Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 109/ШШ2025/0020

 

  

 

 

 

 

                                                                                     109/ШШ2025/0020

    

 

                                   Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э, Т.М (цахим), гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Ч (цахимаар), Б.А (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан, иргэн Т.Ж-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-ндээ: “ ...Т.Ж-н нэхэмжлэлтэй, . хэлтэст хариуцагдах захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд дараах байдлаар хэлэлцэн тохиролцож эвлэрэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулав. Үүнд: нэхэмжлэгч байрны (орон сууцны) төлбөрийн төлөгдөөгүй хэсгийг ипотекийн зээлд  хамрагдан гаргуулах арга хэмжээ авч, зээлд авсан мөнгийг гуравдагч этгээд Ц.М-н . тоот дансанд шилжүүлэх, гуравдагч этгээд . нар нь . байрыг хасаж иргэний хэрэгт гаргасан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэх хэлцлийг бүрдүүлж өгөх, хариуцагч тал эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий байрны өмчлөх эрхийг бүртгэж, Т.Жигжидсүрэнд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү гэрээний үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон болно гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... эвлэрлийг зөвшөөрч байгаа, үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв. 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... эвлэрлийг зөвшөөрч байгаа, үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... эвлэрлийг зөвшөөрч байна, үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв. 

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ...  хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.

8. Гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ .... хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, ... нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1. Иргэн Т.Ж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэгчийг төлөөлж захирал Н.Б, төслийн менежер Ц.Э нартай . орон сууцыг захиалж “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал)

2. Нэхэмжлэгч Т.Ж нь дээрх гэрээний дагуу урьдчилгаанд 74,000,000 (далан дөрвөн сая) төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгийг орон сууцны ипотекийн зээлээр төлөхөөр тохирсон байна.

3. Иргэн Т.Ж нь урьдчилгаа төлбөрийг төлсний дараа дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр .хэлтэст өргөдөл гаргаж, тус хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11/913 дугаар албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 5, 31-41 дэх тал)

4. Ийнхүү Т.Ж нь . хэлтэст холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Т.Ж-г . орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

5. Уг хэрэгт хариуцагч . хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... . хаягт байршилтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн . нар нь . шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд иргэн Т.Жи-н захиалсан . орон сууц орсон тул ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар иргэний маргаан шийдвэрлэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэж тайлбарлажээ.

6. Хариуцагч . хэлтсийн дарга 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11/332 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байна. (Хавтаст хэргийн 189 дэх тал)

7. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШЗ2025/0104 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн . нарыг гуравдагч этгээдээр, .  дугаар шүүгчийн захирамжаар “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 164-165, 197-168 дахь тал)

8. Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ “ ... Т.Ж-н нэхэмжлэлтэй, . хэлтэст хариуцагдах захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд дараах байдлаар хэлэлцэн тохиролцож эвлэрэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулав. Үүнд: нэхэмжлэгч байрны (орон сууцны) төлбөрийн төлөгдөөгүй хэсгийг ипотекийн зээлд  хамрагдан гаргуулах арга хэмжээ авч, зээлд авсан мөнгийг гуравдагч этгээд Ц.М-н . тоот дансанд шилжүүлэх, гуравдагч этгээд . нар нь . байрыг хасаж иргэний хэрэгт гаргасан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэх нөхцөлийг бүрдүүлж өгөх, хариуцагч тал эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий байрны өмчлөх эрхийг бүртгэж, Т.Жигжидсүрэнд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү гэрээний үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон болно ...” гэжээ.

9. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

10. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Т.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

11. Түүнчлэн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Жн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О /гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд “С” ХХК/ нар нь “Нэхэмжлэгч Т.Ж нь байрны (орон сууцны) төлбөрийн төлөгдөөгүй хэсгийг ипотекийн зээлд  хамрагдан гаргуулах арга хэмжээ авч, зээлд авсан мөнгийг гуравдагч этгээд . тоот дансанд шилжүүлэх, гуравдагч этгээд . нар нь . байрыг иргэний хэрэгт гаргасан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэх нөхцөлийг бүрдүүлж өгөх, хариуцагч тал эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий байрны өмчлөх эрхийг бүртгэж, Т.Ж-д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх” нөхцөлөөр хоорондоо харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.ТҮВШИНТУЛГА