Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2025/00251

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Э.Г-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 237,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь Н.Г-тэй 2024 оны 10 сарын 12-ны өдөр **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 10 сарын 26-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ***** тоот зээлийг **** банк дахь ****** тоот дансанд зээлдэгч Н.Г нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-23-ны өдрийн байдлаар: 1. ******* тоот зээл 2024 оны 12 сарын 25-ны өдөр дуусч үндсэн зээл 224,681 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 181 хоногийн хүү 12,936 төгрөг +шимтгэл 0 төгрөг нийт хүү 12,936 Нийт дүн 237,617 төгрөг /хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун арван долоон/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “О ББСБ” ХХК нь хариуцагч Н.Г-аас 237,617 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 237,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-н ...  “О ББСБ” ХХК нь хариуцагч Н.Г-с 237,617 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна… гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

“О ББСБ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн C-1/2340 дугаар итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг олгожээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,778.51 төгрөгийн тал хувь 3,889.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,889.26 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 237,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,778.51 төгрөгийн тал хувь 3,889.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,889.26 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “О ББСБ” ХХКбуцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

                                                               

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА