2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03220

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 2 дугаар зүйлийн 2.4, 2.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А овогт Ц*******ын О******* /РД:*******/, И******* овогт Ж*******ын Г******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 20 оны 7 дугаар сарын -ны өдөр төрсөн охин Г.Б, 20 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Н, 20 оны 7 дугаар сарын -ны өдөр төрсөн охин Г.О, 20 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Г.Ү, 20 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Д нарын асрамжийг талуудын эвлэрлийн гэрээнд харилцан тохиролцсоноор буюу охин Г.Б, Г.Н, Г.О нарыг эцэг Ж.Г*******ын асрамжид, охин Г.Ү, Г.Д нарыг эх Ц.О******* нарын асрамжид үлдээсүгэй.

 

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хүүхдүүдийн сургалтын төлбөрийн хувьд охин Г.Б, охин Г.Ү, охин Г.Н, охин Г.О нарын бүрэн дунд болон дээд боловсрол эзэмших сургалтын төлбөрийг, охин Г.Дийн сургуулийн өмнөх боловсрол, бүрэн дунд болон дээд боловсрол эзэмших сургалтын төлбөрийг тус бүр бүрэн хариуцан төлөхийг эцэг Ж.Г*******ад даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Г******* нь нэхэмжлэгч Ц.О*******ийн эзэмшилд байгаа Бдүүрэг, ** тоот хаягт байршилтай 47.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.О*******, охин Г.Б, Г.Ү, Г.Д нарын өмчлөлд шилжүүлэх, мөн Ц.О*******, охин Г.Ү, охин Г.Д нарт 80 000 000 төгрөгийг шилжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдаж хариуцагч Ж.Г*******ад орон сууцыг нэхэмжлэгч болон охин Г.Б, Г.Ү, Г.Д нарын өмчлөлд шилжүүлэхдээ эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байдлаар орон сууцны өмчлөх эрхийг 2025 оны 11 сарын -ны өдрийн дотор шилжүүлэх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууцны үнийг 150 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Ц.О*******ийн Хаан банкин дахь 50065*** тоот дансанд 2025 оны 12 сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, мөн нэхэмжлэгч Ц.О*******, охин Г.Ү, охин Г.Д нарт 80 000 000 төгрөгийг 2025 оны 05 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ц.О*******ийн Хаан банкин дахь 50065***тоот дансанд шилжүүлэхийг тус тус даалгасугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар мөн хуульд заасан эх, эцгийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн хэндээ саад учруулахгүй байхыг, хүүхдүүд хэний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийн хүссэн цагт эцэг, эхтэйгээ уулзах боломжийг бүрэн хангах, долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд болон тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдэд мөн түүнчлэн хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдлаас хамаарч эцэг эх нь уулзах үүрэгтэй байхаар, хүүхдийн эцэг, эхтэйгээ уулзахыг хүссэн үед эсхүл эцэг эхийн аль нэг нь хүүхэдтэйгээ уулзахыг хүссэн үед саадгүйгээр уулзах эрхийг хангахаар, уулзах талаар нөгөө талдаа тухай бүр мэдэгдэхийг нэхэмжлэгч Ц.О*******, хариуцагч Ж.Г******* нарт даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нямжаргалд даалгасугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН