| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00320/И |
| Дугаар | 316/ШШ2025/00345 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 316/ШШ2025/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, *********** тоотод оршин суух, ***** овогт Л.Б /РД:******/-ийн нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Миний бие анх 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн тенхикумд Төв байрны нярав, кассаар ажилд орж, ажиллаж байгаад 1987 онд өөрийн хүү Г-г төрүүлэн жирэмсний амралтаа аваад, 1988 онд ажилдаа эргэн орж ажиллаад 1990 онд охин Ү-г төрүүлээд, 1991 онд ажилдаа үргэлжлүүлэн орж, улсад 10 жил тасралтгүй ажилласан болно. Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг ХАА-н техникумын захирлын 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 тоот тушаалаар татан буугдсан учир Төв байрны няравын ажлаас чөлөөлөгдсөн тул няраваар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. Тухайн үед ажиллаж байсан дарга, нягтлан нар архивт материал, тушаал өгөөгүйгээс болж үрэгдсэн байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Би 1985 оны 02 дугаар сарын 13 өдөр Алтанбулаг хөдөө аж ахуйн төвийн касс нярваар ажиллаж байсан. 1987 онд хүү Г-г төрүүлсэн 1988 онд эргэж ажилдаа ороод 1990 онд охин Үржинхандыг төрүүлээд эргэж ороод 1995 оны 05 дугаар сард татан буугдтал тэндээ улсад ажилласан. Энэ хугацааны баримтыг авах гэтэл тэр үеийн материал шатаж үрэгдээд алга болсон тул 3 гэрч асуулгаж улсад ажилласан жил тогтоолгох гэж хүсэлт өгсөн ...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б нь 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн тенхикумд Төв байрны нярав, кассаар ажилд орж, ажилд орж, 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь Л.Б нь Сэлэнгэ аймгийн ************ тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймги Сэлэнгэ аймаг, ********* тоотод оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч Л.Б нь 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн тенхикумд Төв байрны нярав, кассаар ажилд орж, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг ХАА-н техникумын захирлын 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 тоот тушаалаар тус техникум татан буугдсан учир Төв байрны няравын ажлаас чөлөөлөгдсөн болох нь /хх 4-р тал/, /хх 6-8 тал/ авагдсан хөдөлмөрийн дэвтэр дахь ажилд орсон, гарсан тухай тушаал, тухайн үед хамт ажиллаж байсан Л.Б, П.Х, Ц.С нарын гэрчээр асуусан тэмдэглэл /хх 6-8 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Б, П.Х, Ц.С нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж дүгнэв.
Иймд Л.Б-н гаргасан хүсэлтийг бүрэн хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ****** овогт Л.Б /РД:*****/-г Сэлэнгэ аймаг Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн тенхикумд Төв байрны нярав, кассаар 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ