| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00301/И |
| Дугаар | 305/ШШ2025/00248 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 305/ШШ2025/00248
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Ч.Э-д холбогдох
үндсэн зээл 416,458 төгрөг, хүү 280,092 төгрөг, нийт 696,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Ч.Э-тэй 2023-11-13-ний өдөр **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1.2023 оны 11 сарын 13-ний өдөр 500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ***** тоот зээлийг **** банк дахь ****** тоот дансанд, 2. 2024 оны 5 сарын 10-ний өдөр 219,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй ****** тоот зээлийг ***** банк дахь ****** тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Ч.Э нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ч.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-28-ны өдрийн байдлаар: 1. ****** тоот зээл 2024 оны 8 сарын 7-ний өдөр дуусч үндсэн зээлээс 260,932 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 239,068 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 532 хоногийн хүү 369,049 төгрөг +шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 205,742 төгрөгийг хасаж нийт хүү 163,307 Нийт дүн 402,375 төгрөг, 2. ****** тоот зээл 2024 оны 8 сарын 8-ны өдөр дуусч үндсэн зээлээс 41,610 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 177,390 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 353 хоногийн хүү 142,562 төгрөг +шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 25,777 төгрөгийг хасаж нийт хүү 116,785 Нийт дүн 294,175 төгрөг. Нийт үндсэн зээл 416,458 төгрөг, нийт хүү 280,092 төгрөг, шимтгэл 0 төгрөг Бүгд нийлээд: 696,550 /зургаан зуун ерэн зургаан мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 696,550 төгрөгийг цалин буухаар төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь Ч.Э-д холбогдуулан үндсэн зээл 416,458 төгрөг, хүү 280,092 төгрөг, нийт 696,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Ч.Э нь ... 696,550 төгрөгийг цалин буухаар төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд үндсэн зээл 416,458 төгрөг, хүү 280,092 төгрөг, нийт 696,550 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,267.20 төгрөгийн 10,633,60 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 10,633,60 төгрөгийг, хариуцагч Ч.Э-с 10,633,60 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох үндсэн зээл 416,458 төгрөг, хүү 280,092 төгрөг, нийт 696,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,267.20 төгрөгийн 10,633,60 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 10,633,60 төгрөгийг, хариуцагч Ч.Э-с 10,633,60 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА