс /анус/ рүү нь нойтон сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндсэн болох нь:

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагын мэдээлэл /1хх 9/,

      2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Toyota Allion” маркийн 32-56 БРА дугаартай Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-14/,

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /1хх 16-23/,

      насанд хүрээгүй хохирогч М.Мын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, урьдчилсан сэргийлэх тарилгын гэрчилгээ, “Илаарших” ӨЭМТ тодорхойлолт, эрүүл мэндийн үндэсний төвийн лавлагаа /1хх 29-36/,

      мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 37-40/,

      Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны тэмдэглэл /1хх 45-49/,

      Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын хаягийн бүртгэл /1хх 50-51/,

      насанд хүрээгүй хохирогч М.Мын /1хх 64-65, 66-68, 2хх 63, 182-183, 6хх 94, 115-117/ мэдүүлгүүд,

      хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сийн /1хх 74-76, 77-78, 79/ мэдүүлгүүд,

      гэрч З.Г-гын /1хх 80-82, 83-84/, С.А-гийн /1хх 85-86/, Б.Э-ын /1хх 87, 2хх 174-175/, Н.Мын /1хх 90, 2 хх 82/, С.Б-ын /1хх 94/, Ж.М-гийн /1хх 100/, С.С-гийн /1хх 106, 3 хх 216-217/, Т.С-гийн /2хх 184-185, 3хх 219-220/, Т.-ын /1хх 109/, Э.Д-ийн /1хх 107-108/, А.У-ын /1хх 110-111, 112, 115-117/, Р.Н-ын /2хх 67-68/,

      шинжээч Ө.Сарангэрэлийн /1хх 204-208/, шинжээч Д.Дэжидмаагийн /2хх 65-66/  мэдүүлгүүд,

      Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик дүн бүртгэлийн хэлтсийн албан тоот, М.Мын өвчний түүх, эмчлүүлэгчийн картын хуулбар /1хх 118-166/, насанд хүрээгүй хохирогч М.Мын эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд, Амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүх, эрүүл мэндийн талаар тайлбар, гэрэл зураг, сиди /4хх 25-46/, 

      ....... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн багш, ажлын цагийн бүртгэл, рапортын дэвтрийн хуулбар /2хх 154-156/,

      2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /6хх 130-131/,

      Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9443 дугаар хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 171/,

      Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 684 дугаар дүгнэлт /1хх 173-175/,

      Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 701 дүгээр дүгнэлт /1хх 194-197/,

       Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйчийн тэмдэглэл /2 хх 72-74/

       Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар хүний биед хийсэн шинжилгээний дүгнэлт /2 хх 168-169/,

      Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 226 дугаар шинжээчийн дүгнэлт /3хх 227-230/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 294 дугаар дүгнэлт /3хх 239-243/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Прокуророос З.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Гийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болох бөгөөд хүйсийн ялгаваргүйгээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг хуулиар хамгаалсан. Мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж хуулийн зүйл, хэсгийг тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтар шүүгдэгч З.Гийг бага насны буюу 6 настай, эрэгтэй М.Мын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан ээжид нь хүргэж өгөх нэрийдлээр дагуулж яваад түүний өмдийг тайлж, бөгс /анус/ рүү нь нойтон сальфетка, бэлэг эрхтэн болон хуруугаа хийх зэргээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч З.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн хүнд буюу 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хийсэн дүгнэлттэйгээ нийцээгүй, зөрчилдсөн шийдвэр болжээ.

 Өөрөөр  хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх ялын санкцитай ба анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Гид тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг хамгийн өндрөөр тогтоосон талаарх дүгнэлтээ хийгээгүй байна.

 Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч З.Гид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид оногдуулсан 16 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Л.Ганганбар, Г.Б, Ө.А нараас “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Гид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, шүүгдэгч З.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Түүнчлэн шүүгдэгч З.Гид холбогдох хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, бага насны хохирогч М.Моос хэрэг учрал болсон өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2 сар 14 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр анх хохирогчоор мэдүүлэг авсан байх бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 4 удаагийн мэдүүлэг авсан, мөн бага насны хүүхдийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, ярих чадвар, бусдын нөлөөлөл, дарамт шахалт, айдас гэх мэт зүйлийн улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэх зэргээс шалтгаалсан бага насны хүүхдээс мэдүүлэг авахад түгээмэл тохиолддог бэрхшээлийг багасгах зорилгоор сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч Б.Нямааг байлцуулан 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд бага насны хохирогч М.Моос мэдүүлэг авсан, мөн мэдүүлгийг дахин нягтлах, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийлгэх зорилгоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мөн сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч Б.Нямааг байлцуулан мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд бага насны хохирогч М.М нь болсон явдлын талаар өөрийн насны түвшинд тохирсон мэдүүлгийг хангалттай өгсөн байх ба энэ талаар сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч Б.Нямаа “...хүүхэд айдастай, сандарсан, зарим нэг юм дээр дуу нь цаашаа ороод нилээн болгоомжилсон байдалтай байна лээ. ...яг өөрийнхөө болсон явдлын талаар ярьсан, ямар нэгэн бодож эрхцүүлэн юм байхгүй. ...машины өнгө, хүний царайг хэлээд байсан. Болсон явдлын талаар санаж байна лээ. ...” гэсэн мэдүүлгийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн нь хохирогчийн мэдүүлгийг үнэлэх болон мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг нэмэгдүүлсэн байна.

 Нөгөөтэйгүүр, бага насны хүүхдийн үг сонголт, өгүүлбэрийн найруулга, гэмт этгээдийн үйлдэл болон очсон газрын талаарх дэс дарааллын хувьд зарим талаараа зөрүүтэй мэт харагдах хэдий ч агуулгын хувьд өөрчлөгдсөн зүйлгүй, гэмт хэргийг нотлоход эргэлзээ төрүүлэхээргүй байх ба энэ нь хэрэгт авагдсан бичгийн бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож, баримтууд харилцан бие биеэ нотолсон чанартай байх тул шүүгдэгч З.Гид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль эрх зүйн боломжгүй гэж үзэв.       

   Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Л.Г, Г.Б, Ө.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч З.Г-ийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж,

3 дахь  заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гид оногдуулсан 16 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Л.Г, Г.Б, Ө.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийн цагдан хоригдсон 89 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ