Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 63

 

Г.Цгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  “М” ХХК*******нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн 142/ШШ2021/00357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК*******нд холбогдох

“Ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 4.450.000 төгрөгийг гаргуулах тухай”  иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дүгээр сарын 18*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.  

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Миний бие Г.Ц нь “М” ХХК*******ийн Ерөнхий албанд Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад 2017.09.01*******ний өдрөөс жирэмсний амралт, залгуулаад хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байгаад 2020.09.02*******ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг 2020.08.12*******ны өдөр бичгээр өгсөн боловч 2020.12.11*******ний өдөр ажлаас халсан тухай орлогч захирал Л.Туулын гарын үсэгтэй тушаалыг шуудангаар хүлээн авсан болно. Анх 2016.05 сард “М” ХХК*******нд жирэмсний амралтаа авах гэж байсан Хүний нөөцийн ажилтан А.Шинэбаярын оронд түр ажиллах саналыг ажил олгогч Я.Энхчулуунаас тавихад нь: би 106 сая төгрөгийн Ипотекийн зээлтэй түр гэрээгээр ажиллахгүй, хэрэв Шинэбаярыг ажилдаа эргэн орох үед үндсэн ажлын байраар хангана гэвэл одоо ажиллаж байгаа “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК*******иас ажлаасаа гараад ирье гэхэд Я.Энхчулуун захирал нь зөвшөөрсөн ба Хүний нөөцийн ажилтан А.Шинэбаярыг ажилдаа эргэн ороход дахин Хүүхэд асрах чөлөөтэй байгаа Н.Энхжаргал гэх хүний оронд Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны ажлын байранд түр гэрээ хийгээд, чи түр ажиллаж бай чамайг хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох үед учир нь олдох байлгүй гэж хэлсэн /тухайн үед би жирэмсэн байсан болно/. Ингээд хүүхэд харах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүсэлт өгсний дагуу ажил олгогч, Ерөнхий захирал Я.Энхчулуун нь хүүхэд чинь 3 нас хүрсэн биз дээ? Ажлын бүтэн 8 цагаар ажиллана биз... чиний өмнө нь ажиллаж байсан Сургалт, судалгаа, хамын ажиллагаа хариуцсан ажилтны ажлын байрыг цомхотгож, ажлын байрны жагсаалтаас хассан тул Хүний нөөцийн ажилтны нэг орон тоо сул байгаа түүнд ажиллаарай гэж хэлсэн боловч Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирал Л.Туул нь чи анх намайг Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирлаар томилогдоход дургүй байсан, надтай тааламжгүй харьцсан гэх шалтгаанаар цалин, албан тушаал бууруулж хөтчийн ажлын байранд ажилла гэж тулгасан бөгөөд миний зүгээс өмнө нь Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар гэрээ байгуулж цалин бууруулахад би гомдол гаргаагүй одоо дахин цалин албан тушаал бууруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа хэлэхэд чи энэ тухайгаа бичгээр мэдэгд гэж тулган шаардсан ба бичгээр тайлбар гаргасны маргааш өдөр нь ажлаас халсан тушаал гарган хүргүүлсэн болно. Иймд миний ажилгүй байсан /2020.09.02*******ны өдрөөс өнөөдрийг хүртэлх/ хугацааны 5 сарын цалин болох 4.450.000 төгрөгийг гаргуулан өгч, ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож ажилд томилуулж өгнө үү...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь “М” ХХК*******д ажилд орохдоо Хүний нөөцийн ажилтан А.Шинэбаярын жирэмсний амралт, хүүхэд асрах эхийн чөлөөний хугацаанд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажиллаж байсан болон түүнийг ажилдаа эргэж орох үед нь дахин хүүхэд асрах эхийн чөлөөтэй байсан Н.Энхжаргалын ажилд мөн л түүнийг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажилласан тухай дурьдсан нь бодит үнэнд нийцсэн байна. Харин “М” ХХК*******ийн Ерөнхий захирал Я.Энхчулуун нь түүнийг өөр байгууллагад ажиллаж байхад нь байнгын ажлын байраар хангаж байх тухай үүрэг хүлээсэн, амласан, бусад байдлаар тохиролцсон тухай нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй худал байна. Мөн “М” ХХК*******ийн Ерөнхий захирал Я.Энхчулуун захирал нь хүүхэд асрах эхийн чөлөөний амралтаас эргэж ажилдаа ороход нь ажлын байраар хангах, ажлын байр гаргаж өгөх, ажилд авахаар амлаагүй, тэр талаарх гэрээ хэлцэл хийгээгүй гэж тайлбарлаж байх тул энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь тус компанийн Захиргаа үйлчилгээ хариуцсан орлогч захирал Л.Туул нь таарамжгүй харьцсан гэх шалтгаанаар цалин, албан тушаал бууруулж хөтчийн ажлын байранд ажилла гэж тулгасан гэх ба Г.Ц нь хөдөлмөрийн хугацаатай гэрээний үндсэн дээр ажиллаж байсныг үл харгалзан цалин хөлс бууруулахгүйгээр ажиллуулж, улмаар 2017 оны 07 дугаар сарын 31*******ний өдрийг хүртэл ажиллаж байгаа өөрөө ээлжийн амралт, жирэмсний амралтаа авах хүсэлт гаргасныг ажил олгогчийн зүгээс хүлээн авч 2017*******07*******31*******ний өдрийн А/108 дугаартай ажил хүлээлцэж, тойрох хуудсаа өөрөө эрх бүхий ажилтнуудаар зуруулж байсан байдаг. Үүнээс хойш ажил үүрэг гүйцэтгээгүй бөгөөд захиргааны чөлөө хүссэн аливаа өргөдөл гаргаж байгаагүй, хүүхдээ хэдий хүртэл асрах нь тодорхойгүй байсан байна. Энэ хугацаанд ажилтны нийгмийн даатгалыг ажил олгогчоос төлж байсан гэж байх тул ажил олгогч хуульд заасан үүргээ хангалттай биелүүлсэн байна. Нөгөө талаас өөрөө тус байгууллагын нягтлан бодогчоос нийгмийн даатгалын дэвтрээ аваад буцааж хүлээлгэж өгөөгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан үүргийг ажил олгогч биелүүлэх боломжгүй болсон байна. Ажил олгогчийн зүгээс ажилтан Г.Цгийн ажилдаа эргэж орох хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 24*******26*******ны хооронд өгсөн байх ба энэ нь түүний өөрөө өргөдөл гаргахдаа бичсэн он, сар, өдрөөс харагддаг. Гэтэл нэхэмжлэлдээ ...2020.08.12*******ны өдөр бичгээр өргөдөл өгсөн...гэж зөрүүтэй бичсэн байна. Нөгөө талаас Ерөнхий захирал эзгүй байсан тул түүний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байжээ. Энэ хугацаанд түүнийг хөдөлмөрийн хуульд зааснаар цалин хөлс бууруулахгүйгээр ажлын орон байхгүй байсан төдийгүй, хөтчийн ажлын байр гарсан даруйд буюу 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдөр түүнд хөтчөөр цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг бууруулахгүйгээр ажиллах ажлын саналыг тавихад өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гэсэн өргөдлийг ажил олгогчийн төлөөлөгчид бичгээр гаргаж өгсөн байна. Үүнийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэрийг бичгээр гаргаж, улмаар түүнд хуульд заасан хэлбэрээр хүргүүлсэн нь хууль бус гэж үзэхгүй байна. Харин Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэдийгээр ажилтан Н.Энхжаргалыг ажилдаа эргэж орох хүртэл түр хугацаагаар ажиллаж байсан ч, түүний сүүлд түр хугацаагаар ажиллаж байсан ажлын байр нь хасагдсан тул цалин хөлс бууруулахгүйгээр ажиллах саналыг гаргасныг өөрөө зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Харин Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүний ар гэрийн байдлыг харгалзан нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосныг буруутгах, хүчингүй болгох үндэслэл биш юм. Иймээс Г.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.       

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн 142/ШШ2021/00357 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Цг “М” ХХК*******ийн Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4.450.000 төгрөг гаргуулан Г.Цд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК*******иас улсын тэмдэгтийн хураамжаар 156.350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Г.Цгийн нэхэмжлэлтэй, “М” ХХК*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 142/ШШ2021/00357 дугаартай шийдвэр нь илт үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэг. Г.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд...Эрдэнэт ус Дулаан түгээх сүлжээ ОНӨХК*******д ажиллаж байхад үндсэн ажлын байраар хангана гэж зөвшөөрсөн...гэдэг нь илт үндэслэлгүй, худал байх ба тэрээр Г.Ц нь анх ажилд орохдоо буюу 2016 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр тус компанийн захиргаанд хандаж ажилд орох өргөдөл гаргахдаа ...бичиг хэргийн чиглэлийн ямар ч ажил, албан тушаалыг гүйцэтгэх чадвар бөгөөд дур сонирхолтой...ажлын байраар хангаж өгч тусална уу...гэснээр үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх анхаарахгүйгээр ажилтныг хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтантай дүйцүүлэн хөдөлмөрийн хуулийн бүхий л заалтын буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ажилд томилуулах гэх ойлгомжгүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь илт нь үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн түр хугацаатай гэрээгээр ажиллаж байсан ажлын байр нь компанийн бүтэц, орон тооноос хасагдсан байх ба үүнд нэхэмжлэгч Г.Ц нь ямар нэг байдлаар маргаангүй, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллаж байснаа ч өөрөө нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч дурдсан байхад анхан шатны шүүх жирэмсэн болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хугацаанд албан тушаалыг цомхотгож байгаа мөн л хууль зөрчжээ...гэх илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Компанийн тухай хууль болон Иргэний хуулиар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах үндсэн зорилго, чиглэлтэй аж ахуйн нэгж байгууллага нь орон тоо хасах, цөөрүүлэх нь хуулиар олгогдсон эрх бөгөөд гагцхүү зорилго чиглэлдээ нийцүүлэн уг шийдвэрийг гаргаж байх эрхийг хуулиар өгсөн ба ажилтан уг орон тоо хассан, цөөрүүлсэн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл гагцхүү Хөдөлмөрийн тухай хуульд заасныг шүүхэд хандаж уг асуудлаар шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс илт хальж, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй асуудлаар дүгнэж хийж, улмаар хууль зөрчсөн гэж байгаа нь шүүх хөндлөнгийн байх, хараат бус байх, шүүхэд мэдүүлэх эрхийг оролцогчийн өмнөөс хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж байна. Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ажил олгогчийн эрх нь өөрийн тушаал шийдвэрээ хэн нэгэн шүүгч, төрийн албан хаагчаас асуухгүйгээр өөрөө үйл ажиллагааны хүрээ, үндсэн зорилго, чиглэл, хүний нөөцийн хэрэгцээ шаардлага, бизнес төлөвлөгөөндөө уялдуулан баталж мөрдүүлэх эрхтэй болохыг Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******т зааснаар бүтэц, орон, ажил, албан тушаалын жагсаалтыг баталж мөрдүүлэх эрхтэй, үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх, хуулийн хүрээнд гаргасан ажил олгогчийн тушаал, шийдвэр болох сургалт судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрыг цомхотгосон нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давсан дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэлийг хангах үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас нэгэнт ажлын байр хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчилж байхаар хууль тогтоогч хуульчилсан, ажилтан Г.Ц нь жирэмсний болон амаржсаны амралт болох төрсний дараах 60 хоногийн хугацаа дуусах үед хүүхэд асрах эхийн чөлөө авах тухай хүсэлтийг гаргаагүй, яах нь тодорхой байсныг ажил олгогчийн буруу мэтээр дүгнэж, хууль тогтоогчоос баталж мөрдүүлж буй хүүхэд асрах эхийн чөлөө хүссэн өргөдлөө ажилтын гаргаагүй, ажил олгогч хүүхэд асрах эхийн чөлөө олгох тухай тушаал, шийдвэр гаргаагүй байгааг анхан шатны шүүх анхаарахгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг урьтал болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гурав. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийг үндэслэл болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон гэх дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь ажлын байрыг хассан асуудлаар ямар нэг гомдол гаргаагүй бөгөөд уг нөхцөл байдлыг танилцуулж, түүний хөдөлмөрийн түр гэрээнд заасан ажлын байр нь хасагдаад 3 жил болсныг өөрөө хүлээн зөвшөөрч, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2*******т зааснаар ...түүнд өөр ажилд олж өгнө гэж заасан ба ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байранд ажиллахгүй гэдгээ Г.Ц нь өөрийн гараар бичгээр илэрхийлсэн байдаг. Үүнийг нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ба уг өргөдлийг Г.Ц нь бичээгүй, гарын үсэг, бичгийн хэв биш гэж маргаагүй, харин ийм өргөдөл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү өөрийнхөө бичгээр гаргаж өгсөн өргөдлийг хүлээн зөвшөөрч санал болгосон ажлын байранд ажиллахгүй гэдгээ бичгээр илэрхийлсээр байхад ажил олгогчийг хасагдсан ажлын байранд эсхүл өөр ажлын байранд ажилтныг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр шийдвэрлэх ёстой байсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй төдийгүй энэ нь ажилтны эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Г.Ц нь нэгэнт санал болгож буй ажлын байранд ажиллахгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тохиолдолд түүний гаргасан хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2*******т зааснаар өөрөөр ойлгож шийдвэрлэх боломжгүй юм. Мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар түүний түр гэрээгээр ажиллаж байсан ажлын байр нь хасагдсан тул түүний ар гэрийн байдлыг харгалзан хуульд заасан тэтгэмжийг олгож буй Г.Цгийн эрхийг зөрчиж бус харин хуулиар олгогдоогүй баталгааг эдлүүлсэн, Г.Ц нь тус тэтгэмжийг авч амьдрал ахуйдаа хэрэглэж зарцуулсныг шүүх анхаарсангүй. Хэдийгээр ажил олгогчийн зүгээс түүний ажилдаа эргэж орохоор гаргасан өргөдлийг Ерөнхий захирал эзгүй гэх үндэслэлээр шийдвэрлээгүй удаашруулсан ч ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлаас чөлөөлөөгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй байна. Дөрөв. Анхан шатны шүүх хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,4*******т зааснаар албан тушаалыг хэвээр хадгалахаар заасныг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь мөн л илт үндэслэлгүй байна. Тодруулбал Г.Ц нь жирэмсний болон амарсны амралт эдлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1*******т зааснаар хүүхэд асрах эхийн чөлөө олгохыг хүсээгүй, энэ талаар амаар болон бичгээр ямар нэг хүсэлт гаргаагүй, ажил олгогч энэ талаар тухайн цаг хугацаанд шийдвэр гаргаагүй байхад түүнийг хүүхэд асрах эхийн чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хууль нь ажилтны болон ажил олгогчийн хэн алиных нь эрх, үүргийг баталгаажуулсан хууль болохоос ажилтан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь ажил олгогчийн буруу гэж дүгнэх учиртай. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт илт үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,4*******т заасан хуулийн зохицуулалт нь жирэмсний, амаржсаны амралттай /төрөхийн өмнөх болон төрсний дараах 60 хоног гэж Нийгмийн даатгалын тухай хуульд заасан/, хүүхэд асрах эхийн чөлөө хүссэн өргөдлөө гаргаж, улмаар ажил олгогч, хүүхэд асрах эхийн чөлөө олгоогүй хүнд хамаарахгүй төдийгүй, Г.Цг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг2021 оны 12 дугаар сарын 11*******ний өдрийн Б/177 дугаартай тушаалаар ажил олгогчийн санал болгосон ажлыг хийхгүй гэдгээ бичгээр илэрхийлсний дараа ажлаас чөлөөлсөн нь нотлогдож байна. гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4*******ийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тав. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзлээ гэсэн атлаа түүний нэхэмжлэлд дурдаагүй орон тоо хассан шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт байгаа дүгнэлт нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан төдийгүй, талуудын шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн 142/ШШ2021/00357 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.Ц нь “М” ХХК*******д холбогдуулан ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 4.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Цг “М” ХХК*******ийн Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4.450.000 төгрөг гаргуулан Г.Цд олгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

М эмнэлгийн ерөнхий захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14*******ний Б/111 дугаар тушаалаар Г.Цг  нь  хүний нөөцийн мэргэжилтнээр, хөдөлмөрийн гэрээгээр жирэмсний, амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний нөөцийн мэргэжилтэн А.Шинэбаярыг ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд авчээ.   

М эмнэлгийн ерөнхий захирлын 2017 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/42 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтэн Г.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 10*******ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Ерөнхий албанд Сургалт, судалгаа хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар, хөдөлмөрийн гэрээгээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргалыг ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулжээ.     

 Г.Ц нь М төв эмнэлгийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31*******ний өдрийн А/108 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч,  хүүхдээ 2017 оны 10 дугаар сарын 31*******ний өдөр төрүүлж, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад чөлөөний хугацаа дууссан тул 2020 оны 08 дугаар сарын 24 ний өдөр 2020 оны 09 дүгээр сарын 02*******ны өдрөөс эхлэн ажилдаа эргэж орох  хүсэлтээ бичгээр гаргажээ.

“М” ХХК*******ийн Ерөнхий захирал Я.Энхчулуун нь Г.Цтай 2020 оны 12 дугаар сарын 09 ний өдөр  нь М төв эмнэлэгт хөтөчийн ажил үүргийг гүйцэтгэхүүлэхээр хөдөлмөрийн гэрээг бичгээр гаргасан боловч тэрээр хөтөчөөр ажиллахаас татгалзжээ.

 М эмнэлгийн ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 11*******ний өдрийн Б/177 дугаартай тушаалд; Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, “М” ХХК*******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 27*******ны өдрийн А/60 дугаар тушаалыг үндэслэн: Сургалт судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Н.Энхжаргалыг хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүртэл түр хугацаагаар ажиллаж байгаад хүүхэд асрах эхийн чөлөө авсан ажилтан Г.Цгийн түр хугацаагаар ажиллаж байсан орон тоо нь компанийн 2019, 2020 оны бүтэц, орон тооны хуваарьт батлагдаагүй хасагдсан тул ажилтан Г.Цгийн хүүхэд асрах эхийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох хүсэлтийг  үндэслэн хөтөчийн ажлын байранд өмнөх ажлын байрны цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллах саналыг түүнд хүргүүлсэн боловч тухайн ажлын байранд ажиллахгүй тухайгаа бичгээр өргөдөл гаргасан тул түүнтэй хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 11*******ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь “...ажлаас халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд томилуулах...” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Хэдний өдрийн огноотой, дугаартай, хэний гаргасан тушаал болох, ямар ажилд томилуулах гэж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй  нэхэмжлэлийг шүүх хүлээн авч Г.Цг “М” ХХК*******ийн Сургалт, судалгаа гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй болно.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “М” ХХК*******ийн Сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгоно гэсэн байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар нотлож чадаагүй байна. 

Г.Цгийн өмнө түр хугацаагаар ажиллаж байсан Сургалт судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтны орон тоо нь тус компанийн 2019, 2020 оны бүтэц, орон тооны хуваарьт батлагдаагүй хасагдсан байхад Г.Цг тус ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын  гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Цгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 156.350 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн 142/ШШ2021/00357 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Цгийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т  зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 156.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.БАТТӨР