| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0007/З |
| Дугаар | 109/ШШ2025/0021 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 109/ШШ2025/0021
109/ШШ2025/0021
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э, Т.М (цахимаар), гуравдагч этгээд “С ХХК-ийн захирал Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Ч (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан, иргэн Н.О-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-дээ: “ ... Н.О-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд (О, М)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд “Сх” ХХК-ийн захирал Н.Б нар харилцан тохиролцсоноор энэхүү гэрээг байгуулав. Үүнд: 1. Захиалагч Н.О нь орон сууцны үнийн зөрүү 5,650,000 (таван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг орон сууц захиалагчтай хийх гэрээний дагуу уг гэрээнд заасан Ц.О-ын . тоот дансанд 2025 оны 7 дугаар сард багтаан төлөх, 2. Гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь иргэний хэргийн шүүхэд байгаа “өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлээс Н.О-ын орон сууцны талбайн хэмжээгээр буюу . талбайд ногдох (. тоот) хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, 3. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн хүрээнд Н.Отгонбаярын орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээг олгох нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэргийн оролцогч хэн аль нь татгалзахгүй ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож мэдсэн болно гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... үр дагаврыг ойлгож байна ...” гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... эвлэрлийг зөвшөөрч байгаа, үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... эвлэрлийг зөвшөөрч байгаа, үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... эвлэрлийг зөвшөөрч байна, үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.
7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.
8. Гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ .... хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож байгаа ...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, ... нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Иргэн Н.О нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгэгчийг төлөөлж менежер Ц.О-тай .орон сууцыг захиалж “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, “С” ХХК-ийн захирлаар батлуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7-12 дахь тал)
2. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 100,000,000 (нэг зуун сая) төгрөг, үлдэгдэл 73,000,000 (далан гурван сая) төгрөгийг гэрээнд заасан . банкны Ц.О эзэмшигчтэй . тоот дансанд бүрэн төлсөн гэх бөгөөд уг асуудлаар хэргийн оролцогч нар мараагүй болно.
3. Иргэн Н.О нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар . албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 5, 31-41 дэх тал)
4. Ийнхүү иргэн Н.О нь . хэлтэст холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Н.О-г . орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
5. Нэхэмжлэгч Н.О нь 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Ж.Н-д нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байна. (Хавтаст хэргийн 137 дахь тал)
6. Уг хэрэгт хариуцагч . хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... . хаягт байршилтай “С” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн . нар нь . шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд иргэн Н.О-н өмчлөлийн . хаягт байршилтай 69.2м2 талбайтай орон сууц уг нэхэмжлэлд орсон. Иргэн . нар нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухай хүсэлтийг . шүүхэд гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн эрхийн акт гараагүй байгаа тул ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар иргэний маргаан шийдвэрлэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно гэж тайлбарлажээ.
7. Хариуцагч . дарга 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11/323 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-ыг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. (Хавтаст хэргийн 150 дахь тал)
8. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 109/ШЗ2025/0106 дугаар шүүгчийн захирамжаар иргэн . нарыг гуравдагч этгээдээр, 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШЗ2025/0131 дүгээр шүүгчийн захирамжаар “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 138-139, 190-191 дэх тал)
9. Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ “ ... Н.О-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд (.)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б нар харилцан тохиролцсоноор энэхүү гэрээг байгуулав. Үүнд: 1. Захиалагч Н.О нь орон сууцны үнийн зөрүү 5,650,000 (таван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг орон сууц захиалагчтай хийх гэрээний дагуу уг гэрээнд заасан Ц.О-н . тоот дансанд 2025 оны 7 дугаар сард багтаан төлөх, 2. гуравдагч этгээд . нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь иргэний хэргийн шүүхэд байгаа “өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлээс Н.О-н орон сууцны талбайн хэмжээгээр буюу 71,46м2 талбайд ногдох (. тоот) хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, 3. Хариуцагч . хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн хүрээнд Н.О-н орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээг олгох нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэргийн оролцогч хэн аль нь татгалзахгүй ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож мэдсэн болно ...” гэжээ.
10. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
11. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Намшрай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд О, М, С ХХК-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
12. Түүнчлэн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О /гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд “С” ХХК/ нар нь “Захиалагч Н.О нь орон сууцны үнийн зөрүү 5,650,000 (таван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг орон сууц захиалагчтай хийх гэрээний дагуу уг гэрээнд заасан Ц.О-н . тоот дансанд 2025 оны 7 дугаар сард багтаан төлөх, 2. гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь иргэний хэргийн шүүхэд байгаа “өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлээс Н.О-н орон сууцны талбайн хэмжээгээр буюу . талбайд ногдох (. тоот) хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, 3. Хариуцагч . хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн хүрээнд Н.О-н орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээг олгох” нөхцөлөөр хоорондоо харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА