Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 62

 

“ГХ” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Э ТӨХК”

ТӨХК*******нд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны өдрийн 142/ШШ2021/00394 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ГХ” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э ТӨХК” ТӨХК*******нд холбогдох

 

 “Тэвштэй краны үнэ 250.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Жадамба нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 20*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хонгорзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай "ГХ" ХХК нь 2020 оны 07 дугаар сард "Э ТӨХК” ТӨХК*******ийн Нйр//ебс.тп/ сайтад нээлттэй тавигдсан Тэвштэй кран /3.5 тонн/ нийлүүлэх үнийн санал авах тухай урилгатай танилцаж 2020 оны 07 дугаар сарын 09*******нд холбогдох бүх материал, үнийн саналаа өгсөн. Манай материалтай "Э ТӨХК" ТӨХК 08 дугаар сард танилцаад шууд нийлүүлэх гэрээ байгуулах талаар талууд хэлэлцсэн. Захиалагчийн саналд БНХАУ*******д үйлдвэрлэсэн ачааны машин, кран нийлүүлэх байсан боловч хэлэлцээр тохиролцооны дүнд БНХАУ*******д үйлдвэрлэсэн машин, БНСУ*******д үйлдвэрлэсэн кран нийлүүлэх талаар тохиролцож 2020 оны 08 дугаар сарын 20*******нд компаниуд ЭБЦТС/63/2020 тоот "Тэвштэй кран/3.5 тонн даацтай/ нийлүүлэх гэрээ"*******г байгуулсан. Энэ гэрээний салшгүй хэсэг болох захиалагч "ЭБЦТС" ТӨХК*******ийн өөрийнх нь "Крантай автомашины техникийн тодорхойлолт"*******оор Ачааны автомашины үндсэн тоон болон техникийн үзүүлэлт, Краны үндсэн болон техникийн үзүүлэлтийг тогтоосон ба краны загварыг SCS335 гэж гэрээнд зааж, дээд даацыг 3.2 тонн гэж тогтоосон. Манай компани банкны гүйцэтгэлийн баталгаа болон захиалагчийн гэрээ байгуулахад шаардлагатай гэсэн материалыг бүрэн бүрдүүлж өгсөн. Ингээд нэгэнт гэрээ байгуулсан тул зохих зардал гаргаж Тэвштэй краныг бэлтгэн ирүүлж гэрээнд заагдсаны дагуу Кранд магадалгаа гаргуулан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас 614 тоот ашиглах зөвшөөрөл авч холбогдох техникийн бичиг баримт, хил гаалийн баримтын хамт тэвштэй краныг захиалагч "Э ТӨХК" ТӨХК*******д хүлээлгэн өгч акт үйлдсэн. Энэ актыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 19*******нд захиалагчийн комисс хуралдан техникийг ашиглалтад хүлээн авч өмчлөлдөө бүртгүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Энэ хурлын тэмдэглэлд манайхыг бараа нийлүүлэх хугацааг 8 хоногоор хэтрүүлсэн гэжээ. Гэрээний 4.1 дэх заалт, машин, краныг хүлээлгэн өгсөн актыг зэрэгцүүлэн үзэхэд ийм үндэслэл байхгүй. Гэрээ байгуулагдаж, бараа нийлүүлэгдэж, захиалагч буюу худалдан авагч нэгэнт хүлээн авсны дараа "Э ТӨХК" ТӨХК*******ийн удирдлага ашиг сонирхлын зөрчлөөр биелэгдэж дууссан гэрээг цуцалж байгаа тухай хууль бус шаардлага тавьж, үүргээсээ зайлсхийх болсон. Худалдагч бэлтгэн нийлүүлэгч манай компанийн хувьд захиалагчийн саналд хариу өгч хуульд зааснаар гомдлын шаардлага гаргасан. Одоо худалдан авагч "Э ТӨХК" ТӨХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд "Э ТӨХК" ТӨХК*******иас тэвштэй краны үнэ 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөг гаргуулж өгнө үү. 2020 онд үйлдвэрлэгдсэн машин, кран нийлүүлнэ гэж үнийн саналдаа өгсөн байсан. 2020 онд үйлдвэрлэгдсэн машин болж байна гээд, манайх Өвөрхангайд адилхан машин авсан кран нь удаагүй эвдэрсэн байгаа учраас краныг авахгүй, кран нь Солонгос байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Ашиглалтын шаардлага хангасан кран нийлүүлэгдэнэ гэж хэлсэн. Танайх хүлээн зөвшөөрөх юм бол бид гэрээ хийхэд татгалзах зүйлгүй болно гэж хэлсний дагуу бид зөвшөөрсөн. Үүний дагуу хурлын тэмдэглэл хийж гэрээ хийсэн гэж бодож байгаа. 2020 оны 08 дугаар сарын 20*******ны өдрийн 63 тоот кран нийлүүлэх гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 19*******нд Э ТӨХК ТӨХК*******нд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө комиссоор батлагдсан комиссын гишүүд мөн 614 тоотоор батлагдсан техникийн паспорт зэргээр хүлээлцэж, туршиж үзээд болно гэж үзээд актыг 3 хувь үйлдээд манай компанид нэг хувийг өгсөн. Автын механик Батбаяр гэж хүн хэд хэдэн удаа над руу холбогдсон. Кранд ямар нэгэн зүйл гаргах юм бол бидэнд туслалцаа өгөөч гэж хэлсэн. Би өөрийнх нь машинд сууж байгаад бэлнээр 5.000.000 төгрөгийг өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдөр дахин холбогдож 10.000.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Комиссын хүлээж авсан актын дараа гэрээ дүгнэх акт гэж гардаг. Гэрээ дүгнэх акт нь холбогдох эрх бүхий хүмүүс нь зураад мөнгө шилждэг. Тэр үед гэрээ дүгнэх акт нь гарч холбогдох хүмүүс нь гарын үсгээ зурсан. Үүнийг нь би тэр үедээ хэвлэж аваагүйгээс өнөөдөр алдаа гаргачихлаа. 2020 оны 12 дугаар сарын 23*******ны өдөр хурал дээр нь хэлсэн. Ерөнхий нягтлан гэрээ дүгнэх акт гараагүй учраас мөнгө шилжихгүй гэсэн. Та гэрээ дүгнэсэн актад холбогдох мэргэжилтнээр нь гарын үсэг зуруулж ир, 10.000.000 төгрөгийг өгөхгүй бол хоёр өдрийн дотор танай гэрээг цуцална гэж хэлсэн. Би гэрээ дүгнэх акт чинь гарчихсан. Мөнгө чинь болсон юм чинь дараа нь авчхаж болдоггүй юм уу гэсэн чинь болохгүй хоёр өдөр таныг харъя гэж хэлсэн. Үгүй бол ямар нэгэн аргаар гэрээг чинь цуцлуулна гэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, мөнгийг минь гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ТӨХК ТӨХК нь 3,5 тонн даацтай тэвштэй кран автомашин нийлүүлэх худалдан авах ажиллагааг нээлттэйгээр зарласан. Үүний дагуу хоёр удаа сонгон шалгаруулалт явуулж, журманд заасан шаардлага хангасан материал ирээгүй учраас Төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар шууд гэрээ хийх эрх үүссэн.Тендер шалгаруулалтад саналаа ирүүлж байсан “ГХ” ХХК*******ийн материалыг энэ компани судалж байсан учраас 2020 оны 08 дугаар сарын 20*******ны өдөр крантай авто машин нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахдаа худалдан авах ажиллагаа буюу тендерийн материалыг үндэслэж байгуулсан уу, талуудын хооронд Иргэний хуульд заасан ердийн гэрээ байгуулагдсан уу гэсэн асуудал байгаа юм. 63/2020 гэсэн худалдан авах гэрээнд өмнө зарласан тендерийн гэрээг баримтална гэсэн зүйл байхгүй. Гэрээний 1.2 дах заалтад нийлүүлэх барааны тодорхойлолт, тоо хэмжээг тохиролцсон. Үүнд юу гэж тохиролцсон бэ гэхээр автомашиныг БНХАУ*******д үйлдвэрлэсэн БНХАУ*******д үйлдвэрлэгдсэн Dongfend Taijin 190 HP truck краныг 8С5335 3.5 тонны даацтай тэвштэй краныг 250000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Энэ гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд өмнө ярьж байсан аливаа гэрээ тохиролцоо байхгүй болж, зөвхөн энэ гэрээ уг кран нийлүүлэх хэлцлийг орлоно, өмнө яригдаж байсан зүйлийг хамаагүй гэж гэрээний 1.3 дах хэсэгт тодорхой зааж өгсөн. Гэрээ энэ шаардлагын дагуу хийгдсэн. Энэ машин ашиглалтын шаардлага, гэрээний нөхцөлийг хангаж байгаа юм уу гэх асуудал байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хүлээлгэн өгсөн акт зэргээр Хятад улсад үйлдвэрлэгдсэн машин болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн Замын*******Үүдийн Гааль руу бичиг явуулж 2020 оны 12 дугаар сарын 30*******ны өдөр хуулбар үнэн даруулж авчирсан 2020 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн Гаалийн барааны мэдүүлэг нь шар өнгийн дева маркийн машины бичиг баримт болох нь тогтоогдож байна. Машины талаар талууд маргахгүй байна. Краны талаар шинэ байх ёстой гэсэн маргаан явж байна. 2020 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн тусгай зөвшөөрөл бүхий Госдик ХХК*******иар техникийн магадалгаа хийгдсэн. Энэ тусгай зөвшөөрөл бүхий техникийн компанийг үгүйсгэсэн маргасан зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Хувьзаяа гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын 23*******нд “ГХ” ХХК*******нд краныг ашиглах бүрэн боломжтой, ашиглалтын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн байна. Уг краныг шар өнгийн машинд суурилуулж хилээр оруулж ирсэн, уг краныг улаан өнгийн машинд суурилуулж краныг нийлүүлсэн гэдэгт талууд маргадаггүй, энэ нь Амгалантөрийн тодорхойлолтоор нотлогдож байна. Кран гэх төхөөрөмж өөрөө техниктэйгээ нэг иж бүрдлээр орж ирдэг учраас машины мэдүүлгээр хилээр орж ирдэг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байна. Э ТӨХК ТӨХК нь крантай машиныг 2020 оны 10 дугаар сарын 07*******ны өдөр хүлээж аваад 10 дугаар сарын 19*******нд хурлаараа хэлэлцээд ашиглалтын шаардлага хангана, хүлээж авлаа гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнийг өнөөдөр ерөнхий инженер шүүх хуралд оролцож хэлж байна. “ГХ” ХХК*******нд худалдсан Амгаланбаатар 2 жилийн баталгаа гаргаж байгаагаа илэрхийлсэн. Нийлүүлэгчийн гэрээний 4.3 дах хэсэгт зааснаар уг 2 жилийн баталгаа байгаа. Шүүхэд хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбарт будаг нь халцарсан, даацын тулгуур хүрэхгүй байсан, краны сум элэгдэлтэй, цилиндр тос шүүрсэн гэсэн үндэслэлүүдийг зааж шинэ биш байгаа учраас энэ үндэслэлээр краныг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг тавьсан гэж тайлбарыг хэлсэн байдаг. Бид сая очиж машины кранд үзлэг хийлээ. Краны ерөнхий байдлыг нүдээр харлаа. Үүнд илт ашиглалтын шаардлага хангахгүй зүйл харагдахгүй байна. Хүнд даацын техник янз бүрийн будаг халцрах зүйл байдаг. Тийм учраас хариуцагчийн шаардлага үндэслэлгүй байна. Шинэ гэх шаардлагыг тавьж байна. 63 тоот гэрээнд краныг яг шинэ гэсэн заалт байхгүй. Крантай авто машины техникийн тодорхойлолт гэж байгаа. Үүнийг хэрхэн үзэх вэ гэсэн өнөөдрийн шүүхийн шийдвэрлэх нэг гол асуудал байна. Худалдан авагчийн шаардаж байгаа нэг зүйл нь шинэ гэх бичиг баримт бүрдүүлэх, 2 хурал дээр бичиг баримтаа бүрдүүлж өг гэсэн маргаан явдаг. Яг ямар бичиг баримт юм бэ гэхээр байдаггүй. Ашиглалтын шаардлага хангахгүй гэж ярьж байна. Техникийн мэргэжлийн комиссын дүгнэлтээр уг кран нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч болон гэрч хэллээ. Хүлээж авсан краны бага зэргийн доголдлыг арилгах зардлыг хүлээж авсан байна. Худалдан авагчийн тушаалаар томилогдсон 2020 оны 10 дугаар сарын 07*******нд комисс нь краныг үзэж авсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.2 дах хэсэгт зааснаар эрх нь алдагдаж байна. Краныг хүлээж авсныхаа дараа бичиг баримт бүрдүүлэх, шинэ биш гэх талаар хурлаар хэлэлцсэн нь гэрээ цуцлах үндэслэл болж чадахгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагчид биет байдлын доголдолгүй бараа нийлүүлсэн гэж үзэж байна. Э ТӨХК ТӨХК*******ний худалдан авагч нийлүүлэгчээс гэрээний 3.1*******т заасан үндэслэлээр барааг хүлээж авсан учраас Иргэний хуулийн 248 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага бүрэн хангагдсан гэж үзнэ. Краныг шинэ гэх шаардлагыг тавих хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас гэрээний нөхцөлийн дагуу биет байдлын доголдолгүй барааг хүлээлгэж өгсөн. Худалдан авагч хүлээж авсан. Бага зэргийн доголдол байна гэдгийг худалдан авагч шаардсан учраас худалдагч тал түүнийг хүлээн зөвшөөрч зохих зардлыг төлсөн учраас гэрээг цуцлах шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Жадамба нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “Э ТӨХК” ТӨХК нь 2020 оны 07 дугаар сарын 07*******ны өдөр тэвштэй кран нийлүүлэх үнийн санал ирүүлэх урилгыг өөрийн ЕЭС.тп цахим хуудсанд байршуулсан. Компани өмнө нь зарласан нээлттэй тендер шалгаруулалтад ашигласан техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулалгүйгээр ашигласан. Тус тодорхойлолтод автомашин нь 2020 онд үйлдвэрлэсэн шинэ, краныг үйлдвэрлэсэн он заахгүйгээр шинэ гэсэн шаардлага тавьсан. Урилгын дагуу “ГХ” ХХК нь үнийн санал ирүүлсний дагуу 2020 оны 08 дугаар зарын 20*******ны өдөр тэвштэй кран нийлүүлэх ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг байгуулсан. “ГХ” ХХК нь БНХАУ*******д үйлдвэрлэсэн автомашин, кран нийлүүлэхээр үнийн саналдаа тусгасан байсан. Манай компанийн зүгээс автомашин нь БНХАУ*******д үйлдвэрлэсэн байж болно харин БНХАУ*******д үйлдвэрлэсэн кран худалдан авах боломжгүй талаар мэдэгдсэн. Үүний дагуу “ГХ” ХХК нь БНХАУ*******д үйлдвэрлэсэн Оопд1епс11ау1П 190 НР 1гиск маркийн автомашин, Солонгос улсад үйлдвэрлэсэн 8С5335 маркийн кран нийлүүлэхээр үнийн саналаа дахин ирүүлсэн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 20*******ны өдөр ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг талууд байгуулсан. “ГХ” ХХК нь гэрээнд заасан барааг 2020 оны 10 дугаар сарын 09*******ний өдөр авчирсан. Крантай автомашиныг үзэхэд будаг нь халцарсан, төхөөрөмжийн цилиндрийн тос гоожиж, шүүрсэн, даацын тулгуур газарт хүрэхгүй, краны сум тросонд элэгдсэн зэрэг доголдолтой хуучин кран байсан. Энэ нь гэрээний 4.1*******д заасан “Нийлүүлэгч захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн хангасан, чанартай барааг ...хүлээлгэн өгнө”, 4.5*******д заасан “нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан барааг нийлүүлж...” үүргээ зөрчсөн. 2020 оны 10 дугаар сарын 19*******ний өдөр барааг хүлээн авах комисс Д.Мөнх*******Эрдэнэ, Ц.Батбаяр, Г.Батгэрэл нар барааг хүлээн авахаар ажиллахад краны будаг халцарсан, хуучин кран байх талаар Б.Хонгорзулд хэлэхэд шинэ гэдгийг нотлох бичиг баримтыг өгнө, мөнгөө хурдан авахын тулд бичиг баримтаа бүрдүүлж байя гэсэн хүсэлт гаргасны дагуу комисс барааг хүлээн авах тухай протокол хийж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхийг нийлүүлэгчид хэлсэн байдаг. Б.Хонгорзул нь краныг худалдан авсан гэх Б.Амгалантөрөөс 03*******2121001*******20*******100977К дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, кран худалдсан тухай тайлбар, кран үйлдвэрлэгчийн гэрчилгээг ирүүлсэн. Гэвч нийлүүлэгчийн ирүүлсэн баримт нь үнэн эсэх нь эргэлзээтэй, шаардлага хангахгүй байсан тул компани Гаалийн ерөнхий газрын Замын*******Үүд дэх гаалийн газраас 03*******2121001*******20*******Ю0977К гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбарыг ирүүлэхийг хүсэж албан бичиг өгсөн. Мэдүүлгийн хуулбар ирэхэд нийлүүлэгчийн ирүүлсэн мэдүүлэгтэй дараах мэдээлэл зөрж байсан Мэдүүлгийн 21 *******д заасан 2002 гүйлт/км/: 7960 гэсэн мэдээллийг 2020 П/ЙЛТ /КМ/ 0001 гэж засварласан, эвдрэл ихтэй , /рам, нум яндан/ гэсэн мэдээллийг устгасан байсан. Гэрээний 4.6*******д заасан /нийлүүлэгч нь нийлүүлж буй эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг захиалагчид өгөх үүрэгтэй/, 4.8*******д заасан /захиалагчийн шаардсан баримтыг бүрдүүлж хүлээлгэн өгөх актад хавсаргаж өгөх үүрэгтэй/ үүргээ зөрчсөн. Иймд хүлээн авах комисс 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдөр хуралдаж кран шинэ гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул хуучин краныг 14 хоногийн дотор шинэ кранаар сольж өгөх, заасан хугацаанд сольж өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөхөөр шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 14*******ний өдөр мэдэгдэл өгсөн. Нийлүүлэгч мэдэгдэлд заасан хугацаанд хуучин краныг шинэ кранаар солиогүй тул гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг 12 дугаар сарын 31*******ний өдөр өгсөн. Б.Хонгорзул нь хуучин кран нийлүүлэхээр захиалагчтай тохиролцож гэрээ байгуулсан гэдэг ба тийм зүйл хийгдээгүй талаар тайлбарлахаар шинэ кран нийлүүлсэн гэх зэргээр өөрийн хэлсэн зүйлээ няцаадаг. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын 23*******ны хурлын тэмдэглэлд тусгагдсан. Нийлүүлэгч нь Иргэний хуулийн 243.1, 243.2, 253.1, ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээний 1.1, 4.1, 4.5, 4.6*******д заасныг зөрчсөнөөс Э ТӨХК ТӨХК гэрээг цуцалсан тул 250.000.000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээж авах боломжгүй гэсэн хариу тайлбар өгсөн бэ гэхээр гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдахдаа Бүгд найрамдах Хятад ард улсад 2020 онд ирүүлсэн машин, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шинэ кран гэсэн шаардлагын дагуу гэрээ байгуулагдсан. Манай компанийн техникийн тодорхойлолт нь түгээх үйл ажиллагаа хариуцсан ерөнхий инженерийн баталсан техникийн тодорхойлолт байгаа. Энэ техникийн тодорхойлолтын дагуу манай компани 2 удаа тендер зарласан. Тендер маань амжилтгүй болсон учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн дагуу шууд худалдан авах зохицуулалтаар зар тавьсан. “ГХ” ХХК нь оролцох хүсэлт өгсөн. Энэ компани анх оролцохдоо Хятад машин болон Хятад кран өгнө гэсэн. Бид нар Хятад кран авах боломжгүй, кран нь муу учраас кран нь Солонгос байх ёстой, шинэ байх ёстой гэсэн шаардлагыг техникийн тодорхойлолтын дагуу тавьсан. Техникийн тодорхойлолтыг эх хувиараа хэрэгт хавсаргасан байгаа. 2020 оны 10 дугаар сарын 09*******ний өдөр “ГХ” ХХК*******ийн кран ирсэн. Ирэхдээ машиныг унаж ирсэн жолооч нь ганцаараа ирсэн. Бид нарын зүгээс жолоочийг та “ГХ” ХХК*******ийг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэл, бичиг баримт байхгүй байна гэсэн намайг хүлээлгээд л өгчих гэж явуулсан. Энэ гэрээ болон хийсэн хэлцлийн талаар мэдэж байгаа зүйл огт байхгүй. Зөвхөн тэр краныг хүргэж ирсэн хүн байсан. Бид нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөө авчир, аль эсвэл өөрөө ир, тэгэхгүй бол манайх хүлээж авах боломжгүй, ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй байна гэж шаардлага тавьсны дагуу Майнбаяр гэх хүн итгэмжлэл авч ирсэн. Майнбаяртай 2020 оны 10 дугаар сарын 19*******ний өдөр краныг үзэж харсан. Краныг үзэж харах явцад будаг нь халцарсан, төхөөрөмжийн цилиндрийн ус нь гоожиж шүүрсэн, даацын тулгуур нь газар хүрэхгүй, ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан. Мөн краны тороос нь элэгдсэн, эрчилсэн байсан. Машин нь шинэ, кран нь хуучин юм биш үү гэдэг асуудал ярьсан. Тухайн үед Майнбаяр нь кран нь шинэ ачилтын явцад будаг нь хууларсан зүйл гарсан байна гэдэг тайлбарыг өгсөн. Бид шинэ гэдгийг нотлох баримтыг өгнө гэж хэлсэн. Шинэ гэх нотлох баримтаа өгнө гэсээр өгөөгүй хуурч мэхэлж, хүлээн авах комиссын актад гарын үсэг зуруулсан. Шинэ гэх нотлох баримтаа өгөөч гаж 2 сар нэхсэн. Энэ явцад машиныг шинэ гэх тодорхойлолтын дагуу машинаа авна. Краныг шинэ гэдгээ өөрсдөө нотолж чаддаггүй. Харах байдал нь техникийн шаардлага хангахгүй байсан учраас мөнгө өгч засуулсан. Доор нь дөрвөлжин хар төмөр залгаж завсарлуулсан байгаа. Үүнийг доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ. Гэрээний 4.6 дах хэсэгт зааснаар гэрээг яагаад дүгнэхгүй яваад байгаа юм бэ гэхээр гэрээг дүгнэх гэхээр крантай холбоотой бичиг баримтуудаа гаргаж өгөхгүй, үнэн зөв мэдүүлгээ гаргаж өгөхгүй байгаа болохоор гэрээ дүгнэхгүй өдийг хүрсэн. Тийм учраас манайх гэрээг цуцлах мэдэгдлээ өгсөн. Гэрээний 4.8*******д зааснаар шаардсан бичиг баримтыг ер гаргаж өгөөгүй. Ийм учраас манайх гэрээгээ цуцалж байгаа. Өмгөөлөгч хэлж байна. Биет байдлын доголдолгүй гэж хэлж байна. Манайх доголдолтой гэж байна. Бид нарын сая очиж үзсэн бодитоор харсан зураг, хавтаст хэрэгт авагдсан зурагтай зөрүүтэй. Тос гоожсон зүйл нь нотлогдож байгаа. Шинэ юм хэзээ ч тийм байхгүй. Биет байдлын доголдолтой эд хөрөнгө гэж үзэж байна. Иргэний хуулийн 255.2 дах хэсэгт зааснаар манайх нэхэмжлэлийг хүлээн авах, зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны өдрийн 142/ШШ2021/00394 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.2*******т заасныг баримтлан хариуцагч “Э ТӨХК” ТӨХК*******аас 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГХ” ХХК*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч “ГХ” ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.407.950 /нэг сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э ТӨХК” ТӨХК*******с улсын тэмдэгтийн хураамж 1.407.950 /нэг сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГХ” ХХК*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Жадамба нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны өдрийн 142/ШШ2021/00394 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь “ГХ’ ХХК*******ийн нэхэмжлэлтэй “Э ТӨХК” ТӨХК*******нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. 1. “Э ТӨХК” ТӨХК нь “ГХ” ХХК*******тай 2020.08.20*******ны өдөр тэвштэй кран нийлүүлэх ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг байгуулсан ба уг гэрээгээр БНХАУ*******д үйлдвэрлэсэн автомашин, БНСУ*******д үйлдвэрлэсэн 3,5 тн*******ын даацтай тэвштэй кран нийлүүлэхээр тохиролцсон. “ГХ” ХХК нь ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээний дараах заалтуудыг зөрчсөн.1.1 Гэрээний 1,1*******д “...биет байдлын доголдолгүй. эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх...” 1.2 Гэрээний 4.1*******д “Нийлүүлэгч нь захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн хангасан. чанартай барааг гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн дотор захиалагчийн заасан газарт хүргэж, буулгаж, угсарч хүлээлгэн өгнө. Барааг хүлээлгэн өгөхөөс ажлын 3 хоногийн өмнө захиалагчид мэдэгдэнэ. 1.3 Гэрээний 4.8*******д “Захиалагчийн шаардсан баримтыг бүрдүүлж хүлээлгэн өгөх актад хавсаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан гэрээний заалтуудыг зөрчсөн. ГХ ХХК*******иас краны бичиг баримтыг удаа дараа шаардаж байж Замын*******Үүд дэх Гаалийн газрын мэдүүлэг өгсөн ба энэ бичиг баримт нь эргэлзээтэй байсан тул манай компанийн зүгээс Замын*******Үүд дэх Гаалийн газраас лавлагаа авахад илт зөрүүтэй, дээрх огноо болон км*******ын гүйлт, эвдрэл ихтэй гэсэн бичвэр зэргийг засварласан байсан тул Орхон аймаг дахь Цагдаагийн газарт шалгуулахаар гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.

Иргэний хуулийн 243.1*******д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй. эрхийн зөрчилгүй хөрөнгө. түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан мөн гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн учраас манай компани нийлүүлэгчийн санал болгосон краныг хүлээн авах боломжгүй гэж үзэж, гэрээнээс татгалзсан болно.Шүүх нэхэмжлэгч ГХ ХХК нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг илт засварласан нь тодорхой байхад нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж үнэлээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хавтаст хэргийн 90*******р талд авагдсан гаалийн газрын мэдүүлгийг ГХ ХХК манай компанид өгсөн ба уг баримт эх хувиар байх боломжгүй /ГХ ХХК засварласан/ юм. Шүүх гэрээний салшгүй нэг хэсэг болох техникийн тодорхойлолтыг талууд тохиролцож баталгаажуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анх тэвштэй кран нийлүүлэх гэрээ байгуулахад уг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан БНХАУ*******д үйлдвэрлэсэн автомашин, БНСУ*******д үйлдвэрлэсэн 3,5 тн*******ын даацтай тэвштэй кран нийлүүлнэ гэдгийг ГХ ХХК маш сайн мэдэж байсан ба уг техникийн тодорхойлолтод заасан шаардлагын дагуу автомашиныг нийлүүлсэн байдаг. Краны хувьд техникийн тодорхойлолтод шинэ кран байна гэж заасан байсан учраас шинэ гэдгийг нотлохын тулд Замын*******Үүдийн гаалийн газрын мэдүүлгийг засварлаж хуурамч баримт өгсөн. ГХ ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хонгорзултай уулзалт хийхэд гэрээ байгуулахад краныг хуучин байна гэж тохирсон гэдэг ба захиалагч тийм зүйл байхгүй талаар хэлэхэд өөрийн нийлүүлсэн краныг шинэ гэж тайлбарладаг. Энэ нь нийлүүлэгч гэрээ байгуулахад кран шинэ байх ёстойг мэдсээр байж гэрээний үүргээ зөрчиж хуучин кран нийлүүлсэн гэдгийг нотолж байгаа юм. 6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2*******д “....баталгаат болон эдэлгээний хугацаа. үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв. бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан заалт, 7. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2*******д “худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол 255.1 хамаарахгүй’ гэж заасан ба ГХ ХХК нь краныг хуучин гэдгийг мэдсээр байж, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны өдрийн 142/ШШ2021/00394 шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны 00394 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан хариуцагч "Э ТӨХК” ТӨХК*******ийн төлөөлөгчдийн давж заалдсан гомдолтой танилцлаа. Давж заалдах гомдол нь:1.Талуудын хооронд байгуулсан гэрээний зарим заалт, Иргэний хуулийн заалтыг тайлбарласан агуулгатай, 2. Зарим нотлох баримтыг үнэлээгүй нь шүүх хэт нэг талыг барьсан гэсэн гомдолтой, 3. Техникийн тодорхойлолт гэх бичиг баримт нь гэрээнд мөрдөх ёстой хавсралт мөн гэсэн агуулгатай гомдол гаргажээ. Эдгээрт тайлбар өгье. 1. Гомдлын 1 дэх хэсэгт заасан гэрээг шүүх нотлох баримтаар үнэлж, талуудын эрх, үүрэгт дүгнэлт өгч, Иргэний хуулийн заалтыг тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн нь 00394 тоот шийдвэрийн "Үндэслэх    нь хэсэгт хоёрдмол утгагүй бичигдсэн байна. 2. Хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх баримтын талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээн шүүхийн шийдвэрийн "Тодорхойлох" хэсэгт мөн бичигдсэн, шүүх энэ талаар "Үндэслэх" хэсэгтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. 3. Техникийн тодорхойлолт гэх бичиг баримт нь гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй, гэрээний 1.3дохь заалтаар нэхэмжлэгч үгүйсгэж байгаа байдал шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт мөн тодорхой бичигдэж шүүх үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Дээрх байдлуудаас үзэхэд давж заалдах гомдол нь шүүхийн дүгнэлтийг нотлох баримтыг үнэлэх болон хууль хэрэглээний талаас үндэслэлтэй няцаасан зүйлгүй "Ямар ч байсан давж заалдаад үзье, юмыг  яаж мэдэх вэ" байдалтай гомдол байна гэж хуульчийн хувьд үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ГХ” ХХК нь хариуцагч “Э ТӨХК” ТӨХК*******иас 250.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага хятад кран авахгүй солонгос кран шинэ байх ёстой гэсэн шаардлагыг техникийн тодорхойлолтын дагуу тавьсан байхад энэ шаардлагыг хангахгүй будаг нь халцарсан, төхөөрөмжийн цилиндрийн ус нь гоожиж шүүрсэн, даацын тулгуур нь газар хүрэхгүй ажил гүйцэтгэх боломжгүй кран өгсөн гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч “ГХ” ХХК хариуцагч “Э ТӨХК” ТӨХК 2020 оны 08 дугаар сарын 20*******ны өдөр тэвштэй кран /3.5 тонн даацтай/ нийлүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн Dongfend Taijin           190 HP truck маркийн автомашин, БНСУ*******д үйлдвэрлэсэн SCS335 маркийн 3.5 тн даацтай тэвштэй краныг 250.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, гэрээнд заасны дагуу “ГХ” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 07*******ны өдөр хариуцагч “Э ТӨХК” ТӨХК*******нд автомашин болон тэвштэй краныг хүлээлгэн өгч бараа хүлээлцсэн акт үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч “Э ТӨХК” ТӨХК*******ийн удирдлагууд 2020 оны 11 дүгээр сарын 09*******ний өдөр хуралдаж тэвштэй кран “3.5 тн даацтай”*******н бичиг баримтыг бүрдүүлэх талаар хэлэлцэж краны эд анги шинэ биш 2020 онд үйлдвэрлэсэн нь бичиг баримтаар батлагдаагүй, нийлүүлэгч “ГХ” ХХК*******нд тэвштэй краны техникийн тодорхойлолтын дагуу шинэ кранаар сольж өгөх эсвэл гэрээг цуцлах санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч “ГХ” ХХК*******нд хугацаа тогтоон мэдэгдэж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлжээ.

Хариуцагч “Э ТӨХК” ТӨХК*******нь манайд биет байдлын доголдолтой хуучин кран нийлүүлсэн учраас гэрээг цуцалсан, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг засварласан, хуучин кранаа нууж хүлээлгэж өгсөн, нийлүүлсэн кран нь манай техникийн тодорхойлолтонд заасан шаардлагыг хангаагүй гэсэн тайлбар гарган мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй тайлбараа нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг засварласан гэж тайлбарлаж буй боловч хэрэгт авагдсан /хх*******91, 137/ дахь талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, техникийн тодорхойлолтонд заасан шаардлагыг хангаагүй гэж маргаж буй боловч тухайн техникийн тодорхойлолтыг гэрээгээр тохирч баталгаажуулаагүй, тухайн нийлүүлж буй кран нь чанарын хувьд ямар, хэдэн онд үйлдвэрлэгдсэн байх, шинэ байх эсэх талаар тохиролцоогүй байна.               

Нэхэмжлэгч “ГХ” ХХК нь гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 07*******ны өдөр хариуцагч байгууллагад тэвштэй кран хүлээлгэн өгсөн, талууд акт үйлдэж хүлээлцсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243.1.*******д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.*******т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасны дагуу хариуцагч “Э ТӨХК” ТӨХК тухайн автомашин, краныг хүлээн авчээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.*******д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахыг зохицуулсан. Хариуцагч “Э ТӨХК” ТӨХК нь хүлээлгэж өгөхөөр авчирсан тэвштэй кран харагдах байдлаасаа хуучин байхад хүлээн авсан, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар краны гаднах будаг халцарч унасан харваас хуучин байсан гэж тайлбарлаж байгаа нь энэ хуулийн зохицуулалтанд нийцсэн, шаардах эрхээ алдсан гэж үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтанд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны өдрийн 142/ШШ2021/00394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Жадамба нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Жадамба нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.407.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ